Saturday, February 8, 2014

Хатуу тоглоом

Хатуу тоглоом

Хатуу тоглоом гэдэг зүйлийн цаана асар том хариуцлага ноогдож байдаг. Монголын төвийн эрчим хүчний системийн дутагдлаас болж Монголын засгийн газар Оростой "хатуу тоглоом"ын гэрээг байгуулжээ. Эрчим хүчний дутагдлын буруутан нь Монголчууд бид өөрсдөө юм. Тэрхүү гэрээнд Оросоос авах цахилгааныг 100МВт (Жишээ болгож энэ тоог авсан гэдгийг ойлгоорой) байлгахаар тохиролцож, бэлэн байлгасаны төлбөр дээр нэмж худалдаж авч байгаа цахилгааны төлбөрийг өгч байхаар тохиролцжээ. Бэлэн байлгасаны төлбөр гэдэг нь бас учиртай. Хэрэв монголын цахилгааны системд ажиллаж байгаа дулааны цахилгаан станцын турбин зогсох эсвэл гэнэтийн эвдрэл гарах тохиолдолд spinning reserve -ийн үүрэг гүйцэтгэх шаардлага гарна. Тэр үүргийг орос ах нар хэзээд ч хангахад бэлэн гэж амласан хэрэг. Амлалтандаа хүрч л байгаа.
Тэр бэлэн байдалд ердийн тарифаас өндөр үнээр мөнгө төлөх ба ослын үед авсан цахилгааныхаа мөнгийг ч давхар төлнө гэсэн үг. Энэ л хатуу тоглоом шүү дээ. Осол хэлж ирдэггүй хийсээд л ирнэ. Харин хоногын оргил ачаалалд манайд яалтчгүй гаднаас цахилгаан авахад хүрдэг. Хоногын ачааллыг дараах сайтаас харж болно. http://ndc.energy.mn/index.php?reload=1 Тэр цахилгааныг яг л 100Мвт-аар оросоос авна. Оросууд 100Мвт-аас их эсвэл бага цахилгаан өгөхөд манайх торгууль тавьна. Энэ бол нэмэлт үйлчилгээ гэж нэрлэгддэг. Нэмэлт үйлчилгээ бас өртөгтэй гэж сонссон гэхдээ баталгаатай мэдээ биш шүү. 
Тэгэхээр дээр дурьдсан spinning reserve гэж системийн аюулгүй ажиллагааг тогтворжуулагчийг УЦС эсвэл Усан цэнэгт УЦС, Газан цахилгаан станцууд гүйцэтгэж чаддаг гэнэ.

Зураг 1. Усан цахилгаан станц

Цахилгаан 50грц давтамжтай байж байтал осол гарч давтамж огцом буурч 10грц болоход 10сек дотор унасан давтамжыг 50грц-рүү өсгөх шаардлага гардаг гэнэ. Энэ тохиолдолд хамгийн түргэн маниаврладаг нь УЦС юм байна. Дулааны цахилгаан станцад энэ чадвар байдаггүй нь дутагдалтай. 


Зураг 2. Дулааны цахилгаан станц

Ерөнхийд нь цахилгаан станцуудын ажиллагааг авч үзвэл дараах байдлаар ангилж болно.
- үндсэн ачааллыг хангах - base
- оргил ачааллыг хангах - peak

ДЦС болон УЦС - ууд үндсэн ачааллыг хангаж ажиллаж чадах боловч УЦС - нь үндсэнгээс гадна оргил ачааллыг хангах боломжтой байдаг. УЦС гэхээсээ илүү Усан цэнэгт цахилгаан станц маниаврлах чадвар илүү сайтай, spinning reserve - д илүү тохирдог гэнэ.

Оросуудаас авч буй цахилгаан УЦС - аас гарч байгаа цахилгаан учир хатуу тоглоомын ялагч хэвээрээ үлдэж чадаж байгаа юм. Каскад байрлалаар байрласан эдгээр УЦС нь цагийн 8 н бүсийг эзэлж оршдог учраас төгс систем болж ажиллаж чаддаг. Нэг хэсэгт шөнө байхад нөгөө хэсэгт өдөр байж таарах ба ингэснээр хоногын хэлбэлзэл арилж хэрэглээ болон үйлдвэрлэлт тогворждог гэнэ. from engineer Boldbaatar.B

Дээр бичсэн сайтруу орж үзсэн бол манай хоногын ачаалал тэмээний бөх шиг л байгаа. Төлөвлөж байгаа эрчим хүч, үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээтэй таарахгүй хоорондоо зай гарч байна гэдэг нь систем доголдолтой байна гэсэн үг. Зарим үед давуулан үйлдвэрлэж зарим үед дутааж үйлдвэрлэнэ. Дутсан хэмжээгээр оросоос цахилгаан авна. 

За систем доголдуулж байгаа нэг шалтгаан нь Салхин цахилгаан станц (Салхитын СЦС) гэнэ. Салхи ихтэй үед их эрчим хүч үйлдвэрлэж, салхигүй үед нам зогсож системийг доголдуулдаг гэнэ. Энэ доголдлыг мөн л УЦС - аар л нөхнө. 

No comments:

Post a Comment