Showing posts with label Авто зам. Show all posts
Showing posts with label Авто зам. Show all posts

Wednesday, August 23, 2023

Зам талбайн борооны ус зайлуулах системийн шийдэл ба төлөвлөлт /Plan and design of the Urban storm water drainage system/

Зам талбайн борооны ус зайлуулах системийн шийдэл ба төлөвлөлт

Б.Аюурзана – ШУТИС, Барилга, Архитектурын сургуулийн ахлах багш, инженерийн ухааны доктор PhD

Г.Батзориг – Гидродизайн Инноваци ХХК-ийн ерөнхий захирал, Монгол улсын мэргэшсэн инженер

Удиртгал

Энэхүү нийтлэл нь Барилга МН сэтгүүлийн 2021 оны 07 сар №134 дугаарын 43-50-р хуудсанд хэвлэгдсэн “Зам, талбайн борооны ус зайлуулах шийдэл, төлөвлөлтийн асуудлууд” гэсэн нийтлэлийн үргэлжлэл юм. Энэхүү нийтлэл нь зам, талбайн борооны ус зайлуулах техникийн шийдлүүд, тэдгээрийн инженерийн төлөвлөлт, тооцооны асуудлуудыг агуулна.

Зам, талбайн борооны ус зайлуулах зарчим

Ус зайлуулах системийн (үүнд үерийн ус, дээврийн ус, зам, талбайн ус зайлуулах асуудлууд багтана) төлөвлөлтийн үндсэн гурван практик зарчим бий. Үүнд:

  • Тухайн талбай ямарч борооны үед усанд автдаггүй байх;
  • Тухайн талбайгаас зайлуулах ус нь хөрш зэргэлдээ талбайг усанд автуулдаггүй байх;
  • Тухайн талбайн усыг найдвартай, аюулгүй зайлуулдаг байх гэсэн зарчмууд бий.

Энэ гурван зарчмыг зам, талбай төлөвлөхдөө сайтар анхаарах хэрэгтэй. Эхний зарчим нь тухайн талбайн зэрэглэл, өмчийн төрөл, аюулгүй байдал гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч тооцоот хангамжтай хур тунадас сонгох, түүнээс бий болох усны хэмжээг тооцоолох үндэслэлийг бий болгоно.

Харин хоёрдугаар зарчим нь аюулгүй зайлуулах, системийн нэгдсэн байх үндэслэл болдог бол сүүлийн зарчим нь зам, талбайн борооны ус зайлуулах системийн техникийн тохирсон шийдлийг гаргах нөхцөлийг бий болгоно. Зам талбайн борооны ус зайлуулах систем нь зөвхөн тухайн зам, талбайн усыг зайлуулах биш ойролцоо барилгуудын дээврээс, ногоон байгууламжаас, явган зам талбайгаас ирэх усыг зайлуулах нөхцөлтэй байх бөгөөд усыг байгальд (гол, жалга, цөөрөм, үерийн суваг г.м эзэмшил, суурьшлын бус) нийлүүлэх гаргалгаа буюу төгсгөлтэй байх хэрэгтэй. Олон улсын практикт хот, суурин газраас зайлуулах усны чанар муу, бохидолтой байх учир байгаль орчинд сөрөг нөлөөгүй чанарын болон тоо хэмжээний стандартын дагуу цэвэрлэж байгальд нийлүүлдэг. Манайд “MNS 4943 : 2015 Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага”-ын дагуу нийлүүлэхээр төлөвлөвөл хараахан биелэдэггүй сүүлчийн зарчим хангагдаж олон улсын жишигт хүрэх нь тэр.



Tuesday, August 22, 2023

Зам, талбай бол усны барилга байгууламж биш /Roads are not storm drainage system/

Зам, талбайн борооны ус зайлуулах шийдэл, төлөвлөлтийн асуудлууд

Б.Аюурзана – ШУТИС, Барилга, Архитектурын сургуулийн ахлах багш, инженерийн ухааны доктор PhD

Г.Батзориг – Гидродизайн Инноваци ХХК-ийн ерөнхий захирал, Монгол улсын мэргэшсэн инженер

Уг нийтлэл нь Барилга.мн сэтгүүлийн 135 дахь дугаарт анх хэвлэгдсэн болно.

