Монголын усны барилга блогийн тухай

Усны барилга буюу оросоор Гидротехник, англиар Hydraulic structure нь хүн төрөлхтөний түүхтэй зэрэгцэн хөгжиж ирсэн ба анхандаа ундны болон ахуйн усны хэрэглээгээ хангах, усны аюулаас хамгаалах зорилгоор баригддаг байсан бол өдгөө услалтын систем, хот, хөдөө ба үйлдвэрийн ус хангамж, усан цахилгаан станц, үерийн хамгаалалтын барилга, байгалийн болон бохир ус цэвэрлэгээний гэх мэт барилгын салбарын ихэнх хувийг эзэлсэн том салбар болон хөгжжээ. Улс орон бүрт усны инженерийн үүрэг хууль, норм, норматив амьдралын шаардлагаар өөр өөр байх боловч ус ба усан орчны амьрдалд зориулж, түүний төлөв байдалд тохируулсан хийц бүтээцлэл, хэлбэр хэмжээнд зохицон баригдах учир ерөнхийд нь усны барилга гэж нэрлэх нь зүй билээ. Иймдээ ч Монгол улсын Усны тухай хуульд заахдаа 3.1.8.“усны барилга байгууламж” гэж усны түрэлт болон урсацыг тохируулах, ус хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорхи ус олборлох, усны гамшигаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга, байгууламжийг; гэж заасан байдаг. Одоо бэлтгэгдэн гарч буй усны барилгын инженер, ус хангамж ус цэвэрлэгээний инженер, усны нөөцийн мэргэжилтэнүүд усны инженер гэсэн нэгэн нэрэн дор энэ салбарыг  хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Шинэ технологи, шинэ шийдэл бүхэн энэхүү блогт нийтлэгдэх болно. 


Блогийн нийтлэлийн сэдвүүд:
-------------------------------------------------------------o0o---------------------------------------------------------

Нээлттэй урилга


Гидравлик, гидрологи, гидрогеологийн чиглэлд (мөн дээрх жагсаалтуудтай хамааралтай) хийгдсэн цэвэр мэдлэг агуулсан судалгаа шинжилгээний чанартай өгүүллэл, тайлан, зөвлөмж, тэмдэглэл гэх мэт бичвэрүүдийг Монгол хэл дээр Монголын усны барилга блогт нийтлүүлэх боломж хүн бүрт нээлттэй. Онлайн хэвлүүлэх бичвэрүүд нь өмнө хаа нэгтээ цаасан дээр хэвлэгдсэн байж болно. Харин интернэтэд онлайнаар хэвлэгдсэн ажлуудыг давтан хэвлэх боломжгүй.



Усны инженерчлэл, тооцон бодох шинжлэх ухаанд суурь болох онлайн сайтууд:

Алгебр, тооцоолол-1, 2, 3
Шингэний механик, гидравликийн тооцооны онлайн програм, лекц
Усны барилга дахь ТБШД-ын лаб
Мэргэжлийн хичээлүүдийн лекцүүд NPTEL
Усан сангийн оновчлолын тухай блог
Голын системийн загварчлалын тухай блог
Гидрологийн тухай блог
Турбулент урсгалын жишиг бодлогууд /НАСА/
Шингэний динамикийн үзэсгэлэн
MIT болон АНУ-ын Шингэний механикийн үндэсний зөвлөлөөс гаргасан тайлбарууд
Усны инженерчлэлд зориулсан OpenFOAM буюу IHFOAM
Хагшаасны хоёр фазат урсгалд зориулсан SedFOAM
OpenFoam ашиглаж сурах зааврууд
Мөсний загварууд DynaICE
Гидравлик тооцооны гарын авлага
Хот суурин газрын үерийн зураглал
Голын урсгал, экологи, усан цахилгаан станцын хялбар програмууд
Усан сангийн гидравлик, гидрологийн энгийн програмууд
Бичил усан цахилгаан станц
Барилгын инженерийн багц мэдлэгүүд
IHE Delft Institute Тооцон бодох гидравлик хичээл
IHE Delft Institute Гидравлик болон гидрологи хичээл

Зарим нэг гидравликийн болон, ус хагалбар, гүүрний тооцооны програмууд
Индиана /усны барилгын/ тооцооны гарын авлага

Латтис Больцманы аргаар дагнасан баг болон програм хангамж, эх кодууд:
Lattice Boltzmann research groups:

Хэрэглээ өргөнтэй ЛБА - waLBerla
Бүтээмж өндөртэй ЛБА - elbe
Комплекс физик дахь ЛБА - Palabos
Нээлттэй ЛБА арга - OpenLB
Олон корт ЛБА - Sailfish LBM
Бүгд нэг дор ПайСБА - All in PyLBM, Шинэ холбоос
Сүлжээний Больцманы аргыг сурах материалууд

Шинжлэх ухааны тооцоолол хийх програмчлалын хэл сурах онлайн материалууд:

Фортран хэл 77, 90, 95, 2003, 2008, Transition 77 to 90
Куда Фортран
Пайтонг хурдан сурах
Пайтонгийн Гүүглэ хичээл
Пайтоноор график зураг
Шинэ програмчлалын хэл зохион бүтээх, хөрвүүлэгч цогцлоох
Мэдээлэл дамжуулах харилцар (MPI -free source)
MOOC тооцон бодох Пайтоны хичээл
Фортран 90/95 -ийн хичээл

Бусад хэрэгтэй сайтууд:

Өгүүлэл үнэгүй татах (DOI ашиглавал сайн) Unlock Science
Ном үнэгүй татах Bookzz
Үнэгүй файл шилжүүлэх WeTransfer
Англи хэлний дүрэм шалгагч Reverso
Оюунтнуудад зориулсан ШУ мэдээ
Мэдээллийг дүрсжүүлэх Gephi
Инженерчлэлийн онлайн хичээлүүд IIT
Гранулометрийн програм (Mathlab-d суурилсан) Basegrain
Тооцоолон бодох шингэний динамикын эргэн тойронд байх нээлттэй хэрэгслүүдийн жагсаалт


-------------------------------------------------------------o0o---------------------------------------------------------

АШИТ судалгааний төвийн санаачлага

The initiative of the ASEC research center.


