Showing posts with label усан цахилгаан станц. Show all posts
Showing posts with label усан цахилгаан станц. Show all posts

Wednesday, February 4, 2026

Италийн Троинагийн Ансипа усан цогцолбор /Visits to Catania/

Италийн Троинагийн Ансипа усан цогцолбортой танилцсан тэмдэглэл

Италийн Катаниагийн их сургуулийн TNE-LEGO төслийн хүрээнд багш солилцооны хөтөлбөрт 2026 оны 1 сарын 11- 1 сарын 21 хооронд хамрагдаж Катаниагийн их сургуулийн Барилга Архитектурын тэнхимд ажиллаад ирлээ. Энэ ажиллах хугацаанд семестерийн сүүлийн 7 хоног таарч оюутнууд амрах дөхөөд сургуулиас зохион байгуулж байгаа хээрийн танилцах аялалуудад хамрагдаж амжсан нь азтай байлаа.  Сонирхолтой шийдэл бүхий боомт, усан цахилгаан станц, давалгаа намжаагуур үзсэн тухайгаа энд хуваалцая.

Италийн Ансипа боомтын доод хашиц талаас


Thursday, January 17, 2019

Коо ус хуримтлуурын цахилгаан станцын тухай /Coo PSHPP/

Белгийн Коо ус хуримтлуурын цахилгаан станцаар зорчсон тэмдэглэл
Guided tour notes for Coo pumped storage hydropower plant

Коо ус хуримтлуурын цахилгаан станцын машины залруу орох хонгил
Белгийн Коо (үнэндээ бүтэн нэр нь Coo-trois-Ponts hydroelectric power station юм.) ус хуримтлуурын цахилгаан станцад 2018 оны 5 сарын 18 -нд зочилсон билээ. Германы Аахен хотоос өглөө хөдөлж Белгийн Еүпен боомт, байгалийн усны чанар сайжруулах станцуудыг үзсэний дараагаар энэхүү ус хуримтлуурын цахилгаан станцыг үзсэн юм. Цахилгаан станцын ерөнхий мэдээллийг хүргэе.

  • Хүчин чадал: 1164 МВт
  • УЦС-ын түрэлт: 275 м
  • Дээд усан сангийн эзлэхүүн: 8.45 сая м3
  • Доод усан сангийн эзлэхүүн: 8.45 сая м3 (Үнэндээ дээд доод усан сангийн эзлэхүүн зарчмын хувьд тэнцүү байж болох ч өөр байж ч болно л доо.)
  • Ашиглалтанд орсон он: 1969-1978
  • Турбин-насосны төрөл: Францис хэлбэрийн босоо тэнхлэгт турбин-насос
Ус хуримтлуурын УЦС-ын талаар мэдлэггүй бол энийг уншаарай. 

Friday, August 24, 2018

Мияагасэ боомтын тухай /Miyagase dam/

Мияагасэ боомтын тухай

Miyagase dam


Мияагасэ боомт нь Японы Канагава аймгийн нутагт орших Сагами голын цутгал Накацү гол дээр баригдсан хүндийн хүчний бетон боомт юм. 
Японы засгийн газар 1930 оноос эхлэн Ёокохама-Канагава үйлдвэрийн бүсийн цахилгааны асуудлыг шийдэхийн тулд Сагами голын ашиглах ерөнхий төлөвлөгөө, УЦС, усан сан, боомт байгуулахаар хайгуул судалгааны ажлаа эхлүүлж 1938 онд жижиг боомтуудын барилгын ажлыг эхлүүлсэн байна. Харамсалтай нь Дэлхийн 2-р дайны улмаас санхүүжилт зогсож барилгын ажил зогссон байна. Дайны дараа хөрөнгө хүч бага байсан учир жижиг боомтуудаа удаан хугацааны турш барьж ашиглалтанд оруулан ажиллуулж хөрөнгө босгох замаар том боомт болох Мияагасэ боомтын төслийг 1969 онд эцэслэн шийдэж 1971 он хүртэл барьж дуусгаж ашиглалтанд оруулжээ. Ийнхүү Сагами голыг ашиглах ерөнхий төлөвлөгөө 39 жилийн дараа биелэлээ олсон байна. Хардаа .... төлөвлөлт, хэрэгжүүлэлт ийм л чухал. 