Хотын ус судлал (Urban hydrology)

Байгаль дээрх усны эргэлтийн үйл явцыг чухамдаа ус зүйн салбар шинжлэх ухаанаар судалдаг. Усны эргэлтийн үйл явцад хур тунадас орох, орсон хур тунадас уурших, хөрсөнд шингэх, ургамалд ашиглагдах, гадаргуугийн шууд урсац болж урсан өнгөрөх зэрэг үйл явцууд хамаарагдана. Хот байгуулж, суурьшлын бүс бий болгож эхэлснээр байгаль дээрх усны эргэлтийн үйл явц эрс өөрчлөгддөг. 1960 – аад оны үеэс хот суурин газрын усны эргэлтийн талаар шинжлэх ухааны ул суурьтай судалгаа эхэлж хотын ус судлалын талаарх мэдлэг, туршлагууд системтэйгээр хуримтлагдаж эхэлжээ. Эдгээр мэдлэг туршлагад үндэслэн зам талбайн борооны усыг байгаль орчинд нөлөөгүй байхаар зайлуулах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Ус судлалын хувьд гадаргууг ус шингээх байдлаар нь ус шингээх (pervious) болон ус үл шингээх (impervious) гадаргуу гэж авч үзнэ. Ус шингээх гадаргууд ургамалан бүрхэвчтэй болон бүрхэвчгүй хөрс, тагтаршаагүй хөрс, зарим сийрэг материалууд орох бол ус үл нэвтрүүлэх гадаргууд хад, цардмал зам талбай, барилгын дээвэр зэрэг орно. Хот суурин байгуулаад ирэхэд ус шингээх болон ус үл шингээх гадаргуунуудын харьцаа өөрчлөгдөж орсон хур тунадасны ус хуваарилагдах үйл явц эрс өөрчлөгддөг байна. Өмнө хийгдсэн судалгааны үр дүнд үндэслэн орсон хур тунадасны хуваарилагдах зүй тогтлыг ус үл нэвтрүүлэх талбайн хувиас хэрхэн хамаарахыг гаргасан байна (Зураг 1).

Зураг 1. Байгалийн болон хот, суурин газрын ус зүйн онцлогууд (Эх сурвалж: US EPA)

Thursday, June 17, 2021

ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ТАЛБАЙН БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШИНЭ ШИЙДЭЛ /Storm drainage solution for Sidewalk/

ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ТАЛБАЙН БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ  ШИНЭ ШИЙДЭЛ

 

Б.Шалсмаа[1], Б.Аюурзана[2]

 

ШУТИС, Барилга, Архитектурын сургууль,

Хүрээлэн буй орчны инженерийн салбар

 

E-mail: shalsmaa999@gmail.com, ayur@must.edu.mn

Жич: Энэхүү өгүүлэл нь ШУТИС, Барилга, Архитектурын сургуулийн 2021 оны Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр эзэлж ШУТИС-ийн Эрдмийн чуулганд амжилттай оролцсон болно.  

Хураангуй

Хот суурин газрын явган зам талбайг зохистой борооны ус зайлуулах системгүй төлөвлөснөөс болж бороо орсны дараа зам дээр ус тогтох, зам дагаж ус урсах зэрэг үзэгдлүүд бий болж зорчиход ихээхэн хүндрэл учруулдаг. Улаанбаатар болон бусад томоохон хотуудын хувьд зуны улиралд бороотой үед энэ асуудал байнга үүсэж олон нийтэд шууд болон шууд бус хохирол учруулж байдаг. Явган зам талбайн усыг зайлуулах, ус тогтохоос сэргийлэх олон техникийн шийдлүүд туршигдан олон улсын практикт нэвтэрч байна. Үүний нэг нь сүвэрхэг хучилт бөгөөд монгол орны нөхцөл байдалд тохируулан энэ технологийг ашиглах зайлшгүй нөхцөл үүсээд байна. Иймд сүвэрхэг хавтангаар явган зам талбайг хучих талаар судалж, оновчтой шийдлийн саналыг боловсруулав.

