Tuesday, December 8, 2015

ЛаТеХ дээр ажиллаж сурах нь \working with LaTeX\

ЛаТеХ дээр ажиллах хэдхэн зөвөлгөө

LaTeX буюу ЛаТеХ (техник гэдгийн тех шүү, текс биш) нь янз бүрийн хэвлэл, бичвэр бэлтгэх систем юм. ЛаТеХ нь их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, хэвлэлийн үйлдвэрүүдэд стандарт болтлоо өргөжин хэрэглэгдсэн хэрэглээний програм юм.
Ворд дээр бид вордын зэснүүдийн тусламжтай бичвэр, эх бэлтгэдэг бол ЛаТеХ дээр нэгэн төрлийн код бичих маягаар эх текст бэлтгэнэ. 
ЛаТеХ нь үнэгүй, чөлөөт, нээлттэй програм учир татаж аваад суулгаж хэрэглэхэд ямарч асуудал байхгүйн дээр хэрэглээд сурчихвал дажгүй харагдацтай эх бичвэр бэлтгэх цаашдаа сурах, судлах үйлсэд их л тус болох юм байна. 
ЛаТеХ-ийн тухай монгол хэл дээр элбэг материал байгаа учир элдэв долоон юмаа болиод үндсэн ажилруугаа оръёо. Монгол хэл дээрх материалууд:
Википедиа 
Танилцуулга
Бас танилцуулга
Ном, гарын авлага
Юу гарах нь мэдэгдэхгүй боловч хэрэгтэй коммандууд г.м олон хөөрхөн юм байна.

Дээрхүүдийг уншчихад ямархуу юм байдагийг ойлгох байхаа.

Англи дээр маш олон лавлахууд байх ба эдгээрээс хамгийн дээр нь Онлайн гарын авлага юм. 
Хэрэгтэй нэмэлт багцуудыг СТАН-аас авна. 
За миний машин дээр MikTeX суусан байгаа. Техдэхдээ TeXStudio эсвэл TeXworks ашигладаг. TeXStudio нь кодоо эмхэтгэж хөрвүүлэхэд цаг ачаалдаг боловч TeXworks -өөсөө хамаагүй дээр санагдсан. 

За энэ зураг TeXStudio - г харуулах ба эхний хагас нь Техстэж буй кодийг, дараагийн хагас нь гарч буй үр дүнг харуулж байгаа юм. Кодоо бичээд эмхэтгэхдээ хоёр ногоон сум (Built and View) эсвэл нэг мөсөн нэг ногоон (compile) сум дээр дарна. 

Техсдэж эхлэхийн өмнө бичвэрийн төрлөө зааж өгөх ёстой. Гол нь ТеХийн өөрийнх нь комманд урагш бөхийсөн ташуу зураасаар эхэлдэг гэдгийг санах хэрэгтэй. Эх бичвэрийн төрөл ном, өгүүлэл, илтгэл, тайлан, диплом гэх мэт олон төрөл байх ба эдгээрийн алин болохыг хамгийн эхэнд documentclass гэдгээр зааж өгнө. Бүх төрлийн бичвэрийн хувьд нэг ижил комманд нь эх хаанаас эхлэж хаана дуусахыг зааж хязгаарлах явдал юм. Дараах кодыг сайтар ажиглаарай.


1
2
3
4
5
\documentclass[12pt]{report}

\begin{document}
 Gol zuilee end bichne.
\end{document}

Дөрвөлжин хаалтанд үсгийн өндрийг цэгээр зааж өгнө. Түүний ардах буржгар хаалтанд эхийн төрлийг зааж өгнө. Энд бид тайлан хэмээн зааж өгсөн байна.  Гурав дахь мөрнөөс гол зүйл эхлэж байна. Ташуу зураас тавиад коммаэд бичиж эхлэхэд цаанаасаа боломжтой коммандуудыг санал болгож харуулах болно. Түүнээс нэгийг нь сонгоод яваад байж болно. Эхийн эхлэл begin document гэдгээр эхлэж end document - гэдгээр дуусна. Үсгийн өндөрийн өмнө дөрвөлжин хаалтанд мөн л цаасны хэмжээг зааж өгөх боломжтой. 
Ер нь өгүүлбэрээс гадна томъёо энэ тэр бичих гээд нэмэлт юмнууд хийх шаардлагатай бол зарим нэг ТеХ багцуудыг эх бэлтгэлийн эхлэлээс өмнө дуудаж оруулж ирэх шаардлагатай. Хэт олон багц дуудах шаардлага байвал тэдгээрийг нэгтгээд дуудаж оруулж ирж болно. 


