Том чадлын усан цахилгаан станц барих боломж түүнээс гарах үр дүн
Б.Болдбаатар1 Ц.Батбаяр2
1 boldburen@gmail.com 2 tseebat4@yahoo.com
Хураангуй-Дэлхийн өндөр хөгжилтөй
орнууд Сэргээгдэх эрчим хүчний
нэг төрөл болох усны эрчим хүчийг хамгийн өргөнөөр ашиглаж хөгжлийн тулгуур
багана болгосон байдаг билээ. Өнөөдөр дэлхийд өндөр хөгжилтөй орнууд байгалийн
нөөцөө хязгаартай ашиглах, газрын баялгийн нөөц ихтэй буурай хөгжилтэй орнуудыг эдийн засгийн
бодлогоор хавчих, эрчим хүчний нөөц, газрын баялагын төлөө тэмцэлдэж байна. Эрчим
хүчний хэрэглээний өсөлттөй холбогдон цаг уурын өөрчлөлт, байгаль орчны
бохирдол, түлш шатахууны үнийн өсөлт зэрэг эрчимтэй өөрчлөгдөж буй асуудал нь
сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх, өргөнөөр хэрэглэх шаардлага бийг харуулж
байгаа.
Ялангуяа хямд өртгөөр цахилгаан гарган авч болох
усны эрчим хүчний асуудал зүй ёсоор манай оронд тавигдаж буй. Монгол улсын усны
эрчим хүчний нөөц жилд 56000 сая кВт.цаг бөгөөд үүнээс одоогоор зөвхөн 75 сая
кВт.цаг эрчим хүчийг л үйлдвэрлэж эргэлтэд оруулаад байгаа юм.
Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Сэргээгдэх эрчим
хүчний хөтөлбөр, Эрчим хүчний мастер төлөвлөгөөнд тус тус тусгагдсны дагуу
нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад том чадлын усан цахилгаан
станцыг барьж ашиглах зайлшгүй шаардлагтай бөгөөд үндэсний болон гадаадын
хөрөнгө оруулалтаар барьж ашиглахад хууль эрх зүйн нөхцөл бүрдээд байгаа юм.
1. ТАНИЛЦУУЛГА
Манай дэлхий 40500 тэрбум кВт.ц усны эрчим хүчний
нөөцтэй, харин усан цахилгаан станцуудын нийт суурилагдсан хүчин чадал нь 800
мянган МВт бөгөөд жилдээ 2,7 тэрбум кВт цаг цахилгаан үйлдвэрлэдэг байна.
Дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 20 хувийг, сэргээгдэх эрчим хүчний эх
үүсвэрээс 92 үүний дотор хувийг усан цахилгаан станцаас хангадаг гэсэн статистик мэдээ бий.
Зураг 1. Дэлхий дээр ажиллаж байгаа
УЦС-ын хувь хэмжээ
Бразил, Канад, Шинэ Зеланд, Норвеги, Парагвай зэрэг орнууд эрчим хүчнийхээ
дийлэнх хувийг усан цахилгаан станцаас хангадаг байна. Норвегид л гэхэд эрчим
хүчнийхээ 99 хувийг усан цахилгаан станцаас хангадаг гэсэн тооцоо бий.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт эдүгээ
нэн ноцтой болж НҮБ болон олон улсын дээд хэмжээний уулзалтын байнгын анхаарлын
төвд байж гишүүн орон бүр хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн
хийг бууруулах үүргийг авсаар байна.
Дэлхийн улс орнууд болон олон улсын
байгууллагаас сэргээгдэх эрчим хүчний технологийг тогтвортой хөгжлийн түлхүүр
гэж үзэж Олон улсын сэргээгдэх эрчим хүчний холбоог байгуулж дэлхийн улс
орнуудыг нэгдэж энэхүү эрчимтэй явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг
байгаль орчинд ээлтэй технологийг өргөнөөр ашиглах уриалга гаргасан байдаг.
Монгол орны
хувьд энэхүү дулаарал нь дэлхийн дунджаас 3 дахин илүү байгаа нь нэн ноцтой
түвшинд хүрснийг харуулж байгаа төдийгүй нийт нутгийн 80 хувь нь цөлжилтэд
өртөн уламжлалт мал аж ахуйг эрсдэлд өртөж байна. Нөгөө талаас Улаанбаатарт
нүүрсний утаанаас үүдэлтэй агаарын бохирдол эрүүл ахуйн нормоос 14 дахин хэтэрч
Үндсэн хуулийн хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж гамшгийн
хэмжээнд хүрсэн байгааг олон улсын байгууллагаас тогтоож өгсөн байна.
