Түр боомт буюу зохицуулах
барилга
Түр боомт буюу зохицуулах барилга
Түр боомт нь түр барилгын ангилалд багтах ба голын гольдролд барих гэж буй
боомт, ус халиагуур, гүүрийн тулгуур гэх мэт усны барилга байгууламжий бетон ба
төмөр бетон цутгах, ухалга хийх гэх мэт бусад барилгын ажлыг технологийн дагуу
хийж гүйцэтгэхэд тухайн хэсгийг усны үйлчлэлээс хамгаалахад оршино.
Зураг 1. Түр боомтын байршил
Ихэнх тохиолдолд түр боомт нь хоёр ширхэг баригдах ба зарим тохиолдолд
урсгал чиглүүлэх далантай адил баригддаг. Барилтын үеийн зарцуулга өнгөрүүлэх хоёр
схем байх ба үүнд барилтын үеийн зарцуулгыг урсгал зайлуулах сувгаар, урсгал
зайлуулах туннель – ээр гэж байна.
Түр боомт буюу зохицуулах барилгад хэрэглэгдэх материалууд нь дараах үндсэн
шаардлагуудыг хангасан байх шаардлагатай.
-
Голдиролын
урсгал, мөс ба долгионы үйлчилгээнд эвдрэхгүй бат бэхтэй байх
-
Усаар
үе үе чийглэхэд эвдрэхгүй байх
-
Хэв
гажилтанд орохгүйгээр уян хатан байх
-
Засвар
хийх барихад амархан байх, шаардлагатай нөхцөлд барилгын хэмжээг өөрчлөх
боломжтой байх зэрэг юм.
Түр барилгыг барихад янз бүрийн грунт, чулуун материал, ургамлын материал (зэгс, сүрэл гэх мэт), модон материал (мөчир, шон, банз, дүнз), бетон ба төмөр бетон, төмөр, төмөр утас, тросс мэтийн
материал ашиглах ба төмөр утсыг голдуу фашин, тюфяк, мөчрөн канатыг боох
материал болгон ашиглана.
Зураг 2. Хүнд ба хөнгөн фашин.
Фашиныг ерөнхийд нь мөчрөн канат гэж нэрлэх ба овор хэмжээгээр нь хүнд ба
хөнгөн гэж ангилна. Хөнгөн фашин нь 0.2 – 0.3м – ийн диаметртэй ердийн багалсан
мөчир байх ба хэд хэдэн газар 1 – 3мм – ийн төмөр утсаар боосон байдаг ба 2 –
4.5м – ийн урттай байдаг. Фашинг бэлтгэж голдиролд өрж байрлуулах ба дээд хашиц
талд шороон овоолго үүсгэж фашин хоорондын зай завсарыг бөглөж ус нэвтрэхээргүй
болгоно. Ихэнх тохиолдолд эргийн бэхэлгээнд фашин нь хэрэглэгдэнэ. Хүнд
фашингын диаметр нь 0.6 – 1.0м байх ба түүний урт 4 – 10м байдаг.
Хүнд фашины нэг төрөл нь карабура юм. Карабураг бэлтгэх газар дээр 0.5м – ийн алхамтайгаар утас
татаж, түүн дээр хөндлөнгөөр 0.2 – 0.25м – ийн зузаан мөчир, 0.05 – 1.0м – ийн
зузаан зэгс буюу сүрэл дэвсэнэ. Үүн дээр 0.1 – 0.25м – ийн зузаан хайрга ба
шороон давхрагыг байрлуулсаны дараа захаас нь хуйлж бөөрөнхийлөн бэлтгэнэ.
Зураг 3. Карабура
Сипай нь гурав буюу дөрвөн хөлтэй 2 – 5м өндөртэй, Гуалин, Дүнз, шургааг,
рельс, яндан зэргээр хийж бэлтгэх ба зангилааг нь төмөр утсаар ороож бэхлэнэ.
Сипайг байрлуулсаны дараа шороон овоолгыг хийж тодорхой хэмжээнд нягтруулах ба
үүний дараа барилгын талбай дахь усыг шавхана. Сипай нь голдиролд хөлөөрөө сууж
өгсөн байвал илүү сайн байх ба түр боомтыг гулсалтаас хамгаалах ядро болж
өгдөг.
Зураг 4. Сипай.
