Monday, January 27, 2014

НЭГЖ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ, АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ЗАРЦУУЛАХ УСНЫ НОРМЫН ШИНЭЧЛЭЛ

НЭГЖ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ, АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ЗАРЦУУЛАХ УСНЫ НОРМЫН ШИНЭЧЛЭЛ


С.Чулуунхуяг1, С.Алтансүх2,Ц.Ариунтуяа3

ШУТИС Хүрээлэн байгаа орчны инженерийн салбар



Хураангуй


Сүүлийн 100 жилийн хугацаанд усны хэрэглээ 2 дахин, хүн амын  тоо  3 дахин  тус тус өсөж,  дэлхийн улс орнуудад цэвэр усны хэрэгцээ  огцом нэмэгдсээр байна. Усны хүртээмж энэхүү буурсан нь нийгэм, эдийн засгийн салбарын хөгжлийн асуудалд аюул дагуулахаас  гадна байгалийн нөөцийг тогтвортой ашиглахад сөрөг нөлөө үзүүлэх боллоо. 2030 он гэхэд дэлхийн нийт хүн ам  8.1 тэрбум болох төлөвтэй бөгөөд энэ тохиолдолд хоол, хүнсний асуудлаас гадна цэвэр усны хэрэглээ  14 хувиар  дагаж нэмэгдэх бололтой. 
Улс орнууд өөрийн усны нөөцийг зохистой, хүртээмжтэй ашиглах, хамгаалах зорилгоор олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон айл өрх, үзвэр, үйлчилгээний ахуйн  хэрэглээний  норм”-ыг боловсруулан дагаж мөрддөг . Харин манай улсад  одоо болтол  Байгаль орчны сайдын 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 153 тоот тушаалаар батлагдсан “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны түр нормыг мөрдөж, зураг төсөл боловсруулахад бусад орнуудын ус хэрэглээний норм, нормативыг харьцуулан авч ашиглаж байна. Гэвч уг нормыг техник, технологийн хурдацтай уялдуулах, шинээр нэмэгдэж байгаа үйлдвэрлэлийн цар хүрээг  харгалзан  шинэчлэх зайлшгүй  шаардлага  гарч байна.
Энэхүү нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулагдах усны  нормийг тогтоохдоо тухайн салбар, үйлдвэр, дамжлагын ус хангамжийн /шууд, эргүүлэн ашиглах/ тогтолцооны онцлог,  нэг дамжлагаас нөгөө дамжлагад шат дараалалтай давтан ашиглах боломж, одоо манай оронд ашиглагдаж байгаа болон орж ирж буй дэвшилтэд технологийн ус хэрэглээг  олон улсын аргачлалын дагуу судалж, “Үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүний ус хэрэглээний норм”-ыг тогтоох ажлыг гүйцэтгэсэн болно.

Түлхүүр үг:  ус хэрэглээ, усны нөөц, ус хангамж, ай сав, нэгж бүтээгдэхүүн

Оршил


Усны чанарын болон тоон үзүүлэлтийг харгалзсан хэрэглээний оновчтой хязгаарыг тогтоох нь  нормчлолын гол зорилго бөгөөд  нэгж бүтээгдэхүүнд ногдох усны хэм хэмжээг нормативт үзүүлэлтээр тогтоож түүний биелэлтийг хянахад оршино.  Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулагдах усны хэмжээг тогтоох нь:
Ø  Хот суурин газрыг шинээр төлөвлөх үйлдвэр, аж ахуйн газруудын ус хангамж, ариутгах татуургын  инженерийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмжийн  зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл зохиох.
Ø  Бүс нутаг, усны сав газрын менежментийн төлөвлөгөө боловсруулах, ай савын усны ашиглалт, хамгаалалтын ерөнхий схемийг боловсруулах, хэрэгжүүлэх.
Ø  Байгалийн нөөц баялаг ялангуяа усны нөөцийн болон ашигласан үнэлгээг  тогтоох, төлбөр тооцооны үндэслэл боловсруулах,  хүрээлэн буй орчинд халгүй технологийг нэвтрүүлэх зүй ёсны шаардлага бий болгох, зэрэг олон талын ач холбогдолтой .

Улсын хэмжээний нийт ус хэрэглээний 30 орчим хувийг үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байна. Манай улсын аймаг, хотуудын ус хангамжийн тогтолцооны дийлэнх нь ус хангамжийн нэг үүсвэртэй бөгөөд тухайн усны эх үүсвэрээс унд ахуй, үйлдвэрийн хэрэгцээг хангаж байна. Шинжлэх ухаан, техник, технологийн ололт амжилт хурдацтай хөгжиж, улам боловсронгуй болж, шинэчлэгдэхийн хирээр нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулагдах усны хэрэглээ  буурч, өөрчлөгдөж байдаг нь усны нөөцийг ариг гамтай хэрэглэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Ер нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулагдах усны дээрх хэрэгцээг тухайн үйлдвэрийн техникийн нөхцөл, технологийн үзүүлэлт, боловсруулалтын явцтай нарийн нягт холбон  тооцоолж, тогтоодог. Бид одоо мөрдөгдөж буй ус хэрэглээний нормыг  манай оронд ашиглагдаж байгаа болон орж ирж буй дэвшилтэд технологийн үзүүлэлт бүртэй уялдуулан ус хэрэглээг  олон улсын аргачлалын дагуу судалж, “Үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүний ус хэрэглээний норм”-ыг тогтоох ажлыг гүйцэтгэхдээ аль болох усны нөөцийг зохистой ашиглах хэлбэрийг хувилбар болгож оруулсан болно. 