Мияагасэ боомтын доод хашиц талд хяр дээр, 2017 оны 8 сар

Thursday, February 8, 2018

Монголын бага оврын УЦС-ууд /Small hydropowers in Mongolia/

Монголын бага оврын усан цахилгаан станцууд - 1
Гуулин, Үенч, Эрдэнэбулган, Манханы УЦС-ууд

Монголд бага оврийн усан цахилгаан станцын хөгжлийг түүчээлж дээрх цахилгаан станцуудыг төсөлөх, барьж байгуулахад гар бие оролцсон усны аж ахуйн компаниуд, чадварлаг инженер, техникийн ажилчдад бид талархаж явах ёстой. Энэ мэдээллийг бэлтгэж, зураг хөрөг авсан хүмүүст талархалаа илэрхийлж байна. Би мэдээллийг оруулсан төдий үүрэгтэй. Та бүхэн дээрх УЦС-уудын талаарх товч мэдээллийг таалан соёрхоно уу. 
Гуулингийн УЦС-ын харагдах байдал, түрэлтэт хоолой, станцын барилга

Wednesday, December 27, 2017

Түшиц ханын тогтворшил, бат бэхийн тооцоо /Design of a cantilever wall/

Нимгэн түшиц ханын тооцоо

Түшиц хана нь усны барилгын ажлын гол элемент бөгөөд үүний тооцоог хийж чаддаг байх нь усны барилгын инженерүүдийн үндсэн чадвар юм. Түшиц ханын тухай ном товхимолд чамгүй дурьдсан байдаг. Иргэний барилгад суурийн хана, гүүрт тулц гэх мэт хийцүүд нь түшиц ханын зарчмаар ажиллах учир нилээд эрэлттэй хийц гэж болно. 
Түшиц хана гэж ву вэ гэдгийг Вики дээр хэдэн жилийн өмнө бичиж байснаа санаж байна. Мөн энэ блог дээр Түшиц ханын тухай гээд дэлгэрэнгүй танилцуулга бичсэн байгаа учир шинэ уншигчид уншаарай. Зарим хүмүүс түшиц ханын тооцоог сонирхож байсан учир энэ нийтлэлийг оруулж байна. Энэ бодолт нь усны барилга байгууламж гэдэг хичээлийн семинарын материал юм. 
Түшиц ханын үндсэн хэмжээсийг түшиж буй хөрс, агуулж буй усны гүнээс хамааруулан ойролцоолж тооцох ба тогтворшил, бат бэхийн тооцоогоор нарийвчлана. 
Түшиц ханын түгээмэл төрлүүд ба тэдгээрийн үндсэн хэмжээсүүд
Ингээд нэг бодлого бодноо. 

Monday, January 30, 2017

Усны барилгын ажлын төслийг бусдад танилцуулах сургалт /Study trip on river engineering construction work for public group/

Голын эргийн барилга байгууламж,амьдрах орчны судалгааны тухай танилцуулах сургалт


Япончууд хийж байгаа ажлуудаа үе үе олон нийтэд таниулах зорилгоор тусгай танилцуулах сургалт бүхий арга хэмжээг зохиодог юм. Энэ нь нийгэмд тухайн төслийн ач холбогдлыг таниулах, ойлуулах, тус дэм авч хамтарч ажиллах гол хэлхээг бий болгодог байх. 
Ингээд 2017 оны 1 сарын 11 -нд болсон танилцуулах сургалтанд явж үзсэн ба энэ тухай сонин хачингаа хуваалцъя. 