Габион нь төмөр утсан торонд хийсэн хайрга, дайрга бүхий барилгын элемент
ба түүнийг янз бүрийн хэмжээсээр хийж бэлтгэнэ. Хайрцаг нь ихэвчлэн 1м
өндөртэй, 1 – 1.5м өргөнтэй, 3 – 5м урттай байдаг. Заримдаа цилиндр хэлбэрийн
габионыг хийж ашигладаг.
Зураг 5. Габион.
Мод болон төмөр боомтыг түр боомтоор ихээхэн хэрэглэх ба дахин ашиглах,
угсрахад хялбар байдаг.
Модон ба төмөр түр боомтын
тухай
Төмөр боомт
Боомтын каркас нь төмөр хийцтэй байх ба дээд хашицын налуу зэврэлтэнд тэсвэртэй
металлаар хучигдсан боомтыг төмөр боомт гэнэ. Төмөр боомт нь хоёр үндсэн
хэлбэртэй байна. Үүнд:
-
Шууд
тулаастай төмөр боомт
-
Баганан
тулаастай (кантилевер) төмөр боомт
Шууд тулаастай төмөр боомт нь усны ачааллыг налуу тулаасаар дамжуулан
буурьт шилжүүлнэ.
Баганан тулаастай боомт нь дээд налуугын оройн хэсэг буюу ачаалал багатай
хэсгийг баганаар буурьтай холбож өгнө.
Зураг 6. Төмөр боомтын төрөл
Төмөр боомтын дээд налууд усны ачааллын улмаас ёроол, ул хэсэг нь суналтанд
орно. Иймд боомтын буурьтай нийлэх хэсэгт бэхэлгээ, анкер хийж өгнө.
Хүчний улмаас үүсэх олон төрлийн хэв гажилтыг тогтоох олон арга хэмжээг
авна. Иймд хэв гажилтын улмаас бэхжүүлэх ажил нэмэгдэн дагаад өртөг нь өснө.
Хийц элемент нь зэврэлтэнд амархан орох учир арчилгаа байнга шаардана. Иймд
ашиглалтын зардал мөн өндөр байна.
Төмөр боомт нь практикт төдийлөн нэвтрээгүй боловч түр боомтоор ихээхэн
баригддаг. Өөрөөр хэлбэл барьж буулгахад хялбар учир усны барилгын ажлын явцал
голын усыг хаах түр боомтод илүү тохиромжтой.
Давуу тал:
-
Төмөр
боомт нь орчин үеийн технологитой маш хурдан баригддаг, угсармал бүтээцүүдтэй.
-
Боомтын
хөндлөн огтлолын хэлбэр хэмжээг багасгаж илүү оновчтой, бат бэх байхаар
тооцоолох боломжтой.
-
Төмөр
боомтын тооцоог ихэвчлэн статик ачаатай үед хийнэ.
-
Төмөр
боомт нь гравитацын боомтоос өртөг багатай боловч өндөрийн хязгаарлалттай
байна.
-
Барилгын
чанараас хамаарч шүүрэх усны хэмжээ өөр өөр байна. Чанартай барьвал ус бараг
шүүрэхгүй.
-
Төмөр
боомт нь ачааллыг сайн эсэргүүцнэ. Учир нь металлын шахалтын бат бэх маш өндөр байдаг.
Дутагдалтай тал:
-
Төмөр
боомт нь ус халиахгүй.
-
Буурийн
хөрсөнд бат бэх анкерийн сайн хийх хэрэгтэй.
-
Төмөр
боомт нь ашиглалтын зардал их байнгын арчилгаа шаардана.
-
Төмөр
боомтын эдэлгээний хугацаа богино байна.
Модон боомт
Боомтын их бие болон дээд налуу модон хийцтэй боомтыг модон боомт гэнэ.
Модон боомт нь дээд налуу ба тулаас, татаас, дамнуураас бүрдэнэ. Хийцийн хэлбэр
нь татанги хэлбэртэй байна.
Модон боомтыг доорхи 3 – н төрөлд хуваана.
-
А
каркастай
-
Чулуун
дүүргэлттэй
-
Минж
төрлийн
А каркастай боомт нь модон элементүүдийг А үсгэн хэлбэртэйгээр татанга
маягаар зангидаж хийсэн хийцтэй байна. Тогтвортой байдал нь буурьт хийсэн анкер
бэхэлгээ, дээд хашицаас дарах усны даралтаас хамаарна.
Боомтын буурьтай үрэлтэнд орших хэсгийг хүрээ гэх ба энэ нь маш олон
анкераар буурьтай холбогдоно.