УС ХЭРЭГЛЭЭНИЙ НОРМ ТОГТООХ АРГАЧЛАЛ


Үйлдвэрийн процессийн ус хэрэглээний норм нь тухайн үйлдвэрийн технологиос ихээхэн   шалтгаалан дараах 3  төрлийн нормоос бүрдэнэ. Үүнд:
·         Технологийн ус хэрэглээний норм
·         Унд-ахуйн ус хэрэглээний норм
·         Туслах аж ахуйн ус хэрэглээний норм
Харин үйлдвэрийн ус хэрэглээгээр нь технологийг дараах 3 төрөлд хуваан авч үзнэ.
·         Шууд ус хангамжийн системтэй технологи
·         Эргэлтийн ус хангамжийн системтэй технологи
·         Технологийн процесст давтан ашиглах ус хангамжийн системтэй технологи.
Нэгж бүтээгдэхүүний ус хэрэглээний норм тогтоох аргачлалууд нь өөр хоорондоо онцлого ялгаатай.
1.      Шууд ус хангамжийн системтэй үйлдвэрт:
·         Нэгэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол.
-Технологийн ус хэрэглээ ( ). Энэ нь үндсэн технологид хэрэглэж байгаа ус, усны алдагдлын зөвшөөрөгдөх хэмжээний нийлбэртэй тэнцүү байна.
·         Унд-ахуйн ус хэрэглээ()                 (1)
Үүнд: - хүйтэн цехэд ажиллаж байгаа ажилчдын тоо
 - халуун  цехэд ажиллаж байгаа ажилчдын тоо
- шүршүүрт орох ажилчдын тоо
·         Туслах аж ахуйн ус хэрэглээ  ()
Эдгээр 3 үндсэн хэрэглээний нийлбэрээр шууд ус хангамжийн системтэй үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүний ус хэрэглээний норм гарна.
                                           (2)
N- үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ
·         Олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол
-       Технологийн ус хэрэглээ. Үндсэн үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүнд орох түүхий эдийн харьцааг харуулсан итгэлцүүрээр үржүүлж гаргана.
K- бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шат дамжлагад зарцуулагдах түүхий эдийн харьцаа
-       Унд-ахуйн ус хэрэглээ
-       Туслах аж ахуйн ус хэрэглээ
                         (3)

2.      Эргэлтийн ус хангамжийн системтэй үед
·         Эргэлтийн ус хангамжийн системтэй үед бүтээгдэхүүний цэвэр усны норм гэдэг нь нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн, унд-ахуйн, туслах аж ахуйн уснаас бүрдэнэ. Ингэхдээ үйлдвэрлэлийн хэрэгцээнд зарцуулагдах усны хэмжээг тодорхой хэмжээний  эргэлтийн усаар сэлбэхээр тооцно.
Харин эргэлтэд оруулах усыг технологиос гарч байгаа ус, туслах аж ахуйгаас гарч байгаа усны алинийг болохыг тухайн үйлдвэрийн онцлогоос хамааруулан авна.Мөн технологийн усны чанарын шаардлагыг харгалзан үзэх зайлшгүй хүчин зүйл юм.

·         Эргэлтийн усанд нэмж сэлбэх цэвэр усны нэгж бүтээгдэхүүнд ноогдох усыг:
              (4)

Үүнд:  –бүтээгдэхүүний орцод шингэх усны хэмжээ
– усыг хөргөх үеийн уурших усны хэмжээ
- салхиар туугдах усны хэмжээ
- хөрсөнд шингэх усны хэмжээ
- усны транспирацийн, ууршилтийн хэмжээ
 – эргэлтийн системийн тоног төхөөрөмжийг  хөргөх усны хэмжээ
Эргэлтийн усанд нэмж сэлбэх цэвэр усны хэмжээг дараах томъёогоор тодорхойлно.
=                    (5)
Эргэлтийн ус хангамжийн системтэй нэгж бүтээгдэхүүнд ногдох технологийн усны хэмжээгдоорхи томъёог ашиглан бодно.
                                (6)
Үүнд: - технологиос гарч байгаа бохир усны хэмжээ
·         Эргэлтийн ус хангамжийн системтэй үед туслах аж ахуйн хэрэглээний усны  50 хувийг технологиос гарах бохир усыг цэвэршүүлэн ашиглахаар үлдсэн 50 хувийг цэвэр усаар сэлбэхээр тооцно.
                                 (7)

