Showing posts with label Тооцон бодох математик. Show all posts
Showing posts with label Тооцон бодох математик. Show all posts

Wednesday, October 23, 2019

Нэг хэмжээст дулаан дамжуулалт /1D heat conduction/

Нэг хэмжээст дулаан дамжуулалтын загвар

Нэг хэмжээст хатуу хавтангаар дулаан дамжих үзэгдлийг загварчлая. Хавтангийн анхны температурыг T=0.0 байна гэж үзье. Хугацаа t >0 үед хавтангийн зүүн хязгаараас Tw=1.0 гэсэн температур өгөгдөнө. Хавтангийн уртыг 100 нэгж гэж үзье. Хавтангийн дулаан тархалтын коэффициент гэвал хавтангаар дамжих температурыг t=200 нэгж хугацаанд СБА болон ТЯА-аар тооцож үр дүнгүүдийг харьцуулъя.
Бодох тэгшитгэл
Энд Ф тархаж буй эсвэл дамжуулагдаж буй дулаан, алфа нь орчны дамжуулалтын коэффициент болно. Үүнийг төгсгөлөг ялгаварын аргаар ойролцоолбол:
Сүлжээний Больцманны арга болон Төгсгөлөг ялгаварын аргаар бодсон үр дүнг харьцуулбал:
1 хэмжээст хавтгай орчинд дулаан дамжих үзэгдлийг СБА болон ТЯА-аар бодсон үр дүн

Saturday, April 6, 2019

Шингэний динамик дахь тенсор шинжилгээ /Tensor in Fluid dynamics/

Шингэний динамик дахь тенсор шинжилгээ: Тенсорын шилжүүлэг болон Морын хамаарал

"Шингэний кинематик динамикт шилжих гуравдугаар хэсэг"
Морын дугуй нь 2 хэмжээст Кошийн хүчдэлийн тенсоруудыг хувиргах хуулийг харуулсан график арга юм. Тодорхой цэг дээрх хүчдэлийн утга мэдэгдэж байхад Морийн дугуйг ашиглан дурын хавтгай дээрх хүчдэлийн бүрдүүлэгчүүдийг тодорхойлох боломжтой. Кошийн тодорхойлсоноор нил орчинд байх нэг цэгт нийтдээ 9 ширхэг хүчдэлийн бүрдүүлэгч байх тэдгээр нь 2, 0 төрлийн хоёрдугаар эрэмбийн тенсорууд болно. Хүчдэлийн тенсоруудыг матриц хэлбэрээр бичвэл:
Энэ бол ерөнхий тэгш өнцөгт координатын системд авч үзэж тодорхойлж буй хүчдэлүүдийн бүрдүүлэгчүүд бөгөөд дурын хавтгай дээрх хчүдэлийн бүрдүүлэгчүүдийг тодорхойлохдоо уг хавтгайн ерөнхий координаттай үүсгэх өнцөгөөр бүх тенсоруудыг эргүүлэх шаардлагатай болно. (Maple програм дээрх математик гаргалгааг дараах бичлэгнээс үзээрэй.)

Tuesday, March 26, 2019

Рейнольдсын дундажилсан Навьер-Стокесийн тэгшитгэл /Derivation of Reynolds equations (RANS)/


Рейнольдсын дундажилсан Навьер-Стокесийн тэгшитгэлийн гаргалгаа

'Шингэний кинематикийн 2-р хэсэг'
Навьер-Стокесийн тэгшитгэл нь бодит буюу Нюьтоны шингэний урсгалыг илэрхийлэх гурван хэмжээст момент хадгалагдах буюу физик талаас хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдахыг илэрхийлсэн тэгшитгэл юм. Навьер-Стокесийн тэгшитгэлийн гаргалгааг эндээс бас Гидравликийн цэнхэр судраас харж болно. Их ойлгомжтой бий. Үндсэндээ бол Навьер-Стокесийн тэгшитгэлээр турбулент урсгалыг илэрхийлэхэд маш төвөгтэй. Яагаад гэвэл турбулент урсгалд урсгалын хурд ямагт савалгаатай байх ба дунджаас хазайх савалгааг хурдны цүлхэлт буюу пульсац (fluctuation or oscillation) гэж нэрлэдэг.  Хурдны лугшилтын талаар Стандарт К-Эпсилон загвар гэсэн нийтлэлд зурагтайгаар тайлбарласан байгаа. Анх алдарт Осборне Рейнольдс уг шинж чанарыг ажиглаад хурдны оронг задалж үзэж болох юм байна гэсэн санааг дэвшүүлсэн нь Рейнольдсын задаргаа (Reynolds decomposition) гэж тэмдэглэгдсэн байна. Уг хурдны задаргаагаа Навьер-Стокесийн тэгшитгэлд орлуулж хугацааны туршид интегралчилбал турбулент урсгалыг илэрхийлэх арай ойлгомжтой Навьер-Стокесийн тэгшитгэл гаргаж авч болно гэдгийг баталжээ. Ингээд тухайн тэгшитгэлийг Рейнольдсын дундажилсан Навьер-Стокесийн тэгшитгэл (Reynolds averaged Navier-Stokes equation – РДНС тэгшитгэл) гэж нэрлэсэн бөлгөө. Ингээд РДНС (хурдан хэлбэл эРДэНэС гэж сонсогдох нь. Ер нь Монгол хэлэнд юмсыг товчлоход үгийн эхний үсгүүдээр хийх нь тохиромжгүй мэт. Монгол хэлний онцлог бол кирилл үсэг биш эгшиг жийрэглэж явдагт л учир байгаа юм.) тэгшитгэлийн гаргалгааг авч үзье.
Усан баганын задралын шинжилгээ, РДНС-ын аналогоор загварчилсан. Дөрвөлжин саад хэмжээсгүй оновчгүй зурагдсан байгаа шүү.

