Wednesday, February 4, 2026

Италийн Троинагийн Ансипа усан цогцолбор /Visits to Catania/

Италийн Троинагийн Ансипа усан цогцолбортой танилцсан тэмдэглэл

Италийн Катаниагийн их сургуулийн TNE-LEGO төслийн хүрээнд багш солилцооны хөтөлбөрт 2026 оны 1 сарын 11- 1 сарын 21 хооронд хамрагдаж Катаниагийн их сургуулийн Барилга Архитектурын тэнхимд ажиллаад ирлээ. Энэ ажиллах хугацаанд семестерийн сүүлийн 7 хоног таарч оюутнууд амрах дөхөөд сургуулиас зохион байгуулж байгаа хээрийн танилцах аялалуудад хамрагдаж амжсан нь азтай байлаа.  Сонирхолтой шийдэл бүхий боомт, усан цахилгаан станц, давалгаа намжаагуур үзсэн тухайгаа энд хуваалцая.

Италийн Ансипа боомтын доод хашиц талаас


Катаниад очоод Сицилийн арлын төв орчимд байх Троина гээд уулан дээр байрлах хотын хойт талд Ансипа хэмээс боомт бүхий усан санг очиж үзэж боломж тохиолдов. Троина гол дээрх уг усан сангийн боомт нь 1950 оноос 1953 оны хооронд баригдсан тулгуурт бетон боомт бөгөөд боомтын өндөр 112 м, усан сангийн эзлэхүүн нь 30.4 сая м3 юм байна. Боомтын ашиглалтыг ENEL эрчим хүчний компани хариуцдаг ба уг усан сан нь хот суурины ус хангамж, усалгаатай газар тариалан, усан цахилгаан станцын зориулалтаар ажилладаг байна. Гэхдээ ус хангамжийн тэргүүлэх зорилгоор ашигладаг гэнэ. 

Энд хоёр зүйлийн зургийг авсан. Эхнийх нь цаад уулын энгэрт жалганд байршуулсан босгонууд. Уг босгонууд нь хөрсний элэгдлийг бууруулах усны барилга байгууламжууд өгөөд дор хаяж 3-4 цуваа байрлуулж байж үр дүнгээ өгдөг. 

Мэдээж эхлээд Ансипа усан сангаас ус авч эрчим хүч гаргадаг усан цахилгаан станцад очсон. 
Төв Троинагийн усан цахилгаан станц гээд уг станц нь мөн 1950-1953 оны үед баригдсан ба Усан сангаас 10 км орчим зайтай (Ямар хол юм бэ гэмээр) байдаг. Нийт суурилагдсан хүчин чадал нь 22 МВт бөгөөд гурван ширхэг Пелтон турбинтэй байна. 

УЦС-ын турбин ба генераторуул харагдаж байна. 

Цэнхэр нь турбин, улаан нь генератор юм.

Энд УЦС-ийн үндсэн үзүүлэлтүүд харагдана. 1 түрэлтэт хоолойттой бөгөөд нийт 800 л/с ус дамжуулах багтаамжтай бөгөөд 880 -с 525 м хооронд түрэлтийг ашигладаг байна. 355 м -ийн түрэлтэд ажилладаг байх нь. 

Төв Троинагийн усан цахилгаан станцаас Этна галт уул сайхан харагдана. 

Ногоон эрчим хүчнүүд хослон ажиллах нь хичнээн сайхан. 

Усан цахилгаан станцуудын уламжлал буюу тэтгэвэрт гарсан ажлын дугуйгаар хөшөө босгосон байдал

Түрэлтэт хоолой 10 км зам туулж ирнэ. 

Усан цахилгаан станцын барилгын харагдах байдал

Троина хот. Уулын орой дээр хадан дээр баригдсан байх юм.

Ансипа боомт - дээд хашиц талд

Ансипа боомтын ус хаях туннелийн байгууламж

Илүүдэл ус хаях хажуугийн ус хаях барилга

Тохируулгатай ус хаях барилга

Орчуулбал Энэ бүтээн байгуулалтын хийсэн хөдөлмөрч хүмүүсийг хэзээч мартахгүй л гэсэн байх шиг байгаан. 

Катаниагийн их сургуулийн civil engineering - барилга байгууламжийн ангийн оюутнууд

Ус хаях барилга нь үнэхээр чамин шийдэлтэй. Бичлэг дээр тайлбарлагдана. 

Боомт дээд хашиц талаас - тулгуурын тулц налуунууд дөнгөж харагдаж байна. Энэ маш цэвэр устай л гэсэн гэвч өнгө нь арай л өөр байсан. 

Ус хаях туннелрүү орох хэсэг

Тохиуулгатай ус хаях хоёр алгасал

Гадаргуун хавтгай хаалт, доод нүүр талаас

Очиж зураг авхуулахад аятайхан байршил

Доод хашиц талруу буугаад боомтын дотор талруу орох галарейруу нэвтэрч буй байдал

Галарей дотор орж ирсэн. Эндээс л энэхүү тулгуурт боомт одоо хөндийт боомт болсонийг харж болно. 

Тулгуурт боомт нь нимгэн бүтээцтэй бөгөөд Троина голын ус хүйтэн байдаг, боомтын доод налуу наран ээвэр учир халуун хүйтний харшлаас болж температурын хүчдэл үүсэж боомтод босоо ан цавууд үүсэж эхэлсэн байна. Мөн газар хөдлөлийн эрчим галт уулаас шалтгаалж нэмэгдэж байгаа учир боомтын хүчитгэх шаардлагатай болсон. Ингээд доод хашиц талыг битүүлж дулаан тусгаарлах үе хйиснээс гадна ган карказаар хүчитгэж өгчээ. Өмнө нь тулгуурт боомт байсан бол 40 жилийн дараа одоо хөндийт бетон боомт болжээ. 

Бетоны ан цав хэмжих экстенсометр

extensometer

Баруун жигүүрийн шүүрүүлийн галарей

Боомтын чичирхийлэл хэмжих багаж

Шүүрэлтийн усны сөрөг даралт хэмжих даралтат пьезометр

Боомтын байгуулалт: Боомт ба ус хаях барилгыг хараарай. 

Боомт баруун доод жигүүрээс

Боомт баруун хяр дээрээс

Боомт зүүн хяр дээрээс

Боомт доод хашица талаас 

Ансипа нуурыг бас Сартори нуур гэж албан ёсоор нэрлэдэг бололтой. 

Ус хаях барилга


No comments:

Post a Comment