·         Унд-ахуйн усны хэмжээг бүрэн цэвэр уснаас бус зөвхөн ундны усыг цэвэр уснаас бусад угаах, цэвэрлэх усыг эргэлтийн уснаас авна. Ундны цэвэр усыг нийт хэрэглээний 75 хувиар, ахуйн усыг 25 хувиаравахад тооцно. Эргэлтийн ус хангамжийн системтэй үед унд-ахуйд зарцуулагдах усыг томъёо (8)-гоор тогтооно.
                         (8)
Эргэлтийн ус хангамжийн системтэй үед нэгж бүтээгдэхүүнд ноогдох усны хэмжээг томъёо (8)-гоор тогтооно.
                 (9

·         Шаталсан ус хангамжийн системтэй үед нэгж бүтээгдэхүүнд ногдох усны хэмжээг дараахь томьёогоор олно.
                           (10)
Үүнд: - шаталсан ус хангамжийн системтэй үеийн нэгж бүтээгдэхүүнд сэлбэх цэвэр усны хэмжээ
 - шууд ус хангамжийн системтэй үеийн нэгж бүтээгдэхүүнд хэрэглэх усны хэмжээ
- шаталсан ус хангамжийн системтэй үеийн нэгж бүтээгдэхүүнд ногдох усны хэмжээ. Үүнийг  усыг шат дараалан ашигласнаас үүдэж гарсан усны хэмнэлтээр тооцож гаргана.  Шат дараалан давтан ашиглаж байгаа үед шууд ус хангамжийн системтэй үетэй харьцуулахад  хичнээн хэмжээний ус хэмнэсэн, үүнийг нэгж бүтээгдэхүүнээр харьцуулж тооцож гаргана.



Үйлдвэрийн унд-ахуйн усны хувийн норм нь  нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхэд зарцуулагдах  унд-ахуй, сантехникийн хэрэгсэлд зарцуулагдах уснаас тус тус бүрдэнэ.
Унд-ахуйн усны нормыг боловсруулахадаа “Барилгын дотор ус хангамж, ариутгах татуургын систем” (БНбД 40-05-98) норм, дүрмийг үндэслэнэ.
Үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулагдах хувийн нормыг хоёр үе шатаар боловсруулна.
Нэгдүгээр үе шат- Унд- ахуйд зарцуулагдаж байгаа усыг дотор нь ангилж тэдгээрт зарцуулагдах усыг тооцолох аргачлалыг сонгоно. Хэрэглээ нь 2 зориулалтаар ашиглагддаг бол ажилчдын унд-ахуйд (Wх.ч), услах угаах, цэвэрлэх талбайн  ашиглах ус (Wх. ϕ) ны нийлбэрт үйлдвэрийн унд-ахуйд шаардлагатай усыг хэрэглээ тус бүрээр гаргасны дараа нийлбэрээр тус тус тодорхойлно.
       (11)
Хоёрдугаар үе шатанд үйлдвэрийн унд-ахуйд шаардлагатай усны хувийн нормыг тогтооно. Үүнийг нэгэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрт:
                             (12)

Олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрт  дамжлага тус бүрийн унд-ахуйн усны хэрэглээг тодорхойлсныг дараах томъёогоор тогтооно.
                                 (13)

Үүнд: -нэгж бүтээгдэхүүний үнэ
нийт бүтээгдэхүүний үнэ
 - ус хэрэглээний хувийн норм
 - ус хэрэглээний технологийн норм
- технологийн дамжлагийн ус хэрэглээний норм
 - үйлдвэрийн туслах аж ахуйн ус хэрэглээний норм
- үйлдвэрийн унд-ахуйн ус хэрэглээний норм
Хэмжих нэгж
Ус хэрэглээний нормыг бодит хэмжигдэхүүнээр илэрхийлнэ.Хэрвээ бүтээгдэхүүн олон дамжлагад ус хэрэглэдэг бол дамжлага бүрээр ус хэрэглээг хувиар, заан өгч болно.

ШИНЭЧИЛСЭН НОРМД ОРСОН ӨӨРЧЛӨЛТ БА ҮР ДҮН

Байгаль орчны сайдын 1995 оны  153 тушаалаар нийт 38 хүнд, хөнгөн  үйлдвэрүүдийн нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулагдах усны норм дүрмийг баталсан байдаг. Энэхүү ажлаар нийт 73 хүнд, хөнгөн үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүнд зарцуулагдах усны нормыг боловруулан орууллаа.
Үүнээс хүнсний үйлдвэрийн хувьд: Тэжээл, ургамлын тос боловсруулах, сахар, давс олборлох, жигнэсэн бүтээгдэхүүн, чихэр, шоколад мармалед боловсруулах, амтлагч исгэгч бүтээгдэхүүний үйлдвэр, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр, консервлох үйлдвэрүүдийг тус тус шинээр  нэмж боловсруулсан. нийт 9 үйлдвэр, /Хавсралт3/
Хүнсний үйлдвэрийн ус хэрэглээний нормыг 153-р тогтоолын ус хэрэглээний нормтой харьцуулахад
Үйлдвэр
 Бүтээгдэхүүний нэр,
хэмжих нэгж, м3
Нийт м3
153-р тогтоол
+өссөн
-буурсан
1
Архи, пиво, ундааны үйлдвэр
-          1000 л архи

