Wednesday, November 28, 2012

Төгс оюун ба Төгс зүйл

Дэлхий дээрхи бүх зүйл хүчний үйлчлэлд оршин тогтнодог гэдэгт хэн ч маргахгүй байх. Хамгийн гайхалтай нь ертөнц механикийн хуулинд тогтож, бүхэл чигээрээ pi = 3.14, exp = 2.72, golden ratio = 1.62 гэх энэ гуравхан тоонд захирагддаг юм. Эхний тоо буюу математикын тогтмол нь тойргын радиус, дэлхий нар сар од эрхэс нэгнээ тойрч эргэх зам зэрэгт хэрэглэгдэнэ. Экспенсиал нь exp физик математик хими гээд байгалийн үндсэн шинжлэх ухаанд аливаа зүйлийн нэг нэгнээсээ үл хамааралтайгаар тогтмол өөрчлөгдөх тохиолдолд тэдгээрийн холбоог илэрхийлнэ. Энэ бас л математикийн тогтмол. Харин Алтан дундаж бол 1D, 2D, 3D орчинд хэмжээсийн дундажыг илэрхийлэх ба түүний алтан утга, алтан харьцаа, дундаж хэсэг гэх мэтээр нэрлэдэг. Энэ 3 - н тоо бол ертөнцийг захирагч гэдгээрээ алдартай. Эдгээрээс гадна маш олон тоо байх ба заримыг нь дурьдвал Эйлерийн тогтмол Гамма = 0.577, Пластик тоо Ро = 1.32, мөнгөн утга Делта эс = 2.41 гэх мэт байх ба эдгээр нь зөвхөн хязгаарлагдмал хүчин зүйлийг илэрхийлэхийн тулд л ашиглагддаг. Ертөнц бол нэг нэгтэйгээ маш нягт холбогдсон, ямар нэгэн хуульд захирагдах ба тэр хууль нь асар олон хүчин зүйлээс, эсвэл тоотой хэдэн хүчин зүйлээс тогтож байдаг. Байгалийн болон одон орны шинжлэх ухаан цаанаасаа бүх зүйл нь хоорондоо холбоотойгоор цогцлогдсон ба тэдгээрийг хүн төрөлхтөн эхнээс нь бага багаар нээсээр өдий хүрчээ. Байгалийн шинжлэх ухааны практик хэрэглээ нь механикийн шинжлэх ухаан ба орчин үед тооцоо нь төгсөрч байна. Дэлхий нийтээр аливаа судалж тооцож буй обьектын чухал параметрүүдийг хамгийн төгс тооцож байгаа нь хатуу биед - төгсгөлөг элемент, төгсгөлөг ялгаварын арга, шингэн биетэд - төгсгөлөг эзлэхүүний арга юм. Харин механикийн ололт амжилт барилгын салбарын үндсэн суурь нь байдаг. 


Monday, November 26, 2012

Сэлэнгэ дээрх УЦС - ийн боломжит хөндлүүр


Монгол улсын нутаг дэвсгэрт боомт барих боломжтой хөндлүүрийн судалгааг социалист нийгмийн үед оросууд хэд хэдэн газар хийж байсан ба Сэлэнгэ мөрний дагуу УЦС байгуулах боломжтой хөндлөвчүүдийн анхны судалгааг ЗХУ-ын (хуучин нэрээр) Гидропроект институт 1970 онд хийсэн. Энэ судалгаанд Хутаг-Өндөр, Бүрэн, Шар манхтайн УЦС-ын хөндлөвчүүдийг авч үзэж байсан. Түүнээс хойших хугацаанд хийгдсэн судалгааны явцад Хутаг-Өндөр, Бүрэнгийн хөндлөвчүүд нь Эгийн гол Сэлэнгэ мөрөнд цутгах цэгээс дээш (урсгалын эсрэг) байршилтай учир усны нөөцийн талаас харьцангуй хомс, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй учраас эхний шатанд баригдах жагсаалтаас ухарч Шар манхтайн орчмын хөндлөвчүүд анхаарал татаж ирсэн. Ленгидропроект (хуучин нэрээр) институт 1974-1975 онд хийсэн судалгаандаа Сэлэнгэ мөрөн дээр УЦС байгуулах эхний ач холбогдолтой хөндлөвчөөр Шүрэнгийн орчмын хөндлөвчүүдийг авч үзэж байсан. Ингэхдээ 4 хэсэг дээрх хөндлөвчүүд дээр харьцангуй нарийвчилсан судалгаа хийсний дотор 1:5000 масштабтай газрын зураг хийж, геофизикийн зарим судалгаа явуулсан байдаг.
Эдгээрээс заримыг нь доорхи хүснэгтэнд үзүүлэв.
Хөндлүүрийн нэр
Хөндлүүрийн урт
Координат
1
Тариалан

N49,20,10.63
E102,49,27.35
2
Хутаг – Өндөр

N49,22,58.61
E102,01,48.24
3
Шүрэн

N49,42,39.60
E104,57,12.22
4
Шар манхтай

N49,40,40.75
E104,44,47.77

Дээрхээс гадна гол мөрөн ихтэй бүс нутагт боомт барих боломжтой хөндлүүр их байх ба барьж ашиглах нь хэрэгцээ шаардлагаас хамаарна. Дан ганц УЦС – аар эрчим хүчний хэрэглээгээ хангадаг улс гүрэн олон байдаг.

