Showing posts with label Услалтын систем. Show all posts
Showing posts with label Услалтын систем. Show all posts

Wednesday, February 4, 2026

Италийн Троинагийн Ансипа усан цогцолбор /Visits to Catania/

Италийн Троинагийн Ансипа усан цогцолбортой танилцсан тэмдэглэл

Италийн Катаниагийн их сургуулийн TNE-LEGO төслийн хүрээнд багш солилцооны хөтөлбөрт 2026 оны 1 сарын 11- 1 сарын 21 хооронд хамрагдаж Катаниагийн их сургуулийн Барилга Архитектурын тэнхимд ажиллаад ирлээ. Энэ ажиллах хугацаанд семестерийн сүүлийн 7 хоног таарч оюутнууд амрах дөхөөд сургуулиас зохион байгуулж байгаа хээрийн танилцах аялалуудад хамрагдаж амжсан нь азтай байлаа.  Сонирхолтой шийдэл бүхий боомт, усан цахилгаан станц, давалгаа намжаагуур үзсэн тухайгаа энд хуваалцая.

Италийн Ансипа боомтын доод хашиц талаас


Thursday, March 12, 2020

Ус хэмжүүрийн барилга /Flow measurement structures/

Ус хэмжүүрийн лоток

** Бакалавр оюутан байх үедээ боловсруулсан материалуудаас
Усны алдагдалыг илрүүлэх, болон суваг, түүн дээрхи барилгын ашиглалт, засвар үйлчилгээний нөхцөлийг сайжруулах болон, усны зохистой хэрэглээнд хяналт тавихад ус хэмжүүрийн барилгын үүрэг оршино. Ус хэмжүүрийн олон төрлийн барилга байх ба сувгийн хөндлөн огтлолын хэлбэр хэмжээ, ус өнгөрүүлэх чадвар, ашиглалтын нөхцөл болон чухалчлалын зэргээс хамааруулан нимгэн ханатай ус халиагуур, ус хэмжүүрийн лоток зэргийг ихэвчлэн задгай голдиролтой үед хэрэглэнэ.
Паршал лоток байрлуулсан байдал. Source here

Thursday, August 24, 2017

Хотын ногоон байгууламжийн усалгаа /Urban irrigation/

Хотын ногоон байгууламжийн усалгаа,
хөрсний ус, чийгийн тохируулга

Н.Насанбаяр
ШУТИС БAС
nnasan_4@yahoo.com
            Монгол орны эх газрын эрс тэс уур амьсгалд зохицсон олон наст ургамлын ургах тааламжтай нөхцлийн хугацаа нь тавдугаар сарын сүүлчийн арав хоногоос эхлэн ёсдүгээр сарын эхний арав хоног хүртэл үргэлжлэх бөгөөд хуурай гандуу жилд энэ хугацаа нь багасах талтай юм.
Иймд энэ богино хугацаанд ургах ургамал мод бут сөөгийн ургах тааламжтай нөхцөл, чийг үржил шимт хөрс зэргийг ханган өгөх нь нэн түрүүнд хэрэгтэй. Мөн ургамалын ургахад шаардагдах ус чийгийг хангалттай өгөх нь чухал.
Design of urban green space is the most important for urban planning. 
Жил болгоны хавар хот тохижуулах цэцэрлэгжилт компаниас халцарсан газар шороогоо арчилж тордон ургамал, өвс ногоо тарих, олон наст зүлэг ургамал ургуулах зорилгоор хар шороон хөрс бууц бордоо авчирч нэмж хийх боловч энэ нь хур тундас бага ордог, салхи ихтэйгээс болон хуурайшин салхинд хийсч алдагдах мөн түр зуурын хүчтэй аадар бороонд цохигдон урсан одож байгаа учраас энэ ажил жилийн жилд давтагдан хийгдэж байна.

Wednesday, April 16, 2014

ТАРИАЛАНГИЙН УСАЛГААНЫ УСНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙГ ТООЦОХ АСУУДАЛД

ТАРИАЛАНГИЙН УСАЛГААНЫ УСНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙГ ТООЦОХ  АСУУДАЛД


ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын
сургуулийн тэргүүлэх профессор, доктор М.Дугармаа


“Ургацад хэдий хэмжээний ус зарцуулснаар бус, харин хэдий хэмжээний ухаан зарцуулснаар үр дүн тодорхойлогддог – уснаас илүү ухаан чухал”  АЛФРЕД ДИКИН. 1890

      Усны  хэрэглээний үр ашиг гэдэг нэр томъёо нь эдийн засгийн бүтээмжийн ойлголтоос үүдэлтэй. Бүтээмж гэдэг нь ямар нэг нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход зарцуулагдах материаллаг болон материаллаг бус орцын  хэмжигдэхүүн юм. Иймээс тариалангийн усалгааны усны бүтээмж нь  нэгж хэмжээний ургацыг  үйлдвэрлэхэд зарцуулагдсан усны хэмжээгээр илэрхийлэгдэнэ.  Нэгж бүтээгдэхүүнд шингэсэн усны хэмжээ ба  үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний  урвуу харьцааны үзүүлэлт хэдий  чинээ  их  байна тэр чинээгээр үр ашиг өндөр байна.