-          1000 л пиво

-          1000л жүүс

-          1000 л газтай ундаа

-          1000 л виски

-          1000 л ус

-          1000 л дарс
14.0
10.9
1.61
4.0
24.0
0.47
2.09
21.8
8.5
-
-
-
-
6.2
-7.8
+2.4
-
-
-
-
-
2
Спирт, бал бурамын үйлдвэр
-          1000 л спирт
16.54
15
+0.15
3
Мах боловсруулах үйлдвэр
-          тонн мах

-          1 иж бүрдэл гэдэс

-          тонн хиам, утсан махан бүтээгдэхүүн
21.5
0.262
13.9

21.6
-
38.5

-0.01
-
-24.6
4
Жимс, ногооны үйлдвэр
-          1000 ш 0.75л шилэнд жимсний компот

-          1000 ш 0.75л шилэнд хүнсний ногоо
-          1000 ш 0.75л шилэнд жимсний чанамал
14.8
  
10.2
28.5
12.8

8.2
26.5
+2

+2
+2
5
Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр 
-          1000 л сүү

-          1000 л өтгөрүүлсэн сүү

-          тонн цөцгий

-          тонн хуурай сүү

-          тонн бяслаг

-          тонн аарц


5.3
25.4
6.9
19.0
55.5
53.0

8.1
-
6.9
4.4
12.6
7.4
-2.8
-
-
+14.6
+42.9
+45.6
6
Гурилын үйлдвэр
-          тонн гурил

-          тонн тэжээл
3.43
1.0
4.7
1.0
-1.27
-

Хөнгөн үйлдвэрийн хувьд: Ахуйн болон гар нүүрний саван, хаягдал цаас боловсруулах, цахилгаан утас, кабель, гэрлийн мяндас боловсруулах, Хуванцар бүтээгдэхүүний, гоо заслын бүтээгдэхүүний, цаас боловсруулах үйлдвэрүүдийг тус тус шинээр  боловсруулсан. /хавсралт 4/

Үйлдвэрийн  нэр

Бүтээгдэхүүний нэр, Хэмжих нэгж м3

Нийт,   м3

153-р тогтоол

+өссөн
-буурсан
1
Ноосны үйлдвэр
-тонн ноолуур угаахад
-тонн ноос угаахад
66.7
43.0
60.0
-6.7
2
Хивсний үйлдвэр  
-м хивс
4.63
-
-
3
Ээрмэлийн үйлдвэр
онн ээрмэл
170.8
125.0
+45.8
4
Эсгий,эсгий гуталын үйлдвэр
-1000 хос гутал эсгий
-тонн эсгий /гар аргаар/
62.6
53.4
51.6
49.7
+11
-3.7
5
Үслэг эдлэлийн үйлдвэр
/хурга,ишиг,хэрэм,
тарвага,булга,үнэг,
хярс, каракуль/
-1000 ш том арьс
-1000 ш жижиг арьс
222.4
33.9
240.0
33.0
-17.6
+0.09
6
Хром-юфть үйлдвэр
онн хром юфть
107.0
112.0
-4.0
7
Арьс боловсруулах үйлдвэр
онн арьс
77.3
77.0
+0.03

Хүнд үйлдвэрийн хувьд: Ган, ширэм, төмөрлөгийн үйлдвэрүүдийг нэмж боловсруулсан. /Хавсралт
5/
Эрчим хүч, дулаан үйлдвэрлэлийн ус хэрэглээг 153-р тогтоолын ус хэрэглээтэй харьцуулахад
Үйлдвэр
Бүтээгдэхүүний нэр,
хэмжих нэгж, м3
Нийт    м3
153-р тогтоол
+өссөн
-буурсан
1
Эрчим хүч дулааны үйлдвэр
-мВт цаг цахилгаан
-Гкал дулаан
0.42
3.94
0.41
4.1
+0.01
-0.16

