Усны эрчим хүчний тухай хүүхдэд зориулсан бодит танин мэдэхүй
Орчин үеийн мэдээллийн нийгэмд бодит үнэнг ул суурьтай танин мэдэх чадвар хүн бүрт шаардлагатай. Энэ чадвар зөн билэг, шүтлэг бишрэлтэй огт хамаагүй бөгөөд үнэн дотор хүмүүжих, дэнслэх ухаантай холбоотой. Бодит нүдээр баталгаа тайлбартайгаар харж дүгнэж өгдөг орчинд өсөж хүмүүжсэний үндсэн дээр Дэнслэх ухааныг сүүлд түмэнтэй харьцаж, эрдэм мэдлэг өвөртлөхдөө олж авна. Гол суурь нь бодит үнэн мэдээлэл байх хэрэгтэй.
Канад улс. Даньел-Жонсон боомт. Улсын дунд Маник-5 нэрээр алдаршсан. |
- Усны эрчим хүч гэдэг бол сэргээгдэх эрчим хүч юм.
- Уснаас эрчим хүч гаргах усан цахилгаан станц/үйлдвэр нь хаягдалгүй, бохирдол үүсгэдэггүй энергийн эх үүсгүүр юм.
- Усны эрчим хүч ба усан цахилгаан станц нь маш олон жилийн түүхтэй бөгөөд батлагдсан технологийг хэрэглэдэг.
- Усны эрчим хүч маш чухал бөгөөд дэлхий дахинд өргөн хэрэглэгдэж буй сэргээгдэх эрчим хүчний төрөл юм.
- Усны эрчим хүч бол Монгол орны хувьд зайлшгүй байх ёстой үүсгүүрийн нэг юм.
- Ихэнх усны эрчим хүчийг боомт хэмээх барилгаар хиймэл нуур үүсгэж гаргадаг.
- Усан цахилгаан станцад хэрэглэгдэх ус байгалийн аясаар урсан ирдэг.
- Хиймэл нуурыг усан сан гэх ба энэ нь орчиндоо зөөлөн уур амьсгалыг бэлэглэнэ.
- Уснаас гарах эрчим хүчний үнэ бусад үүсгүүрээс гарах үнээс ямагт хямд байдаг.
- Усан цахилгаан станцын хамгийн бага нас 60 жилээр тооцогдоно.
- Дулаан орны усан сангууд метань, хүлэмжийн хийг ялгаруулдаг боловч нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхэд гарах байсан нүүрс хүчлийн хийг бууруулдаг.
- Загастай голд хамгаалах арга хэмжээгүй усан цахилгаан станц барих нь аюул учруулна.
- Усан сан үүссэнээр зарим төрлийн загасанд амьдралын таатай орчин бүрэлдэнэ.
- Маш том хэмжээний газар нутаг усан санд автах боловч энэ талбай бусад сэргээгдэх эх үүсгүүрийн эзлэх талбайтай харьцуулбал бага байдаг.
- Их урсацтай гол дээр усан сан үүсгэлгүй эрчих хүч үйлдвэрлэх боломжтой.
- Усан сан үүсгэсэнээр эх орны усны нөөцийг давхар нэмэгдүүлнэ. Монгол орон усны нөөцөөр дутмаг орны тоонд орох ба хүн ам өсөхийн хэрээр усны хүрэлцээ муудна.
- Ирээдүйн эрчим хүчний эх үүсгүүр сэргээгдэх эрчим хүч байх юм.
- Далайн давалгааг ашиглан усны эрчим хүч үйлдвэрлэж болдог.
- Эрчим хүчний үүсгүүр нь олон нийтийн хэрэглээ, тусын тулд баригддаг.
- Дэлхий дээр хамгийн том эрчим хүчний үүсгүүр нь усан цахилгаан станц юм.
- Усны эрчим хүчийг үйлдвэрлэх төхөөрөмжийг турбин гэж нэрлэдэг.
- Усан цахилгаан станц нь эрчим хүчийг хадгалах хэрэгсэлээр ашиглагддаг.
- Усан цахилгаан станц эрчим хүчний системийг тогтвортой аюулгүй байлгаж чаддаг чухал эх үүсгүүр юм.
- Усан сан, боомт, усан цахилгаан станц нь зөвхөн нэг хувилбараар баригддаг учир жуулчдын сонирхолыг их татдаг.
Даньел-Жонсон боомтын үүсгэсэн дугариг хэлбэртэй усан сангийн сансраас авсан зураг. Усан цахилгаан станц болон боомтыг нэг загвараар барьж болохгүйн олон шалтгааны нэг нь тофологийн нөхцөл юм. |
Холбоосоор усан санг газрын зураг дээр харж болно.
No comments:
Post a Comment