Tuesday, March 12, 2019

Шингэний кинематик үндэс, түүнд шаардлагатай математик /Fluid kinematics and Applied mathematics/


Шингэний кинематик үндэс, түүнд шаардлагатай математик

"Тэргүүн хэсэг"
Шингэний кинемтик, тэр дундаа динамик талаас нь хальт гадарлаж байснаас бүр нарийн онолын түвшинд очиж байсан удаагүй юм байна. Бакалавр оюутан байхдаа ерөнхий гидравликийн хичээлээр шингэний кинематикийн талаар үзэж байсан бөгөөд мастерийн ажил хийж байхдаа буцаж хальт сөхөж байсан. Харин докторын судалгаа хийж байхдаа нилээд эргэн сөхөж чамгүй судалж байсан ч бас л зарим нэг чухал зүйлс, онол, тодорхойлолт, зарчим зэргийг сурч шинжилж амжаагүй юм байна. Шингэний механик, гидравликийн хамгийн сайн Монгол ном гэвэл П.Болд нарын Гидравлик, аэродинамик гэсэн “судар бичиг” гэдэгт одоо бүр эргэлзэхгүй боллоо. Энэ жил ШУТИС-ийн 60 жилээр шинэчлэгдэн 60 үндсэн сурах бичгийн нэг болж хэвлэгдэнэ. Цаашдаа ч улам сайжрах ном шүү. Кинематикийн талаар дэлгэрүүлж англи дээр судалж байхад зарим нэг ойлгомжгүй зүйл их гарна. Харин тэр үед Монгол номтойгоо харьцуулаад үзэхээр сайтар ойлгож эхэлнэ. 
Трапец хэлбэрийн ус халиагуур дээгүүрх чөлөөт гадаргуутай урсгалын "урсгалын шугам"

Saturday, January 19, 2019

Сүвэрхэг орчин дотуурх шингэний урсгалын жишиг бодлого /A porous media flow benchmark/

Сүвэрхэг орчин дотуур шингэний урсгалын жишиг бодлого
U хэлбэрийн хоолой доторх сүвэрхэг орчин дотуурх урсгалын аналитик шийд

Нюфлотыг график дүрслэлд ашиглах "Зургадугаар хэсэг"

Хөрс бол сүвэрхэг орчин юм. Хөрсөн доторх аливаа шингэний урсгалыг сүвэрхэг орчин дотуурх шингэний урсгал буюу шүүрэлт хэмээн судалдаг. Шүүрэлтийн урсгалыг судлах, түүнийг танин мэдэх, инженерчлэлд уг олж авсан мэдлэгийг ашиглах нь бүхий л инженерийн салбаруудад чухал байгаа учир энэ чиглэлийн судалгаа маш өргөн цар хүрээтэй явагддаг байна. Усны барилгад шүүрэлт барилга байгууламж найдвартай оршин тогтноход сөрөг нөлөө үзүүлж байдаг. Бусад инженерийн салбарт тухайлбал газрын тос, байгалийн хий, газар доорхи ус, эрүүл мэндийн салбарт ясны сүвэрхэг хэсгээр капиляр үйлчлэлд шингэн урсах, хүнсний салбарт хүнсийг хатаах, хадгалах, материалын шинжлэх ухаанд зохистой сүвэрхэг шинж чанартай материал бий болгох гэх мэт дурьдвал олон хэрэглээ байна. Чухамдаа сүвэрхэг орчин өөрөө түвэгтэй бүтэцтэй, өөрөөр хэлбэл тодорхойгүй, байдаг учир түүгээр өнгөрөх шингэний урсгал ямар шинж чанартайгаар урсахыг таамаглахын арга байдаггүй. Товчхондоо энэ бол шингэн-хатуу хэсгийн хамгийн төвөгтэй харилцан үйлчлэлийн бодлого юм. 
U хэлбэрийн хоолой доторх сүвэрхэг орчин дотуур урсах шүүрэлтийн жишиг бодлогыг Ерөнхийлсөн Навьер-Стокесийн тэгшитгэлд суурилсан Сүлжээний Больцманны аргаар бодсон нь.
Энд та бүхэндээ сүвэрхэг орчин дотуурх урсгалын талаар, түүний нэгэн жишиг бодлогын аналитик шийд, шийдийн үр дүнг програмчилсан талаар хүргье.