Өнөө үед уул уурхай, авто зам, газрын тосны салбарууд эрчимтэй хөгжиж байхад  нэгж бүтээгдэхүүнд зарцуулагдах усны зарцуулалтын нормыг тооцохгүй байхын аргагүй билээ.
Уул уурхай салбарын хүрээнд: Алтны шороон ордын элсийг угаан баяжуулахад, алтны үндсэн ордын хүдрийг баяжууулахад, холимог металлын хүдрийг баяжуулахад, зэсийн хүдэр баяжуулахад, төмрийн хүдэр боловсруулахад, цайрын хүдэр баяжуулахад, гянтболдын хүдэр баяжуулахад, цагаан тугалганы хүдэр баяжуулахад, нүүрс угаан баяжуулахад, жоншны хүдэр баяжуулахад, түгээмэл тархацтай ашигт малтмал баяжуулахад шаардагдах усны зарцуулалтыг шинээр боловсруулсан.  /хавсралт 2/
Авто замын салбарын хүрээнд: м3далангийн ул хөрсийг услах, м3зөөврийн шороогоор далан байгуулах, м3 хөлдөлтөөс хамгаалах үе байгуулах, м3суурийн доод үе байгуулах, м3 буталсан чулуун суурь байгуулах, м3 цемент ба шохойгоор бэхжүүлсэн хольцоор суурь байгуулах, м3асфальт бетон хольцоор хучилт байгуулах, м3цемент бетон хучилт барих, м3хайрган хөвөө байгуулах, 1 хоног авто замын үйлдвэрлэлд ажиллаж байгаа 1 хүний усны хэрэглээ, 1 удаа авто замын үйлдвэрлэлд ашиглаж байгаа 1 машин механизм ба автомашиныг угаах болон цэнэглэхэхэд шаардагдах усны зарцуулалтыг шинээр боловсруулсан. /хавсралт 7/
Газрын тосны салбарын хүрээнд: Газрын тосны хайгуул, судалгаа (газрын тосны өрөмдлөг), газрын тосны олборлолт, газрын тосны боловсруулалт, газрын тосны бүтээгдэхүүний агуулахад шаардагдах усны зарцуулалтыг шинээр боловсруулсан.  /хавсралт 10/
Эдгээр олон салбарт нэгж бүтээгдэхүүнд шаардагдах нормыг тогтоогоод байгаа нь өнөө үед усны хомсдолыг багасгах бас нэг арга зам болоод байна.
Мал аж ахуйн салбарын хувьд: Гахайн усалгаа,Фермийн суурин маллагаатай үхрийн усалгаа, шувуу услах нормыг шинээр нэмж боловсруулсан. /хавсралт 11/
Хөдөө аж ахуйн салбарын хувьд: Төмсийг бороожуулах аргаар услах , чацарганы усалгааны нормыг шинээр боловсруулсан. /хавсралт 12 /
Орон сууц олон нийтийн барилгын ус хэрэглээний хувьд: Хүйтэн ус, ариутгах татуургын системд холбогдсон нийтийн байрын ус хэрэглээг шинээр боловруулсан.  /хавсралт13/
 Орон сууц олон нийтийн барилгын ус хэрэглээг 153-р тогтоолын ус хэрэглээтэй харьцуулахад


Ус хэрэглээний нэр, төрөл
Ус хэрэглээний
хоногийн дундач норм
л/хоног

153-р тогтоол
+өссөн
-буурсан
1
Төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын  төвлөрсөн системд холбогдсон сууц
200
230
-30
2
Ус түгээх байрнаас хангагддаг гэр хороолол
20-40
25
+15
3
Худаг, булаг зэрэг уснаас зөөврөөр хангагддаг гэр хороолол
20
15
+5

Ахуйн үйлчилгээний газрын хувьд: Үсчин( гоо сайхны салон, маникюр, педикюр/ хөл угаах, ванн/),Үзвэрийн газар ( кино театр, музей, цирк, соёлын ордон), угаалгын газар (бүрэн автомат ажиллагаатай, хагас автомат ажиллагаатай), эмийн сан (эм бэлдэх, эмийн лаборатори), машин угаалга (Хөнгөн суудлын машин, микро автобус, хүнд даацын машин) Төрөлжсөн жижиг зах, Дэлгүүр, супермаркет(5000м2 талбайтай, 1000-5000м2 талбайтай, 1000м2аас бага талбай, Төрөлжсөн жижиг зах), Спорт, урлаг (усан сан, спорт  заал, бар, шөнийн клуб, бүжгийн заал бусад, боулинг, биллиард, бүжгийн заал, подволд үйл ажиллагаа) эдгээрийг үйлчилгээний газруудын ус хэрэглээний нормын шинээр боловсруулсан. /хавсралт 14/
Д/д
Үйлчилгээний төрөл
Хэмжих нэгж
Зарцуулах усны норм
153-р тогтоол
+өссөн
-буурсан

А.Зочид  буудал




1
Өрөөндөө онгоц,шүршүүртэй
Зочин, л/хон
200
300
-100
2
Дундын ариун цэврийн өрөөтэй
Зочин, л/хон
180
     100
         +80

ДҮГНЭЛТ

Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны нормыг шинэчлэн боловсруулсан нь усны нөөц багатай манай орны хувьд усны хэрэглээг тооцох аргачлал болоод зогсохгүй усны салбарт төдийгүй нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд улс орны хөгжлийг тодорхойлоход зайлшгүй шаардлагатай усны  хэрэглээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцож, гаргасан ихээхэн ач холбогдолтой. Цаашид усны нөөцийн нэгдсэн менежментийг сав газрын хэмжээнд төлөвлөх, усны үнэлгээг бодитойгоор тооцох, шинээр хот, суурин газрыг төлөвлөхөд энэхүү норм  үүргээ гүйцэтгэх болно.