2012 оны 12 дугаар сард Монгол
улсын төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал дундажаар 851МВт хүрч 718МВт эрчим хүчийг
ДЦС-аас, оргил ачааллыг хаахаар ОХУ–аас 161МВт авч байсан буюу ДЦС–ууд нь
суурилагдсан хүчин чадлынхаа 80-аас илүү хувиар ажиллаж бараг аваарийн нөөцгүй
горимд ажиллаж байна.
Хэтийн хөгжлийн чиг хандлагаар
2020 оны түвшинд төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 1200МВт орчим
хүрэх төлөвтэй байгаа. Тэр үед импортоор 500МВт орчим чадал авахаар байна. Ийм хэмжээний цахилгааны чадал жил бүр
авахад хүрвэл Монгол улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөс гадна шугамын
дамжуулах чадвар ч хүрэлцэхгүй болно.
2.
УСНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ НӨӨЦ
Монгол улсын
усны эрчим хүчний нөөц 56000 сая кВт.ц
юм. Одоогоор УЦС-аар жилдээ 75 сая кВтц
цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүч чадалтай болоод байгаа нь дээр дурдсан нийт нөөцийн зөвхөн 1 орчим
хувтай тэнцэж байна.
Зураг 2. Усны
эрчим хүчний нөөцийн зураг
Дээр дурдсан усны эрчим хүчний нөөцийн хувьд Сэлэнгэ мөрөн бол манай орны
усны эрчим хүчний баялаг нөөцтэй хамгийн том гол юм. Дэлгэрмөрөн, Чулуут, Идэр
гoлын бэлчрээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэнэ. Сэлэнгэ мөрөн хойт мөсөн
далайн ай савд хамаарагдах Монгол орны томоохон голууд болох Эг, Орхон, Хараа,
Ерөө голууд цутгана. Сэлэнгэ мөрөн 425245км2 ус хурах тaлбaйтaй
үүнээс 282154.1км2 буюу 66 хувь нь Мoнгoлын нутaгт oршинo. Сэлэнгэ
мөрөн Монгол улсын хилээр гарахдаа жилийн дундажаар 350м3/с урсацтай
байна.
Эрчим хүчний системд усны эрчим хүчний оролцоог
нэмэгдүүлж үүсгүүр чадлын зохистой бүтцийг бий
болгож, системийн ажиллагааны тогтворшил, горимыг сайжруулахад төвийн бүсэд
Эгийн голын 220МВт, Чаргайтын 24.6МВт, Орхон голын 100МВт, Шүрэнгийн 300МВт
чадалтай УЦС-уудын техник эдийн засгийн судалгааг хийгээд байгаа билээ.
#
|
Нэрс
|
Эгийн УЦС
|
Чаргайт УЦС
|
Орхон УЦС
|
Шүрэн УЦС
|
1
|
Боомтын өндөр
|
95.7м
|
60м
|
90м
|
60м
|
2
|
Боомтын урт
|
800m
|
486.5м
|
495м
|
1200м
|
3
|
Усан сангийн мандлын талбай
|
125 kм2
|
43kм2
|
60kм2
|
187kм2
|
4
|
Усан сангийн эзэлхүүн
|
4 тэрбум м3
|
1090 сая м3
|
700 сая
м3
|
3.8 сая м3
|
5
|
Суурилагдсан чадал
|
220 МВт
|
24.6 МВт
|
100 МВт
|
300 МВт
|
6
|
Жилд үйлдвэрлэх эрчим хүч
|
500 сая кВт.ц
|
116.6 сая кВт.ц
|
219 сая кВт.ц
|
1100 ГВт.ц
|
7
|
Нийт хөрөнгө оруулалт
|
300.0 сая Доллар
|
95.66 сая Доллар
|
160 сая Доллар
|
443.0 сая Доллар
|
8
|
IRR
|
13%
|
7.7%
|
10%
|
11.4%
|
9
|
Өртгөө нөхөх хугацаа
|
15-20 жил
|
15-20 жил
|
13-16 жил
|
10-13 жил
|
10
|
Судалгааны түвшин
|
ТЭЗҮ хийгдсэн
|
ТЭЗҮ хийгдсэн
|
ТЭЗҮ хийгдсэн
|
Урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн
|
ХҮСНЭГТ 1. Төвийн бүсэд барих боломжтой уцс-ын техникийн үзүүлэлт
Эдгээр өмнө хийгдсэн судалгааны ажлын заримыг
шинэчлэж орчин үеийн мэдээлэл, технологийн дэвшилт, олон талт зориулалт буюу
эрчимчсэн газар тариалан, аялал жуулчлал, загасны аж ахуй, усан хангамж
зэрэгтэй уялдуулан баяжуулах, мөн Эгийн гол, Сэлэнгэ мөрөний сав дагууд
нарийвчилсан судалгааг хийж цаашлаад усны нөөцийг ашиглах мастер төлөвлөгөө
шаардлагатай юм.
