Оюутнуудын төгсөлтийн ажлууд

Хуучин Огноо дээрээ 

Магистрын төслүүд

Төгссөн огноо – Нэр – Мэргэжил

Сэдвийн нэр - Агуулга

Хэвлүүлсэн материал

2020 хавар – Б.Хишигбат – Усны барилга байгууламжийн магистр

 

 

 

2020 Spring

Khishigbat B

Master in Hydraulic engineering

 

УС ХУРИМТЛУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН УС-ЭРЧИМ ХҮЧНИЙ НАРИЙВЧИЛСАН ТООЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛД

Эрчим хүчний системд ус хуримтлуурын цахилгаан станц нэвтрүүлэх нь эрчим хүчийг илүү үр ашигтайгаар хадгалах, системийн нэмэлт зохицуулалтыг бий болгох, салхи нарны эрчим хүчний тодорхойгүй байдлыг өөрчлөх боломжийг олгоно. Манай улсын эрчим хүчний өдрийн хэрэглээний оргил ачаалал нь бусад орнуудтай адил тогтвортой бус бөгөөд цахилгааны горимыг дулааны цахилгаан станцууд (ДЦС) дангаар тохируулахад хүндрэл тулгардаг. Үүн дээр үндэслэн Хэрлэн ус хуримтлуурын цахилгаан станц нь эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг гаргаж ирж байна[1]. Хэрлэн голын усыг ашиглан дунджаар 45 мВт гаргахаар байгаа нь оргил ачааллын цагт Төвийн эх үүсвэрт дутагддаг 45 мВт хүртэлх чадлыг бүрэн нөхөхүйц байна. Ус хуримтлуурын цахилгаан станц нь эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлж эрчим хүчийг хадгалах нэг хэрэгсэл болдог учир томоохон энергийн сүлжээнд зохицуулагчийн үүрэгтэй оролцоно. Ус хуримтлуурын цахилгаан станц нь эрчим хүчний үүсвэр гэхээсээ илүү нөөцлөгч хэмээн үзэх ба ашигт үйлийн коэффициент нь 0.8 ба түүнээс дээш байдаг. Ингэснээр ирээдүйд өсөн нэмэгдэх шаардлагатай төвийн эрчим хүчний симтемийн тэнцвэртэй үйл ажиллагааны нөхцөл, эрчим хүчний хэрэгцээ хэтийн төлөв зэргийг тооцоондоо судалсны үр дүнд цаашид тэнцвэртэй байх боломж бүрдэнэ. Тиймээс ус эрчим хүчний тооцоог боловсронгуй хийж нарийн тооцох шаардлагатай байна.

Эрчим хүчний систем нь асар олон тооны янз бүрийн суурилуулалт, эдийн засгийн үүрэг гүйцэтгэгч, мөн цөөн тоогоор системийн операторуудаас бүрддэг нарийн төвөгтэй бүтэц юм. Уламжлалт арга барилын хувьд систем нь эдийн засгийн хувьд давамгайлдаг. Энэ нь хэрэглээгээ тасралтгүй нэмэгдүүлэхийн тулд цөмийн, нүүрс эсвэл хийн түлшний дулааны болон усан цахилгаан станцын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх томоохон хүчин чадлыг суурилуулсан гэсэн үг юм. Ийм системийн найдвартай ажиллагааг хангахын тулд цахилгаан үүсгүүрийг тэжээдэг өндөр хүчдэл бүхий торон дамжуулагч сүлжээг суурилуулах шаардлагатай. Энэ дамжуулах систем, Түгээх сүлжээний функц нь цахилгаан урсгалыг доод хүчдэлийн түвшинд, дунд эсвэл бага хүчдэлээр үйлчлүүлэгчдэд дамжуулах явдал юм. Тодорхойлсон цахилгаан урсгал нь ихэвчлэн дунд эсвэл бага хүчдэлд холбогдсон генераторуудаас эхлээд үйлчлүүлэгчдэд нэг чиглэлтэй байдаг. Цөөн хэрэглэгчид өндөр ачаалал хэрэглэдэг. Ийм системийг хянахад хялбар байдаг, учир нь ихэнх эрчим хүч хэрэглэгч (үйлчлүүлэгчид) идэвхгүй байдаг, системийг төвлөрүүлэхийн тулд цөөн тооны ашиглагч (генераторууд болон системийн операторууд) шаардлагатай байдаг бөгөөд интерфейсүүд нь нарийн тодорхойлогддог. Хамгийн өргөн цар хүрээтэй эдийн засгийн энэ контекст дэх загвар нь босоо байдлаар нэгдсэн хэрэгсэл юм. Гэсэн хэдий ч эдгээр босоо нэгдсэн хэрэгслээс Smart Grid түгээлтийн систем рүү шилжиж, энэ бүтцэд суурилсан зарим гүнзгий суурийг төсөөлж болно [17].