Ашигласан ном, хэвлэл
1. EUROPEAN COMMISSION”Integrated Pollution Prevention and Control (IPPC)
Best Available Techniques Reference Document on theProduction of Iron and Steel”
December 2001
3.        Daniel ZIMMER(1) and Daniel RENAULT(2)  “Virtual water in food production and global trade review of methodological issues and preliminary results” World Water Council, FAO-AGLW
4.         International standard ISO 14001:2004. Technical Corrigendum 1”Environmental management systems-Requirements with guidance for use” Published 2009-07-15
5.         ГОСПЛАН РФ, НАУЧНО-ИССЛЕДОВАТЕЛЬСКИЙ ИНСТИТУТ ПЛАНИРОВАНИЯ И НОРМАТИВОВ “Методические указания по разработке норм и нормативов водопотребления и водоотведения с учётом качества потребляемой и отводимой воды в промышленности”
6.         Recent Papers on Regulation, Norms, and standards in developing countries ”The reform of public water utilities: successful utility reform efforts as punctuated equilibria” Water Policy Vol 11 No 4 pp 401–412 © IWA Publishing 2009 doi:10.2166/wp.2009.062
7.         Cost determination and sustainable financing for rural water services in sub-Saharan AfricaWater Policy Vol 9 No 4 pp 373–391 © IWA Publishing 2007 doi:10.2166/wp.2007.012
8.         “Marketing urban water services: information needs for water utility managers in developing countries”  Water Science and Technology: Water Supply Vol.6 No.5 pp 17-25. IWA Publishing 2006.doi:10.2166/ws.2006.715
9.         ORIGINAL ARTICLEWater footprints of nations: Water use by people as afunction of their consumption patternY. Hoekstra · A. K. ChapagainWater Resource Manage (2007) 21:
10.     Y. Hoekstra · A. K. Chapagain   UNESCO-IHE Research Report № 13  2003  “Virtual Water Flow between nations in relations to trade in livestock and livestock products” 
11.     Y. Hoekstra · P.R.Van Oel   UNESCO-IHE Research Report № 46   2010 “Blue and green water footprint in paper products”
12.     Y. Hoekstra, M.M Mekonnen UNESCO-IHE Research Report № 50  2011 “National Water footprint accounts. The green, blue and grey water footprint in national production and consumption”Vol.I
13.     Y. Hoekstra, M.M Mekonnen UNESCO-IHE Research Report № 50  2011 “National Water footprint accounts. The green, blue and grey water footprint in national production and consumptionVol.II Appendices
14.     www.elsevier.com/locate/ecoleconP.R.Van OEL, M.M.Mekonnen, A.V.Hoekstra “The external water footprint of the Netherlands: Geographical-Explicit quantification and impact assessment”