Сургалт нь Нагаока хотын их сургуулиудын усны болон биологийн мэргэжлийн оюутнууд, усны болон биологи, экологийн чиглэлийн компани, төрийн бус байгууллага, голын талаар санаа зовж явдаг хүмүүст зориулсан байв. Зохион байгуулагч нь Шинано голын захиргаа, Хокурику бүсийн менежмент, үйлчилгээний холбоо, Япон төмөр зам зэрэг болно. 
Анх удаа Нагаока хотын галт тэргэнд сууж үзсэн нь. 
Сургалт нь Шинано (信濃川) болон Үоно голын (魚野川) уулзвар Кавагүчи гэдэг газар болсон ба эхлээд голын татамд хийгдэж буй цэцэрлэгийн ажлыг хараад, тэнд ашиглагдаж буй усны барилгын технологиудын талаар тайлбарласан юм. Дараа нь Япон төмөр замын Кавагүчид байрлах цогцолборт (JR信濃川発電所PR川口プラザ) очиж лекц сонссон юм. Хотын нэг хэсэг газарт зориулсан олон нийтийн үйл ажиллагаа явуулах зориулалттай том лекцийн танхимтай, спорт заалтай, хоол цай хийх газартай, үзүүлэнтэй иймэрхүү цогцолбор газар маш олон байх ба энэ нь өдөр болгон олон нийтэд үйлчилж байх нь их сайхан юм. Энд аялагч болон жуулчидад мэдээлэл өгөх төв хүртэл байдаг байна. Лекц эхлэхээс өмнө энэ цогцолборт авсан дараах зургуудыг сонирхуулъя. 

Цогцолборын 2 давхарт хүлээн авах том өрөөнд байх ханын сонингууд. Энэ дээр Үоно гол болон Шинано голд байх гол загаснуудыг харуулсан байна. 

Wednesday, August 12, 2015

Төвийн эрчим хүчний системийг усны эрчим хүчээр хүчитгэх нь/Hydropower scheme to strengthen CES of Mongolia/


Hydropower scheme to strengthen CES of Mongolia

Энэхүү өгүүлэл нь Төвийн эрчим хүчний системийг Энерги хуримтлуулах усан станц (ЭХУС) байгуулсанаар хэрхэн тогтвортой найдвартай болгох талаарх шийдлийг дэвшүүлсэн төслийн санал юм. Хуулбарлахыг хориглоно. Иш татахыг зөвшөөрнө.

PROJECT TITLE
Hydropower scheme to strengthen Central Energy System of Mongolia [abbreviation is HPSCES]
OBJECTIVE OF PROJECT
Outcomes of this project will introduce solution with strategy of new hydropower scheme which would make stable electricity grid system to strengthen Central Energy System. Operation concept of proposed pumped storage power plant is to store excess electricity from CES produced by various power sources such as intermittent renewable source and to produce electricity to CES when it has peak load, therefor system will become more flexible than current condition. Moreover, proposed pumped storage facility will response of safety guarantee for CES.

Tuesday, July 28, 2015

Нийгата мужийн Хаяадегава боомт, Үчинокүра боомт, Кажигавачисүи боомт, Агекава боомт, Каносе боомтуудын тухай /Hayadegawa, Uchinokura, Kajigawa, Agekawa, Kanose dams in Niigata prefecture in Japan/

Нийгата мужийн Хаяадегава боомт, Үчинокүра боомт, Кажигавачисүи боомт, Агекава боомт, Каносе боомтуудын тухай

2015 оны 7 сарын 11-нд Нийгата мужийн Агано гол болон түүний цутгал голууд дээрх зарим боомтуудыг үзэх боломжыг НТС-ийн Усны инженерийн магистр оюутан найзууд маань олгосон юм. Боомтууд өндөрлөг уулархаг газар байрладаг учир тусгай зорчих тээврийн хэрэгсэл, автобусны чиглэл гэж үгүй болхоор өөрийн машинаараа үйлчилж өгсөнд нь маш их талархаж байгаа юм. Ойр зуур орших боомтуудыг унадаг дугуйгаар явж үзэх бүрэн боломжтой боловч тэр бүр цаг зөв олдохгүй юм. Ингээд энэ өдөр доорх 5 боомтууд дээр очиж үзлээ.
Боомтын нэр
Япон нэр
Өргөрөг
Уртраг
Хаяадегава боомт
早出川ダム
N 37°381' 33''
E 139°17' 36''
Үчинокүра боомт
内の倉ダム
N 37°511' 01''
E 139°25' 29''
Кажигавачисүи боомт
加治川治水ダム
N 37°481' 53''
E 139°29' 34''
Агекава боомт
揚川ダム
N 37°411' 37''
E 139°23' 14''
Каносе боомт
鹿瀬ダム
N 37°421' 19''
E 139°28' 11''

Агоно голыг эрчим хүчний гол хэмээн нэрийддэг нь энэ гол дээр олон арван усан цахилгаан станц оршиж Нийгата муж, Төмөр замын хэрэглээг хангадагтай холбоотой юм. Бидний эхний очсон боомт бол Хаяадегава боомт байсан юм.