 1
 2
 3
 4
 5
 6
 7
 8
 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
\documentclass[12pt]{report}
\input{settings/packages} % эсвэл бутархай байдлаар
% settings гэдэг нь packages файл байгаа хавтасны нэр юм.
\usepackage{amsmath} % тэгшитгэл, дотоод холбоос хийх г.м
\usepackage{amsssymb} % математик фонт үүсгэх
\usepackage{cite}     % иш татах
\usepackage{graphics} % график зураг агуулах
\usepackage[nottoc]{tocbibind} %ном зүй, агуулга үүсгэх г.м

\begin{document}
%% гол зүйл энд л явагдана даа.  
\pagestyle{empty} %хуудасны толгой, хөл байхгүй
\title{Гарчиг бичигдэнэ} % эхийн нэр, гарчиг
\author{Badarch} %зохиогчийн нэр

\chapter{Бүлэг} %бүлэг эхлэх
\section{Хэсэг} % хэсэг эхлэх
\subsection{дэд хэсэг} %дэд хэсэг эхлэх, дэдийн дэдийг subsubsection гэж үүсгэнэ.
% эдгээрт ямар нэгэн төгсгөх комманд байхгүй. 

\end{document}

Хувийн (%) тэмдэг тавьбал түүний араас бичигдсэн ямарч комманд уншигдахгүй зөвхөн тэмдэглэл, сэтгэгдэлээр л ашиглагдах болно. Тиймээс хэсэг тайлбаруудыг нь коммандых нь араас бичлээ. Сайтар харна уу. 
Чухал зүйлс нь хэрхэн яаж зураг оруулах вэ? томъёо яаж бичих вэ? яаж иш татсан материалаа холбох вэ? яаж дотоод холбоос үүсгэх вэ гэх мэт юм. 
ЛаТеХ-д зураг оруулах код


1
2
3
4
5
6
7
8
9
\begin{figure*} [htpb]
 \centering
 % зургийг төвлүүлж байрлуулах.
 % текстийн эхлэлд graphicx гэсэн комманд өгөгдсөн нь зураг оруулах боломжийг олгоно.
 \includegraphics[width=0.9\textwidth]{fig2.png}
 % дээрх буржгар хаалтанд оруулах зургийн нэрийг өргөтгөлтэй бичнэ. Доор зургийн тайлбарыг өгсөн байна. 
 \caption{Measured salinity (PSU) and turbidity (FTU) at sampling sites in the Estaury of Ohkouzu channel \citep{Seki_13}}
 \label{fig:fig.2}       % энэ бол зүүлт хийхэд шаардлагатай тэмдэглэгээг өгнө.
\end{figure*}
За дээрхээр ерөнхий зураг оруулах коммандыг мөрүүдийг бичлээ. Зураг нь зураг эхлэх коммандаар эхэлж зураг дуусах коммандаар дууссан байна. {figure} гэдэг нь зураг эхэлж байгааг илэрхийлэх ба одгүй бол текстийн мөртэй тэнцүү байна. Жишээ нь хоёр баганатай өгүүлэл бичиж байлаа гэж бодоход зургаа хоёр багана дамнуулж гаргах уу? эсвэл нэг багана дотроо гаргахуу гэдгийг энэхүү од зааж өгнө. түүний араар дөрвөлжин хаалтанд бичигдсэн 4 үсэг нь тус бүр - энд, дээр, хөвөх, доор гэсэн утгыг илэрхийлнэ. хэрэв дан ганц p үсэг байрлаж байвал зураг маань текстэн дунд чөлөөтэй хөвж байрлах боломжтой болно. Зургийн коммандыг ашиглахын өмнө оруулах гэж байгаа зураг маань ажиллаж байгаа хавтаст агуулагдах ёстой. \includegraphics[width=0.9 гэсэний 0.9 нь зургийг 10 хувь жижигрүүлж гаргах тушаалыг биелүүлнэ. Хамгийн сүүлд зургийн тайлбар, дугаарыг caption гэдгээр оруулж өгсөн байна. Харин зураг текстэн дотор ямар нэгэн байдлаар дурьдагдаж холбогдох бол заавал иш татаж дотоод холбоос хийх шаардлагатай. Жишээ нь дээрх fig2.png зураг нь текстэнд дараах байдлаар холбогдох ёстой. 


