Thursday, December 26, 2013

Усны салбар

Усны салбар

2013 оны 12-р сарын 18-21 - ний өдрүүдэд БОНХЯ ба түүний харьяа нэгж болох Сав газрын зөвлөлийн анхдугаар чуулган Усны салбар үүсэж хөгжсөний 75 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан юм. Өнөө үеийн усны салбарын тухай энэхүү илтгэлээс илүү ихийг мэднэ гэдэгт итгэлтэй байна.


Туул усан цогцолбор

Туул усан цогцолбор

Усны инженер - 50 эрдэм шинжилгээний бага хуралд үндсэн илтгэл болж тавигдах байсан боловч илтгэгч гадаадад ажилтай болж энэхүү сайхан илтгэлийг тавьж чадаагүй юм. Иймд уншигч та бүхэнд илтгэлийг хүргэж байна.


Sunday, December 15, 2013

Усан цогцолборууд-1



Усны нөөцийг олон зориулалтаар ашиглах цогцолборын
“ ХЭРЛЭН – ГОВЬ” төслийн товч танилцуулга

1.    Хэрлэн голын үс зүйн үзүүлэлтүүд, усны нөөц



Гол-Харуул

Голын урт /улсын хилээс/, км

Ус хураах талбай км2
Сав газрын дундаж өндөр, м
Олон жилийн дундаж урсац
Oо, м3/с
Хамгийн их урсац

Qmax, м3/с


Хэрлэн-Багануур
940
7350
2200
25.4
1320


Хэрлэн голын олон жилийн дундаж урсац 800,0 сая шоо метр,үүнээс ашиглаж болох боломжит нөөц 96,0 сая шоо метр.

Монгол улсад байгуулагдсан болон барьж байгаа усан цахилгаан станцуудын судалгаа



Монгол улсад байгуулагдсан болон

барьж байгаа усан цахилгаан станцуудын судалгаа



д/д

Усан цахилгаан станцын нэр


Байршил
Хүчин чадал
Эрчим хүчний эх үүсвэр

Тайлбар
1.
Хархорины УЦС
/1959 он/
Өвөрхангай. Хархорин сум
528 квт
Орхон
гол
ашиглагдаагүй байгаа.
2.
Өндөрхангайн УЦС -1.5м3
 /1989 он/
Увс. Өндөрхангай сум

200 квт

Чигжийн гол

ашиглаж байгаа
3.
Богдын голын УЦС - 7 ì3
/2005 он/
Завхан. Алдархаан
сум

2000 квт

Богдын
гол

ашиглаж байгаа
4.
Гуулингийн УЦС
/1998 он/-0.87 ì3
Говь-Алтай. Дэлгэр сум
400 квт
Завхан
гол
ашиглаж байгаа
5.
Манханы УЦС
/1998 он/-0.87 м3
Ховд.
Манхан сум
150 квт
Төгрөгийн гол
ашиглаж байгаа
6.
Мөнххайрханы УЦС -3.8 м3/с 
/2003 он/
Ховд.
Мөнхайрхан сум

150 квт

Сэнхэрийн гол

ашиглаж байгаа
7.
Тосонцэнгэлийн УЦС -14 м3
/2006 он/
Завхан. Тосонцэнгэл сум

375 квт

Идэрийн гол

ашиглаж байгаа
8.
Үенчийн УЦС
/2007 он/-1.34 м3
Ховд.
Үенч сум
930 квт
Үенчийн гол
ашиглаж байгаа
9.
Эрдэнэбулганы УЦС
/2006 он/
Ховд.
Эрдэнэбулган сум

200 квт

Эгийн гол

ашиглаж байгаа
10.
Тайширын УЦС
/2008 он/
Говь-Алтай. Тайшир сум
11 мвт
Завхан
гол
ашиглаж эхлээд байгаа
11.
Дөргөний УЦС
/2008 он/
Ховд.
Дөргөн сум

12 мвт
Чоно харайхын гол
барилгын ажил дууссан.
12.
Цэцэн-Уулын
УЦС
Завхан.
Цэцэн-Уул сум
150 квт
Галуутайн гол
барилгын ажил дуусаагүй.
13.
Завханмандалын УЦС
Завхан. Завханмандал сум

110 квт

Хүнгүйн гол

барилгын ажил дуусаагүй.


Судалгаа гаргасан:
УКИББХ-ийн мэргэжилтэн                                                        Б.Баатарцогт

Усны эрчим хүчний нөөц (потенциал)



Монгол орны усны нөөцийн нэгдсэн
менежментийг бэхжүүлэх нь


Усны эрчим хүчний менежмент
Нэгдүгээр бүлэг

1.1. Монгол орны гол мөрний  Усны эрчим хүчний нөөц (потенциал)


Монгол орны гол мөрний Усны эрчим хүчний нөөц (потенциал)-ыг анх 1976 онд Усны хайгуул, төсөл, эрдэм шинжилгээний институт, Унгарын Усны нөөцийн газартай хамтран боловсруулсан “Монгол Улсын усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах ерөнхий схем”-д тооцоолон гаргаж, үзүүлжээ.
Түүнд тодорхойлсноор Монгол орны гол мөрний  Усны эрчим хүчний нөөц (потенциал) нь 50513 МВт-ц,  үүнээс ашиглаж болох нь 30% буюу 15200 МВт-ц гэж үзжээ.
1994 онд Байгаль орчны яамны харъяа Усны бодлогын хүрээлэнгээс Монгол орны усны эрчим хүч, Эрдэм шинжилгээний төслийн явцад  Монгол орны гол мөрний  Усны эрчим хүчний нөөц (потенциал) [1] –ыг тодорхойлох ажлыг  гүйцэтгэсэн байна.
Монгол Улсад 3800 гаруй гол горхи байдгаас 1050 нь байнгын урсгалтайд тооцогддог байна.