Figure 1. Нийгата муж дахь боомтуудын түгээмэл төрөл. Боомт нь бетон болон шороон боомт гэж ангилагдана.Бетон боомт нь хүндийн хүчний, тулгуурт (хөндий), аркан боомтууд гэж ангилагдах бол шороон боомтууд нь чулуун болон шороон боомтууд гэж ангилагдана.

Monday, June 8, 2015

Усны эрчим хүчний тухай хүүхдэд зориулсан бодит танин мэдэхүй /Real trivial things about hydropower for kids

Усны эрчим хүчний тухай хүүхдэд зориулсан бодит танин мэдэхүй

Орчин үеийн мэдээллийн нийгэмд бодит үнэнг ул суурьтай танин мэдэх чадвар хүн бүрт шаардлагатай. Энэ чадвар зөн билэг, шүтлэг бишрэлтэй огт хамаагүй бөгөөд үнэн дотор хүмүүжих, дэнслэх ухаантай холбоотой. Бодит нүдээр баталгаа тайлбартайгаар харж дүгнэж өгдөг орчинд өсөж хүмүүжсэний үндсэн дээр Дэнслэх ухааныг сүүлд түмэнтэй харьцаж, эрдэм мэдлэг өвөртлөхдөө олж авна. Гол суурь нь бодит үнэн мэдээлэл байх хэрэгтэй.
Канад улс. Даньел-Жонсон боомт. Улсын дунд Маник-5 нэрээр алдаршсан. 
  1. Усны эрчим хүч гэдэг бол сэргээгдэх эрчим хүч юм.
  2. Уснаас эрчим хүч гаргах усан цахилгаан станц/үйлдвэр нь хаягдалгүй, бохирдол үүсгэдэггүй энергийн эх үүсгүүр юм.
  3. Усны эрчим хүч ба усан цахилгаан станц нь маш олон жилийн түүхтэй бөгөөд батлагдсан технологийг хэрэглэдэг.
  4. Усны эрчим хүч маш чухал бөгөөд дэлхий дахинд өргөн хэрэглэгдэж буй сэргээгдэх эрчим хүчний төрөл юм.

Saturday, May 30, 2015

Усан цэнэгт усан цахилгаан станц /Pumped storage hydro power plant/

Энерги хадгалах усан цахилгаан станцын тухай-ЭХУС

Эрчим хүчний ач холбогдол
Окинава Яанбару Орчин үеийн эко далайн станцын загвар Цэвэр ус, эрчим хүч
Эрчим хүчний системийн тухай товч бөгөөд тодорхой ойлголтоор усан цэнэгт усан цахилгаан станцын /Цаашид Энерги хадгалах усан станц буюу ЭХУС гэе/ талаар тайлбарлая. Хангах систем бүр ижилхэн бүтэцтэй. Ус хангамжийн систем эсвэл услалтын систем, одоо авч үзэх гэж байгаа эрчим хүчний систем, эсвэл машины түлшний систем, ялгаагүй ээ, компанийн борлуулалтын систем гэх мэт бүгд ижилхэн эх үүсвэр, түгээх сүлжээ, хэрэглэгч гэсэн бүтэцтэй. Эх үүсвэр болон хэрэглэгч хоёрын зан ааш таарч байж энэ систем тогтвортой, найдвартай болж эхэлнэ. Үгүй бол үр ашиггүй улмаар дампуурах замруу шилжинэ. Ааш зан таарахгүй бол голд нь гүүр бологч, аль аль талын гар харагч түгээх сүлжээ хэцүү байдалд орно. Томоохон хангамжийн системүүдэд энэ хоёр гол тоглогчидийн зан ааш ихээхэн зөрөөтэй байх боловч хэрэглэгч "хаан" учир түүнд тохируулан эх үүсвэр ажиллах шаардлага гардаг. Эрчим хүчний системийг авч үзвэл зарим эх үүсвэрүүд хааны хүслийг хангахуйц уян хатан ажиллаж чаддаггүй боловч орлуулашгүй давуу талуудтай байдаг. Усан цахилгаан станц бол хамгийн дуулгавартай эх үүсвэр бөгөөд хоромын дотор хэрэглэгчийн шаардлагаар ажиллах боломжтой байдаг. Гэхдээ хязгаарлалт болохуйц хүчин зүйл нь усны эх үүсвэр юм. Үүнийг урсац тохируулга гэдэг ажилбараар гүйцэтгэх ба уг өгөгдөл нь хэрэглэгчийн хэрэглэх ачааллал байдаг.

