Tuesday, February 24, 2015

Ус хангамжийн системийг уртасгасан цагаар судалсан үр дүн /Long time analysis of water supply system/

Ус хангамжийн системийг уртасгасан цагаар судалсан үр дүн

Northwest master planning study - Indiana American Water - 2010
Ус хангамжийн систем дахь усны насны шинжилгээ


Бадарчийн Аюурзана1
Эрдэнэбаярын Тунгалагтамир2
1 БИАС, Гидравлик, Усны барилга байгууламжийн баг
E-mail: ayur_426@yahoo.com
2 Престиж инженеринг ХХК
E-mail: tamirerdene401@yahoo.com

Хураангуй Ойрын жилүүдэд манай улсад уул уурхай, барилга хот байгуулалтын салбар эрчимтэй хөгжиж улмаар хүн ам, уул уурхай, усалгаатай газар тариаланг усаар хангах ус хангамжийн систем олноор баригдаж, хотуудын хуучирсан системийг шинэчлэх ажлууд цөөнгүй хийгдэж байна.
Өнөө үед зураг төслийн байгууллагад ус дамжуулах шугам болон түгээх системийн тооцоог гараар, цөөн хэсэг нь программаар тооцдог боловч тэр бүр бодит байдалтай нийцэхүйц үр дүнг гарган түүн дээр техникийн шийдлийг хийж чадахгүй байгаа нь нууц биш билээ. Тэр дундаа ус хангамжийн системийн гидравликийн тооцоог уртасгасан цагаар хийж хоолой доторхи усны чанарын өөрчлөлтийг загварчилж туршсан ажлууд тун ховор байгаа ба энэ чиглэлийн ажлуудыг эрчимжүүлэх нь ундны усны эрүүл ахуйн болоод хөрөнгө оруулалт, ашиглалтын асуудалд чухал нөлөөтэй юм.
Түлхүүр үг— EpaNet, Загварчлал, Усны нас, Усан сан, Автомат удирдлагын систем

УС+ЭРЧИМ ХҮЧ=НОГООН ХӨГЖИЛ /Water+Power=Green development/

УС+ЭРЧИМ ХҮЧ=НОГООН ХӨГЖИЛ

ШУТИС,  БИАС-ийн Усны барилга байгууламжийн инженерчлэлийн төвийн захирал Н.Насанбаяр /Гидравлик УББ ахлах багш /
УС-ЧАНД-МАНАХ-ЭРДЭНЭ.
            Ус-чандмань эрдэнэ гэдэг. Энэ чандмань эрдэнэ гэдэг нь сайтар чанд манаж хамгаалах эрдэнэ гэсэн үг юм. Бид олон орон,  олон улсын хэл соёл судалж хагас дутуу мэдлэгтэй болж ирээд Монгол хэл соёл харилцан ярилцах эх хэлээ дэмий нэг сэглэж байна. Жишээ татаж үзвэл. СТАНЦ гэдэг сууршмал Монгол үг байна. Эх гарал нь station буюу байр буудал гэсэн үг байна. Энэ үг нь станция гэсэн Орос үгнээс уламжлан станц гэсэн нэршилтэйгээр Монгол хэлэнд орж иржээ. Насосная станция-насос станц угтаа бол бид нар Шахуургат төхөөрөмжийн байр, Ус хөөрөгдөх төхөөрөмжийн байр  эсвэл Усан хөөрөгийн байр гэж Монголчилж сэтгэх байжээ. Насос станц гэвэл зөвхөн энэ талын мэдлэгтэй хүн л сэтгэж санах болно. Гэтэл Шахуургат төхөөрөмжийн байр эсвэл Ус хөөрөгдөх төхөөрөмжийн байр, Усан хөөрөгт байр гэвэл захын Монгол хүн ус хөөрөгдөж өргөх барилга байшин юм байна гэж дор нь сэтгэх болно.
Саяано-Сушенскаяа боомт. Хөвсгөлөөс цааш Шишхид гол хил гарч Енисэй мөрний эх болох ба энэ мөрөн дээр барьсан 6400МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц

Цаг уур, уур амьсгал гэж юу гэсэн үг вэ. Цаг хугацааны уур амьсгал хэрхэн өөрчлөгдөхийг үзүүлсэн үг байна. Гэтэл уур гэдэг үг энэ үгнүүдэд байдаг нь учиртай юм. Ус ууршин уур манан үүсч үүл болон,  буцаж хур тунадас болон бууж түүнээс бүх амьтан ургамалын амь, амьсгал амьдрал нөлөөлөхийг үзүүлсэн үг байна. Амьсгал гэдэг нь амь+гал махбодь хоёрийг илэрхийлсэн үг болж таарч байна. Амь юутай тэнцүү вэ. Домог ёсоор амь гэдэг нь алагдсан яст мэлхийнээс үүдэлтэй МОД+ТӨМӨР+УС+ШОРОО+ГАЛ МАХБОДЬ гэсэн таван зүйлийн цогц нийлбэр болно гэсэн байна. Энэ нь амьд байсан яст мэлхий төмөр зэвтэй модон сумаар харвуулж үхсэнээс гарсан хариу үр дүн гаргалгаа байна.