Thursday, November 2, 2017

Explanations to the 2D thermodynamics of a Mongolian Ger.

Монгол гэрийн доторхи агаарын болон дулааны урсгалын загвар – Дотор болон гадна агаарын бохирдлыг бууруулах боломж

Бид цөөхөн учир Монгол орноо хүчирхэг, тогтвортой хөгжилтэй, аюулгүй амьдрах орчинтой болгохын тулд ажиллаж буй салбар бүртээ чанартай боловсон хүчин байх шаардлагатай. Нэгэнт УБ хотод сууршиж нүүдлийн мал аж ахуйн салбараас хөндийрсөн бол сууршилтай холбоотой мэргэжил, орчин үеийн нийгмийн чухал болсон чиглэлүүдэд амжилттай ажиллахаас л хамаг юм шалтгаална.
Гэрт тавих боломжтой халуунаар үлээдэг зуухны загвар. 
Үүнээс гадна Монгол ахуй уламжлалаа өндөр түвшний шинжлэх ухааний арга аргачлалаар судалж дэлхийд шинэ мэдлэг нэмж басхүү технологи, цоо шинэ бүтээлүүдийг (инноваци) бий болгох боломж байна. Ийм шаардлага ч байна. Үүнтэй холбоотойгоор Монгол гэрийн доторхи агаарын урсгал, дулаан тархалтыг загварчлалын аргаар судалсан судалгааныхаа үр дүнгээс танилцуулъя. Судлах болсон шалтгааны талаар дурьдвал:

Friday, May 19, 2017

Давалгаа таслуурын төсөл тооцоо - 2 /designing a breakwater-2/

Давалгаа таслуурын төсөл тооцоо, загварчлал

Дэд хэсэг
Өмнөх нийтлэлд бид давалгаа таслагч гэж юу болох тооцоог яаж хийдэг болох аргачлалын талаар авч үзсэн. Энэ удаад Сүлжээний Больцманы арга ашиглан давалгааг загварчлах, давалгаа таслагч дээр ирэх давалгааны хүчийг тооцон бодох тухай авч үзнэ. 
Ердийн давалгаа таслагчийн ширүүн давалгаанд ажиллаж байгаа байдал.
Давалгаа таслагчийн тооцооны амин сүнс нь давалгааны хүчийг тодорхойлох, шүүрэлт болон давалгаа таслагчаар давах усны улмаас дамжиж буй давалгааг тооцох улмаар давалгаа таслагчийн бат бэх, тогтворшилтыг баталгаажуулах зэрэг асуудлууд болно. Аливаа усны барилга байгууламжтай яг ижил найдвартай ажиллагаа хамгаас чухал. Давалгаа таслагчийн бүтээц, буурь суурийн тооцоо бүгд давалгааны мэдээлэл, давалгааны хүч, шүүрэлт зэргээс хамаатай. 

Friday, April 7, 2017

Гүехэн усны тэгшитгэл /Derivation of Shallow water equations/

Гүехэн усны тэгшитгэлийн гаргалгаа

Номхон далайн талд байрлах Японы Камакура хэсэгт бий болох боломжит Цунамигийн загвар: Гүехэн усны тэгшитгэлээр тооцон бодсон жишээ. Credit to Prof. Hosoyamada Tokuzo. Source: paper
Гүехэн усны тэгшитгэл нь инженерийн гидравликийн, тэр дундаа тооцон бодох гидравликийн хувьд маш чухал тэгшитгэлүүдийн нэг юм. Энэ тэгшитгэлийг гаргаадаггүй болчиховол янз бүрийн үерийн усны, гол мөрний, далай тэнгисийн загварчлалыг хийх боломжтой болно. Дан ганц гидравлик, далайн урсгал гэлгүй, агаарын урсгалыг загварчилахад мөн ашиглагдана. Ингээд энэ тэгшитгэлийн гаргалгааг авч үзье ээ.
Вики дээрх гүехэн усны тэгшитгэлээр бодсон усны долгионы дүр зураг

Tuesday, March 21, 2017

МатьЛаб ба Фортранаар долгион тархах функцыг кодлох /Matlab and Fortran coding for wave function/