Tuesday, February 24, 2015

УС+ЭРЧИМ ХҮЧ=НОГООН ХӨГЖИЛ /Water+Power=Green development/

УС+ЭРЧИМ ХҮЧ=НОГООН ХӨГЖИЛ

ШУТИС,  БИАС-ийн Усны барилга байгууламжийн инженерчлэлийн төвийн захирал Н.Насанбаяр /Гидравлик УББ ахлах багш /
УС-ЧАНД-МАНАХ-ЭРДЭНЭ.
            Ус-чандмань эрдэнэ гэдэг. Энэ чандмань эрдэнэ гэдэг нь сайтар чанд манаж хамгаалах эрдэнэ гэсэн үг юм. Бид олон орон,  олон улсын хэл соёл судалж хагас дутуу мэдлэгтэй болж ирээд Монгол хэл соёл харилцан ярилцах эх хэлээ дэмий нэг сэглэж байна. Жишээ татаж үзвэл. СТАНЦ гэдэг сууршмал Монгол үг байна. Эх гарал нь station буюу байр буудал гэсэн үг байна. Энэ үг нь станция гэсэн Орос үгнээс уламжлан станц гэсэн нэршилтэйгээр Монгол хэлэнд орж иржээ. Насосная станция-насос станц угтаа бол бид нар Шахуургат төхөөрөмжийн байр, Ус хөөрөгдөх төхөөрөмжийн байр  эсвэл Усан хөөрөгийн байр гэж Монголчилж сэтгэх байжээ. Насос станц гэвэл зөвхөн энэ талын мэдлэгтэй хүн л сэтгэж санах болно. Гэтэл Шахуургат төхөөрөмжийн байр эсвэл Ус хөөрөгдөх төхөөрөмжийн байр, Усан хөөрөгт байр гэвэл захын Монгол хүн ус хөөрөгдөж өргөх барилга байшин юм байна гэж дор нь сэтгэх болно.
Саяано-Сушенскаяа боомт. Хөвсгөлөөс цааш Шишхид гол хил гарч Енисэй мөрний эх болох ба энэ мөрөн дээр барьсан 6400МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц

Цаг уур, уур амьсгал гэж юу гэсэн үг вэ. Цаг хугацааны уур амьсгал хэрхэн өөрчлөгдөхийг үзүүлсэн үг байна. Гэтэл уур гэдэг үг энэ үгнүүдэд байдаг нь учиртай юм. Ус ууршин уур манан үүсч үүл болон,  буцаж хур тунадас болон бууж түүнээс бүх амьтан ургамалын амь, амьсгал амьдрал нөлөөлөхийг үзүүлсэн үг байна. Амьсгал гэдэг нь амь+гал махбодь хоёрийг илэрхийлсэн үг болж таарч байна. Амь юутай тэнцүү вэ. Домог ёсоор амь гэдэг нь алагдсан яст мэлхийнээс үүдэлтэй МОД+ТӨМӨР+УС+ШОРОО+ГАЛ МАХБОДЬ гэсэн таван зүйлийн цогц нийлбэр болно гэсэн байна. Энэ нь амьд байсан яст мэлхий төмөр зэвтэй модон сумаар харвуулж үхсэнээс гарсан хариу үр дүн гаргалгаа байна.

Wednesday, January 7, 2015

Шинано голын УЦС-ын цогцолбор /Shinano hydropower station/

Шинано голын УЦС-ын цогцолбор


2015 оны 1-р сарын 6 нд Миками (MIKAMI Yoshiki) багш, бусад CPD (CONTINUING PROFESSIONAL DEVELOPMENT) хөтөлбөрийн оюутнуудын хамт Шинано гол дээр байдаг томоохон боомт бүхий УЦС-тай танилцав.