3.
ТОМ ЧАДЛЫН УЦС БАРИХ БОЛОМЖ
“Сэргээгдэх
эрчим хүчний тухай” хууль, “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр”,
“Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөр”, Эрчим хүчний мастер төлөвлөгөө болон
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан заалтын дагуу эрчим хүчний хангамжийн
бүтцийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх,
агаарын бохирдлыг багасгах, хөдөө орон нутгийг эрчим хүчээр найдвартай хангах
замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг
бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд том болон дунд чадлын усан цахилгаан станц
байгуулах шаардлагатай юм. Хууль эрх зүйн үндэс ч тавигдсан гэж үзэж болохоор
байна. 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдаж хамгийн
сүүлийн өөрчлөлт 2012 оны 8 дугаар сарын 12 нд хийгдсэн байна.
Төр
хувийн хэвшлийн түншлэлийг баталгаажуулсан концессийн тухай хууль Монгол улсын
их хурлаар 2012 онд батлагдснаар үндэсний томоохон компани, гадаадын хөрөнгө
оруулагч хөрөнгө оруулалт хийж эрчим хүчний томоохон эх үүсгүүр барьж
ашиглалтанд оруулах бүх бололцоо нээгдсэн гэж үзэж болохоор байна.
4. ҮР АШИГ
Төвийн бүсэд одоогоор 5 дулааны цахилгаан станц бүрэн
хүчин чадлаараа ажиллаж улс орны хэрэгцээг хангаж байна. Монгол улс зөвхөн
нүүрсэнд түшиглэсэн бүтцээр ирээдүйд бий болох ачаалал, өвлийн улиралд гамшиг болоод
удаж байгаа утаа, хүлэмжийн хий, эрчмийн салбарын ашиг хуримтлал муутай эмзэг
тогтворгүй байдлаас гарах боломжгүй гэдэг нь тодорхой байгаа бөгөөд НҮБ-ээс
гишүүн орон бүртээ хандсан хүлэмжийн хийг бууруулах уриалгыг биелүүлэх
зөвлөмжийг хэрэгжүүлэх тодорхой алхам хийхэд ч хүндрэлтэй байна.
Төвийн эрчим хүчний системд том чадлын УЦС
ашиглалтанд орж холбогдсноор системд ТЭХС-ийн суурьлагдсан хүч чадлыг
нэмэгдүүлэх болон үүсгүүр хүч чадлын зөв бүтцийг бүрдүүлэх оргил ачаалалын
зориулалтаар гадаадад чадал түрээсээр хадгалж оргил ачааллын үед импортоор авч
байгааг орлуулан эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг баталгаажуулах,
системд холбогдон ажиллах салхин паркын ажиллагааг дэмжих боломжтой юм.
Эдийн засгийн үр ашиг болон байгаль орчинд
нөлөөлөх байдлаар нь том чадлын УЦС болон ДЦС, ОХУ-аас цахилгаан импортлох
хувилбараар 50 жилийн хугацаанд тооцож үзэхэд УЦС бусад хувилбаруудаас аль аль
талаараа ашигтай гэдэг нь харагдаж байна.
ХҮСНЭГТ 2.