МатьЛаб ба Фортранаар долгион тархах функцыг кодлох

Дараах нэг хэмжээст орон зайд давалгаа долгиолон тархах явц, түүнийг илэрхийлэх үйлдэл функцыг авч үзье.
Энд Ф бар нь долгионы үндсэн хэлбэлзлэл, ню нь унтрах замхралтын үзүүлэлт (ню>0), k  нь давалгааны долгионы тоо (долгионы урт нь лямда=2*пи/k -р тодорхойлогдоно. ) , t нь хугацаа, x орон зайн цэгц координат ба c  тархалтын хурд, тогтмол тоо юм.
(a) Нэг хэмжээстэд [0; 1] гэсэн хязгаарт жигд тархан хуваарилагдсан N тооны элемэнт бүхий хэрчим векторыг үүсгэнэ. Энэ нь бодлогын тор болно.
(b) Бодлогод 8-р томьёонд өгөгдсөн Фбар=1, k=2pi, ню=1ба c = 1 утгуудыг, цаг хугацааны хувьд t = 0 -ээс t = 5 хүртэл 0.05 завсартайгаар өгч, хугацаа бүрт үр дүнг нь дүрслэж харуулах болно (Ф- ийн эсрэг x).
(c) Давалгаа долгины уртыг 0 болгож өгөхөд юу ажиглагдаж байна гэдгийг судлана. Мөн үүнтэй адилаар ню=0.01 долгионы уртыг өгч тархалтын хурдны тогтмол тоог 0-тэй тэнцүүлж үзнэ. Хэмжигдхүүн үзүүлэлтүүдийг өөрчлөн бодолтыг давтахад юу болохыг ажиглана.
(d) Долгионы урт ба тархалтын хурдны тогтмол тоог хэвээр үлдээж давалгааны тоог өөрчилж үзнэ. Давалгааны тоо хэлбэлзлэлийн замхралтын тоотой харьцуулахад гарах үр дүнг харьцуулж харуулна. 

МатьЛаб дээр бичсэн код
 1
 2
 3
 4
 5
 6
 7
 8
 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
%-----------------------------------------------------
% "Тооцон бодох шингэний механик-1", Дасгал ажил-1 – 1-р хэсэг
%
% нэг хэмжээс орон зайд давалгаа долгиолон тархах явц
%
%-----------------------------------------------------
clear all; close all;
 
% parameters input – хэмжигдхүүнүүдийг оруулна. 
% (vary the parameters to observe the difference between
%  diffusion dominated and advection dominated phenomena)
phi_0 = 1; 
nu = 0.01;
k = 2*pi;  % энэ хэмжигдхүүнийг өөрчилнө. 
c = 1;  
 
% үргэлжлэх хязгаар boundaries: x \in [xbeg,xend]
xbeg = 0;
xend = 1;
 
% number of grid points – торны цэгүүдийн тоо
N=20;
 % define a vector of uniformly spaced N grid-nodes between 
% xbeg and xend (inclusive) 
x=linspace(xbeg,xend,N);
 % time interval and time step
t_start = 0;
t_end = 5;
dt = 0.01;
 
% start the time loop
for t = t_start:dt:t_end
    phi = phi_0*exp(-nu*k^2*t)*cos(k*(x-c*t));
    plot(x,phi)
    axis([0 1 -1 1])
    xlabel('x')
    ylabel('\phi')
    title(sprintf('Propagating wave. time = %f',t))
    pause(0.01)
end 

Saturday, February 25, 2017

Эрдмийн ажлын график-дүрслэлийг Нюфлотоор зурах нь /Scientific plotting with gnuplot/

Эрдмийн ажлын график-дүрслэлийг Нюфлотоор зурах, дүрсжүүлэх

"Дөтгөөр хэсэг"

Нюфлоттой ажиллана гэдэг бол хаа нэгтэйгээс бичигдсэн кодуудыг нь цуглуулж олж ирж өөрийн зурах гэж байгаа графиктаа ашиглана гэсэн үг. Нюфлотын ажлын кодын алгоримтыг харуулбал:

 1
 2
 3
 4
 5
 6
 7
 8
 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
# gruplot algorithm 
reset #нюфлот дээр өмнө хийгдсэн ажлын 
#хадгалагдсан үлдэгдэлүүдийг арчих. 
set terminal #терминалаа шаардлагатай
#сонголтуудтай нь хийнэ. 

set output #хэвлэж гаргах файлын нэр,
#өргөтгөлөө өгнө. Терминалаас хамаарна. 

set axis, its range #Энд графикын талбарын
#тохиргоог хийнэ. Бүлэг графикуу, нэг
#графикуу, хэдэн тэнхлэгтэй байх уу?
#тэнхэгийн утгын хүрээ, яаж нэрлэх гэх мэт.

set line, point style #муруй шугам, 
#цэгнүүдийн тохиргоог хийж өнгө төрлийн 
#загвараа тохируулна. Гэхдээ үүнийг график 
#зурахдаа тохируулж болно.

set key position #Графикийн тэмдэглэгээний 
#байрлал энэ тэрийг тохируулна. 

plot data #энэ гол комманд бөгөөд мэдээг 
#дүрсжүүлэх ажил хийгдэнэ. Энд аль мэдээг 
#дүрсжүүлэхээ сонгож, зураас, өнгөний загвар 
#сонгох, тэмдэглэгээнд нэр өгөх гэх мэт 
#тохиргоо хийгдэж болно. 

unset terminal #Дүрсжүүлэх ажил дууссан бол 
#терминалаа чөлөөлж ажлыг дуусгана. 

unset output #Энд хэвлэж гаргаж байгаа 
#файлаа чөлөөлж эцсийн бүтээгдэхүүн болгоно. 