Шинано голын УЦС байгуулах тухай албан бичиг, гэрээ нь 1919 оны 6 сард гарч судалгаа, зураг төслийн ажил эхэлж 1921 оноос эхлэн барьжээ. УЦС-ын цогцолбор нь диревацийн төрлийн нийт 2 станцаас бүрдэх ба станц тус бүр тохируулгын усан сантай, хуваарилах боомтоос түрэлтгүй туннелээр ус авахаар техникийн шийдэл гарч, барилгын энэ нүсэр ажлыг 4 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болжээ. Ингээд 1912 онд эхэлсэн эхний ээлжинд Сэнжү станцыг ашиглалтанд оруулах, холбоотой барилга байгууламжийг барьж эхэлсэн ба 1924 онд Канто хэмээх их газар хөдлөлтөнд сүйдэгдсэн байна. Гэвч ажлаа тасралтгүй үргэлжлүүлэн 1939 онд Сэнжү станцын 1 турбин ажиллаж эхэлсэнээр 1945 оны 2-р сар хүртэл 3-р үеийн ажлыг гүйцэт дуусаж байхад Дэлхийн 2-р дайнаар мөн л барилгын зарим хэсгүүд сүйтгэгдсэн байна. Гэхдээ дайны үеэр Сэнжү станц хохирол амсаагүй учир бүрэн чадлаар тус оны 3-р сараас эхлэн ажиллажээ. Ингээд 3н жилийн дараа буюу 1948 онд 3-р үе шатаас эхлүүлэх төсөв хөрөнгийг шийдсэнээр барилгын ажил үргэлжлэн улмаар 1954 онд Яамамото тэлэлтийн усан сан ашиглалтанд орсон байна. 1957 онд барилгын ажлын сүүлчийн үе болох 4-ийг эхлүүлж Ожияа станцыг 1963 онд ашиглалтанд оруулсанаар анх 1920 оны үед төлөвлөгдөж байсан Шинано голын УЦС бүрэн чадлаараа ажиллаж эхэлсэн байна. 1972 оноос Сэнжү станцын 5 турбин, Ожияа станцын 5 турбин болон туннелийн хаалтны системийг бүхэлд нь автомат системд шилжүүлэн нэгдсэн удирдлагын өрөөнөөс хянаж тохируулдаг болгожээ. Өсөж буй эрчим хүчний хэрэглээнд уялдан 1985 онд Шинано шинэ хөгжлийн төлөвлөгөөг тухайн үеийн барилгын яамааар батлуулан 5-р үеийн барилгын ажлыг эхэлж 1990 онд Ожияа-Даини станц ашиглалтанд оржээ.

Monday, November 3, 2014

Мөс ба хүйтэн бүсийн технологи /Ice formation and Cold region technology/

"Cruachan Power Station" Бэнкруачан боомт, Шотланд

Мөс ба хүйтэн бүсийн технологи

Мөс бол 0 ба түүнээс доош хэмтэй үеийн усны нэг төрлийн фаз юм. Тогтонги цэвэр ус 0 градуст хөлддөг бол урсгал ус түүнээс доош градуст хөлддөг боловч энэ талаар нарийн тогтоосон судалгаа байдаггүй. Физик талаас авч үзвэл мөс үүсэх үзэгдэл нь шингэн фазаас хатуу фазад шилжих үзэгдэл учраас молекулын бүтцийн хэмжээнд яригдах түвэгтэй асуудал юм. Байгаль дээр мөс нь гол мөрөн болон нууранд үүсэх ба үүний сөрөг талыг боомт, ус авах барилга, гүүр гэх мэт усны аливаа барилга байгууламж, мөн усан тээврийн хэрэгслүүд амсаж байдаг. Мөс хөлдөхдөө эзлэхүүнээ 1.2 дахин орчим тэлдэг бол урсгал голын хувьд 2 дахин хүртэл тэлдэг байна. Энэ нь голын эргээр бий болсон суурьшлын бүсэд нилээдгүй гарз учруулдаг талаар олон улсын судалгаа байдаг. Иймд “Олон улсын гидравлик судалгааны нийгэмлэг”-ээс (IAHR) 2 жилд нэг удаа Олон улсын мөсний консерциум (IAHR ICE) ыг зохион байгуулдаг. Энэ консерциумд эрдэмтэн судлаачид мөсний талаар хийсэн өөрсдийн судалгаа, хүйтэн бүсийн дэвшилтэт технологийг дэлхий нийтэд таниулан сурталчилдаг байна. 2008 онд болсон 19 дахь удаагын консерциумд Норвегийн (Эрчим хүчний 99% - ийг уснаас гаргадаг, жилд 192ТВт.цаг эрчим хүч үйлдвэрлэдэг) усан цахилгаан станц ба мөсний нөхцлийн хоорондын хамаарлын талаар 100 жилийн туршилагад тулгуурласан сонирхолтой өгүүлэл хэвлэгдсэн байна. Норвегид УЦС-ын түүх 1800 (1870оноос) оны сүүлчээр эхэлсэн ба 20-р зууныг бүхэлд нь УЦС-ын хөгжлийн алтан үе гэж хэлж болно.