Б.Хишигбат, Н.Насанбаяр, 2019. Эрчим хадгалах усан сан ашиглан төвийн эрчим хүчний системийн тохируулга хийх арга. ШУТИС Эрдэм шинжилгээний эмхэтгэл

Б.Хишигбат, Б.Аюурзана, 2020. Эрчим хүчний системийн хоногийн ачааллын муруйнд шинжилгээ хийх арга. ШУТИС Эрдэм шинжилгээний эмхэтгэл

Б.Хишигбат, Б.Аюурзана, 2020. Ус хуритмлуурын цахилгаан станцын ус-эрчим хүчний тооцоог боловсронгуй болгох асуудалд, Монголын усны академи

2020 намар – Б.Балжинням

Усны барилга байгууламжийн инженерийн ухааны магистр

 

 

2020 Fall

Baljinnyam B

 

Master in Hydraulic engineering

ДӨРГӨНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ЗЭГСНЭЭС ХАМГААЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

 

Дөргөний УЦС-ын цахилгаан үйлдвэрлэлт, усан сангийн ажиллагааны горимд усан санд орж ирж байгаа зэгс сөргөөр нөлөөлж ирсэн. Зэгсний нүүдэл, шинж чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж усан санг зэгснээс хамгаалах арга хэмжээг төлөвлөснөөр станцын хэвийн ажиллагаа бүрдэнэ. Цаашилбал ижил төстэй нөхцөлд төлөвлөгдөх УЦС-ын төсөлд зэгсний нөлөөллийг тооцох, түүнээс сэргийлэх арга хэмжээг төлөвлөх болно. Уг судалгааг хээрийн судалгаа, туршилтын арга болон ажиглалт, сансрын тандан судалгааны аргуудыг ашиглан гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнд зэгсний шинж чанар, нүүдлийн гарал үүсэл, хөдөлгөөн, Дөргөний усан цахилгаан станцын цахилгаан үйлдвэрлэлтэд зэгсний нөлөөг тодорхойлж, зэгснээс үүдэлтэй нэмэлт зардлуудыг тодорхойлон гаргав. Зэгсний шинж чанарын судалгааны үндсэн дээр  усан санг зэгснээс хамгаалах техникийн боломжит хувилбаруудыг гаргаж техникийн болон эдийн засгийн харьцуулалт хийв.   


Reeds invading the reservoir have negatively affected the electricity generation and operation of the Durgun hydropower plant. The normal operation of the plant will be returned by measures taken which should be based on studying the movement and characteristics of reeds on a scientific basis. Furthermore, measures will be taken to estimate and prevent the impact of reeds on similar hydropower projects proposed. The study was conducted using field observation, real experiments, and remote sensing methods. As a result of the study, the characteristics of reeds, their nomadic origin and movement, and the impact of reeds on the power generation of the Durgun hydropower plant were identified, and the additional costs associated with reeds were calculated. Technically and economically feasible technique to remove the reeds is proposed and performance of this technique is described. 