Харин тулгуур гэдэг нь дээд хашицыг хүрээтэй барьж бэхэлсэн ташуу тулаасыг
хэлнэ. Татаас гэдэг нь тулгуур хооронд бэхлэгдэнэ.
Зураг
7. Модон боомт. (а – хүрээ, b – тулгуур, c – дээд хүрээ, e – дээд налуу, d – дай мод)
Эхний зураг нь А каркастай модон боомт, дараагын хэсэг нь минж хэлбэрийн
модон боомт юм.
Чулуун дүүргэлттэй гэдэг нь боомтын жинг нэмэх зорилгоор боомтийн каркасан
дотор чулуу хийж өгнө.
Модон эдэлгээний хугацаа богино боловч байнгын тогтмол түвшинтэй тохиолдолд
шүүрэлт байхгүй болно.
Давуу тал:
-
Модон
материал элбэг байх учир хөрөнгө оруулалт бага
-
Модон
боомт нь ямарч грунтэнд дээр барьж болно.
-
Модон
боомтыг богино хугацаанд барьж байгуулна.
-
Тооцоо
болон барилгын ажил хялбар, машин механизм бага шаардана.
Дутагдалтай тал:
-
Боомтын
эдэлгээний хугацаа богино.
-
Боомтын
засварын өртөг өндөр.
-
Хэт
өндөр барих боломжгүй.
Урсгал чиглүүлэх болон хөндлөн боох түр боомтыг янз бүрийн материалаар хийх
ба ашиглалтын нөхцөл, барилтын үеийн зарцуулга (25% - ийн хангамжтай урсац), усны түвшин зэргээс хамааруулан тооцдог.
Зураг 8. Холбоослог болон холбоосгүй грунтээр барьсан түр боомт
Зураг 9. Грунт болон фашин хосолсон түр боом
Зураг 10. Чулуун ба габион түр боомт
Зураг 11. Заамал модон түр боомт
Орчин үед нийлэг полиэтилен материалыг барилгын үйлдвэрлэлд өргөн ашиглах
болсон ба энэ материалаар хийлдэг түр боомтуудыг өргөнөөр хийж ашиглаж байна.
Энэ боомтууд нь тээвэрлэхэд хялбар ба олон дахин хэрэглэх, барилгын талбайн
орчинд зохицох чадвартай зэрэг олон давуу талуудтай юм.
Зураг 12. Нийлэг түр боомтын ажиллах үе шат.
Нийлэг түр боомт нь боомтын тогтворшилтыг хангах, боомтын хэлбэрийг
хадгалах хуванцар уян диафрагмтай байх ба боомтыг даралттай усаар хийлж
дүүргэнэ.
Зураг 13. Нийлэг түр боомтын урсгал хаах схем.
Зураг 14. Үерийн хамгаалалтын сувагт засвар хийхэд нийлэг түр боомт ашиглаж
байна.
Мөн түр боомтыг тусгай чагтан холбоос бүхий металл хавтангуудаар хийж
болдог.
Зураг 15. Металл чагтан холбоос бүхий түр байгууламж (Гүүрийн суурь цутгах)
Зураг 16. Металл чагтан холбоос бүхий хавтангийн уулзварын төрлүүд
Бетон боомт барих ажлын барилтын үеийн зарцуулга өнгөрүүлэх схем, урсгал
чиглүүлэх далан, түр боомтын жишээ.
Зураг 17. Ус залах схем. Алхам 1. Олон аркт тулгуурт боомт (Сэлэнгэ мөрөн дээр)
Боомтын зүүн жигүүрийн өнгөн хөрсийг буулж боомтын суурийг ухаж
эхэлнэ. Үүнтэй зэрэгцэн боомтын баруун жигүүрт барилтын үеийн ус залах суваг 1
- ийг ухаж бэлэн болгоно. Сувгийн ухалганаас гарах грунтээр чиглүүлэх даланг
түрж босгоно. Зүүн жигүүрийн суурийн ухалгаас гарах грунтээр боомтын дээд
хашицад байх түр боомт 1 - ийг барьж эхлэх ба голын гольдролыг хааж эхлэхэд
суваг 1 - ийн амсарыг сэтэлж усыг оруулна. Түр боомт 1 - ийг бэлэн болмогц доод
хашицад байх түр боомт 1 - ийг барьж эхэлнэ. Ингэснээр ус халиах хэсгийн
суурийг ухах боломж нээгдэх ба котлований усыг насосоор шавхаж доод хашицруу
юүлнэ.