Wednesday, February 12, 2014

МОНГОЛ ОРНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ АРИЛГАХ АРГА ЗАМ, ШИЙДЭЛ

Өмнө нь та бүхэн Хатуу тоглоом гэсэн нийтлэл уншиж байсан бол spinning reserve гэж үг олж харсан байх гэдэгт итгэлтэй байна. www.hydraulicstructure.blogspot.com/2014/02/blog-post.html
УЦС-ыг бодвол Усан цэнэгт усан цахилгаан станц (УЦУЦС) нь хоногийн оргил ачаалал болон дээрх spinning reserve-ийн шаардлагыг хангахад бүрэн боломжтой байдаг. Европын холбооны ихэнх улсад ялангуяа Германд УЦУЦС олноор байдаг нь эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

МОНГОЛ ОРНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ АРИЛГАХ АРГА ЗАМ, ШИЙДЭЛ

 Бороо Голд компанийн уурхайн жишээн дээр
Н.Насанбаяр
ШУТИС-БИАС-ХБОИС-Гидравлик усны барилга байгууламжийн проф. баг nnasan_4@yahoo.com

Манай орны хувьд эрчим хүчний хэрэглээ нь хангамжаасаа илүү байгаа бөгөөд дутагдаж буй эрчим хүчийг нөхөхийн тулд хоногт 195МВт хүртэлхи эрчим хүчийг импортлох замаар асуудлыг шийдвэрлэж байна. Энэ нь эрчим хүчний салбарыг импортлогч орны хараат байдалд оруулж байгаа юм. Ирэх оны судалгаагаар бид 60 сая.ам$-ийг оргил ачааллыг хангахад зарцуулах төлөвтэй байна.  Түүнчлэн сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжин улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарт нөхөн сэргээлт гэдэг нь хамгийн чухал асуудал юм. Энэхүү судалгаа нь уул уурхайн олборлолтод доройтсон байгаль орчныг сэргээхийн зэрэгцээ эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг гаргаж ирж байна. Бороогийн алтны ил уурхайн 3 карьерыг усан сан болгон ашиглаж усан цахилгаан үйлдвэр барьснаар уг цахилгаан станц дунджаар 116МВт, хамгийн ихдээ 233МВт чадал гаргахаар байгаа нь оргил ачааллын цагт Төвийн эх үүсвэрт дутагддаг 200МВт хүртэлхи чадлыг бүрэн нөхөхүйц байна. Мөн боомт барьж голын урсгалыг боохгүй тул боомттой УЦС-ын барилгаас 5 дахин бага хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, олон км газрыг усанд автуулах хүндрэл учрахгүй байна.

