Wednesday, December 11, 2013

Боомтын хэв гажилт ба хүчдэл хэмжилтийн багажууд

Боомтын хэв гажилт ба хүчдэл хэмжилтийн багажууд

Бетон боомтын найдвартай ажиллагааг хангах болох аюул гамшгаас урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ хийхэд зориулж хэд хэдэн газар янз бүрийн зориулалттай хяналт хэмжилтийн багажуудыг байрлуулдаг. Зарим ажиглалтыг нүдээр хийнэ. Ажиглалт болон хяналт хэмжилтийн дүнгүүдийг тухайн хэмжилт хийсэн он сартай нь журнал дээр бөглөж явна. 
 Боомтын шилжилт, хэв гажилтыг хэмжих чигүүд, боомтын аюулгүй байдлыг хянах схем

Орчин үед хэмжилтийн багаж бүр электрон байдлаар мэдээллийг санах ойд бичиэ хадгалдаг болсон. Гадаргуугын үзлэгийг ихэвчлэн усны түвшин доошилсон үед хийдэг. Усан сан дүүрэх үед анхны жил өдөр бүр, 2-4 дэх жилд 7 хоногт 2-3 удаа, цаашид 7 хоногт 1 удаа хийнэ. үерийн үед өдөр бүр хийнэ. Визуальный ажиглалтын үед алхаар цохих, ухаж үзэх хэрэгтэй болдог. Цохиход хангинасан дуу гарч байвал хэвийн, битүү дуу гарч байвал муу байна.  
Бетоноор нэвчих шүүрэлтийн голомтыг ажиглалтын материалд тэмдэглэхэд дараах тодорхойлолтуудыг хэрэглэнэ.
Үүнд: чийгтэй нэг, нойтон цэг, хөлөрч байгаа гадаргуу. Гоожихыг нь дотор нь бага, дунд, их гэж ангилна. Хөндий алдагдах ба хаг, өнгөр суух зэрэг болно.
Ашиглалтын явцад илрүүлсэн гэмтлийг журнал дээр бичиж, зураг хэмжээ зэргийг нь он сар, байршилтай нь бичиж өгнө. Ингэхдээ гэмтлийг дараахи томъёолсон тэмдэгтээр үзүүлнэ.

Инклинометр ба экстенсометр
Инклинометр ба экстенсометрийг барилгын ажил эхлэхээс өмнө буюу боомтын суурийг цутгаж эхлэхээс өмнө боомтын буурьт байрлуулна. Энэ багажууд нь боомт барьж байхад болон барьж дуусан ашиглах үед боомтын буурьт ирэх ачаалалаас үүсэх хэв гажилт деформацыг хэмждэг. Экстенсометрийг буурт боомтын өндрийн 25 – 50% гүнд суулгаж өгнө.

 Инклинометрээр шороон боомтын доод налууд хэмжилж хийж байна.
 Инклинлметрийг цооногт байрлуулах схем
Цахилагаан соронзон экстенсометр

Заадас хэмжигч
Энэ нь барилтын үед цутгалт хийж буй блокуудын хооронд хийгдэх ба өндрийн 15 – 20м тутамд хийж өгнө. Заадас хэмжигчийг боомтын дээд ба доод хашиц талаас 15см – т эсвэл яг дунд нь гэх мэт 2 хувилбараар байрлуулж болно. Олон аркат тулгуурт боомтын хувьд 2 аркийн нийлэх хэсэгт 3 дахь хуванцар түгжээний дараа байрлуулах ба мэдээлэл дамжих утсыг шүүрүүлийн гол хоолойгоор дамжуулна.

Трангуляци ба 3 – н талт бай
Энэ нь теодолит ашиглан боомтын их биед доод хашицад байгуулсан байг нивелирдэн боомтын шилжилт болон суултыг тодорхойлох арга юм. Боомтын доод хашицад теодолитын тогтсон буудлууд байх ба буудлуудын хоорондох хамаарлыг урьдчилан сайтар невилердсэн байна. Энэ буудлуудаас дамжуулан боомтын ойролцоо байнгын реперүүдээс боомтын доод хашицад байрлуулсан байг невилердэж хэмжилтийг хийнэ.

Термометр
Боомтыг барьж байхад тодорхой хэсгүүдэд температур хэмжигчийг байрлуулах ба боомт барьсаны дараа бетон бэхжилтээс ялгарах дулааныг хэмжих ба ашиглалтын үед мөн хэмжилтийг хийнэ.