Зураг 18. Ус залах схем. Алхам 2.
Алхам 1 - д заасан ажлуудыг гүйцэт хийж дууссаны дараа боомтын
зүүн жигүүрийн болон ус халиах хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэж дуусна. Суурийн
ухалганаас гарах грунтээр түр боомт болон даланг шаардлагатай тохиолдолд нэмж
өндөрлөх, ус түрж орж ирэхээс хамгаалах, далан болон түр боомтыг эвдрэлээс
хамгаалах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсээр байна.
Зураг 19. Ус залах схем. Алхам 3.
Ус халиагуурын хэсэг ба боомтын зүүн жигүүрийг барьж дууссаны
дараа ус залах 1 ба 2 - р сувгийн амсарыг боомж дээд хашиц дахь түр боомт 1 -
ийг задлана. Түр боомт болон далангуудыг задлахдаа тэсэлж задлана. Чиглүүлэх
далангын грунтыг бульдозероор түрж шилжүүлэн шинээр далангуудыг босгоно. Энэ
хэсэгт усыг голын үндсэн голдиролд оруулсаны дараа доод хашиц дахь түр боомт 1
- ийг мөн тэсэлж задлана. задарсаны дараа грунт усаар зөөгдөн боомт гүйцэт
байхгүй болно. Энэ хэсгээс эхлэн барилтын үеийн зарцуулгыг ёроолын ус
гаргуураар өнгөрүүлнэ. Онцгой тохиолдолд усны түвшин нэмэгдэхэд далан болон түр
боомтуудын өндөрийг нэмж барилгын үйлдвэрлэлийн талбайд ус орохоос сэргийлнэ.
Хамгийн сүүлд доод хашиц дахь түр боомт 2 - ийг барьна. Үүний дараа усыг шавхаж
суурийн ухалгын ажлыг хийж эхэлнэ.
Зураг 20. Ус залах схем. Алхам 4.
Барилтын үеийн усыг өнгөрүүлэх барилгын талбайг уснаас тусгаарлах
ажлын хийж дууссаны дараа суурийн ухалгыг хийж боомтын барилгын ажлыг хийж
эхэлнэ. УЦС ба боомтын барилгын ажлыг дууссаны дараа турбины ус зайлуулах
сувгийг барьж дуусгах ба доод хашицад байх түр боомт 2 ба чиглүүлэх даланг
задлана. Боомт барьж дууссаны дараа тулгуур хооронд нягтруулсан грунт хийж мод
тарьж зүлэгжүүлэлт хийнэ. Хамгийн сүүлд боомтын ус гаргуур болон УЦС - д очих
зам ба гүүрийг барьж дуусгана. Ингэснээр барилгын ажил бүрэн дуусж ашиглалтанд
хүлээлгэн өгнө. Турбины ус зайлуулах сувгийг барьж дууссанаар турбин ажиллаж
эхэлнэ.
Зураг 21. Алхам 1 дээрхи 3 – 3 зүсэлт.
Зураг 22. Алхам 3 дээрхи 4 – 4 зүсэлт.
Зураг 23. Түр боомт ба ус залах сувгийн үндсэн хэмжээс
метал чагтан холбоос бүхий түр байгууламж
Түр боомтыг тэслэх үед.
Голдирол зохицуулах байгууламжийн талаар оруулж өгөөч.
ReplyDeleteГольпдролыг ихэвлэн далангаар зохицуулна. Далангийн налуу болоод их бие бат бөх байхын тулд чулуун хаялагаар эсвэл өрлөгөөр бэхлэх хэрэгтэй. голын урсгалын хурд, шинж чанар зэргээс хамааруулж далангийн чигийг тогтоох, эсвэл чиг тогтоосон далантай үед голын урсгалын янз бүрийн нөхцөлд тооцоо хийж далангийн ажиллагааг шалгах хэрэгтэй. Голдирол зохицуулахад үндсэн барилга нь далан, эргийн хамгаалалт хоёр байх учир эдгээрийн тооцоо чухам ямар байх ёстой вэ гэдгээс нь авч үзсэн дээр байхаа. Энэ талаар нийтлэл нэмэгдвэл энд коммент бичье.
ReplyDeletesain bna uu ? Goliin golidroliig herhen oorchloh mon Usnii ursgaliin hurdaas hamaarch dalang herhen tootsooloh talaar medeelel baival oruulch ogch tus bolooch
DeleteЗа тэгээрэй. Баярлалаа :D
ReplyDelete