Wednesday, December 11, 2013

Боомтын хэв гажилт ба хүчдэл хэмжилтийн багажууд

Боомтын хэв гажилт ба хүчдэл хэмжилтийн багажууд

Бетон боомтын найдвартай ажиллагааг хангах болох аюул гамшгаас урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ хийхэд зориулж хэд хэдэн газар янз бүрийн зориулалттай хяналт хэмжилтийн багажуудыг байрлуулдаг. Зарим ажиглалтыг нүдээр хийнэ. Ажиглалт болон хяналт хэмжилтийн дүнгүүдийг тухайн хэмжилт хийсэн он сартай нь журнал дээр бөглөж явна. 
 Боомтын шилжилт, хэв гажилтыг хэмжих чигүүд, боомтын аюулгүй байдлыг хянах схем

Орчин үед хэмжилтийн багаж бүр электрон байдлаар мэдээллийг санах ойд бичиэ хадгалдаг болсон. Гадаргуугын үзлэгийг ихэвчлэн усны түвшин доошилсон үед хийдэг. Усан сан дүүрэх үед анхны жил өдөр бүр, 2-4 дэх жилд 7 хоногт 2-3 удаа, цаашид 7 хоногт 1 удаа хийнэ. үерийн үед өдөр бүр хийнэ. Визуальный ажиглалтын үед алхаар цохих, ухаж үзэх хэрэгтэй болдог. Цохиход хангинасан дуу гарч байвал хэвийн, битүү дуу гарч байвал муу байна.  
Бетоноор нэвчих шүүрэлтийн голомтыг ажиглалтын материалд тэмдэглэхэд дараах тодорхойлолтуудыг хэрэглэнэ.
Үүнд: чийгтэй нэг, нойтон цэг, хөлөрч байгаа гадаргуу. Гоожихыг нь дотор нь бага, дунд, их гэж ангилна. Хөндий алдагдах ба хаг, өнгөр суух зэрэг болно.
Ашиглалтын явцад илрүүлсэн гэмтлийг журнал дээр бичиж, зураг хэмжээ зэргийг нь он сар, байршилтай нь бичиж өгнө. Ингэхдээ гэмтлийг дараахи томъёолсон тэмдэгтээр үзүүлнэ.

Гидравлик, шингэний механикийн - VI олимпиад амжилттай болж өндөрлөлөө

Гидравлик, шингэний механикийн - VI олимпиад

ШУТИС - ийн Гидравлик усны барилга байгууламжийн багаас жил бүр зохион байгуулдаг Гидравлик-шингэний механикийн ээлжит 6-р олимпиад 2013 оны 11 сарын 30-12 сарын 10-ны хооронд болж өндөрлөлөө. Энэ олимпиад нь Монгол улсад усны барилгын инженер бэлтгэж эхэлсэний 50 жилийн ойд зориулан зохиогдож байгаагаараа онцлогтой юм. Гидравлик, шингэний механикийн олимпиад нь жил бүрийн хавар зохион байгуулагддаг ба 2014 оноос улсын чанартай олимпиад болж өргөжих юм.
6-р олимпиадын шагналт байрны оюутнууд хичээл заадаг багш нарын хамт

Sunday, December 8, 2013

Түр боомт буюу зохицуулах барилга

Түр боомт буюу зохицуулах барилга

Түр боомт нь түр барилгын ангилалд багтах ба голын гольдролд барих гэж буй боомт, ус халиагуур, гүүрийн тулгуур гэх мэт усны барилга байгууламжий бетон ба төмөр бетон цутгах, ухалга хийх гэх мэт бусад барилгын ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгэхэд тухайн хэсгийг усны үйлчлэлээс хамгаалахад оршино.

Зураг 1. Түр боомтын байршил
Ихэнх тохиолдолд түр боомт нь хоёр ширхэг баригдах ба зарим тохиолдолд урсгал чиглүүлэх далантай адил баригддаг. Барилтын үеийн зарцуулга өнгөрүүлэх хоёр схем байх ба үүнд барилтын үеийн зарцуулгыг урсгал зайлуулах сувгаар, урсгал зайлуулах туннель – ээр гэж байна.

Thursday, December 5, 2013

Усан цогцолбор ба Монгол

Усан цогцолбор ба монгол


Инженер Ц.Сосорбарам

1.      Усны энерги, дулааны энергийг харьцуулах нь


“Орос орон дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм” гэж Ленин багш хэлснийг 40-өөс дээш насныхан мэднэ. Түүний алдарт үгийг дараа үеийнхэн нь биелүүлнэ гэж кремлийн суут мөрөөдөгч   таасан эсэхийг бүү мэд ямартайч хамгийн том энергийн эх үүсвэр байгуулж, улс орноо хамгийн хямд эрчим хүчээр хангасан нь л үнэн. Тэр үзэл санаагаар 30-аад онд солиотой том бүтээн байгуулалтыг хүрз жоотуугаар эхлүүлж Днепро ГЭС-ийг барьсан. Цаашид олон том усан цогцолбор барьж,бүрэн цахилгаанжуулсаар хүнд үйлдвэржсэн, хүчирхэг импери байгуулсан нь бас түүхэн үнэн. Хожим нь бас шавь нар нь дэлхийн 10 том цахилгаан үйлдвэрлэгчийн тоонд ордог Красноярьскийн усан цогцолборыг баруун урианхайн цуурын татлагад урсгалынх нь чимээг гэгэлзүүлэн оруулсан Ээвийн голын урсгал буюу Енисей дээр барьжээ.