Б.Балжинням, Б.Аюурзана, 2020. Дөргөний Усан цахилгаан станцад усан сангийн зэгснээс үзүүлэх нөлөөллийн судалгаа, Барилга байгууламжийн геотехникийн асуудлууд, Эрдэм шинжилгээний XIV Бага хурлын эмхэтгэл, 156-164

2021 хавар – О.Өлзиймаа

Усны барилга байгууламжийн инженерийн ухааны магистр

 

 

2021 Spring

Ulziimaa Och

 

Master in Hydraulic engineering

УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛД

Монгол улсын хэмжээнд жил бүр улсын төсвийн хөрөнгөөр усны барилга байгууламжуудыг шинээр барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх ажлуудыг зохион байгуулдаг бөгөөд угсралтын ажилд ихээхэн хөрөнгө зарцуулдаг. Усны барилгабайгууламжийн угсралтын ажил гүйцэтгэж байгаа өнөөгийн тогтолцоо боловсронгуй биш байгаа нь усны барилгын чанарт сөргөөр нөлөөлөх, ашиглалтын хугацааг багасгах, хөрөнгө оруулалтыг үр ашиггүй зарцуулах гол хүчин зүйл болж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд баригдаж байгаа үерийн хамгаалалт, борооны ус зайлуулах барилга байгууламжийн хувьд чанарын шаардлага бүрэн хангахгүй ажлууд хийгдэж байна. Усны барилга байгууламжийн угсралтын тогтолцоонд хийсэн судалгаагаар чанар хяналтын тогтолцооны эрх зүйн нөхцөл бүрдсэн боловч практикт нэвтрүүлэн ашиглах техник зохицуулалтын баримт бичгүүд дутагдалтай, хэрэгжилтийг хянах төрийн тогтолцоо сул байгаа зэргийг сайжруулах боломжтой байна. Судалгаагаар усны барилга байгууламжийн гүйцэтгэлийн тогтолцооны өнөөгийн байдлыг үнэлэх, барилгын эрх зүйн акт баримт бичгийн хэрэгжилтийг судлах, барилга угсралтын ажлын чанарыг хэрхэн хянах зэрэгт өөрийн туршлага, угсралтын компаниудаас авсан судалгаан дээр үндэслэн тодруулга хийж, цаашдаа усны барилга байгууламжийн угсралтын чанарыг сайжруулах боломж, гарах үр дүнгийн талаар судалгааны ажлыг гүйцэтгэв.

 

Many of new construction work of hydraulic structures, their operation and maintenance are funded by the state and a lot of investment is spent on construction. The current procedure of construction of hydraulic structures is in premature state, which is a major factor that can negatively affect the quality of hydraulic structures, reduce service life, and waste the investment. Especially in recent years, the construction of flood control and storm water drainage systems do not fully meet the quality requirements. Research on the construction framework has revealed that legal framework for a construction quality control has been established. However, it is not implemented in correct way in the practice among contractor for the construction of hydraulic structure. It is possible to improve the construction framework in legal environment by enforcing the technical and regulatory documents which should devoted to guide and monitor construction quality assurance. Based on own experience and surveys from construction contractors, this research is evaluated the current status of the construction framework for hydraulic structures including construction legal acts and documents, norms and codes and is suggested possible improvements in terms of framework procedure including technical documents and quality control system.

О.Өлзиймаа, Б.Аюурзана, Усны барилга байгууламжийн угсралтын гүйцэтгэлийн тогтолцооны өнөөгийн байдал: Баруун уулын үерийн хамгаалалтын барилга угсралтын жишээн дээр, ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-ийн 2021/6-р сар

 

 

О.Өлзиймаа, Б.Аюурзана, Усны барилга байгууламжийн угсралтын гүйцэтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох асуудалд: Баруун уулын үерийн хамгаалалтын барилга угсралтын жишээн дээр, Улаанбаатар-Ус-Цэвэр орчин 2021 ЭШХ-ын эмхэтгэл

2022 хавар – О.Бадамцэцэг

Усны барилга байгууламжийн инженерийн ухааны магистр

 

 

2022 Spring

Badamtsetseg Otgonbayar

 

Master in Hydraulic engineering

ХОВД ХОТЫН УС ХАНГАМЖИЙН СИСТЕМИЙН ГОРИМЫН СУДАЛГАА БА ЗАГВАРЧЛАЛ

 

 