Стефаны бодлого /Stefan problem solved/

Стефаны бодлого 

Математик болон физикийн шийд нь олдсон үндсэн, сонгодог бодлогууд ихэвчлэн шийдийг нь олсон эсвэл их хувь нэмэр оруулсан эрдэмтэнийхээ нэрээр нэрлэгддэг. Тухайлбал бидний өмнө шийдвэрлэсэн Стокесийн бодлогууд, одоо шийдэх гэж буй Стефаны бодлого, арван жил, их сургуульд таарч байсан Диричлетийн бодлого, Кошийн бодлого, физикийн алдарт Ньютон-Пеписийн бодлого, математикийн Васелийн бодлого, Гауссын дугуйн бодлого, геометрт Жанжин* Напелионы бодлого - хоолонд хүртэл нэрээ мөнхөлсөн Напелион шүү дээ, магадлалын онол дахь төрсөн өдрийн бодлого, бүр Черилийн төрсөн өдрийн бодлого гэх мэт хүн болгон бараг нэг нэг бодлоготой байгаа бол зарим хүмүүс олонтой, жишээ нь Хилбертийн 23 бодлого гэж байх юм. Амьдал дээр ч гэсэн бид бүгд асуудалтай учирч түүнийгээ яаж шийдвэрлэх вэ гэдгээ боддог. Тэр бодлого маань нийтлэг чанартай бол аятайхан математикаар илэрхийлчихвэл тусгай бодлоготой болох боломж байна аа. Цахим ертөнцөд хүний нэрээр нэрлэгдсэн тэгшитгэл, хууль, физик үзэгдэл, коэффициент, хэмжээсгүй тоонуудын жагсаалт гэж байхаас хүний нэрээр нэрлэгдсэн стандарт сонгодог бодлогуудын жагсаалт байдаггүй юм байна. За энэ ч яахав Стефаны бодлогоо тодорхойлъё.
Сонгодог Стефаны бодлого нь нэгэн төрлийн орчинд бий болж байгаа фазын өөрчлөлт, уг орчин дахь температурын тархалт зэргийг тодорхойлдог бодлого юм.
Стефаны бодлогын үр дүн. Дараа нь гоё хувилбарыг нь Нюфлот кодтой нь оруулна.

Saturday, February 4, 2017

Стокесийн хоёрдугаар бодлого /Stokes Second problem/

Стокесийн хоёрдугаар бодлого


Стокесийг таних байхаа. Навьер-Стокесийн тэгшитгэлийг үзэж байсан, физик дээр тунах бөмбөлөгний туршилт хийж байсан бол лавтай л сонсож байсан нэр байх. Стокес шингэний механикт маш олон зүйлийг судалж үлдээсэний хэсэг нь Стокесийн 1 ба 2-р бодлого, түүний шийдүүд юм. Энэ хоёр бодлогын шийд нь Навьер-Стокесийн тэгшитгэлийн одоогоор олдоод байгаа хэдхэн шийдний нэг юм. Сая долларын үнэтэй Навьер-Стокесийн тэгшитгэлийн шийд оршин байдаг гэсэн баталгааг саяхан Казакстаны эрдэмтэн 30 жилийн судалгааны үр дүнд гаргасан гэсэн боловч алдаа гаргасанаа хүлээн зөвшөөрсөнөөр түүний олон жилийн хөдөлмөр үгүй болсон юм. За энэ ч яахав Стокесийн 1-р бодлого гэж юу гэдгийг тайлбарлачихаад 2-луугаа оръё. Хязгааргүй үргэлжлэх хавтан дээр шингэн хөдөлгөөнгүй оршиж байна гэж үзнэ. Гэнэт уг хязгааргүй үргэлжлэх хавтан U гэсэн хурдтайгаар огцом хөдлөнө. Энэ үед шингэний хурдны профайлыг ямар байхыг бодож олохыг Стокесийн 1-р бодлого гэнэ. 
Стокесийн хоёрдугаар бодлогын тооцонгийн шийд.

Thursday, January 12, 2017

Өгүүллийн шүүмжээс суралцах нь 2 /Learning from comments of Reviewers and writing response/

Ангил хэл дээрх өгүүллийн шүүмжнээс суралцах нь
хариу захиа яаж бичих, шүүмжийг өгүүлэлд хэрхэн тусгах тухай

