Friday, March 21, 2014

Messages from Admin. Дэлхийн усны өдрийн мэндийг хүргье.

2014 оны 03 сарын 22, Дэлхийн усны өдрийн мэндийг нийт усны салбарынхандаа дэвшүүлж байна.

Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ, ус үгүй бол амьдрал үгүй, ус хаана байна тэнд аз жаргал, хөгжил байна гэх усны үнэ цэнийг магтан дуулсан сайхан үгс биднийг тэтгэдэг. Ус гэж гайхамшигт бодис, түүнийг судлан танин мэдэх гэсэн шинжлэх ухааны үндсэнд салбарласан мэргэжил бүхэн сайхан.
Улс орны хөгжлийн нэг цэнзүүр нь бүтээн байгуулалт, технологи байдаг. Энэхүү бүтээл баялагийг бүтээгч инженерүүд бий болгох ба усны чиглэлд бүтээгч инженер нь зөвхөн усны барилгын инженер буюу хуучин нэрээр гидротехникч инженерүүд юм. Тэгвэл усны барилга гэж чухам юу юм бэ? Үүний сонгодог тодорхойлолтыг Монгол улсын Усны тухай хуульд дараах байдлаар тодорхойлжээ. “усны барилга байгууламж” гэж усны түрэлт, урсацыг тохируулах, ус хуримтлуулах, хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорх ус олборлох, усны үер, гамшгаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга байгууламжийг хэлнэ. Хүн амьтанд буян болъё гэвэл толгойд нь мэдлэг хий, байгаль дэлхийд буян болъё гэвэл хэвлийд нь ус тогтоо! гэсэн бурхан багшийн сургаалийг биелүүлэгч бүтээгч инженерийн залгамж халаа болсон нь, ус хэмээх эрдэнэтэй хувь заяагаар холбогдсон нь юутай завшаантай вэ.