Sunday, September 13, 2015

Текст засварлагч VIM-тай ажиллах /Work with Text editor VIM from cmd/

Текст засварлагч VIM-тай коммандын цонхноос ажиллах


Програм бичих кодлоход хамгийн чухал хэрэгсэл бол текст засварлагч (text editor) бөгөөд олон янзын, өөр өөрийн давуу болон сул талуудтай, хэл тус бүрд тохируулсан гэх мэт янз бүрийн л засварлагч байна. Бидний заримдаа хэрэглэдэг notepad бол нэг төрлийн энгийн текст засварлагч юм. Миний хамгийн дуртай засварлагч бол notepad++ бөгөөд үүнийг дээрх виндовсийн notepad дээр үндэслэж c++ хэл дээр бичсэн гэдэг. C++ хэл яагаад нэмэх нэмэх (plus plus) гэж нэрлэгдсэн шиг энэхүү засварлагч notepadдээр суурилж нэмэлтүүдийг хийж өгсөн учраас notepad ++ хэмээн нэрлэгджээ. Энэ засварлагч нь мөрний дугаар, хэлний тушаалуудын өнгө, өгөгдөл тесктийн ялгарал гэх мэтээрээ давуу талтай ч дутагдалтай тал бас бий. Мөн хааяа японы Хидэмару (Hidemaru) хэрэглэнэ. Харилцах цонхыг нь сайхан тохируулчихвал бас янзтай л засварлагч даа.

Хамгийн шилдэг текст засварлагчийн жагсаалтад дараах засварлагчууд багтсан байна. 


Дээрхээс vim - ийг маш олон програмчид ашигладаг юм байна. Учир нь энэ засварлагчийг коммандын цонхноос (command prompt) ашиглахад хялбар байдаг т юм гэнэ. Энэ засварлагчийг хэрхэн ашиглах талаар товч зөвлөгөөг хүргье ээ.
VIM -ийг татаж авч суулгасаны дараа компьютортоо дараах замын тохиргоог хийнэ. 

VIM засварлагчийг коммандын цонхтой холбох

Хуучин үйлдлийн системтэй бол Эхлэх цэснээс:
my computer -- properties -- advanced system settings -- advanced -- environmental variables
path:  C:\Program Files (x86)\Vim\vim74;

Виндовс 10 -тай бол:
start -- file explorer (энд хулганы баруун товч) -- proportions -- advanced system settings-advanced-environmental variables

За жижигхэн програм бичиж хэрхэн ашиглахыг авч үзье. Коммандын цонхоо нээж
> vim param.f гэж бичингүүт коммандын цонхон дээр ийм нэртэй шинэ фортраны файл үүснэ. 
i эсвэл a үсгэн дээр дарахад insert төлөв нь идэвхижиж цонхон дээр үсэг бичих боломжтой болно. insert төлөв бол текстийг засварлах төлөв бөгөөд нөгөө төлөв нь тушаалын (command) төлөв юм. Коммандын төлөврүү шилжихдээ ESC товчийг дарна. Коммандын төлөвт орсон бол VIM - ийн өөрийнх нь түлхүүр коммандыг өгөх боломжтой болно гэсэн үг. За insert төлөв дээр дараах кодыг бичлээ.


Ерөнхий ашиглагддаг коммандуудыг жагсаавал:
  • коммандын цонх дээр шинээр файл үүсгэх эсвэл ажиллаж байгаа хавтаст байгаа файлыг засварлах бол: > vim filename.extention
  • command mode - оос insert mode - руу шилжих бол i гээд enter
  • insert mode - оос command mode - руу шилжих бол esc
  • insert mode дээр текст бичих бол а гээд enter, тэгээд үргэлжлүүлнэ.
  • vim цонхноос коммандын цонхруу буцахдаа хийсэн засвараа хадгалах бол :wq (write and quit) гээд enter дарна.
  • vim цонхноос гарах бол :q! гэнэ.
  • курсорын доор хуулсан текстийг тавих бол жижиг p гээд enter
  • курсорын дээр хуулсан текстийг тавих бол том P гээд enter
  • d гэвэл курсор байгаа мөрийг цөмийг нь устгана.
  • :e гэвэл уг байгаа файлыг шинэ файл болгон засварлана. 
  • . (цэг) бол сүүлчийн тушаалыг давтаж буулгана.
  • мөрний дугаарыг гаргах бол командын төлөв дээр :set number гэнэ.Болиулах бол :set nonu  гэнэ. 
За хийж байгаа кодоо ажиллуулахын тулд файлаа хадгалаад коммандын цонхруу буцъя.

Ингээд буцаад ирлээ.




No comments:

Post a Comment