15.     Алексеев Л.С “Системы канализации/ системы водоснабжения. Теория и практика разработки перспективных норм водопотребления и водоотведения в промышленности” Водоснабжение и канализация. 2000 № 2
16.     “Системы водоснабжения. Статистический метод нормирования расхода технической воды” Водоснабжение и канализация. 2000 № 3
17.     Федеральный портал PRO “Использование воды в промышленности России” 2011
18.     Доклад о способах очистки и обработки сточных вод различных видов производств.
19.     Семенюк В.Д “Эксплуатация бессточных промышленных комплексов водоснабжения” М. Стройиздат. 1985
20.     Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх төслийн тайлан “Туул голын сав газрын ус хангамж, ус хэрэглээ ба усны барилга байгууламж” 2010.
21.     ХХААХҮЯ. Ноосны үйлдвэрийн судалга- 2010 он
22.     ХХААХҮЯ. Арьс шир боловсруулах үйлдвэрийн судалгаа- 2010 он
23.     Справочник проектировщика. Канализация населённых мест и промышленных предприятий. М. Стройиздат 1981
24.     European commission Joint Research Centre Institute for Prospective Technological Study. Spain
25.     Л.Дамдинсүрэн, Ц.Батсүх, Х.Гиймаа “Сүү цагаан идээ боловсруулах технологи” УБ 2001
26.     Ц.Цэен, О.Батсайхан, О.Гансайхан “Ургамлын гаралтай түүхий эд боловсруулах технологийн үндэс” 2-р боть. Исгэлтийн үйлдвэрлэлийн технологи. УБ 2000
27.     Б.Энхтуяа “Амьтны гаралтай хүнсний түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийн технологийн үндэс” 2-р боть. Мах боловсруулах үйлдвэрлэлийн технологи
28.     Я.Алтанцэцэг, Р.Батмэнд, Ч.Оюунчимэг, Д.Цэцгээ “Ургамлын гаралтай түүхий эд боловсруулах технологийн үндэс” 3-р боть Үр тариа боловсруулах, талх, чихэр, боов, гоймон үйлдвэрлэлийн технологи
29.     Х.Алтантуул  “Определение социальноы нормы водопотребления населением в жилищном фонде крупных городов Монголии” Дисс. На соискание учёной степени кандидата технических наук. Россия. Новосибирск-2004
30.     Ф.В.Авраман “Структура расходования воды внутри жилищного фонда” Жилищное строительство. 2002. №10.с10-12
31.     Алексеев А.С. “Нормирование расхода и качества водопроводной и сточной воды в Европейских странах-членах СЭВ” М-Стройиздат. 1982. С 210
32.      Деревяго В.М “Экономические правовые отношения водоснабжения и водоотведения городов” Водоснабжение и санитарная техника.1999 №12
33.      Железнова Г.Л “Прогнозирование удельного водопотребления населения крупных водохозяйственных регионов” Водные ресурсы. 1977 №4
34.     Гмурман В.Е “Теория вероятностей и математическая статистика” М-Высшая школа.1998
35.     Кожинов И.В “Современные представления о хозяйственном механизме в вопросах водопользования” Тез. Докладов АКХ им К.Д.Памфилова. М. 1991
36.     Порядин Л.Д “Водоснабжение больших городов – некоторые особенности дальнейшего развития” Водоснабжение и санитарная техника. 1999 №4
37.     Свинцов А.П “Гидравлические и технологические основы водосбережения в жилищном фонде” Автореферат на соиск. ученой степени доктора техн. наук.М. 2003
38.     Ч.Авдай Чацаргана”Улаанбаатар  хот.  “Мөнхийн үсэг” ХХК.  2010 он.
39.     Ш.Баранчулуун “Режим орошения и водопотребление люцерны, возделываемой в ЦЗЗ Монголии” Дисс. на соис. уч. степ. канд. сель. хоз. наук.Дархан-Улаанбаатар хот.  1996 г.
40.     Ш.Баранчулуун,  Д.Чандмань,  М.Дугармаа “Бэлчээр усжуулалт” Улаанбаатар-Дархан хот.  “Сэргэлэн” ХХК.  2004 он.
41.     Ш.Баранчулуун,  М.Дугармаа ба бусад “Таримлын усалгаа”Улаанбаатар  хот.  “Мөнхийн үсэг” ХХК.  2010 он.
42.     Ш.Баранчулуун,  М.Дугармаа ба бусад “Өрхийн тариалангийн технологийн зөвлөмж” Улаанбаатар хот.  “Мөнхийн үсэг групп” ХХК.  2010 он.
43.      Ш.Баранчулуун, Б.Дорж, М.Дугармаа ба бусад  “Усалгаатай тариалангийн технологийн зөвлөмж” Улаанбаатар хот.  “Мөнхийн үсэг групп” ХХК.  2011 он.
44.     Б.Билэгт  “Говийн бүсийн усалгаатай нөхцөлд нэг настай тэжээлийн таримал
ургамлын усалгааны горимыг судлах тайлан”Дархан хот.  УГТЭШХ-ийн архив.  1978-1980 он.
45.     Бэлчээр усжуулалт, усалгаатай газар тариалангий төсөл зохиох түр норм
Улаанбаатар хот.  1983 он.  УААЯам. ХААЯам.
46.     Генеральная схема комплексного использования и охраны водных ресурсов МНР
Улаанбаатар хот.  1976 он. Том  I-V.
47.     Ж.ГүррагчааБэлчээрийн мал сүргийн ус хангамжийг сайжруулах ажлын туршлагаас
48.     “Бэлчээр усжуулалт, усалгаатай газар тариалангийн үр ашгийгдээшлүүлэх асуудалд”   бага хурлын материалын эмхэтгэл  Улаанбаатар хот.   1982 он.  Х.32-40