Monday, February 10, 2014

УЦС-ын хөрөнгө оруулалт, эдийн засгийн үнэлгээ

УЦС нь бусад эрчим хүчний эх үүсвэрүүдтэй харьцуулахад анхны хөрөнгө оруулалт их шаарддаг. Зураг төсөл, судалгааны хувьд л авч үзэхэд дэлхий дээр цор ганц хувилбараар л хийгддэг. Өөрөөр хэлбэл нэг маягийн зураг төслөөр ДЦС, СЦС, НЦС гэх мэтийг барьж байгуулж болдог бол УЦС-ын хувьд боломжгүй юм.
Та бүхэн ижилхэн хэлбэр загвартай барилгуудыг УБ, Дархан, Эрдэнэт хотуудад харж байсан бол яг ижилхэн усны барилга байгууламжийг дэлхийгээс хайж олох боломжгүй юм.
Анхны хөрөнгө оруулалт их шаарддаг нь дутагдалтай боловч өртгөө нөхөх хугацаа богино, эрчим хүчний системийн үндсэн зохицуулагч болж ажиллаж чаддагаараа давуу талтай.

Та бүхэнд УЦС-ын хөрөнгө оруулалтын тухай сонирхолтой илтгэл хүргэж байна.
УЦС-ын инженер: MS Б.Болдбаатар

Том чадлын усан цахилгаан станц барих боломж түүнээс гарах үр дүн

Том чадлын усан цахилгаан станц барих боломж түүнээс гарах үр дүн

Б.Болдбаатар1      Ц.Батбаяр2
1 boldburen@gmail.com 2 tseebat4@yahoo.com



Хураангуй-Дэлхийн өндөр хөгжилтөй орнууд Сэргээгдэх эрчим хүчний нэг төрөл болох усны эрчим хүчийг хамгийн өргөнөөр ашиглаж хөгжлийн тулгуур багана болгосон байдаг билээ. Өнөөдөр дэлхийд өндөр хөгжилтөй орнууд байгалийн нөөцөө хязгаартай ашиглах, газрын баялгийн нөөц ихтэй  буурай хөгжилтэй орнуудыг эдийн засгийн бодлогоор хавчих, эрчим хүчний нөөц, газрын баялагын төлөө тэмцэлдэж байна. Эрчим хүчний хэрэглээний өсөлттөй холбогдон цаг уурын өөрчлөлт, байгаль орчны бохирдол, түлш шатахууны үнийн өсөлт зэрэг эрчимтэй өөрчлөгдөж буй асуудал нь сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх, өргөнөөр хэрэглэх шаардлага бийг харуулж байгаа.
Ялангуяа хямд өртгөөр цахилгаан гарган авч болох усны эрчим хүчний асуудал зүй ёсоор манай оронд тавигдаж буй. Монгол улсын усны эрчим хүчний нөөц жилд 56000 сая кВт.цаг бөгөөд үүнээс одоогоор зөвхөн 75 сая кВт.цаг эрчим хүчийг л үйлдвэрлэж эргэлтэд оруулаад байгаа юм.
Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөр, Эрчим хүчний мастер төлөвлөгөөнд тус тус тусгагдсны дагуу нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад том чадлын усан цахилгаан станцыг барьж ашиглах зайлшгүй шаардлагтай бөгөөд үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалтаар барьж ашиглахад хууль эрх зүйн нөхцөл бүрдээд байгаа юм.


Saturday, February 8, 2014

Хатуу тоглоом

Хатуу тоглоом

Хатуу тоглоом гэдэг зүйлийн цаана асар том хариуцлага ноогдож байдаг. Монголын төвийн эрчим хүчний системийн дутагдлаас болж Монголын засгийн газар Оростой "хатуу тоглоом"ын гэрээг байгуулжээ. Эрчим хүчний дутагдлын буруутан нь Монголчууд бид өөрсдөө юм. Тэрхүү гэрээнд Оросоос авах цахилгааныг 100МВт (Жишээ болгож энэ тоог авсан гэдгийг ойлгоорой) байлгахаар тохиролцож, бэлэн байлгасаны төлбөр дээр нэмж худалдаж авч байгаа цахилгааны төлбөрийг өгч байхаар тохиролцжээ. Бэлэн байлгасаны төлбөр гэдэг нь бас учиртай. Хэрэв монголын цахилгааны системд ажиллаж байгаа дулааны цахилгаан станцын турбин зогсох эсвэл гэнэтийн эвдрэл гарах тохиолдолд spinning reserve -ийн үүрэг гүйцэтгэх шаардлага гарна. Тэр үүргийг орос ах нар хэзээд ч хангахад бэлэн гэж амласан хэрэг. Амлалтандаа хүрч л байгаа.