Friday, September 4, 2015

Зургийн өргөтгөл солих, хөдөлгөөнт зураг үүсгэх, gif зургаас видео файл үүсгэх /image processing,create video from sequence image/

Зургийн өргөтгөл солих, хөдөлгөөнт зураг үүсгэх, gif зургаас видео файл үүсгэх


Хүн өөрийн санаагаа хэлээр бас бичгээр заримдаа үйлдлээр илэрхийлэх боломжтой. Илтгэл тавих, Лекц унших гэх мэт ганцаарчилсан тоглолтын үед энэхүү гурвыг цөмийг нь ашиглаж чадвал сайн илтгэгч басхүү сайн лектор хэмээж болох буй. ЗА
Ганц зураг/график мянган утга санаа/өгүүлбэрийг илэрхийлэх/орлох чадалтай.
гэсэн утгатай хэлц байдагийг утгыг нь санахаас үндсэн хэлбэрийг нь олсонгүй. Тиймдээ ч олон янзын графикийн хэлбэрийг тодорхойлж, олон зүйлийг зурж үзүүлдэг бизээ. Инженер хүмүүний оюуны илрэл уг зурагт дүрслэлгүйгээр гарах боломжгүй учир бид зураг төсөл зохиодог юм. ккк. Үнэхээр өгүүлбэр уншина гэдэг залхуутай мөртлөө зураг харахад зугаатай байдаг даа.

Иймэрхүү л хөдөлгөөнт зураг хийх боломж, гарцын тухай

Тооцон бодох шинжлэх ухаанд графо-дүрслэл гэж нэрлээд байгаа үр дүнг бусдад дүрслэн харуулах үйл яцв тйим ч амаргүй билээ. Сайхан тооцоо хийсэн бол сайхан видео, зураг харуулж түүний эцсийн горийг гаргахгүй бол ямар хэрэг байх билээ. Тооцооны үр дүнг зургаар мөн хөдөлгөөнт дүрсээр харуулах боломжтой. Зураг дотроо хөдөлгөөнт зураг гэж байдаг ба үүнийг GIF зураг гэнэ. Хөдөлгөөнт дүрст файл гээд байгаа бичлэг бол олон янзын өргөтгөлтэй HD эсвэл муу чанартай гэх мэт байна. Энд яаж зурагт файлаас GIF үүсгэх, түүнээс яаж бичлэгт файл болгох талаар авч үзье ээ. Зургийн өргөтгөл солих хүртэл төвөгтэй байдаг бол энэ зааварчлалыг уншвал хялбар болох байхаа. 


Зургийн цуваа үүсгэх
Бичлэгт файл /кино г.м/ гэдэг бол бөөн зургийн цуваа гэж ойлгож болно. Хүний харааны тогтоон барих мэдрэх чадвараас давуулсан олон зургийн цуварсан солигдолт нь бидэнд хөдөлгөөнтэй харагддаг юм. Яг л хүүхэлдэйн киноны үйлдэмж шиг.
Жишээ нь 1ск-ын үйл хөдлөлд 100 удаа зураг аваад түүнийгээ 1ск-ын хугацаанд цувуулж харуулбал маш нарийвчлалтай 1ск-ийн бичлэгийг харах болно. Ийм л богино хугацаанд авагдсан эсвэл хуваагдсан зургийн цуваа хэрэгтэй. Энд жишээ болгож нэг тооцооны үр дүнг ашиглая. Энэ файл нь postscript файл юм. Үүнийг хэрхэн ашиглаж psp файл үүсгэхийг дараа нь судланаа.

Энэ бол тэр файл хийдэг програмын харилцах цонх. Энэ нэг psp файл дотор 100 ширхэг зураг байгаа юм. Түүнийг png эсвэл jpg гэх мэт өргөтгөлтэй зургийн цуваанд задлая. Задлахын тулд Imagemagick гэдэг програмыг суулгаарай. Энэ програм нь зурагт файл дээр олон янзын засварыг хийж болдог, яг л фэйнт шиг л, хамгийн гол нь коммандны мөрнөөс ажиллуулж болдогоороо давуу. Эндээс татаж болно.
Суулгахдаа command promp-оос удирдах боломжийг нь сонгохоо мартав.
Дээрх psp файл нь босоо учир бид эргүүлж байж цуваанд задлах шаардлагатай. Мөн том цаасны нэг хэсэгт төвлөөгүй байгаа учир тасдах шаардлагатай юм. 
Ингээд дараах коммандыг коммандын мөр дээр бичнэ.

