Showing posts with label Судалгаа. Show all posts
Showing posts with label Судалгаа. Show all posts

Tuesday, June 18, 2024

27 дахь удаагийн олон улсын мөсний симпосиумын тойм /27th IAHR international symposium on ice/

Мөсний судалгааны олон улсын хурал (2024)

Ус-хүрээлэх орчны инженерчлэл судалгааны олон улсын холбоо буюу International Association for Hydro-environmental engineering and research - ийн үндсэн үйл ажиллагааны нэг нь 1970 оноос хойш зохион байгуулж буй олон улсын мөсний симпосиум юм. 2024 онд уг мөсний судалгааны олон улсын хурлын 27 дахь удаагийн хурлыг Польшийн Гданскийн Технологийн их сургууль зохион байгуулсан юм. 

Хоёр жилд нэг удаа зохион байгууллагддаг уг арга хэмжээний 2016 оны хуралд оролцож байсан ба тухайн үеийн хурлын тоймыг эндээс үзнэ үү?

2024 оны 27 дахь удаагийн мөсний хурлын веб сайтаас хурлын тухай мэдээллийг авч болно. 

27 дахь удаагийн Олон улсын мөсний симпосиумд оролцогчид

27 дахь удаагийн мөсний хурлын ерөнхий зохион байгуулагч нь Гданскийн технологийн их сургуулийн Усны инженерчлэл, геотехникийн тэнхмийн эрхлэгч Томасз Колерски (тэрээр IAHR -ын мөсний инженерчлэлийн зөвлөлийн даргын албан тушаалыг хашиж байгаа), түүний баг, ерөнхий ивээн тэтгэгчээр Polish Water - төрийн өмчит үйлдвэрийн газар, дэмжигч байгууллагаар Судалгааны их сургуулийн санаачилга, Польшийн шинжлэх ухаан, дээд боловсролын яам, ивээн тэтгэгчээр Шотландын Sams Enterprise компани хамтран ажилласан байна. 

Thursday, April 25, 2024

Усны барилга байгууламжийн норм, стандартын шинэчлэл хэлэлцүүлэг /Seminar on Reforming standards and norms related to hydraulic engineering/

 “Усны барилга байгууламжийн норм, стандартын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдав.

 ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн салбар, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон ЮНЕСКО-гийн газрын доорх усны тогтвортой менежментийн тэнхим хамтран 2024 оны 4 сарын 25-ны өдөр ШУТИС -ийн 8-р байрны 12 давхрын Олон улсын хурлын танхимд зохион зохион байгуулсан Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2024 эрдэм шинжилгээний хурлын үеэр оролцогч талуудыг хамруулан “Усны барилга байгууламжийн норм, стандартын шинэчлэл” хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгийг НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр (НҮБ-ын Хабитат), ШУТИС-ийн Барилга Архитектурын сургууль, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Гэр хорооллын иргэдийн үерийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслийн баг хамтран зохион байгуулж, хэлэлцүүлгийг дэмжин Барилга Хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогийн хэрэгжилтийг зохицуулах газар, Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтэс ажиллав.

Ярилцлагын пеналистууд

Tuesday, October 12, 2021

Судлагдсан байдлын тоймд зориулан эрдэм шинжилгээний өгүүлэл унших туршлага /Tips for paper reading for literature review/

Өгүүлэл унших туршлага

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь давтагдаагүй шинэ мэдлэг, туршлага, арга, аргачлал, үр дүн, дүгнэлтийг бий болгох зорилготой байдаг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төгсгөлд уг ажлаас гарсан үр дүнг эрдэм шинжилгээний өгүүлэл эсвэл тайлан хэлбэрээр хэвлэн уншигчдад хүргэдэг. Эрдэм шинжилгээний өгүүлэл эсвэл тайлан нь нэг судалгааны төгсгөл бас өөр нэг судалгааны эхлэл болдог. 

Мөн давтагдаагүй судалгаа хийхийн тулд тухайн сэдвээр өмнө судлагдсан бүх зүйлсийг олж мэдэж яг аль хэсэг эсвэл ямар зүйл орхигдсон бэ гэдгийг олж тодорхойлох шаардлагатай. Иймд судлагдсан байдлын тойм буюу Literature Review гэдэг ажил хийгддэг бөгөөд энэ ажлын үндсэн зорилгууд нь

  • Мэдлэгийн цоорхойг тодорхойлох
  • бий болсон мэдлэг, үр дүнгүүдийг цаг хугацааны болон учир шалтгааны логик дараалалд оруулах 
явдалууд юм. 
Судлагдсан байдлын тойм хийхийн тулд өмнө хэвлэгдсэн хамаарал бүхий маш их өгүүлэл, тайлангуудыг унших хэрэгтэй болно. Харин хаанаас яаж эхлэх вэ? аль аль өгүүллийг унших вэ? Бүх өгүүллийг унших ёстой юу? Хэзээ энэ бүх уншлагуудаа дуусгавар болгох вэ? Ямар мэдээлэл хайх вэ? Яаж судлагдсан байдлын тойм бичих вэ? гэх мэт түмэн асуудал бий. Зарим хүмүүс хялбараар хүлээж авдаг байж магадгүй. Гэхдээ өмнө судлагдсан зүйлсийг орхиж эсвэл үл тоон /санаатайгаар эсвэл уншаагүй бол санамсаргүй/ судалгаа хийвэл судалгааг давтсан болж таны цаг хугацаа, тухайн салбарт нэр хүнд унах магадлалтай. Яагаад гэвэл судалгааг давтах (гэдэг нь арга аргачлал болон гарсан үр дүн яг адил байх тухай ярьж байгаа шүү) нь судлаачийн ёс зүйд хориглосон зүйлүүдийн нэг юм. Ингээд өгүүлэл унших талаар өөрийн туршлагаа хуваалцая. 
Эх сурвалж: https://libguides.reading.ac.uk/food-research-project/literature-review

