Thursday, January 17, 2019

Коо ус хуримтлуурын цахилгаан станцын тухай /Coo PSHPP/

Белгийн Коо ус хуримтлуурын цахилгаан станцаар зорчсон тэмдэглэл
Guided tour notes for Coo pumped storage hydropower plant

Коо ус хуримтлуурын цахилгаан станцын машины залруу орох хонгил
Белгийн Коо (үнэндээ бүтэн нэр нь Coo-trois-Ponts hydroelectric power station юм.) ус хуримтлуурын цахилгаан станцад 2018 оны 5 сарын 18 -нд зочилсон билээ. Германы Аахен хотоос өглөө хөдөлж Белгийн Еүпен боомт, байгалийн усны чанар сайжруулах станцуудыг үзсэний дараагаар энэхүү ус хуримтлуурын цахилгаан станцыг үзсэн юм. Цахилгаан станцын ерөнхий мэдээллийг хүргэе.

  • Хүчин чадал: 1164 МВт
  • УЦС-ын түрэлт: 275 м
  • Дээд усан сангийн эзлэхүүн: 8.45 сая м3
  • Доод усан сангийн эзлэхүүн: 8.45 сая м3 (Үнэндээ дээд доод усан сангийн эзлэхүүн зарчмын хувьд тэнцүү байж болох ч өөр байж ч болно л доо.)
  • Ашиглалтанд орсон он: 1969-1978
  • Турбин-насосны төрөл: Францис хэлбэрийн босоо тэнхлэгт турбин-насос
Ус хуримтлуурын УЦС-ын талаар мэдлэггүй бол энийг уншаарай. 


Энэ усан цахилгаан станцыг Белгичүүд Тиханге цөмийн цахилгаан станцыг байгуулах төлөвлөгөөндөө багтааж барьж байгуулсан байна. Тухайн үед Белгид үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж эрчим хүчний эрэлт их байжээ. Уг Тиханге цөмийн цахилгаан станц нь 3153 МВт хүчин чадалтай бөгөөд түүнийг тогтворжуулах, илүүдэл эрчим хүчийг нь хадгалах, системийг уян хатан байлгахын тулд хүчин чадлын ядаж 50 хувьд хүрэх усан цахилгаан станц хэрэгтэй байсан аж. Тэгээд л байгаа боломжит ойрхон голуудын усны нөөц нь энгийн өндөр хүчин чадалтай УЦС байгуулах техникийн боломж байхгүй байсан учир ус хуримтлуурын усан цахилгаан станцыг Амблеве голыг түшиглэн байгуулах судалгааг хийж төлөвлөгөөг гаргасан байна. Анх УЦС нь 474 МВт-ын хүчин чадалтайгаар 1969 онд эхний хэсгийг нь ашиглалтанд оруулсан байна. Дараагийн хэсгийг нь 1978 онд ашиглалтанд оруулсан бөгөөд эдгээр хоёр хэсэг нь тус бүрдээ өөр дээд усан сангуудтай юм байна. Өөрөөр хэлбэл дээрээ 2 усан сантай, доороо нэг усан сантай болно. Энэ УЦС-д маш сонирхолтой техникийн шийдлүүд хийгдсэн бөгөөд тэдгээрийг санаж байгаагаас дурьдвал:
  • Доод усан санг уулын хөндийг хааж 10 болон 30 м өндөр хоёр шороон боомт барьж үүсгэсэн байна.
  • Дээд усан сангуудыг хагас ухалга овоолгод барьсан байна. 
  • Усаа мэдээж голоос авч болно. Гэхдээ уулсын борооны усыг цуглуулж доод усан сандаа хуримтлуулдаг гэнэ. Хур борооны ус нь хэрэглээний усаа сэлбэхэд илүү гадаад зогсохгүй шууд голруу бас нийлүүлдэг гэсэн. Өөрөөр хэлбэл усан сангаас уурших уснаас тэр хавьд орж байгаа борооны ус илүү байна гэсэн үг. Ингэснээр голоос ус авалгүй хэдэн арван жил ажиллаж байгаа гэнэ. 
  • УЦС-д анх босоо тэнхлэгийн турбиныг суулгаж туршилт хийсэн байна. 
  • Одоо УЦС-ыг өргөтгөх төсөл яригдаж байгаа гэнэ. Ингэхдээ бас орчин үеийн технологи болох гидраликийн богино хэлхээг ашиглана гэнэ. Гайхалтай.