Хүн амыг баталгаатай усаар хангах нь дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн 6-р зорилт, Монгол улсын Шинэ сэргэлтийн 5.2-р бодлого юм. Баталгаатай усаар хангахын тулд ус хангамжийн систем хүрэлцээтэй, зөв төлөвлөгдсөн байх хэрэгтэй.  Монгол орны 21 аймгийн төв, 365 сумын төвийг баталгаатай ус хангамжийн системтэй болгох ажил нэн тэргүүнд тулгарч байна. Иймд аймгийн төв, сум, суурин газруудын ус хэрэглээний горим, хэмжээг тогтоох нь иргэдийг баталгаатай усаар хангахад чухал үүрэгтэй. Ус хангамжийн системийг үр ашигтай төлөвлөхөд ус хэрэглээний хугацааны жигд бус байдлыг нарийн тооцсон байх хэрэгтэй. Харин манай орны хувьд хөдөөгийн хот суурины хоногийн ус хэрэглээний жигд бус байдал тодорхойгүй байгаа нь зөв төлөвлөлт хийхэд хүндрэл учруулж байна. Иймд Ховд хотын ус хэрэглээний бодит өгөгдөлд шинжилгээ хийж ус хэрэглээний горимын үзүүлэлтүүдийг тодорхойлов.

Жил ирэх тусам Ховд хотын хүн ам нэмэгдэж хот өргөжин тэлж байгаагийн хирээр ундны болон үйлдвэр үйлчилгээний усны хэрэглээ нэмэгдэж ус хангамжийн системийг өргөтгөн тэлэх шаардлага тулгарч байна. Орчин үед инженерийн үйлчилгээний бүхий л үйл ажиллагааг загварчлал ашиглан урьдчилан төлөвлөж шинжлэх туршлага дэлгэрсэн. Иймд Ховд хотын ус хангамжийн системийг өргөтгөх, ажиллагааны зөв горимыг тодорхойлоход загварчлал нэн шаардлагатай. Энэхүү судалгааны ажлаар Ховд хотын ус хангамжийн системийн үндсэн түгээх шугамууд, эх үүсвэрүүд, дэд станцуудыг хамруулсан гидравлик загварыг EPANET программ хангамжийг ашиглан боловсруулав. Боловсруулсан загвар нь бодит нөхцөлтэй дүйцсэн үр дүнг өгч байгаа бөгөөд ус хангамжийн системийн өнөөгийн гидравлик ажиллагааг үнэлэхэд ашиглагдсан. Уг загварыг цаашид ус хангамжийн системийг сайжруулах, өргөтгөх төлөвлөлтийн бүхий л ажлуудад ашиглах боломжтой.

 

Supplying the population with safe water is the 6th goal of global sustainable development and the policy number 5.2 of Mongolia's Revival Policy. Adequate and well-planned water supply system is needed to ensure safe water supply. The priority is to supply Mongolia's 21 provincial centers and 365 soum centers with a secure water supply system. Therefore, studying the water consumption regimes and the water demand of provincial centers, soums and settlements is important for supplying safe water to citizens. The efficient planning of a water supply system requires careful consideration of water demand distribution or pattern over time. However, in our country, the uneven daily water consumption in rural areas is not clear, which makes it difficult to plan properly. Therefore, the actual water consumption data of Khovd city was analyzed and the parameters and patterns of the water demand were determined.

As Khovd city’s population grows and the city expands year by year, the use of drinking and industrial water is being increased and therefore, there is more need to expand the water supply system. Nowadays, there is a widespread practice of pre-planning and analyzing all engineering activities by using modeling. Therefore, modeling is essential to expand the water supply system in Khovd city and determine the correct mode of operation. In this study, a hydraulic model covering the main distribution lines, water resources, and pump stations of the water supply system in Khovd city was developed using EPANET software. The developed model provides results that are commensurate with the actual conditions and has been used to assess the current hydraulic performance of the existing water supply system. This model can be used for all future planning to improve and expand the water supply system.

Бадамцэцэг О., Аюурзана Б. Ховд хотын ус хэрэглээний горимд хийсэн шинжилгээ. “Эрдмийн чуулган-2022” Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, №22(5)/293 Хуудас: 301-305.