Сүвэрхэг асфальт
Эх сурвалж: Wikipedia

Wednesday, December 27, 2017

Түшиц ханын тогтворшил, бат бэхийн тооцоо /Design of a cantilever wall/

Нимгэн түшиц ханын тооцоо

Түшиц хана нь усны барилгын ажлын гол элемент бөгөөд үүний тооцоог хийж чаддаг байх нь усны барилгын инженерүүдийн үндсэн чадвар юм. Түшиц ханын тухай ном товхимолд чамгүй дурьдсан байдаг. Иргэний барилгад суурийн хана, гүүрт тулц гэх мэт хийцүүд нь түшиц ханын зарчмаар ажиллах учир нилээд эрэлттэй хийц гэж болно. 
Түшиц хана гэж ву вэ гэдгийг Вики дээр хэдэн жилийн өмнө бичиж байснаа санаж байна. Мөн энэ блог дээр Түшиц ханын тухай гээд дэлгэрэнгүй танилцуулга бичсэн байгаа учир шинэ уншигчид уншаарай. Зарим хүмүүс түшиц ханын тооцоог сонирхож байсан учир энэ нийтлэлийг оруулж байна. Энэ бодолт нь усны барилга байгууламж гэдэг хичээлийн семинарын материал юм. 
Түшиц ханын үндсэн хэмжээсийг түшиж буй хөрс, агуулж буй усны гүнээс хамааруулан ойролцоолж тооцох ба тогтворшил, бат бэхийн тооцоогоор нарийвчлана. 
Түшиц ханын түгээмэл төрлүүд ба тэдгээрийн үндсэн хэмжээсүүд
Ингээд нэг бодлого бодноо. 

Sunday, October 25, 2015

Нагаокагийн Барилгын инженерчлэлийн 23 дахь үзэсгэлэн/23th festival of Civil engineering in Nagaoka/

Иргэний инженерчлэлийн 23 дахь үзэсгэлэн

(Нагаока хот 2015)


"Барилга, бүтээн байгуулалт, инженерчлэлийн эцсийн хэрэглэгч нь иргэд болохоос инженерүүд бид өөрсдөө биш шүү дээ. Өөрсдөө хийж бүтээдэг ард түмэнд бусдын барааг сурталчилах барилга экспо хэрэггүй. МОНГОЛД Гадны барааг сохроор сурталчилах экспо хэзээ дуусч, өөрсдийн бүтээлээ иргэдэд таниулах үзэсгэлэн хэзээ эхлэх юм болдоо."

体験!発見!わくわくどぼく
Туршаад үз! Шинэ юм сур! Цагийг зугаатай өнгөрүүл!

Энэ оны 10 сарын 04-нд Нагаока хотын захиргаа, барилга, зам хариуцсан байгууллага зарим компаниудын хамтарсан Иргэний инженерчлэлийн 23 дахь үзэсгэлэн Эчико цэцэрлэгт хүрээлэнд болсон юм. Спонсор байгууллагууд нь:

Wednesday, April 1, 2015

Японы замын цас угаах систем /Roadside sprinkler system in Japan/

Японы замын цас угаах систем

Сургуулийн авто зогсоолын цас угаах систем намрын шалгалтанд орж байна.
convert sprins.gif -resize 672x378^ sprans.gif

Өвлийн ажилдаа гарлаа даа. Цас тасралтгүй орсоор, цацагч тасралтгүй хайлуулсаар...

Япон бол аралын орон учир уур амьсгал гэж ярихаас илүүтэйгээр цаг уур /цаг агаар/ гэж ярьвал тохирох орон мэт. Өөрөөр хэлбэл эх газрын уур амьсгал удаашралтайгаар өөрчлөгддөг бол аралын уур амьсгал цаг тутамд шал өөр болж өөрчлөгдөх боломжтой. Тиймээс уур амьсгалыг урьдчилан прогнозлох нь тэр бүрчлэн яг таг оноод байдаггүй нь үүнээс улбаатай байх. Анх ирсэний дараахан нэг өдөр цаг агаарын мэдээ сонстол маргааш Тайфунтай тул бүх албан газар амарна гэж мэдээлэв. Гэтэл маргааш нь жигтэйхэн нарлаг өдөр болсонд ихэд гайхаж өнөөх тайфун нь 2 хоногийн дараа ид ажилтай үед ирэхэд нь бүр их гайхаж билээ. Япон бол шинжлэх ухаан тэр тусмаа уур амьсгалын загварчлал прогрозын судалгаа өндөр хөгжсөн прогнозын нарийвчлалыг нь давах орон үгүй бизээ гэдэгт одоог хүртэл итгэж байна. Гэхдээ л утсаар авдаг цаг агаарын мэдээнд итгэхэд бэрх хэвээр. Японы өөр нэг онцлог бол цастай ба цасгүй бүс нутаг юм. 

Tuesday, April 15, 2014

Авто замын доогуурх ус гаргуурын тооцоо

Авто замын доогуурх ус гаргуурын тооцоо

Дугуй огтлолтой ус гаргуур, оролтын хэсэг урвуу ханатай.

Тэгш өнцөгт огтлолтой ус гаргуур

Энэ тооцоонд хамгийн их үерийн урсацын хэмжээг туршилтын болон загварчлалын аргаар тодорхойлж гидрологийн болон гидравлик тооцооны зарим програмуудыг ашигласан болно.