Энэ нийтлэлийг жилийн дараа бичиж байгаа болохоор их зүйл мартсан байна. Гэхдээ бүгд эвлүүлсэн бичлэг дээр байгаа учир та бүхэн таалан соёрхоорой. Оюутнуудад илүү мэдээлэл болох юм болов уу гэж бодлоо.
Монгол улс маань Эрчим хүчний тогтвортой системтэй, хараат бус болохын тулд дор хаяж 100 МВт-ын эрчим хүч хадгалах усан цахилгаан станц хэрэгтэй. Үүнийг УБ-т болсон энэ намрын 9 сарын 15 нд болсон осол сайхан баталж өгсөн. Цахилгааны мөнгөн дээр нэмж авдаг сэргээгдэх эрчим хүчний татварын мөнгөөрөө одоо нар салхиа жаахан орхиод системээ сайжруулах УЦС-уудын талаар бодох хэрэгтэй байна. Дараа нь хэрэгцээнийхээ шаардлагаар төлөвлөлтөө хийгээд эх үүсгүүрүүдээ нар байна уу, салхи байна уу, ус байна уу нэмээд л байх хэрэгтэй. Эрчим хүч хэт бизнесийн чанартай болохоороо буруу бодлогын уршигаар бөөн хэрэггүй эх үүсгүүрүүд бий болгосон юм шиг...... төлөвлөлтгүй, горимын динамик чанарыг хадгалахгүй ...... за за.

Энэ усан цахилгаан станцын талаар виртуал аялалыг эндээс үзээрэй. Илүү товч тодорхой зургуудыг дараах зураг болон бичлэгнүүдээс үзнэ үү. Бид таньд тайлбарлагчтай аялал санал болгож байна. 


УЦС-ын машины залнаас нөгөө талаар гарч ирэх хонгилын өмнө. Цаана харагдаж байгаа том хоёр хоолой бол хөргөлтийн, агааржуулалтын том хоолойнууд болно. 

Энэ станцын эзэмшигч нь Алдарт Электрабел болно. 

2-р ээлжийн дээд усан сангийн налууг аспалтаар хучиж байгаа байдал.

Ер нь хаана ч очсон УЦС-ууд өөрсдийн гэсэн үзмэрийн газартай, нийтэд мэдээлэл өгөх семинарын өрөөтэй байх юм.

Бидэнд зориулж цахилгаан станцын ерөнхий инженер, ахлах инженерүүд мэдээлэл хийв. Тэдгээр хоёулаа усны барилгын инженерүүд байсан учир бидэнд тэр талаас нь илүү тайлбарлаж өгөвөө. 

Энэ бичлэгийг эндээс үзээрэй. 

Дээд усан сангийн ус авах барилгын толгойн хэсэг. Түрэлтэт хоолойн толгойн хэсэг ч гэж нэрлэж болно. Оюутнуудад хэлэхэд Насос станцын курсын төсөл бол ус хуримтлуурын цахилгаан станцын төсөл л гэсэн үг. Энэ бол насосны түрэлтэт хоолойн гаралтын хэсэг хэсэг үг л дээ. Зурсан л байл гүй. 

Дээд хоёр усан сангийн нэг нь бүрэн ажиллагаанд нөгөөх нь барилга угсралтын ажлын эд дунд..

Ингээд УЦС-ыг нарийн үзэхээр семинарын өрөөнөөс гараад доод усан сангийн хөвөөгөөр машины залны зүг алхаваа. 

УЦС-ын турбины зайлуулах хоолой эсвэл насосны сорох хоолойн толгойн хэсэгт байх ашиглалтын кран. Мэдээж хаалтын нээж хаах, хог хагшаас цэвэрлэх зориулалттай.

Хойт талаасаа нэг иймэрхүү.

Засвар үйлчилгээний үед энэ хоёр хаалтыг өргөж аваачаад оролтын хэсгийг хаадаг гэсэн. 


Албан байр, дэд станц

Энд ажилласан нэг сайн гагнуурчинд зориулсан байхаа.

Энд ажиллаж байгаад кавитацад ороод тэтгэвэртээ гарсан насос-турбины ажлын дугуй жуулчин зочидыг угтаад байж байгаа хэрэг. Насос-турбины ажлын дугу турбиныхыг бодвол нимгэн бас зарим нэг онцлог чанаруудтай гэж байгаа. Мэдээж тооцооны арга нь өөр л дөө.

Ажлын дугуй дотроо гурван нүхтэй байгааг харж байна уу. Энэ нүхнүүд насосны горимд шилжихэд чухал үүрэгтэй гэж байгаа. 

Төрсөн он сар, нас сүүдэр, өнгөрсөн он, нэр гэх мэт байна. Сайн хараарай. 

Ахлах инженер маш сайн тайлбарласан.

Ажлын дугуйн далбангууд

Турбины эргэлдэх голтой холбогдох хэсэг, мөн нөгөө ач холбогдол бүхий нүхийг хараарай. 

Ажлын дугуйн чиглүүлэх хавхлагатай улзах хэсэг. 

Ажлын дугуйн хөшөө хойт талаасаа.