Тариалангийн хөндлүүр нь инженер геологийн нөхцөл сайтай, 100 орчим метр хүртэл түрэлт үүсгэх боломжтой боловч усан санд суурин газар, тариалангийн талбай ихээхэн өртөнө.
Эдгээрээс гадна Эг, Сэлэнгийн уулзвар бэлчирээс баруун тийш 3.3км – т, өргөрөгийн N, уртрагын Е – д байрлах Эг – Сэлэнгийн хөндлүүрийг сонгон авсан юм.
Энэ хөндлүүр нь олон талын ач холбогдолтой ба Сэлэнгэ мөрөн дээр барих боомтын хамгийн тохиромжтой стратегийн чухал байрлалтай газар юм. Тус хөндлүүр дээр боомт барьж усан сан үүсгэхэд усанд автах суурин, бригадын төв, байгууламж байхгүй ба Эгийн голын УЦС – ын усан сантай холбогдож усан тээвэр хөгжүүлэх боломжтой юм. Мөн 2 боомтыг холбосон авто зам Сэлэнгэ ба Эгийн голоор чөлөөтэй нэвтрэнэ.

Аялал жуулчлал, гадаадын болон дотоодын жуулчдын сонирхолыг татах өвөрмөц хийцийн онцлогыг харуулах, Эгийн голын УЦС – тай хосолж жуулчлалын бүс болох боломжтой юм. нөгөө талаас гадаргын усны нөөцийг нэмэгдүүлж УННМ – ийг бэхжүүлэхэд нөлөөлөх ба тухайн орчмын бүс нутгийн цаг уур уур амьсгалын нөхцөлд таатай нөлөө үзүүлж, үйлдвэрлэл, газар тариалан, хөдөө аж ахуйн хөгжих юм.

Хөндлүүрүүдийн талбарт хийсэн ажиглалт дээр тулгуурлан харьцуулж үзэхэд Шүрэнгийн хөндлүүр нь Сэлэнгэ мөрөн дээр урьд өмнө авч үзэж байсан төслийн хувилбаруудаас харьцангуй эерэг гэж хэлж болохоор нөхцөлтэй. Тухайлбал: Хутаг-Өндөр, Бүрэн, Эгийн голын УЦС-ын  төслүүдэд их хэмжээний ой мод усан сангийн талбарт орж байсан бол Шүрэнгийн УЦС-ын хувьд голын дагуух бага зэргийн бургас, бутлаг модыг эс оролцуулбал усан сангийн талбарт ой мод орохгүй гэж хэлж болно. Гэвч нөгөө талаас авч үзвэл Шүрэнгийн хөндлүүр нь 70 м – ээс дээш усны түвшин өргөгдөхөд Хялганатын гүүр усанд автана. 

Эг – Сэлэнгийн хөндлүүрт дээрхтэй төстэй болон Бүрэнгийн хөндлүүрт Ингэт толгойн аж ахуй, Эгийн голын УЦС-ын төсөлд Ханатай бригадыг нүүлгэн шилжүүлэх асуудал гарч байсантай төсөөтэй зүйл гарахгүй. Түүхийн дурсгалт зүйлийн хувьд ч тэр Эг – Сэлэнгийн хөндлүүрийг илүү эерэг нөхцөлтэй гэж хэлж болно. 

Friday, November 23, 2012

Ус авах толгойн барилга /Diversion structures/

Ус авах толгойн барилга

Ус хангамж, услалтын системийн ус хэрэглээний дагуу усны эх үүсвэрээс усыг авч дамжуулах хоолой болон сувагт усыг өгөх зориулалттай барилга байгууламжийг ус татамжийн барилга буюу ус авах барилга гэнэ. Ус авах барилга нь ерөнхийдөө усны эх үүсвэрээс хамаараад гадаргын усны эх үүсвэрээс ус авах барилга, гүний усны эх үүсвэрээс ус татах барилга гэж ангилагдах ба системд холбоотой бусад барилгууд ус авах барилгын командлал дор байх учир түүнийг толгойн барилга гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл ус авах барилга ажиллаагүй буюу ус татаагүй байхад бусад барилга байгууламж мөн л ажиллагаагүй байна.