Англи хэл гэлтгүй гадаад хэл дээр өгүүлэл бичих нь хүндрэлтэй асуудал. Тухайн хэлний мэдлэг өндөр ч өгүүлбэр хоорондын уялдаа холбоо логик энэ тэрийг хангаж богино мөртлөө ойлгомжтой өгүүлбэрүүдтэй өгүүлэл бичих нь туршлага болоод эх хэлний бичгийн чадвараас их хамаардаг байх гэж бодож байна. Өгүүлэл бичих, өгүүллээ илгээх, шүүмж хүлээн авах, шүүмжийг өгүүлэлд тусгаж өгүүллээ сайжруулан буцааж илгээх, хариу захиа бичих гэх мэт өгүүлэл хэвлүүлэх бүхий л үйл явц нь өөрөө тогтсон жаягтай байна. Анх өгүүлэл бичээд өгүүлэл тэнцээгүй эсвэл ирсэн шүүмж нь хатуу үгтэй байвал зохиогч шантардаг гэлцдэг. Үнэндээ онцгүй мэдээ хүлээн авахад жаахан хямрах асуудал байх ч үүнийг өөрөө сайжрахгүй бол болохгүй юм байна гэсэн ухаанаар хүлээж авах хэрэгтэй. Өгүүллээ анх илгээхээс өмнө өөрөө болон бусад хамтрагчдаа уншуулж санал хүсэлтийг нь сонсож байх хэрэгтэй. Чанар муу өгүүлэл илгээх нь шүүмжлэгч болоод редактор нарт онцгүй мэдрэмж төрүүлэх нь ойлгомжтой /Энэ жишээ миний өгүүлэл дээр гарсан ба зарим шүүмжлэгч нь ихэд уурласан байх/. Шүүмжлэгч нар өөрсдөө судлаач бөгөөд өөрийн хийх их ажлынхаа хажуугаар таны өгүүллийг хянаж байгаа учир стресстэй байх нь аргагүй. Харин сонирхолтой, ойлгомжтой, шинэлэг өгүүлэл тэдэнд сэргээш шиг л болох байх. Энэ нийтлэлд өөрийн нэг өгүүллийн жишээн дээр суурилж өгүүллийн шүүмжийг хэрхэн хүлээж авах, хэрхэн хариу бичих, хэрхэн өгүүллээ сайжруулах тухай товч хэлэлцье.
Шүүмжний дагуу өгүүллээ засаж сайжруулж байгаа байдал.

Monday, January 9, 2017

Супер компьютер ба өндөр бүтээмжит тооцоолол /Super computer and High performance computing/

Супер компьютер ба өндөр бүтээмжит тооцоолол
Super computer and High performance computing

Цахимжсан эрин үед мэдээллийг хадгалах, болосруулах, хүний амьралын нийгэмд ашиглах гэдэг нь цаанаа асар төвөгтэй процессын үр дүнд бий болж байдаг. Мэдээний шинээр үүсэх хурд байгаа мэдээллийн хэрэггүй болж устах хурдаас хэд дахин их байгаа өнөө үед өндөр багтаамжтай мэдээллийн агуулах /data center/ асар чухал хэрэгцээтэй цогцолбор болж байгаа юм. Мэдээллийн аюулгүй байдал, цогцолборын ажиллагааг найдвартай байлгахын тулд их хэмжээний эрчим хүч зарцуулж байна. Мэдээн дундаас мэдлэг нь буурдаггүй үргэлж нэмэгдэж байдаг нь мэдээллийн технологийн хөгжлийг ганцралруу /онцгой/ хөтөлсөөр байна. Улс орон болгон өөрийн үндэсний аюулгүй байдал, хүн амын сантай холбоотой мэдээллийг дотоодын хэрэгцээнд ашиглаж, бусад газруудад алдчихгүйн тулд өндөр хамгаалалттайгаар хадгалж байдаг. Гэтэл Монгол улсад мэдээллийн сан, агуулах байдаг эсэхийг дуулаагүй юм байна. иргэний бүртгэл мэдээллийн газар ямар агуулахтайг мэдэхгүй юм. Ганц мэдээ хадгалах нь супер компьютер, агуулахын үүрэг биш юм. Цаг уурыг урьчилан магадлах, судалгааны шинжилгээний тооцоолол хийх, эдийн засгийн болоод хотын замын хөдөлгөөн, ачаа тээврийн зохицуулалт, том онцгой байгууламжийн гэрэл цахилгаан, халаалт, усны системийг удирдах гэх мэт маш оллон тооцооллын төрлийн ажлуудыг өндөр хурдтай гүйцэтгэхийн тулд супер компьютер хэрэгтэй. 
ExaScaler and PEZY Computing - Shoubu system B

Saturday, December 10, 2016

КУДА Фортран ба Зэрэгцээ тооцооллын код бичих нь /CUDA Fortran and Parallel coding/

КУДА ФОРТРАН ашиглан зэрэгцээ тооцоолол үйлдэх код бичих нь

ХУРД, ХҮЧ эдгээр нь юмсыг гэрэлтүүлэх, цойлуулах гайхалтай чанарууд юм. Хурд хүчний гайхамшиг болсон төмөр хүлэг, хурд хүчийг гайхуулсан залуу нас гэх мэт. Гүйцэтгэлийг улам гоё болгож харагдуулах, чанаржуулах увидас энэхүү хурд хүчинд буй. 
Зэрэгцээ тооцооллоор үйлдэх боломжтой тооцооллууд