Ажлын дугуй зочидтой хамт

Хашаа

Дэд станц, энэний талаар бас олон зүйл ярьсан. Мартсан бөлгөө. Ямар ч байсан гурван фазтай, өсгөөд, тогторжуулаад явуулдаг, бас авдаг.

Ингээд уулын 30-40 м гүнд байгаа машины залыг очиж үзэхээр явлаа.

Машины залан дотор. Энд байгаа 3 н генератоын толгой нь өдөөгчийг харуулж байгаа юм. Анх ашиглалтанд орсон гурван машин. Дараагийхыг нь илүү найдвартай туршлагатайгаар суурилуулсан гэж байгаа. 


Хонгилын амруу харсан зураг. Энийг ашиглалтын хонгол гэж нэрлэж байгаа юм. Том машин механизм орох бүрэн боломжтой. 

Станц дотор дуу чимээ гэж жигтэйхэн. Яг энэ үед ажиллагүй байсан ч хөргөлт, агааржуулалтын систем нь их чимээтэй байлаа. 

Мэдээж станц болгонд гүүрэн кран байдаг. 


Машины залны барилгын схем, зарим нэг чухал зүйлсийн тэмдэглэгээ, аврах гарц гэх мэт

Удирдлага, хяналын шүүгээ олон байлаа. 

Масло тос шахах насоснууд

Машины зал олон давхар, одоо бид яг генераторын статор байх давхарт байх шиг байна. 


Үнэндээ УЦС бол маш төвөгтэй үйлдвэр юм. Энд харагдаж байгаа тос масло хийн, хөргөлтийн гэх мэт янз бүрийн л системүүд байх юм.


Серво-мотор

Хяналтын шүүгээ.

Чиглүүлэх апаратны хонгилд. Ер нь бол энэ доторх хэсэг нь тос маслондоо хөлөрсөн л юм байдаг. 



Удирдлага хяналтын шүүгээ, энэ хэсэг болс маш цэвэрхэн эмх цэгцтэй байлаа. 





Ингээд доошоо хэдэн ч давхар явж байгаа юм буу мэд.

Энэ моторууд тээр доод давхарт байгаа насосууд, хаалтуудыг эргүүлнэ гэж байгаа. 

Доошоо явж байгаа голыг нь хараарай. 


За энд ус шавхалтын систем харагдаж байна. 

Турбин-насосны зөвлөх компани.

3-р агергатын чиглүүлэх камерын үзлэгийн хэсэг. Үнэндээ үүнээс доош яваад харах зүйл үгүй билээ. 



Түрэлтийн хоолойн хэсэг харагдаж байна. 

Түрэлтийн хоолойн хажууд ирсэн. 

Түрэлтийн хоолойн хэв гажилтын залгаас.... Юу гэдэг билээ оюутнуудаа????

За энд ажлын үндсэн эрвээхэй хаалт байна. Мэдээж гидро шахуургаар ажилуулна. 

Юүлэх хоолойны хаалтыг бол гараараа эргүүлчихнэ. 




Нэгдүгээр агергат


УЦС-ын нарийвчилсан зураг төсөл амаргүй байна гэдгийг дээрх зургууд харуулах байлгүй дээ. 

хяналтын самбар, мэдээлүүдийг харж болно. 

За ингээд машины залнаас гарлаа даа. 

Гарах хэсгийн хонгил жижигхээн. Хүн л явах зориулалттай.

Зочидод зориулсан үзмэрийн хэсэгт байгаа макет. 


Машины зал, өдөөгчийн толгойнууд

Мотор-генератоын харагдах байдал


Турбин-насосны ажлын дугуй зайлуулах сорох хоолой

Түрэлтэт хоолойн тохируулгын хаалт


Коо УХУЦС-ын схем

Доод усан сангийн эхний шороон боомт. Энэ харагдаж байгаа уулын цаана нөгөө боомт нь бий. 
За ингээд та бүхэнд хийсэн тайлбартай бичлэгийг хүргье. 



Зураглаач, Найруулагч хоёр

4 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Сайн байна уу. Ус хуримтлуурын цахилгаан станцын талаар сонирхолтой тэмдэглэл оруулсан байна. Энэ цахилгаан станц нь сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй орох уу?Ер нь ямар төрөлдөө ордог вэ?

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу. Албан ёсоор бол сэргээгдэх эрчим хүчинд орохгүй. Гэхдээ ашиглаж байгаа тоног төхөөрөмж, барилга байгууламжууд сэргээгдэх эрчим хүчнийхтэй ижил. Шинээр энерги бий болгох тохиолдол бараг ховор. Зөвхөн энерги хадгалах л зорилготой.

      Delete
  3. Монгол улс шөнө цахилгааны илүүдэлтэй, орой дутагдалтай гээд байгаа. иймд иймэрхүү шийдэл монгол улсад байж болох л нэг хувилбар юм биш үү

    ReplyDelete