>convert -rotate 90 -crop 560x300+60+230 test.ps ex.png

энд convert гэдэг нь psp файлыг png-рүү хувиргана гэсэн үг юм. -rotate гэдэг нь өнцгөөр эргүүлнэ. -crop нь хүрээнээс нь талдана. 560х300 нь яг зургийн хүрээг илэрхийлэх ба 60 гэдэг нь зүүн доод мөрнөөс хэвтээ чигт нэг цэгт очих, 230 гэдэг нь сая ирсэн цэгээс доош эгц яваад нэг цэгт очих, уг цэгээс 560х300 - ийн хүрээ сонгогдоно гэсэн үг юм. За нэг иймэрхүү тайлбарыг уншаад ойлгох хэцүү, зурж харуулбал:

За коммандын мөр дээр дээрх тушаалыг  бичээд enter дарахад уг ажиллаж байгаа хавтаст өнөөх 100 ширхэг ex,,,.png гэсэн файлууд үүснэ. 

Цаана үүссэн png зургийн цуваа, наана хар дэлгэц коммандын мөр, өгсөн тушаалыг харуулж байна. 

Хөдөлгөөнт зураг үүсгэх
Хөдөлгөөнт зураг гэдэг нь GIF өргөтгөлтэй зураг юм. Хуучний утсан дээр хөдөлгөөнтэй зургууд их байдаг байсаныг санах бизээ. Энэ зургийн ач холбогдол нилээн өргөн. Үүнийг үүсгэхийн тулд нэгэн Япон програм ашиглахаас өөр арга байгаа л байх. Гэхдээ Япон програм ашиглая. Үүнийг нэр дээр нь дараад татаж авч болно. Natm гэсэн програм ба гарч ирэх линкэн дээрх ногоон ダウンロード гэсэн товчыг дарна. Татаж аваад зүгээр C дискэн дотроо хуулаад задалсан хавтсан дотор байх application файлыг нээж ажиллуулна. За зургийг нь харвал иймэрхүү тэр natm гэдэг нь ажиллах програм.


Natm-аа нээсний дараа F дээр дараад O дээр дарна. За зураг үзээрэй. 
Энд дараад нөгөө зургийн цуваагаа бүгдийг нь идэвхижүүлэн оруулж ирнэ. Тэгээд баруун доод буланд байх 0/100бла гэсний оронд нэг зургийн үзүүлэх хугацааг оруулж өгнө. 100 гэдэг утга оруулбал маш удаан байх болно. Бодит хугацааны симуляци энэ тэр хийсэн бол хугацаагаа сайн бодолцох хэрэгтэй шүү. Жишээ болгож авсан симуляци нь 8 цагийн туршид бий болж байгаа үзэгдэл бөгөөд үүнийг 8 цаг үзэх хэцүү учир хэдхэн минутанд багтааж харах хэрэгтэй болно. Бидэнд 100 ширхэг зураг байгаа. Үүнийгээ 20 орчим сек үзчихмээр байгаа учир 1 зургийг 20/100=0.2 сек орчим байх нь. Иймд 20 гэж бичвэл 20 гаруй ск-ын бичлэг, 10 гэж бичвэл 10 гаруй ск-ийн бичдэг болох нь. За яаж хийхийг зургаар харъя.

Оруулж ирсэн 100 зургаа идэвхижүүлж байгаад 20 гээд бичнэ.
ингээд түрүүчийх шиг F дээр дараад O-ийн доор байх S-дээр дарж нэр өгч хадгална. Бид natm1.gif гэсэн нэр өгөв. энэ зураг доор хөдөлж харагдах байхаа. 
энэ хөдөлгөөнт зургаа одоо видео файл болгоно.
Буцаад коммандын мөрлүүгээ буцаж дараах коммандыг бичнэ. 
>convert natm1.gif -resize 200%  testm02.mpg
Энд natm1.gif гэдэг файлыг 2 дахин хэмжээг нь томруулж test02.mpg бичлэг болгон хувиргах тушаал юм. хэмжээг нь томсгож багасгах шаардлага байхгүй бол -resize гэдгийг бичхгүй байж болно. Хүссэн өргөтгөлөө бичиж болно. 
За нэг иймэрхүү л ажилбар байлаа. Хөдөлгөөнт зураг эсвэл видео болгочихоор зургийн цуваа байвал юм хийж болохнээ. бичгийн цаасан дээр зураг дараалалтайгаар зураад түүнийгээ сканардаад эсвэл утсаар эвтэйхан аваад комд оруулаад саяных шиг нэгтгээд хүүхэлдэйн кино хийж болох нээ. Зав байвал хийж байгаад энд үргэлжүүлж оруулнаа. 
Мөн зургийн өргөтгөлийг өөрчлөхдөө дараах маягын комманд бичнэ. Жишээлбэл png - ээс jpg рүү шилжүүлье.
>convert ex.png  testm02.jpg
Эсвэл pdf файл ч үүсгэж болох юм.
>convert ex.png  testm02.pdf


Video handling

Зураг дээр ямар нэгэн текст бичих бол
convert 0123.png -gravity south -pointsize 18 -annotate 0 time_st=23780_ex=24000 0123.png


No comments:

Post a Comment