 

 

Бадамцэцэг О., Аюурзана Б. Ховд хотын ус хангамжийн системийн гидравлик загварчлал. Тогтвортой хөгжил, цэвэр орчин – 2022 эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. 2022 он. Хуудас 137-143

2022 өвөл – Ц.Батбаяр

Усны барилга байгууламжийн инженерийн ухааны магистр

 

 

2022 Fall

Batbayar Tseesuren

 

Master in Hydraulic engineering

ХАЯГДЛЫН ДАЛАНГ ҮНСЭЭР БАЙГУУЛАХ ТУРШЛАГА

 

Дулааны цахилгаан станцаар гарч буй хаягдал үнсийг том хэмжээний талбайд агуулах шаардлага гардаг. Үнсэн хаягдал агуулах байгууламжийг ердийн шороон далангаар байгуулдаг байсан бол агуулагдаж байгаа хаягдал үнсээр байгуулах шаардлага гарч ирсэн. Үнсээр далан байгуулахад далангийн бат бэхийг сайжруулах, үнсийг бэхжүүлэх асуудлууд тулгардаг бөгөөд HAS (Hydraulic ash-slag) хэмээх химийн идэвхжүүлэх материалыг өргөнөөр ашиглаж байна. Уг HAS материалыг ашиглан байгуулсан үнсэн далангийн шүүрэлтийн бат бэх болон налуугийн тогтворшилтын шинжилгээг Дулааны цахилгаан станц-4 -ийн үнсэн далангийн жишээн дээр судлав. Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ ДЦС-4 -ийн үнсэн даланг жишээ болгон түүний материалын тооцооны өгөгдлүүдийг ашиглан шүүрэлтийн бат бэхийн болон налуугийн тогтворшилтын хоёр хэмжээст загварчлалыг GeoSlope программ хангамжаар гүйцэтгэв. Судалгааг хийхдээ энгийн шороон далан, HAS -аар бэхжүүлсэн үнсэн далан, баригдсан байгаа HAS -аар бэхжүүлж нийлэг хальсаар дэлгэц хийсэн үндсэн далан гэсэн гурван хувилбар дээр шүүрэлтийн бат бэхийн шинжилгээг тогтворжсон хөдөлгөөнтэй байх үеэр гүйцэтгэж, улмаар налуугийн тогтворшилтын шинжилгээг Моргенстерн-Прайсын аргаар гүйцэтгэв. HAS материалаар бэхжүүлсэн үнсэн далангийн шүүрэлтийн бат бэх болон тогтворшилт зөвшөөрөгдөх хэмжээнд байв. Мөн ДЦС-4 -ийн үнсэн даланг байгуулахад HAS материалын орц, нягтруулгын технологийг тодорхойлж барилга угсралтын үед авсан чийг-нягтын лабораторийн туршилтын өгөгдлүүдэд шинжилгээ хийж зохистой чийгшлийн хэмжээг тодорхойлов.

 

Waste fly ash from thermal power plants needs to be stored in a large area. Fly ash tailings facilities used to be built with conventional earthen dams, but there is a need to build them with contained waste fly ash. In the construction of fly ash dams, there are problems of improving the strength of the dam and strengthening the fly ash, and the chemical activation material such as HAS (Hydraulic ash-slag) is widely used. Analysis of the seepage strength and slope stability of the fly ash dam constructed using the HAS material was studied on the case of the fly ash dam of the Thermal Power Plant-4 (TPP-4) in Mongolia. In carrying out the research work, two-dimensional analysis of seepage and slope stability modeling was carried out using the GeoSlope software, based on the data of the TPP-4 fly ash dam as a case. During the research, the seepage strength analysis was performed on three scenarios in steady state flow: ordinary earth dam, HAS-reinforced fly ash dam, and HAS-reinforced main dam with the geomembrane lining on the upstream slope, and then slope stability analysis was performed by Morgenstern-Price method for those cases. The seepage strength and stability of fly ash embankment reinforced with HAS material were acceptable. Also, for the construction of TPP-4 fly ash dam, HAS material ingredient and compaction technology were determined, and moisture-density laboratory test data obtained during construction was analyzed to determine the optimal moisture.

Батбаяр Ц., Аюурзана Б. Дулааны цахилгаан станц-4 – ийн хаягдлын даланг үнсээр байгуулсан туршлага. ШУТИС-ийн Профессор багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, 2022 он. №22(7)295 Хуудас 35-40.