2016 оны 3 сарын 5.
Удаан бодсоны эцэст Монголд тооцон бодох шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах шинжлэх ухаан, инженерчлэлийн тооцооллын судалгааны төв хэрэгтэй юм байна, үүнийг цаг алдалгүй байгуулж салбар чиглэл бүрээр зохион байгуулж ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон юм. ШУА-ын хүрээнд параллель тооцооллын төв гэдгийг байгуулж тооцон бодох шинжлэх ухааны ажил хийгдэх эхлэлийг тавьсан боловч одоог хүртэл эрдэм шинжилгээний ажил, тооцооллын дорвитой ажил хийж амжаагүй байна. Энэхүү АШИТ судалгааны төв нь импорматикийн салбар бүрийг харгалзах хэсгүүдтэй байх юм. Санаачлагч миний бие шингэний механик, гидравликийн чиглэлд хичээллэж байгаа учир гидро-импорматикийн салбарыг ахлах ба бүх салбарыг хамарч ажиллана. 
Судалгааны төвийн гол зорилго нь бүхий л тооцооллын шинжлэх ухааны чиглэлийг эрх тэгш хамарч хөгжүүлэн ажиллахад оршино.
Тухайн цаг үеийн алдаршилаас үл хамааран санхүүжилтийг эх тэгш хуваарилаж, мэдлэгийн хоосон орон зай үйсгэлгүй ажиллана. Тухайлбал өдгөө гео-импорматик ашиг орлоготой, био-импорматик үр ашиг багатай гэж үл ялгана. Энэ нь шинэ зүйл бүтээж нийгмийг удирдан дагуулах гол хөшүүрэг болно. 

Судалгааны төв орчин үеийн өндөр хүчин чадал бүхий төв болосруулах нэгж (CPU), дүрс боловсруулах нэгжийн (GPU) цогцолборуудаар тоноглогдсон, орчин үеийн тооцооллын хэл, програм хангамжаар хангагдсан байна. Судалгааны төв дээр доктор ба докторын дараах сургалтуудыг үндэс угсаа үл харгалзан олгоно. Монгол хүмүүнийг дэмжин ажиллаж шинжлэх ухаанд Монголчуудын оруулж буй хувь нэмрийг өсгөх, Монголын нийгмийг сайжруулах, хөгжиж дэвших, аюулгүй байлгах бүхий л судалгааний ажлуудын тооцон бодохтой холбоотой ажлуудыг хийх болно. 

АШИТ төв Монголын анхны супер компьютер зохион бүтээгчийн нэг байх болно. Орчин үеийн компьютерийн технологийг (micro-chip, quantum processor) Монголд үйлдвэрлэдэг болохын төлөө ажиллана. 


-------------------------------------------------------------o0o---------------------------------------------------------

ImageMagick commands

Зураг босоогоор нийлүүлэх:
F:\STUDY\LBM\FreeSurfSource\BreakwaterSI-ASCE\PaperArt\NewArt>convert -units PixelsPerInch -density 400 fig5a.tiff -resize x2200 WSa5.jpg -append -frame 1x1 montage.tiff
Зураг хэвтээгээр цувуулан нийлүүлэх:
F:\STUDY\LBM\FreeSurfSource\BreakwaterSI-ASCE\PaperArt\MoreNewArt>convert -units PixelsPerInch -density 400 OverA.jpg -resize x2000 OverFlow.jpg +append -frame 1x1 montage.tiff
Зураг цайруулах:
C:\Users\Ayur\Desktop\German\FieldTripBigCamera>convert DSC_0117.JPG -modulate 700% DSC_0117a.jpg - зураг цайруулах.
Бөөн бичлэгүүдийг босоогоор жагсааж байрлуулах
F:\STUDY\LBM\FreeSurfSource\BreakwaterSI-ASCE\PaperArt\NewArt>ffmpeg -i Case1aFull.avi -i Case2aFull.avi -i Case3aFull.avi -i Case4aFull.avi -i Case5aFull.avi -filter_complex vstack=inputs=5 CaseOut.avi
Зургийн арыг нэвт харагддаг болгох, хар дэвсгэрийг цайруулах:
F:\STUDY\LBM\SeePage\IBLBMforUtube\AppToAust>convert GeoMetry.pdf -background white -flatten -alpha
off geo.jpg




"БИД УСНЫХАН" ГЭР БҮЛИЙН ЦОМОГ














































Ахмадууддаа үргэлж талархая. Учир юу вэ гэвэл тэд энэ салбарыг өдий авч явж залуучууд биднийг сургаж ажил амьдралтай золгуулдаг юм. ------ Н.Чагнаа гуайн хэвээр бичив.

No comments:

Post a Comment