Tuesday, December 25, 2018

Микро-хэмжээст сүвэрхэг орчинг дурын түгэлтээр байгуулах тухай /Generation pore scale porous media by random distribution

Микро-хэмжээст сүвэрхэг орчинг дурын түгэлтээр байгуулах тухай (Generation of pore scale porous media by random distribution)

Шинжлэх ухаан, судалгааны ажилтай холбоотой нийтлэл бичилгүй зэвэрсэн нэг жилийг ардаа өнгөрөөжээ. Шинэ юм нэг ч хийгээгүй, шинэ зүйл нэг ч сураагүй юм байна. Гэхдээ хийсэн зүйл их байв ч сэтгэлд аз жаргал мэдрэгдэхгүй нь тун харамсалтай. Алдсан нэг жилээ нөхөхийн тулд хийж байсан бүх зүйлээ, хатуу дискнийхээ хавтас бүрийг шалгаж юу хийж байснаа эргэн харлаа. Гэтэл 2015 оны 10 сард нэг сонирхолтой програм бичсэн байж. Тэр үед сүвэрхэг орчин дотуурх шүүрэлтийн урсгалыг сүлжээний Больцманны арга ашиглан загварчлах гэж оролдож байсан ба тооцооны үндсэн өгөгдөл болох сүвэрхэг орчны геометрийн шинж чанарыг бий болгох програм бичсэн юм байна. Нээх хэрэгтэй програм биш ч дурын/санамсаргүй түгэлт (random distribution), дурын/санамсаргүй тоо үүсгэгчийг (random number generation) ашиглах нэг жишээ юм болов уу гэж бодоод хуваалцая. 
2 хэмжээст сүвэрхэг орчин. Улаан өнгөөр хатуу хэсгийг, хөх яагаан өнгөөр хоосон орон зайг харуулна. Эхний зураг нь 300 ширхэг 1-ийн тоог дурын байрлалаар байрлуулсан бол хоёр дахь зураг нь 3000 ширхэг 1-ийн тоог дурын байрлалаар байрлуулсан болно. Хоёр зургийг хажуу талаар нь нийлүүлэх тушаал: convert +append 300ran.bmp 3000ran.bmp 300com.png

Friday, August 24, 2018

Мияагасэ боомтын тухай /Miyagase dam/

Мияагасэ боомтын тухай

Miyagase dam


Мияагасэ боомт нь Японы Канагава аймгийн нутагт орших Сагами голын цутгал Накацү гол дээр баригдсан хүндийн хүчний бетон боомт юм. 
Японы засгийн газар 1930 оноос эхлэн Ёокохама-Канагава үйлдвэрийн бүсийн цахилгааны асуудлыг шийдэхийн тулд Сагами голын ашиглах ерөнхий төлөвлөгөө, УЦС, усан сан, боомт байгуулахаар хайгуул судалгааны ажлаа эхлүүлж 1938 онд жижиг боомтуудын барилгын ажлыг эхлүүлсэн байна. Харамсалтай нь Дэлхийн 2-р дайны улмаас санхүүжилт зогсож барилгын ажил зогссон байна. Дайны дараа хөрөнгө хүч бага байсан учир жижиг боомтуудаа удаан хугацааны турш барьж ашиглалтанд оруулан ажиллуулж хөрөнгө босгох замаар том боомт болох Мияагасэ боомтын төслийг 1969 онд эцэслэн шийдэж 1971 он хүртэл барьж дуусгаж ашиглалтанд оруулжээ. Ийнхүү Сагами голыг ашиглах ерөнхий төлөвлөгөө 39 жилийн дараа биелэлээ олсон байна. Хардаа .... төлөвлөлт, хэрэгжүүлэлт ийм л чухал. 


Мияагасэ боомтын доод хашиц талд хяр дээр, 2017 оны 8 сар

Thursday, February 8, 2018

Монголын бага оврын УЦС-ууд /Small hydropowers in Mongolia/

Монголын бага оврын усан цахилгаан станцууд - 1
Гуулин, Үенч, Эрдэнэбулган, Манханы УЦС-ууд

Монголд бага оврийн усан цахилгаан станцын хөгжлийг түүчээлж дээрх цахилгаан станцуудыг төсөлөх, барьж байгуулахад гар бие оролцсон усны аж ахуйн компаниуд, чадварлаг инженер, техникийн ажилчдад бид талархаж явах ёстой. Энэ мэдээллийг бэлтгэж, зураг хөрөг авсан хүмүүст талархалаа илэрхийлж байна. Би мэдээллийг оруулсан төдий үүрэгтэй. Та бүхэн дээрх УЦС-уудын талаарх товч мэдээллийг таалан соёрхоно уу. 
Гуулингийн УЦС-ын харагдах байдал, түрэлтэт хоолой, станцын барилга