49.     Б.Дагвадорж ба бусад “БНМАУ-ын бэлчээр усжуулалт”Улаанбаатар хот.  Улсын хэвлэлийн газар.  1976 он.
50.     Г.Долгорсүрэн “Режим орошения облепихи в бурых почвах западной Монголий” Автореф на соис. уч. степ. к.с.х. наук.  Ташкент.  1995 гг.
51.     Н.Должинжав “Расчётный режим орошения капусты в северной части МНР” Дисс. на соис. уч. степ. канд. тех. наук.   Москва.  1974 гг.
52.     М.Дугармаа “Төмсний усалгааны аргуудыг харьцуулсан судалгаа”  ХАА-н ухаанаар докторын зэрэг горилсон бүтээл.  Улаанбаатар-Дархан хот.  2006 он.
53.     Роде.А.А “Основы учения о почвенной влаге” Москва.  Гидрометеоиздат.  1966 гг.            
54.     Ж.Тогтох “Бог малын усан хангамж, одоогийн байдал”Онол-практикийн бага хурлын материалын эмхэтгэлУлаанбаатар хот.   1984 он.  УХТЭШИ-ШУТМТ  Х.74-80
55.     Төрөл бүрийн малыг услах норм, горимын зөвлөмж Улаанбаатар хот.  УХТЭШИ.  1981 он.
56.     Б.Хөххүү “Бэлчээрийн маллагаан дахь монгол үхрийн усалгааны зарим асуудал”Онол-практикийн бага хурлын материалын эмхэтгэл. Улаанбаатар хот.   1984 он.  УХТЭШИ-ШУТМТ  Х.100-106
57.     Г.Цагааншүхэp “Формирование урожая различными сортами яровой пшеницы в зависимости от режима орошения и сроков посевов в условиях ЦЗЗ МНР” Автореф. на соис. уч. степ. к.с.х. наук.  Москва.  1987 гг.
58.     Д.Чандмань,  Д.Адъяабазар “Услалтын мелиораци”Улаанбаатар хот.  “Эдмон” ХХК.  2005 он.
59.     Ж.Чогдон  “БНМАУ-ын бэлчээр усжуулалт”Улаанбаатар хот.  Улсын хэвлэлийн газар.  1969 он.
60.     Ж.Чогдон “Обводнение пастбищ МНР” Москва.  “Колос”  1980 гг. 
61.     Г.Ядамсүрэн “Малын усан хангамж”Улаанбаатар хот.  Улсын хэвлэлийн газар.  1981 он.
62.      А.И.Абрамов, Д.П.Елизаров, А.Н.Ремезов,  А.С.Седлов, Л.С. Стерман, В.В. Шищенко    “ Повышение экологической безопасности ТЭС ” , М, ИздательствоМЭИ, 2002, - 378 с., ил
63.      В.Я.Гиршфельд, Г.Н.Морозов “Тепловые электрические станции ”,  М, Энергия, 1973, 298 с., ил  
64.      В.М.Лавынин, А.С. Седлов, С.В.Цанев  “Тепловые элекрические станции ” М, ИздательствоМЭИ, 2005, - 378 с., ил
65.      Л.С.Стерман, В.М.Лавыгин, С.Г.Тишин “Тепловые и атомные электрические станции”М, ИздательствоМЭИ, 2000, -536 с., ил
66.     М.И.Баженов, А.С.Сазанов, В.Н.Юренев “Промышленные тепловые электростанции” ,  М.: Энергия, 1979, 296 с., Ил.
67.      Калатузов В.А“Порблемы обеспечения надежности железобетонных  вытяжных башен градирен”, Энергетик, 2001, ¹ 8, с 23-26
68.      Г.Г. Шкловер, О.О. Мильман  “Исследование и расчёт конденсационных устройств паровых турбин ”,    М,Энергоатомиздат, 1985, 240 с., ил.
69.      Ю.М. Бродов, Р.З. Савельев  “Конденсационные установки паровых турбин” М,Энергоатомиздат, 1994, 288 с., ил.
70.     Ж.Цэвээнжав,В.Алимаа, Ц.Алтанцэцэгбусад.   Нефтьхийн аж үйлдвэрийн үндэс.УБ 2003. 600х
71.     Газрын тос- 2011. УБ. 349х
72.     Ц.Багмид. Газрын тосыг түлшний чиглэлээр боловсруулах орчин үеийн процесс, технологи. УБ.2011. 142х
73.     ВНТП 3-85 Нормытехнологическогопроектированияобъектовсбора, транспорта, подготовкинефти, газа и водынефтяныхместорождений
74.     СН 433-79. Инструкцияпостроительномупроектированиюпредприятий, зданий и сооруженийнефтяной и газовойпромышленности
75.     ОСТ 39-225-88. Водадлязаводнениянефтяныхпластов. Требования к качеству
76.     А.Г.Калинин.В.С.Литвиненко,А.И.Радин. Основыбурениянефтяных и газовыхскважин.  Санкт-Петербург.1996.
77.     Ю.В.ВадецкийБурениенефтяных и газовыхскважин. М.Недра. 1978.
78.     М.Р.Мавлютов., Л.А.Алексеев., К.И.Вдовин и др.  Технологиябуренияглубокихскважин. М.Недра.  1982.
79.     Ибрагимов.Л.Х.,Мищенко.Интенсификациядобычинефти, М. Наука. 2000
80.     Амиян.В.А.,Амиян.А.В.Повышениепроизводительностискважин,     М. Недра 1986
81.     ВНТП 5-95. Нормытехнологическогопроектированияпредприятийпо
обеспечениюнефтепродуктами (нефтебаз)
82. ВУПП-88. Ведомственныеуказания. попротивопожарномупроектированиюпредприятий, зданий и сооруженийнефтеперерабатывающей и нефтехимическойпромышленности.
83.     М.Г.Рубин, Г.Ф.Смирнов. Проектирование нефтеперерабывающих и нефтехимических заводов.Л. Химия. 1984. 256с


84.     ВППБ01-01-94. Правилапожарнойбезопасностиприэксплуатациипредприятийнефтепродуктообеспечения.

2 comments:

  1. hi Ayur axaa xawsraltuudn heregte bnaa hawsraltuudig n haanaas awah we

    ReplyDelete
  2. одоохондоо болоогүйээ. Хуучин тушаалыг хэрэглэж болно ш дээ. facebook групп /усны сав газрын нэгдсэн групп/ дээр байгаа.

    ReplyDelete