Хүмүүн аливаа ажлыг хийж чаддаг боловч хурдыг нэмж чадах эсэх нь тухайн хүмүүний бас нэгэн чадварыг шалгана. Хурд хүчний гайхамшиг зөвхөн биед бус оюун ухаанд мөн агуулагдана. Хүмүүний үргэлж эрэлхийлдэг энэхүү чанар тооцон бодох шингэний динамикт зэрэгцээ тооцооллоор биелэлээ олох юм. Зэрэгцээ тооцооллыг үйлдэх кодыг боловсруулахад бидний оюун ухааны хурд хүчний гайхамшиг мөн шингэх учиртай.
Хамгийн бага хугацаанд хамгийн их үйлдлийг хамгийн том хэмжээстэд үйлдэх боломжийг зэрэгцээ тооцоолол олгох юм.

Tuesday, August 23, 2016

Шийдлийн алгоритм дахь Шингэний эзлэхүүний арга (Volume of Fluid Method in SOLA)

Шийдлийн алгоритм дахь (SOLA)

Шингэний эзлэхүүний арга (VOF)

Шингэний чөлөөт гадаргууг ойролцоолох нь тооцон бодох гидравликийн нэгэн чухал асуудал байсаар ирсэн. Ойрын хэдэн жил байх ч болно. Чөлөөт гадаргууг тодорхойлох батлагдсан аргуудыг доорхи зургаас хараарай. Хамгийн анхны арга нь Маркер болон нүдний арга юм. Энэ аргад Лагранжийн координатаар явах маркар буюу цэгнүүд нь шингэний чөлөөт гадаргууг тодорхойлоход хэрэглэгддэг. Үүний дараа гарч ирсэн одооны ихэнх арилжааны програмуудын /Ansys, Solidworks, Xflow, 3Dflow гэх мэт/ ашигладаг арга бол шингэний эзлэхүүний арга /Volume of fluid/ юм. Энэ удаад хамгийн анх боловсруулагдсан шингэний эзлэхүүний аргын тухай авч үзье. Энд тооцооны төгсгөлөг нүдэнд байх шингэнийг эзлэхүүний хувиар илэрхийлж түүнийгээ шингэний фракц гэж авч үзнэ. Шингэний эзлэхүүний фракцийн хугацаан дахь өөрчлөлтийг энгийн адвекцийн тэгшитгэлээр шийднэ.
Гэхдээ энэ адвекцийн тэгшитгэлийн төгсгөлөг ялгаварын ойролцоолол нь нарийвчлал муутай байдаг учир давхар донор ба хүлээн авагчийн схемийг хэрэглэнэ.
Шингэний чөлөөт гадаргууг ойролцоолох тооцонгийн аргууд.

Thursday, July 21, 2016

ЛБА дахь Умбуур хязгаарын арга /Immersed Boundary method in LBM/

Умбуур хязгаарын нөхцөл

Тогтоол усанд унаж доошоо живж буй бөмбөлөг
Судалж буй шингэнээр бүрэн хүрээлэгдсэн хатуу биеийн гадаргууг умбуур хязгаар гэж нэрлэнэ. Жишээ нь тэнгэрт нисэж буй онгоц агаарт умбасан байна, голын усанд зөөгдөж буй хагшаас мөн л умбасан байна, сэлж буй хүн мөн л усанд умбасан байна. Умбасан бие шингэний урсгалын улмаар хөдлөх ба хөдлөхдөө эргээд шингэний хөдөлгөөндөө нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл шингэн дотор хөдөлж байу хатуу биет болон шингэн хоорондоо харилцан үйлчлэлтэй байна. Иймд хатуу-шингэний систем гэж нэрлэнэ. Хөдөлж буй хязгаарын нөхцлийн тухай стандарт ЛБА-ын тухай  Шингэн дахь хатуу биеийн хөдөлгөөн гэсэн нийтлэлээс уншаарай. 

Tuesday, April 26, 2016

Тооцооллын шинжлэх ухаан гэж юу вэ? /Computational science/

Тооцооллын шинжлэх ухаан гэж юу вэ?

Миний бие 2011 оноос эхлэн тооцон бодох ухааныг сонирхон судалж өдгөө тооцон бодох шингэний динамикийн өчүүхэн хэсэг дээр ирээд байна. Анх түшиц ханын тооцоог яагаад програмчилж болохгүй гэж гэсэн санаа төрж интернэтээр гадаад програм хайж үзсэн юм. Маш олныг илрүүлсэн. Мөн гидраликийн маш олон програм байдгыг мэдсэн. Тэндээс л тооцон бодох ухаанд хөтлөгдөн орсон юм даа. Энгийнээр хэлбэл:
Тооцооллын шинжлэх ухаан нь компьютер ашиглан аливаа зүйлсийг тооцон бодох, судлах үйл ажиллагаа юм.
NASA-гийн төсөл: Далайн хуйлралтын загварчлал

Tuesday, April 5, 2016

Термодинамик уруу өнгийсөн нь /Return to Thermodynamics/

Дулааны хөдөлгөөн, дулаан шилжилт

Шингэний динамикт систем дахь дулаан тогтмол байвал системийн дулааны талаар авч үзэхгүй бөгөөд дулааны нөлөөллийг тооцохгүй гэсэн тэр хүлцэлээ изотермал /тогтмол дулаантай/ нөхцөл гэж нэрлэдэг. Изотерм эсвэл изотермал нөхцөлтэй үед системийн дотоод энерги яаж өөрчлөгдөх, дотоод инергиэс динамикт хэрхэн нөлөөлж байгааг судлахгүй.

