Friday, September 25, 2015

Стандарт К-Эпсилон загвар /Standard K-Epsilon model/

Энэ бол Смагоринскийн турбулент загварыг ашиглан тооцсон квадрат саад тойрч урсах урсгалын хуйлралт болон урсгалтын шугамыг харуулсан зураг юм. К-Эпсилон загвараар бодож тооцсон жишээний зураг байхгүй учраас үүнийг орууллаа.
ШУТИС-т байхад санаандгүйгээр бас гол гаргах маягаар задгай голдиролийн гидравликтай холбоотой хэд хэдэн англи номтой болсон юм. Эдгээр номонд гидравлик загварчлалын хэсэгт турбулент урсгалын маш олон загварчлалын тухай, хүйтэн хүйтэн төрхтэй олон дифференциал тэгшитгэлүүдтэй загварууд олон байдаг ч уншаад ойлгох нь ховор байваа. Тэдгээрийн нэг болох олон удаа өлийн даваан дээр дайралдаж байсан нөхөр бол яах аргагүй доор дурьдах К-Эпсилон загвар юм.

К-Эпсилон загвар

К-Эпсилон загвар нь ихээхэн даралтын өөрчлөлттэй урсгалд сайн тохирдоггүй боловч хамгийн түгээмэл хэрэглэгддэг турбулент загварчлалын нэг юм. энэ бол хоёр тэгшитгэлт загвар бөгөөд энэ тэгшитгэлүүд нь шингэний урсгалын турбулент шинж чанарт нэмэлт зөөгдөлт/шилжилтийн тэгшитгэлийг хамааруулж үзнэ. Эдгээр хоёр тэгшитгэл нь тунбулент энергийн тархалт, конвекци гэх мэт хугацаанаас хамаарсан нөлөөллийг тооцох юм. Эхний шилжихүйц, тээвэрлэгдэхүйц хэмжигдэхүүн нь турбулент кинетик энерги k юм.

Wednesday, September 16, 2015

Хуучин ном материал дахь график зургийг шинэчлэх, графикаас тоон өгөгдөл авах /Extract data from scanned graph and image/

Хуучин ном материал дахь график зургийг шинэчлэх, графикаас тоон өгөгдөл авах


Яаж хар графикаа өнгөт болгох вэ? Яаж хуучин графикыг бодт тоон өгөгдөлтэй нь сэргээн зурах вэ? Яаж өөрийнхөө үр дүнг бусдын графиктай харьцуулж харуулах вэ? Иймэрхүү асуудалтай тулгардаг бол сайн байна. 

Хуучны ном сэтгүүл ямар файлаар байх бишдээ. Файлаар байлаа ч уг график яг ямар тоон өгөгдөлөөр байгуулагдсан эсэх нь үл мэдэгдэх маш олон графикийг бид янз бүрийн байдлаар ашиглах шаардлага гардаг. Жишээ нь:

Sunday, September 13, 2015

Текст засварлагч VIM-тай ажиллах /Work with Text editor VIM from cmd/

Текст засварлагч VIM-тай коммандын цонхноос ажиллах


Програм бичих кодлоход хамгийн чухал хэрэгсэл бол текст засварлагч (text editor) бөгөөд олон янзын, өөр өөрийн давуу болон сул талуудтай, хэл тус бүрд тохируулсан гэх мэт янз бүрийн л засварлагч байна. Бидний заримдаа хэрэглэдэг notepad бол нэг төрлийн энгийн текст засварлагч юм. Миний хамгийн дуртай засварлагч бол notepad++ бөгөөд үүнийг дээрх виндовсийн notepad дээр үндэслэж c++ хэл дээр бичсэн гэдэг. C++ хэл яагаад нэмэх нэмэх (plus plus) гэж нэрлэгдсэн шиг энэхүү засварлагч notepadдээр суурилж нэмэлтүүдийг хийж өгсөн учраас notepad ++ хэмээн нэрлэгджээ. Энэ засварлагч нь мөрний дугаар, хэлний тушаалуудын өнгө, өгөгдөл тесктийн ялгарал гэх мэтээрээ давуу талтай ч дутагдалтай тал бас бий. Мөн хааяа японы Хидэмару (Hidemaru) хэрэглэнэ. Харилцах цонхыг нь сайхан тохируулчихвал бас янзтай л засварлагч даа.

Friday, September 4, 2015

Зургийн өргөтгөл солих, хөдөлгөөнт зураг үүсгэх, gif зургаас видео файл үүсгэх /image processing,create video from sequence image/

Зургийн өргөтгөл солих, хөдөлгөөнт зураг үүсгэх, gif зургаас видео файл үүсгэх


Хүн өөрийн санаагаа хэлээр бас бичгээр заримдаа үйлдлээр илэрхийлэх боломжтой. Илтгэл тавих, Лекц унших гэх мэт ганцаарчилсан тоглолтын үед энэхүү гурвыг цөмийг нь ашиглаж чадвал сайн илтгэгч басхүү сайн лектор хэмээж болох буй. ЗА
Ганц зураг/график мянган утга санаа/өгүүлбэрийг илэрхийлэх/орлох чадалтай.
гэсэн утгатай хэлц байдагийг утгыг нь санахаас үндсэн хэлбэрийг нь олсонгүй. Тиймдээ ч олон янзын графикийн хэлбэрийг тодорхойлж, олон зүйлийг зурж үзүүлдэг бизээ. Инженер хүмүүний оюуны илрэл уг зурагт дүрслэлгүйгээр гарах боломжгүй учир бид зураг төсөл зохиодог юм. ккк. Үнэхээр өгүүлбэр уншина гэдэг залхуутай мөртлөө зураг харахад зугаатай байдаг даа.

Иймэрхүү л хөдөлгөөнт зураг хийх боломж, гарцын тухай

Тооцон бодох шинжлэх ухаанд графо-дүрслэл гэж нэрлээд байгаа үр дүнг бусдад дүрслэн харуулах үйл яцв тйим ч амаргүй билээ. Сайхан тооцоо хийсэн бол сайхан видео, зураг харуулж түүний эцсийн горийг гаргахгүй бол ямар хэрэг байх билээ. Тооцооны үр дүнг зургаар мөн хөдөлгөөнт дүрсээр харуулах боломжтой. Зураг дотроо хөдөлгөөнт зураг гэж байдаг ба үүнийг GIF зураг гэнэ. Хөдөлгөөнт дүрст файл гээд байгаа бичлэг бол олон янзын өргөтгөлтэй HD эсвэл муу чанартай гэх мэт байна. Энд яаж зурагт файлаас GIF үүсгэх, түүнээс яаж бичлэгт файл болгох талаар авч үзье ээ. Зургийн өргөтгөл солих хүртэл төвөгтэй байдаг бол энэ зааварчлалыг уншвал хялбар болох байхаа.