Wednesday, September 28, 2016

Геофизик урсгал дахь хагшаасны динамикийн хоёр фазат загварчлал дээрх 3-р бага хурлын тойм /Overview of the 3rd symposium on two-phase modeling for sediment dynamics in geophysical flow/

Геофизик урсгал дахь хагшаасны динамикийн хоёр фазат загварчлал дээрх 3-р бага хурлын тойм

THESIS-2016 хуралд ханын илтгэл тавьж байгаа нь.
Энэ хурлын тухай, үндсэн зорилгын тухай өмнөх өгүүллээс уншаарай. 
Товчхондоо энэ хурал нь хагшаасны динамик, зөөгдөлтийн тухай загварчлал дээр төвлөрсөн дэлхийн шилдэг, тэргүүлэх судлаачдын цуглаан гэж хэлж болно. Энэ хуралд оролцож олон шинэ соргог, мэдлэгийг сонсож авсандаа баяртай байгаа бөгөөд хурлын дундуур тэмдэглэж авсан тэмдэглэлээсээ энд хуваалцая. 
Энэ удаагын хурлыг Японы Чуо их сургууль 2016 оны 9 сарын 12-14 - ний хооронд зохион байгуулсан юм. Энэ хуралд багш Хосояамада Токузо, хамтрагч Отаке Такешигийн хамт "Окозү сувгийн аман дахь хагшаасны зарцуулгын загварчлал" хэмээх ханын илтгэлийг хэлэлцүүлэхээр оролцсон юм. Илтгэлийг энд дарж үзэж болно. 
Ханын илтгэлийг зураг байдлаар харуулъя.
Ханын илтгэлийг pdf -ээр эндээс татаж авч болно. Ханын илтгэл А0 цаасан дээр бэлдэх гэж байгаа хүмүүс эндээс загварын санаагаа авч болно. Хагшаас шороо гэдэг бол бор өнгөөр илэрхийлэгдэх учир ерөнхий чимэглэлийг бор өнгөөр сонгосон болно.