Хүрээлэх орчны температур тогтмол бус эсвэл даралт машид өөрчлөлттэй тохиолдолд шингэний динамикийг изотермал гэж авч үзэх нь алдас болно. Энэ тохиолдолд биеийн дотоод энергийн өөрчлөлтийг эсвэл дулааны өөрчлөлтийг тооцон бодох шаардлагатай болно. Энэ талаар хамгийн анхний нийтлэл Изотерм бус үл шахагдах шингэний урсгалыг загварчлах - ийг уншиж Латтис Больцманы аргаар хэрхэн тооцож болохыг үзэж болно. 
Дулаан, термодинамик бол усны инженерчлэл (барилгын инженерчлэл) - д тэр бүр орж ирээд байдаггүй физикийн мэдлэг юм. Үүний талаар Монгол инженеринг дээр нилээд сайхан бичсэн байдаг. Мэр сэр мэдээлэл байх боловч тооцон бодох чиглэлд юм байхгүй юм. Харин энэ нийтлэлийг бичихэд өдөөлт болсон нэг нийтлэлд conduction болон convection - ыг маш сайхан дотоод бүтцээс нь тайлбарласан байлаа. 
Аливаа гадаад нэрээрээ анхлан танигдаж мэдэгдэж байгаа юмс үзэгдлийн цаад мөн чанарыг ойлгож байж нэр, нэршил олгох нь маш чухал ажил юм. Энэ нийтлэлд, мөн цаашдын судалгаанд Дулаан шилжих, шингэх, хадгалагдах нь ялгаатай гэсэн нийтлэлд дурьдагдсан нэршлийн цаашид хэрэглэхээр тогтлоо. 

Доод хашицдаа мөстэй халиагуур дээгүүр 10 хэмийн температуртай ус урсан орж ирнэ. Анхны нөхцөлд мөсний зузаан нь 7 см бөгөөд температур нь 0 хэмтэй байна. Ус орж ирсэнээс хойш 6 сек дотор мөс бүрэн хайлж дуусна. Доод эгнээний зураг нь дулаан түгээлтийн явцыг харуулна.

Friday, January 22, 2016

Шингэн дахь хатуу биеийн хөдөлгөөн /Solid body movement in fluid/

Шингэн дахь хатуу биеийн хөдөлгөөн

Механикт биеийн хөдөлгөөнийг хоёр задлан авч үзнэ. Үүнд шилжих, эргэлдэх гэсэн хөдөлгөөнүүд байна. Үнэндээ биднийг эргэн тойрон шингэн, хатуу гэсэн хоёр төлөв байгаа гэж хэлж болно. Хийг шингэн гэж авч үзэх онолын үндэслэл олон бий. Шилжих хөдөлгөөн нь шугаман хурдатгалын улмаас бий болох бол эргэлдэх хөдөлгөөн нь өнцөг хурдатгалаас үүдэлтэй.
Тэгш өнцөгт координатын системд биеийг дараах хэмжээстэд авч үзэж болно.
  • 1 хэмжээст – Бие нэг чиглэлд хөдлөнө. Чөлөөний зэрэг 2 байна. Бие шилжихээс гадна эргэх боломжтой.
  • 2 хэмжээст – Бие хоёр чиглэлд хөдлөхөөс гадна 1 чиглэлд эргэх боломжтой. Иймд чөлөөний зэрэг нь 3 байна.
  • 3 хэмжээст – Бие гурван чиглэлд хөдлөхөөс гадан гурван чиглэлд эргэлдэх боломжтой. Иймд чөлөөний зэрэг нь 6 болж байдал хүндэрч эхэлнэ.

Биеийн хөдөлгөөнийг хоёр хэмжээстэд дараах зургаар дүрслэн харуулъя.


Биеийн геометр онцлогийг агуулж байх лавлах цэгүүдийг заавал авчз үзэх хэрэгтэй. Дээрх тэгш өнцөгтийн (квадрат) хувьд зөврөн өнцөг болон хүндийн төв нь зайлшгүй хянаж байх шаардлагатай цэгүүд юм. Тооцон бодох математикт/физикт биеийн хөдөлгөөнийг тооцохдоо эхлээд хугацааны алхамын дагуу биеийг эргэлтгүйгээр хэвтээ ба босоо шилжилтийн хэмжээгээр шилжүүлж үүний дараагаар хөрвүүлэх матриц ашиглаж эргүүлдэг.