эрчим хүчний эх үүсгүүрийн харьцуулсан
үнэлгээ
Үнэлгээ
|
300МВт хүчин чадалтай УЦС-ын хувилбар
|
ОХУ-ын Имортын хувилбар
|
300МВт хүчин чадалтай ДЦС-ын хувилбар
|
Эдийн засгийн үр ашгийн хувьд
|
Бага
зардалтай
(NPV 219.4 Сая Доллар;
IRR 11.6%)
|
Өндөр зардалтай
(NPV-762.3 Сая Доллар;
IRR 0.00)
|
Дунд зэргийн зардалтай
(NPV 100.8 Сая Доллар;
IRR 9%)
|
Байгаль орчинд нөлөөлөх байдлын хувьд
|
Бохирдол бий болгохгүй (99,000tCO2 хүлэмжийн хийг ТЭХС-ээс бууруулна)
|
Агаарын бохирдол бий байхгүй
|
Бохирдол бий болгоно
(692113.9tCO2 хүлэмжийн хий
үйлдвэрлэнэ)
|
Том чадлын УЦС нь эдийн засгийн хямрал, инфляцид
өртөхгүй байх чадварыг өөртөө агуулж байдаг учраас манай төвийн эрчим хүчний
системийн бие даасан байдал, улс орны тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэхэд
амин чухал ач холбогдолтой.
ДҮГНЭЛТ
Төвийн эрчим хүчний системд одоогоор
ажиллаж байгаа 5 дулааны цахилгаан станцуудад маш бага нөөц хүчин чадал, ашиглалтын
хугацаа үлдээд байна. Мөн ОХУ-аас импортлож байгаа эрчим хүчний хэмжээ жилээс
жилд нэмэгдэж цахилгаан дамжлуулах шугамын хувьд ч дамжуулах бага нөөц үлдээд
байгаа юм.
Иймд төвийн эрчим хүчний системийн эх үүсгүүрийн
зохистой бүтцийг бий болгох, эрчим хүчний дутагдлыг нөхөх, ОХУ-ын хамаарлыг
бууруулах том чадлын усан цахилгаан станц барьж ашиглалтанд оруулах зайлшгүй
шаардлагтай.
Цаашид одоо хийгдсэн усны нөөцийн
судалгаа, ТЭХС-д өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээ зэргээс хамааруулан
усны эрчим хүчний нөөцийг ашиглах мастер төлөвлөгөө боловсруулах шаардлагатай
нь харагдаж байна.
Монгол улсын Их Хурлаар 2005 онд батлагдсан “Сэргээгдэх
эрчим хүчний үндэсний хөтөлбөрт“ сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг 20-25
хувьд хүргэхээр заасан. Том чадлын УЦС-ыг байгуулснаар УИХ-ын шийдвэрийн заалт
хэрэгжих болно.
Ашигласан ном, материал
1.
Сэргээгдэх эрчим хүчний
үндэсний хөтөлбөр, 2005 оны 6-р сарын 9. Улаанбаатар хот, Монгол
улс.
2.
Mongolia: Power Sector Development and South Gobi
Development, September 2008. Economic Consulting Associated.
3.
Burentsagaan, B., 2004: Geothermal Evaluation of the
Geldinganes Area in Sw-iceland and Proposal for Assessment of the Shivert Hot
Spring Area in Mongolia. Report 3 in. Geothermal Training in Iceland 2001.
UNU-GTP, Iceland
4.
B.Boldbaatar. “Hydro Energy Resource in Mongolia”
2006. Thesis. Proceedings of the 1st Annual Mongolia-Korea Joint Symposium on
Energy Technologies. Ulaanbaatar, Mongolia.
5.
Hiller, B.T., Jadamba, N. “Groundwater Use in the
Selenge River Basin, Mongolia” 2005.
6.
“Хөдөөгийн аслагдсан зарим
хэрэглэгчдийг Усны эрчим хүчээр хангах цахилгаан хангамжийн технологи” 2001 он. Шинжлэх ухааны тайлан, Улаанбаатар хот, Монгол улс.
7.
“Чаргайтын усан цахилгаан
станцын Техник эдийн засгийн үндэслэл” 2008 он. Судалгааны тайлан, Улаанбаатар хот, Монгол улс.
8.
“Шүрэнгийн усан цахилгаан
станцын урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл” 2011 он. Судалгааны тайлан, Эрчим хүчний газар, Улаанбаатар хот, Монгол улс.
9.
http://www.jica.go.jp/english/our_work/climate_change/pdf/mitigation_17.pdf
10.
Trigeorgis, L. (2002), "Real Options and
Investment Under Uncertainty: What Do We Know?"
11.
Brealey and Myers,
(2003), Principles of Corporate Finance, Published by McGraw-Hill, London
No comments:
Post a Comment