Боомтын суулт хэмжих
     Бетон байгууламжийн суултыг геометрийн, тригонометрийн, гидростатикийн нивелирдлэг хийж тодорхойлно. Хад ба хадан бус буурьтай бетонон боомтод 1 ба 2-р зэргийн нивелирдлэг хийнэ. Дундаж квадрат алдаа нь 2мм-ээс ихгүй байх ёстой. Бетон байгууламжийн суултанд ажиглалт хийх нь түүний байдлыг, мөн нэг элементийг нөгөөтэй нь харьнуулан төсөлд заасантай нь тулгаж үзэх, суултыг зогсоох арга хэмжээг боловсруулах боломжийг олгодог.
    Бетон байгууламжийн марк нь шороон боомт ба далангийнхтай адил гадаргуугийн, ханын, түр зуурын, байнгын, гүний, барилгын гэж байна.
Хэмжүүрийн рейк тавих ба өндөршил тодорхойлоход зориулагдсан гадаргуугийн маркыг бетоны хавчуурга юмуу эсвэл нилиндр сууринд бэхлэж тогтооно. Маркын дээд тал нь ил ба эргэдэг таглаагаар хамгаалагдсан байх ба хэмжилт хийсний дараа зэврэлтээс хамгаалж, толгойн хэсгийг нь техникийн тосоор тосолж өгдөг. Гадаргуугийн маркыг эргийн орчим ба боомтын бүх хэсэгт байрлуулах ба эдгээр нь байгууламжийн суулт болон тэнхлэгийн ба урсанын хөдөлгөөний чиглэлд шилжих шилжилтийг дүгнэх боломжийг олгоно.
     Хадан буурьтай өндөр боомтонд үзлэгийн галерейн усанд автдаггүй буурийн доод хэсэгт, мөн захаар нь маркыг байрлуулдаг. Мөн босоо заадасны зааг дээр 8-10м тутамд тавина.
Хананы маркыг бетоны гадаргууд суулгасан шивелер дээр байрлуулах ба өндөршил нь өөрчлөгдөөгүй нөхнөлд реперийн оронд хэрэглэж болно.
Гүний маркыг бетон байгууламжийн буурь, суурийн хавтангийн деформанийг хэмжихэд хэрэглэнэ. Гүний марк нь суултын хэмжээ шалтгааныг дүгнэхэд ашиглагддаг. Судлах грунт дээр металл ба төмөр бетон хавтанг хамгаалалтын хоолой дотор байрлуулна.
Барилгын хоолойт маркыг барилтын үед байгууламжийн буурийн суултыг тодорхойлоход зориулсан, хоёр талаасаа битүүмжлэгдсэн, нугалаасгүй хоолойд хийж өгдөг. Таглаагаар хааж, маркыг чангалж өгөх ба доод хэсгийг нь нементээр бэхжүүлж өгнө. Ийм маркыг бетоны анхны эгнээнд нутгасны дараа 2-4м тутамд хийж өндөрлөнө. Бетон цутгалтын янз бүрийн түвшинд маркыг нивелирдэн, барилтын явнад байгууламжийн суурийн суулт хэрхэн явагдаж байгааг тусгай графикаар гаргаж авна. Хоолойн үзлэгийн хонгил буюу байгууламжийн хяр оройд хүрсний дараа цаашдын барилт ба ашиглалтын үед суултын ажиглалт хийх байнгын маркыг тавина.
    Тогтвортой температуртай галерей бүхий боомтын суултыг гидростатикийн нивелирээр хэмжинэ. Энэ багаж нь усаар дүүргэсэн харилцах хоёр сав байх ба суултыг усны түвшнээр хэмжиж болдог.
Суултын ажиглалтыг боомт барих үед хоёроос доошгүй усан санг дүүргэх үед өдөр бүр, ашиглалтын анхны жилд 2 удаа, суулт нь буурах жилүүдэд 1 удаа хийнэ. Багажуудыг шалгах, рейк нивелирдэх, бичлэг хийх, үр дүнг нь боловсруулах зэргийг зааврын дагуу гүйнэтгэдэг.

Хяналт хэмжилтийн багажуудад ажиглалт хийх төлөвлөгөө
Багажууд
Барилгын үед
Усан санг дүүргэх үед
Ашиглалтын нэг ба 2 жилд
Ашиглалтын 5 – н жилийн дараа
Ашиглалтын 7 – н жилийн дараа
Инклинометр
7 хоног бүр
7 хоног бүр
Сард нэг
Улиралд нэг
Жилд нэг
Экстенсометр
7 хоног бүр
7 хоног бүр
Сард нэг
Улиралд нэг
Жилд нэг
Заадас хэмжигч
7 хоног бүр
7 хоног бүр
7 хоногт 2 удаа
Улиралд нэг
Жилд нэг
Трангуляци ба 3 – н талт бай

7 хоног бүр
Сард нэг
Улиралд нэг
Жилд нэг
Хүчдэл хэмжигч
7 хоног бүр1
7 хоног бүр
Сард нэг
Улиралд нэг
Жилд нэг
Пьезометр
Сард нэг удаа
Сард нэг удаа
Улиралд нэг удаа
Улиралд нэг удаа
Жилд нэг
Термометр
7 хоног бүр2
7 хоног бүр
Сард нэг
Улиралд нэг
Жилд нэг
 Тайлбар: 1 – нэг хэмжсэний дараа бататгаж 12 – 15 цагын дараа дахин хэмжилт авна.
2 – хэмжилт хийсний дараа 3 хоногт 6 – н цаг, 12 хоногт 12 цагт, дараагын 12 хоногт өдөр бүр, 4 – н 7 хоногийн 2 долоо хоногт гэх мэтээр багасаж явна.


No comments:

Post a Comment