Батбаяр Ц., Аюурзана Б. HAS-аар бэхжүүлсэн хаягдлын далангийн шүүрэлтийн бат бэх болон налуугийн тогтворшилт. Барилга, байгууламжийн геотехникийн асуудлууд Эрдэм шинжилгээний 15-р бага хурлын эмхэтгэл, 2022 он. Хуудас  148-151


Бакалаврын төслүүд

2017-2018 оны хавар

   1. Ж.Инжаниш - Усны нөөц экологийн инженер - Төв аймгийн Заамар сумын нутагт орших Туул голын 14 км голдиролыг нөхөн сэргээх төсөл

  2.  Т.Эгиймаа - Усны нөөц экологийн инженер - Улаанбаатар хотын Улиастайн голын салааны үерийн хамгаалалтын барилга, талбайн сайжруулалтын төсөл

 3.  Х.Батбаяр - Усны барилга байгууламжийн инженер - Орхон аймгийн Жаргалант сумын "Хангалын гол"-ын услалтын системийн барилга байгууламжийн шинэчлэлийн төсөл

  4. А.Энхтөр - Усны барилга байгууламжийн инженер - Ховд аймгийн Булган сумын Булган гол дээрх усан зангилааны төсөл

  5. Б.Хишигбат - Усны барилга байгууламжийн инженер - Улаанбаатар хотын Туул-Сонгинын эрчим хүч хадгалах усан цахилгаан станцын төсөл

  6. Б.Тэгшдэлгэр - Усны барилга байгууламжийн инженер - Улаанбаатар хотын Зайсангийн амны үерийн хамгаалалтын барилга байгууламжийн төсөл

Жинхэнэ хамгаалалтын дүн танилцуулах үед

2018-2019 оны намар

  7. М.Энхбаяр - Усны барилга байгууламжийн инженер - Улаанбаатар хотын Туул-улиастайн усан паркын төсөл

  8. Б.Билгүүн - Усны нөөц экологийн инженер - Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Цахиурт-Овоо төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрийн усан хангамжийн системийн төсөл, экологи


2019-2020 оны намар

  9.  Б.Лхагва-Очир - Усны нөөц экологийн инженер - Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Морингийн давааны суурьшлын бүсийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн төсөл

 10.  Б.Мөнх-Эрдэнэ - Усны барилга байгууламжийн инженер - Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13-р хороолол орчмын Сэлбэ голын голдиролыг тохижуулах төсөл

 11.  Б.Пунцаг-Ёндон - Усны барилга байгууламжийн инженер - Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 21-р хороонд байрлах "Хүй долоон худаг" орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн төсөл


2019-2020 оны хавар

  12. Д.Чибиш - Усны барилга байгууламжийн инженер - Ерөө голын усны нөөцийг нэгдмэлээр ашиглах хамгаалах ерөнхий схем боловсруулах төсөл

  13. Л.Энхчимэг, М.Бумбаяр нар COVID-19 хорио цээрийн улмаас улсын шалгалт өгч төгсөв.


2020-2021 оны намар

   14. Г.Болор-Эрдэнэ - Усны барилга байгууламжийн инженер - COVID-19 Монголд дэгдсэний улмаас улсын шалгалт өгч төгсөв.


2020-2021 оны хавар

   15. Х.Буянбадрах - Усны нөөц экологийн инженер - Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн 10-р хорооны Морингийн давааны суурьшлын бүсийн ус хангамжийн системийн төсөл, экологи

   16. Э.Ган-Эрдэнэ - Усны нөөц экологийн инженер - Өмнөговь аймгийн Ханбогд сумын Дугамтын амны цөөрөм ба үерийн хамгаалалтын төсөл, экологи

   17. Ж.Гантөмөр - Увс аймаг, Хяргас сум, Билүүгийн голын цөөрөм, ногоон байгууламжийн услалтын системийн төсөл


2021-2022 оны намар

  - Авсри, Венийн Технологийн их сургуульд судалгааны ажилтай байсан тул хагас жилийн чөлөө авав.

2021-2022 оны хавар

18. Ө.Тэнгис - Улаанбаатар хотын Сэлбэ голын Арслантай гүүрнээс Туул гол хүртэлх үерийн хамгаалалтын барилга байгууламжийн шинэчлэл

2022-2023 оны намар

  - Бакалавр оюутан удирдаагүй. 

2022-2023 оны хавар

  - Бакалавр оюутан удирдаагүй.

.... Үргэлжилнэ .....




No comments:

Post a Comment