1
2
Fig. \ref{fig:fig.2} represents vertical distribution of salinity and turbidity on the site A to G, respectively. \\
Most shore site characteristic, A point, is same as river mouth site, B point, which has no detection of salinity and has huge account of turbidity.
Ингэхэд Fig. гэдгийн араас зөвхөн зургийн дугаар автоматаар гарч ирэх ба таны бүтээсэн pdf дээр зургийн дугаар дээр дарахад зураг дээр шууд аваачих боломж бүрдэж байна гэсэн үг юм. 
ЛаТеХ-п томъёо бичих код
Жишээ болгон Навьер-Стокесийн болон Урсгал тасралтгүйн тэгшитгэлүүдийг Эйнштэйны нэгтгэл хэлбэрээр бичье.


1
2
3
4
5
6
7
8
\begin{equation} \label{eq:4}
\frac{\partial \mathbf{u}_{i}}{\partial t}+\mathbf{u}_{m}\frac{\partial \mathbf{u}_{i}}{\partial \mathbf{x}_{m}}=\\
-\left(1+\frac{\triangle\rho}{\bar{\rho}}\right)g\delta_{i3}-\frac{1}{\bar{\rho}}\frac{\partial p}\\
{\partial\mathbf{x}_{i}}+\nu_{t}\nabla^{2}\mathbf{u}_{i}
\end{equation}
\begin{equation} \label{eq:5}
\frac{\partial \mathbf{u}_{i}}{\partial\mathbf{x}_{i}}=0
\end{equation}
Дээрх кодонд анзаарвал хоёр эхлэл хоёр төгсгөл байгаа. яагаад гэвэл хоёр томъёо бичиж байгаа учир тус тусдаа код бичигдэж байж автомат дугаарлалтыг авна. Зургаас ялгаатай нь гэвэл тэгшитгэлийн дотоод холбоос хийх тэмдэглэгээр тэгшитгэл эхлэх коммандын араас залгуулан бичсэн байна. Тэгшитгэл эхлэх, төгсөх хоёрын хооронд гол код бичигдэх ёстой. Дээрх коммандаар доорхи тэгшитгэл бичигдэж байгаа юм. 
Тэгшитгэлийг кодтой харьцуулж үзвэл нийлээд ойлгомжтой байх болно. Жишээ нь бутархай бичих бол 
\frac{хүртвэр}{хуваарь}
тухайн дифференциал бол
\partial
вектор бичих бол
\mathbf{хэмжиглэхүүн}
г.м байна. Үүнээс гадна матриц, систем тэгшитгэл, интеграл гээд олон функцуудыг бичих боломжтой.  Тэгшитгэлд байгаа үл мэдэгдэгчүүдийг мөн эхэд тайлбарласан байх ёстой. Жишээ нь:


1
2
3
4
5
Where $\mathbf{u}_i$ is $i$ component of velocity vector in Cartesian coordinate, $t$ is time, $\mathbf{x}$ is spatial\\
 vector, $\rho$ is density of fresh water, $\triangle \rho$ is deviation of water density between sea water and\\
fresh water, $p$ is hydrostatic pressure, $\nu_{t}(=\nu_{T}+\nu)$ is total viscosity term, sum of turbulent and molecular viscosity, $\delta_{i3}$ is Kronecker delta function and $m$ is subscript for summation convention. For solving Eq. \ref{eq:4} and\\
 Eq. \ref{eq:5} simultaneously, velocity-pressure iteration scheme, referred to solution algorithm (SOLA) for\\
 incompressible fluid flow \citep{Hirt89}, provides concurrent relaxation for both variables velocity and pressure.
Эх болон өгүүлбэр дунд бичигдэх томъсо тэгшитгэл нь хоёр талдаа долларын тэмдэг авна. Дээрх кодонд томъёогоо хэрхэн өгүүлбэр дундаа дуудаж холбохоос гадна ашигласан ном хэвлэлийн иш таталтыг оруулж өгсөн байна. Дээрх өгүүлбэрийн үр дүн нь дараах байдалтай гарна. 
Кодыг нь гарсан үр дүнтэй нь харьцуулаад явбал ойлгоход амар байх болно. Томъёо бичиж байхад нэг хүндрэлтэй байсан зүйл нь юу вэ гэвэл тэгшитгэлийн бүрдэлийг бичих явдал байв. Өөрөөр хэлбэл томъёонуудыг ард нь нэгтгэх том хаалт хийн ганц дугаар өгөх. Үүнийг дараах байдлаар хийсэн юм.