Friday, June 10, 2016

Ханын илтгэл бэлдэх, тавих /preparation and presentation of Poster presentation/

Постер буюу ханын илтгэл бэлдэх, тавих

Эрдэм шинжилгээний хурлын нэг чухал хэсэг нь ханын илтгэл байдаг. Мөн ханын илтгэлийг сургууль, судалгааны байгууллагууд корридори өрөөний хананд тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, амжилт, үр дүнгүүдийг толилуулах зорилгоор дэлгэж ашигладаг.
Ханын илтгэл нь том хэмжээтэй цаасан дээр зайнаас харагдахуйц байдлаар үйлдсэн судалгааны ажлын үр дүнг харуулсан мэдлэг мэдээлэл дамжуулах үүрэгтэй самбар юм.
Ханын илтгэл нь ханын сонинтой яг ижил чанаруудыг агуулна. Энэ өгүүлэлд хэрхэн ханын илтгэл бэлдэх, зарим нэг санаанууд, өөрийн бэлдсэн ханын сонинг хэрхэн тайлбарлаж ярих, зочидтой хэрхэн харилцах талаар толилуулна. Их сургуулийн альч шатанд оюутнууд, судлаачид, эрдэмтэд ханын илтгэл бэлдэж тавих шаардлага гарч байдаг. 
Олон улсын ус-хүрээлэн буй орчны инженерчлэлийн холбооны (IAHR) Мөсны судалгааны бүлгэмээс 2 жил тутамд зохион байгуулдаг Олон улсын мөсний судалгааны симпосиум (23th ICE) дээр тавигдсан ханын илтгэл

Tuesday, May 24, 2016

Өгүүллийн шүүмжээс суралцсан нь /Learning from revision and comments on your submitted paper/

Өгүүллийн шүүмжээс суралцах нь

Оюутан бүр л их сургуульд бакалавр, магистрт сурч байхдаа эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж түүнийгээ хэвлүүлэхээр илгээдэг. Гэхдээ хэвлэж байгаа эсвэл зохион байгуулж байгаа тал нь өгүүлэлд хэр шаардлага тавьж байгаагаас их юм хамаарна. Зарим тохиолдолд бичлэгийн формат тохирсон байх ёстой гэнэ. Зарим тохиолдолд доторхи агуулгад хяналт тавьна. Заримдаа хяналтгүйгээр шууд ч хэвлэх тохиолдол байна.
Эрдэм шинжилгээний ажил олон талыг хамруулсан аль аль талаас салхи оруулсан байх нь түүний чанарт нөлөөлнө. Тиймдээ ч өөр үзэл бодолтой, өөр өнцгөөс харж болох хүмүүсээр өгүүллээ шалгуулж сайжруулаад эцсийн хувилбараар хэвлэлд өгөх нь зүйн хэрэг. Нөгөө талаас цэвэр судалгааны ажил, янз бүрийн зохиогчийн эрхийн зөрчилгүй, хуулбарлаагүй, шинжлэх ухааны үндэстэй гэдгийг бататгахын тулд өгүүллээ шүүлгэх нь чухал. Иймийн тулд хянан магадлагаа (peer-review) гэдгийг сэтгүүл, эрдэм шинжилгээний ажил хэвлэх байгууллагууд хийдэг бизээ. 

Tuesday, March 15, 2016

Судалгааны өгүүлэл IEEETran хэлбэрт ЛаТеХ-ээр бичих /Use LaTeX with IEEETran package for research paper/

ЛаТеХ дахь IEEETran багцыг судалгааны өгүүлэл бичихэд ашиглах нь

ЛаТеХийн тухай монгол дээр нилээдгүй эх сурвалжаас олж мэдэж унших боломжтой. Зарим нэг алхамыг дараах өгүүллээс авч болно. ЛаТеХ дээр ажиллаж сурах нь

Гэхдээ нарийн багц, хурлын эмхэтгэлд зориулсан тусгай форматуудыг хэрхэн ашиглах тухай мэдээлэл бараг олдохгүй. Тиймээс хамгийн түгээмэл багц болох IEEETran - ийг хэрхэн ашиглах гол, чухал алхамуудыг дурьдая.
Энэ багц нь Элекстроник болон цахилгааны инженерүүдийн институтаас (IEEE) эрхлэн гаргадаг судалгаа, шинжилгээний хурлуудын эмхэтгэл болон сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийг бичих нэгдсэн форматын цогц юм. Энэ багцийг Станаас эсвэл дараах хаягаар татаж авч болно. 

ЛаТеХ суулгаж амжаагүй тооцоолуур дээр ажиллаж байгаа бол интернэт дахь ShareLaTeX хэмээх ЛаТеХийн системийг ашиглаж болно. Энэ системд та бусад хамтрагчидтайгаа файлаа дундаа засалцаад ажиллах боломжтой юм.

ШэйрЛаТеХийн харагдах байдал. Эхний багана нь архивалсан хавтасны задаргаа, ажиллаж байгаа файл, дараагийн хэсэг нь код засварлагч, хамгийн сүүлийн хэсэг нь хөрвүүлэгч болон үр дүнг харах хэсэг байна. 
Багцаа татаад архиваас нь задалсаны дараа IEEEtran-ийг хэрхэн ашиглах вэ гэсэн pdf файл байгаа. Түүнийг эхний удаад сайн унших хэрэгтэй. Тэндээс олдохгүй, ойлгогдохгүй зарим нэг зүйл байж магадгүй. Тэр шаардлагатай бүгдийг энд оруулахыг хичээлээ.