Sunday, January 19, 2014

ТАРИАЛАНГИЙН УСАЛГААНД ХЭРЭГЛЭСЭН УСНЫ ТӨЛБӨРИЙГ ТООЦОХ ЗАРЧИМ

Ус хэрэглээний томоохон салбар бол усалгаатай тариалан. Усны төлбөрийн асуудалтай холбоотой болохоор сав газруудад, ялангуяа менежмент хийхэд тустай болов уу.
Усны үнэ цэнэ


ТАРИАЛАНГИЙН УСАЛГААНД ХЭРЭГЛЭСЭН УСНЫ
ТӨЛБӨРИЙГ  ТООЦОХ ЗАРЧИМ


Гидравлик, усны барилга
байгууламжийн профессорын
багийн тэргүүлэх профессор,
доктор М.Дугармаа

Хүнс, усны хэрэгцээ ихсэж, ус хомсдохын хирээр усны үнийг зөв тогтоох, усыг үр өгөөжтэй ашиглах асуудал улам бүр чухал болсоор байгаа билээ.
Усыг үнэлж, төлбөртэй болгох зорилгын үндэслэл нь хэрэглэгчийн үйл ажиллагааг хяналтад оруулж, хэрэглээний өрсөлдөөний дунд хомсдож буй усны нөөц баялгийг жигд, хүртээмжтэй хуваарилах нөхцлийг бий болгоход   оршдог.
Усны үнийг бодит байдалд нийцүүлэн тогтоосноор усны байнга өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тогтворжуулахад тус дөхөм болох боловч энэ нь усны нөөцийг зүй зохистой ашиглах, хэмнэхэд чиглэгдсэн  хамгийн шалгарсан арга мөн эсэх нь мэргэжилтнүүдийн дунд маргаантай хэвээр байна.    

Saturday, January 18, 2014

УСАЛГААТАЙ ТАРИАЛАНГИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА

Улс орны тусгаар тогтнолын баталгаа цэргийн арми гэх мэт батлан хамгаалахтай холбогдсон асуудал гэж бодвол эндүүрэл юм шүү. Хүнсний аюулгүй байдал бол тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын ноймор нэг баталгаа. Энэ аюулгүй байдал газар тариалангийн үйлдвэрлэлээс эхлэлтэй. Усалгаатай тариалан бол манай улсын хувьд чухал салбар юм. 2004 оноос Монголын усалгаатай газар тариалан сэргэж эхэлсэн /багшийн маань ажлын үр дүн/ нь усны инженерүүдийн чадварыг улам бүр шаардаж байна. 


УСАЛГААТАЙ  ТАРИАЛАНГИЙН ХӨГЖЛИЙН  ХАНДЛАГА


Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам
доктор, дэд профессор   Ш.Баранчулуун,
магистрант  Х.Кенжегүл
ХААИС-ийн Инженерийн сургууль
магистрант Б.Амартайван

Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн үндсэн тулгуур нь болсон газар тариалангийн үйлдвэрлэлд голлох байр суурь эзэлдэг усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийн мэргэжилтний хэрэгцээ хангамж ямар байгаа, цаашдын эрэлт хэрэгцээний төлвийн талаар нухацтай авч үзэх цаг болсон байна.
Монгол орны усалгаатай газар тариалангийн хөгжлийн тулгуур нь хүний хүчин зүйл байсан бөгөөд хойшид ч тийм байх болно.
Хөгжилд үзүүлэх хүний нөлөөлөл нь биеийн хүчний хөдөлмөр, ажлыг гүйцэтгэх ур чадвар, мэргэжил боловсролын түвшин гэсэн гурван хүчин зүйлээс бүрдэж байна.  
Хөгжингүй улс орнууд мэргэжилтнийхээ мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэхэд хөрөнгө оруулалт хийх замаар усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийн шинэ техник, технологийг зохион бүтээж бүтээгдэхүүний  хэмжээг нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлтийг бий болгодог бол бага буурай хөгжилтэй орнуудын хувьд шийдэл нь өөр байдаг байна.

Sunday, July 21, 2013

Жижиг шороон боомт /Small earth dam/

Жижиг шороон боомт

Манай улсад 1950 - иад оноос хойш усалгаатай газар тариалан эрхлэхээр олон услалтын системийг барьж байгуулж эхэлсэн. Услалтын системийн усны эх үүсвэрийг таримлын ус хэрэглээнд нийцүүлэн жижиг гол горхийг сонгож жижиг боомтуудыг нилээдгүй байрьж байгуулсан. Эдгээр боомтоос бүрэн төгс ажиллаж байгаа боомт ховор. 2004 оноос эхлэн Атрын 3 - р аян хэрэгжиж өнгөрсөн ардчилалаас хойш эвдэж тоносон жижиг том гэлтгүй олон услалтын системийг сэргээн завсарлаж, заримыг нь шинээр барьж, хөгжиж буй орны хувьд хүнсний хэрэгцээгээр хараат бус болох улсын бодлогоо хэрэгжүүлсээр байна. Гэвч услалтын системийн барилгын чанар, чадвар, туршлага дутсаар байгааг барьж байгуулсан услалтын системийн барилга байгууламжийн ажиллагаа батлан харуулсаар байна. Үүний нэг жишээ нь Орхон аймгийн Жаргалант сумын нутагт баригдсан Хангалын голын боомт, Төв аймгийн Бор нуурын боомт бариад ашиглаж амжаагүй байхад эвдэрч чанар, чадвар муу барьсаныг батлан харууллаа.