1
2
3
4
5
6
7
\begin{equation} \label{eq:7}
\begin{tabular}{ccc}
$\nu_{T}=(C_{s}\triangle l)^{2}\sqrt{2S_{ij}S_{ij}(1-\frac{Ri}{Pr})},Ri=\frac{-\frac{g}{\rho_{w}}\frac{\partial\triangle\rho}{\partial z}}{\displaystyle 2S_{ij}S_{ij}}$\\
$S_{ij}=(\displaystyle\frac{\partial \mathbf{u}_{i}}{\partial \mathbf{x}_{j}}+\frac{\partial \mathbf{u}_{j}}{\partial \mathbf{x}_{i}}),\triangle l=\sqrt[3]{(\triangle x \triangle y)}$
\end{tabular}
\Bigg\}
\end{equation}
Тэгшитгэл дотор хүснэгт маягийн бүрдэл үүсгээд түүний гишүүдийн оронд томъёогоо бичсэн юм. Гэхдээ хамгийн сүүлд байгаа \Bigg\} нь том хаалтыг гаргаж байгаа юм. эхний үсгийг нь жижиг b болгож \bigg\} гэвэл арай жижиг хэмжээтэй хаалт үүсэх жишээтэй. Дээрх кодоор үүссэн томъсоны бүрдлийг харвал:
\begin{tabular} гэдгийн ард байх гурван с нь төвлөж байрласан гурван баганатай байхыг заана. Харин хоёр ташуу зураас нь шинэ мөрийг үүсгэж явах болно. Өгүүлэл, шинжлэх ухааны эх туурвих нь ашигласан материал, лавлахыг сайтар дурьдаж өгсөн байхыг шаарддаг. Тэгвэл ЛаТеХ-д хоёр янзаар ашигласан ном хэвлэлийн жагсаалт буюу ном зүйн дараалал гаргах арга байдаг. Нэг нь bibtex гэж байна. энэ нь тусгай файл дээр ашигласан материалын тухай мэдээллийг тодорхой форматтайгаар бичиж дараа нь ажиллаж байгаа файлруугаа дуудах маягаар хийгддэг. Энэ удаад би өөрөө жагсаалт үүсгэж иш татах аргаг хэрэглэсэн юм. Ингээд код нь:



 1
 2
 3
 4
 5
 6
 7
 8
 9
10
11
12
13
14
15
16
17
% Non-BibTeX хэрэглэгчид
\begin{thebibliography}{}
%
% ашигласан хэвлэлийн жагсаалтыг дараах маягаар гаргана. Гэхдээ энд зохиогч-жил гэсэн ном зүйн системийг хэрэглэсэн болно.
% Иш татах, түүнийг тэмдэглэх маш олон арга байдаг. [3] эсвэл тэр тэр нар (1995) гэх мэт. 
%
\bibitem[Sekiguchi et al 2013]{Seki_13}
% Сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл
Sekiguchi.H, Yamazaki.H, Nakagawa.R, Ishida.M, Azuma.R, Haraguchi.T, Hososyamada.T, Implications of flood event layer in littoral sedimentary environments  [in Japanese with English abstract], Coastal Engineering (The Japan Society of Civil Engineering-B2), Vol.69, I\_697-I\_695 (2013)
% 
\bibitem[Hosoyamada et al 2001]{Hoso01}
% Сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл
Hosoyamada.T, Hayakawa.N, Aoyama.R, J.F.Atkinson, Fukushima.Y, Numerical simulation of the density driven currents and the suspended sediment at a river estuary [in Japanese with English abstract], Journal of Hydraulic engineering, The Japan Society of Civil Engineering, Vol.45, 955-965 (2001)
% номноос иш татаж буй бол
\bibitem[Yanagi. 1989]{Yanagi89}
Yanagi.T, Coastal Oceanography [in Japanese], 132-135. Kouseisha Kouseikaku corporation, Tokyo (1989)
\end{thebibliography}
Текст болон өгүүлбэрт эдгээр жагсаалтаасаа иш татахдаа буржгар хаалтанд байгаа тэмдэглэгээг ашиглана. Жишээ нь хамгийн эхний зохиолыг иш татая гэвэл би \cite{Seki_13гэж бичнэ. Хэрэв иш татаж буй материал яг өгүүлбэр дунд дурьдагдах бол citet гэж бичнэ. өгүүлбэр дууссаны дараа бол citep гэж бичих жишээтэй. Мэдээж дээрх ном зүйн жагсаалт нь ТеХдэж буй файлын тань хамгийн доор end document гэдгийн өмнө байрлах болно.
Юу хийх гэж байгаагаа англи дээр мэдвэл таньд туслах түмэн тайлбар хичээлүүд интернээтээр дүүрэн бий. Бас дээр дурьдсан монгол номыг авч уншаарай. Гол нь ТеХдэх нь олон талын ач холбогдолтой шүү. Ворд дээр эх бэлдэхээс илүү давуу талыг таньд олгох болно. 

4 comments: