Thursday, June 25, 2015

The 4th international GIGAKU conference in Nagaoka

Нагаока дахь олон улсын технологийн шинжлэх ухааны 4-р хуралThe 4th international GIGAKU conference in Nagaoka


GIGAKU нэрний тухай

ГИГАКУ гэдэг нь эртны японы масктай бүжгийн үзүүлбэрийн нэр боловч энд дурдсан ГИГАКУ нь ГИ () болон ГАКУ () гэсэн хоёр үндэсний хослолоос тогтсон технологийн шинжлэх ухаан гэдэг утгыг илэрхийлж байгаа ухагдахуун юм. Нагаокагийн технологийн их сургууль энэ ухагдахуун дээр суурилж технологийн эрдэм, үйлдвэрлэлийн үрийг тарихаар ажиллаж чамгүй олон ажил хийж байгаа билээ. Үүний нэг нь жил бүр зохион байгуулагддаг энэхүү ГИГАКУ олон улсын хурал юм.

Хурлын үйл явц

Энэ жилийн хурал өмнөх жилүүдээс илүү өргөн дэлгэр болж байгаа юм. Өмнөх жилийн хурал Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллага JNTO – оос “Олон улсын хурлыг амжилттай зохион байгуулагч бөгөөд Инновацид үнэтэй хувь нэмэр оруулагч” хэмээх шагналыг хүртсэн байна. Хурал илтгэлийн 6-н төрөл, ханийн илтгэлийн 5-н хэсэгтэйгээр болж өнгөрсөн юм. Ханын ба хурлын илтгэлийн төрлүүд нь:
  • Ногоон технологи
  • Инноваци ба Бренд
  • Материал судлал
  • Хөдөлмөр хамгаалал ба аюулгүй байдлын технологи
  • ГИГАКҮ боловсрол
  • Техно парк

Хурлыг зохион байгуулах комисс 3 сараас эхлэн ажилласан ба гадаад оюутнуудыг татан оролцуулсан нь энэ жилийн хурлын онцлог байсан юм. Хөтөлбөр, ажил үүргийн хуваарилалтыг эртнээс төлөвлөж тогтдог, яаруу сандруу байхаас сэргийлдэг гэх мэт давуу тал япончуудад үргэлж ажиглагддаг.

Эрээвэр хураавар тэмдэглэл

Энэ хуралд НТС-ийн (NUT) түнш, хамтран ажилладаг сургуулиас гадна, харилцан төсөл хэрэгжүүлдэг, төсөлд хамрагддаг аж ахуйн нэгж, үйлвэрлэлийн төлөөлөл, улс хоорондын боловсрол, шинжлэх ухааны төслүүдийн баг гэх мэт нийт 500 гаруй зочид төлөөлөгчид оролцож байв. Үүнээс зүүн өмнөд азийн Вьетнам, Тайланд, Мяанмар, Хятад гэх мэт орноос гадна хамтран хөтөлбөр хэрэгжүүлдэг Мексик, Малайз, Монгол гэх мэт улсууд оролцож туршлага мэдээллээ солилцов. Монгол улсын хувьд Дээд боловсролтой инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх төсөл, боловсролын хамтын Хос хөтөлбөр гэх мэт ажиллагаагаар НТС ба ШУТИС хамтран ажиллаж байгаа юм.

Figure 1. Удиртгал хурлын үед НТС-ын ерөнхийлөгч Коичи Нийхарагийн илтгэл. Тэрээр ГИГАКУ-гийн тухай тайлбарлаж, НТС-ын бусд үйлдвэрлэл болон их сургуулиудтай хамтран ажилласан туршлага, хэрэгжүүлж буй төслүүдийн талаар маш урт илтгэл танилцуулсан юм.
2015 оны 6 сарын 19-21-ны хооронд уг хурал зохион байгуулагдсан ба 19-ны өдөр хүндэт зочдод зориулан экскурсийг ивээн тэтгэгч болон хамтран ажиллагч үйлдвэрүүдээр явж хийсэн юм. 20 ба 21-ны өдрүүд хурлын гол өдрүүд байсан ба 20-ны өглөө бүх оролцогчдод зориулсан удиртгал хурлыг Лекцийн барилган А танхимд хийсэн юм. Уг удиртгал хуралд нэр нөлөө бүхий оролцогчид илтгэл хэлэлцүүлж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүн, чаашдын зорилт, төлөвлөгөө зэргийг танилцуулсан юм. Уг хурлыг НТС-ийн ерөнхийлөгч Коичи Нийхара эхлүүлж, Япон дахь Мексикийн элчин сайдын төлөөлөгч ноён Сергио Алберто “Мексик-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ, хүчилж эхэлсэний 10 жилийн ой” хэмээх илтгэлээр үргэлжлүүлсэн юм. Мексик Японы хоорондын худалдаа арилжааны үнэлгээ жилээс жилд өсөж байгаа нь эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээний ач тус хэмээн үзэж байна. Худалдаанаас гадна боловсролын салбарт чамгүй хамтран ажиллаж байгаагийн тэргүүн эгнээнд НТС орж байгаа юм. Япон улсын Үндсэн Төхөөрөмжийн үйлдвэрлэлийн (OEMs) хөрөнгө оруулалт нь машин үйлдвэрлэлийн салбарт ихээхэн ахицтай байгаа ба Тояата, Ниссан, Мазда, Хонда гэх мэт корпориацууд шинээр үйлдвэр байгуулж байгаа нь механик инженерийн чиглэлд ажлын байрыг шинээр бий болгож, эдийн засгийн өсөлтөнд үсрэлтэд нөлөөллийг өгч байгааг цохон тэмдэглэж байв.

Figure 2. Машин ба тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн өсөлтийн хувь, Эдийн засгийн хамтын ажиллагааний гэрээний үр дүн

Figure 3. Мексик дахь гадаад шууд хөрөнгө оруулалтын (FDI) өсөлтийн хэмжээ

Figure 4. Дэлхийн машин үйлдвэрлэгч гүрнүүдийн жилийн нийт бүтээгдэхүүн, эрэмбэ. Мексикийн машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн жил тутам өсөж байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дэмжиж байна.
Гурав дахь илтгэгч нь ШУТИС-ийн ректор Б.Очирбат байсан ба тэрээр “ШУТИС-ийн өөрчлөлтийн өмнө тулгарч буй зарим асуудлууд” нэртэй илтгэлийг хэлэлцүүлж ШУТИС-ын өнөөгийн байдал, цаашид хөгжих стратегийг танилцуулав. Гурвадугаарт илтгэл тавигдсанаар хоср сургуулийн хооронд, цаашилбал хоср улсын хооронд харилцаа өргөжин хөгжиж, чухал төсөл хөтөлбөр, түүний үр дүн хүлээгдэж байгааг илтгэж байв.

Figure 5. ШУТИС-ын ректор Б.Очирбат
Илтгэлийн эхний хэсэгт ШУТИС системээ, чиглэлээ өөрчлөх тодорхой шалтгаануудыг дурьдсан ба эдгээрт сургалтын менежмент муу, засгын газрын дэмжлэг сул, идэвхигүй сургалт/суралцагч, судалгааны ажлын хомсдол, шинэлэг санаа, үйлдвэрлэлийн нэвтрэлт бага зэрэг байлаа.

Figure 6. Монгол-Японы Инженер Технологийн Дээд боловсролтон бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 1000 инженерийг монголоос Японп сургах ба эдгээр мэргэжилтэнгүүд КООСЭН, Хос хөтөлбөр, Мастер ба докторын хөтөлбөр, Зэргийн бус хөтөлбөр, Хамтарсан шинждэх ухааны судалгаа чиглэлээр хамрагдах боломжтой юм.
Ректор Б.Очирбат ШУТИС-ыг хөгжүүлэх хөтөлбөрийг үе шаттайгаар танилцуулж цаашид эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн их сургууль болох зорилготойг цохсон юм. энэ хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн олон улсын CDIO санаачлагад элсэн хөтөлбөрөө өөрчлөн хэвшүүлж байгаа юм. Дөрөв дахь илтгэгч нь Энэтхэгийн Мэдээлэл технологийн институтын ерөнхийлөгч Р.Гнанамоорти (R.Gnanamoorthy) “Дараагийн залгамж үе дахь техникийн өндөр боловсрол” хэмээх сэдвээр тавьж багш ба суралцагчийн талаар нарийн зүйлийг дурьдсан юм. Багш бол эрдэмд чиглүүлэгч, олон талын өргөн мэдлэгтэй байхыг ирээдүй шаардаж байгаа ба бүхийл боловсролын мэдээлэл онлайн орчинд байдаг шиг оюутны сонирхосон асуулт болгоны хариулт багшид байх ёстой гэсэн санааг хэлж байв.

Figure 7. Багш байхын тулд өндөр шаардлага тавигдах нь.
Өдий хүртэл багш төвтэй сургалт давамгайлсан нь суралцагчийн идэвхи буурч “идэвхит сургалтын” зарчим алдагдаж эхэлдэг ба ирээдүйд сурагч төвтэй сургалтын системд шилжих ёстой гэдгийг тэмдэглэв. Энэ нь манай ардын шавь төвч сургалтын арга барилтай ижил боловч орчин үеийн дэвшлийг агуулсан байна.

Figure 8. Суралцах пирамид. Зурагт өгүүлсэнээр суралцагч Лекцээс 5 хувийн мэдлэг авч нэмж материал уншсанаар 10 хувийн мэдлэг авч улмаар идэвхит байснаар пирамидын суурьт хүрч уг юмс үзэгдлийг 100 хувь танин мэдэх болно.

Figure 9. Суралцагч төвт сургалтын зарчим. Оюутан бүх идэвхит үйл ажиллагааны дунд байх ба багшийн лекцээс цааш вэб хичээл үзэж, бусадтайгаа харилцан ярилцаж санал солилцох гэх мэтээр нар зөв тойрч тайлан, реферат гэх мэт өөрийн сурсан зүйлийн гаргалгааг хийж үйл ажиллагаа дуусах юм.
Суралцах үйл явцад маш олон үйлдэлүүд багтаж байгаа учир тэр бүгдийг оюутан хэрэгжүүлж байж бүрэн мэдлэг эзэмших нийгэмд ирж байна. Багш бол ерөнхий мэдлэг суурийг өгч улмаар чиглүүлэх үүрэгтэй оролцоно. Тэрээр илтгэлээ
Дэлхий өөрчлөгдөж байна. Бид бас өөрчлөгдөх ёстой хэмээн
төгсгөсөн юм. Альч нөхцөл байдалд үргэлж шинэчлэлийг эрэлхийлж байх нь хөгжлийг дагуулж байдаг. Орчин нөхцөлдөө ханах нь хөгжлийн зогсолтийг бий болгож зэврүүлдэг хэмээн би бодож байлаа. Хэдий сайн тогтолцоо байсан ч гэсэн улам сайжруулах талаар үргэлж оролдлого эрэлхийлж байх ёстой юм байна. Бид амарлаа ч бусад нь амардаггүй эрдэм судлалын эрэлхийлж ажиллаж байна.
Дэлхий дээрх ихэнх боловсролын системд ахлах сургуулийг 12 дахь жилдээ (цэцэрлэг 3 жил, бага сургууль 6 жил, дунд сургууль 2 жил, ахлах сургууль 3 жил-Мексикийн жишээ) төгсөж бакалавр 4 жил, магистр 2 жил, доктор 3-4 жил хэмээн ангилагддаг. 12 жилийн тогтолцоонд шилжихээс өмнө 10 жилийн тогтолцоотой байсан нь зарим Монгол оюутнуудын гадаадад сурах боломжийг нь хааж байсан гэхэд хэлстэхгүй. Дараагийн илтгэлээр Мексикт КООСЭн буюу технологийн дээд сургуулийг байгуулсан туршлага, тогтолцоог танилцуулсан илтгэл байв. НТС нь Монгол, Мексик, Вьетнам, Тайланд гэх мэт улсуудад КООСЭН буюу технологийн коллежийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн нь уг сургуулийн элсэгчдийн 80 хувь нь КООСЭН сургуулиас ирдэгтэй холбоотой юм. Технологийн их сургуулийн нэг давуу тал нь КООСЭН дээр сурилдагт оршдог.

Figure 10. Мексик дахь КООСЭН хувилбар хэрхэн тэндэхийн боловсролын системд сууж өгсөнийг харуулж байна.
Мексик дахь КООСЭН төгссөн оюутан ажиллаж болохоос гадна Мексиктээ эсвэл Японд ирж үргэлжлүүлэн сурах боломжтой юм. Мөн хамгийн ач холбогдолтой тал нь үйлдвэрлэл дээр дадлагийг маш удаан хугацаагаар хийлгэдэг нь ажилд дадах, практикаас суралцах боломжийг олгодог.
Зургаадугаарт Баскийн орны төлөөлөгч илтгэл тавсан ба энэ нь Испанийн ард оршдог 3 сая хүнтэй жижигхэн улс юм байна. Испани ба энэ улс гэлтгүй Европ даяар ажилгүйдлийн төвшин ихэссэн учир заоуучууд ажил хайж ихэвлэн Франци, Арабын орнууд, Германыг чиглэдэг байна. Ажилгүйдэл нь эдийн засгийн уналтыг бий болгох ба тухайн орчны хямралыг сайжруулах боломж гарахгүй байгаа нь Европын холбоотой шууд хамаатай юм байна. Нэгдсэн гүйлгээний тэмдэгт Евро боловч өргөн барааны үнэ улс бүрт өөр, ханшийг барих, тоглолт хийх эрх Германаас бусад оронд төвөгтэй байдаг болтой юм. Гэвч Баскийн орныхон боловсролдоо анхаарч ажлын байрыг бий болгож залуучуудаа нутагтаа авч үлдэхийн тулд чамгүй ажил хийж Японтой харилцаа тогтоох боломжийг эрж хайж байгаа юм байна.
Нийт есөн илтгэл тавигдсанаас хамгийн сонирхол татсан нь Японы Эдийн засаг үйлдвэрлэлийн яам болон Боловсрол шинжлэх ухааны яам хоорондын нягт ажиллагааны тухай илтгэл байсан юм. Хөрөнгийг нь эдийн засгийн яам шийдэж, технологи, шийдлийг нь шинжлэх ухааны яам шийдэх нь хэн бүрт ойлгомжтой санагдавч энэ зарчимаар Монголын яамдууд ажилладаг билүү гэдгийг бодож үзэх ёстой юм билээ. Эдгээр яам хооронд төсөл хөтөлбөр хариуцсан тусгай агент байх ба дотроо хөрөнгө оруулалтын салбараар салж хамтарч ажилладаг юм байна. Эдийн засгийн яамны хүн гарч ирээд технологийн дэвшил, хүлэмжийн хийн бууралт, үйлдвэрлэлийн дэвшил яриад ирэхэд нь гайхсан нь уг яам шинжлэх ухааны яамтайгаа маш сайн ажилладагын үр дүн байсан юм.

Figure 11. Японы Эдийн засаг, худалдаа арилжааны яамны илтгэлийн сэдэв.

Бусад илтгэлүүд

Илтгэлийн давамгайлсан чиглэл нь материал, химийн инженерчлэл байсан ба бохир ус цэвэрлэх, зайн тандан судалын чиглэлд олон илтгэл ханын илтгэл хэлэлцэгдэж байв. Эдгээрээс бохир ус цэвэрлэх технологитой холбоотой зарим постерийн зургийг оруулъя.


Figure 12. Өөх тосоор баялаг бохир усыг Анаеробик Саадтай Реактороор цэвэрлэх тухай ханын илтгэл. Ааеробик саадтай Реактор (ABR) гэдэг нь сайжруулсан Септик танк гэж хэлж болох ба бохирын урсгалын замд нэмэлт саад ханануудыг байрлуулсанаараа ялгаатай. Судалгаагаар энэ арга нь уламжлалт Тунгаах урсгалтай анаеробик технологиос (UASB) давуу гэдгийг харуулсан гэнэ.

Figure 13. Байгалийн резиний хэрэглээ цэвэрлэх байгууламжид хэрхэн нөлөөлдөгийг судалсан судалгаа юм байна. Тайлбарлуулаагүй болхоор ойлголт муу байна. Сонирхсон уншигч ойлгох байхаа гэж найдъя.

Figure 14. Аммонийг хэрхэн цэвэрлэг талаар л судалж. Реакторын урсгал доошоо байх ба энд дотроо резин байрласан байх юм байна. Down flow hanging slunge reactor гэх ба сонирхолтой олон реакторууд байдаг юм байна. Бусдаас ялгарах тал нь уг резин дүүргэгчийн орчимд агаарын бөмблөгийг үүсгэх юм боловуу гэж бодлоо.

Figure 15. Хөөсөн баганатай Аераторын ажиллагааны тухай судалгаа. Ихэнх бохир усны реакторуудын судалгааг өөрсдөө жижиг хэмжээстэй үйлдэж туршилт хийдэг юм байна. Бохир усыг өөрсдөө бодис тунгаар нэмж бий болгон түүнийгээ хэр цэвэрлэж байгааг нь туршиж судалгаагаа явуулдаг.

Figure 16. Шриланка дахь хөдөөгийн ундны усны худгийн усны чанарыг зайнаас хянах тухай судалгаа. Шриланкийн хуурай бүс нутагт үл мэдэгдэх шалтгааны улмаас бөөрний нэг төрлийн өвлөл ихээхэн байдаг гэнэ. Үүний нэг шалгаан нь Фторийн өндөр концентраци юм болов уу?

Figure 17. Микро суваг дотуурх шингэний урсгалыг Урсгалын шугамын Петров Гларекиний эсрэг схемын ТЭА-аар тооцоход хэрэглэх тогтворжуулах параметрийн судалгаа. ТЭА буюу төгсгөлөг элементийн арга нь микро урсгалд нилээд сорилттой тулгадаг ба тоон шийдлийн тогтворшилт чухал үүрэгтэй.

Figure 18. Нэг лабораторын хоср найз Төгсгөлөг элементийн аргад Хөөсөн функцыг ашиглан судалгааны ажил хийсэн байв.
Бусад тэнхимд болсон илтгэлүүдээс зарим нэг сонирхол татсан зүйлс байсан нь Хятад одоогийн газар нутаг дээрээ газрын тос, Нүүрс, шатах ашигт малтмал хайгуул, ашиглалтын нөхцөл, аюулын зэргийг үнэлсэн газрын зургийг 4 удаа хийсэн ба 2009 онд хийсэн зураг нь бүр нарийвчлалтай баттай сүүлчийн зураг болсон гэнэ. Энд Өвөрмонгол, Шинжан-Уйгарын нутаг дэвсгэрч хамрагдах ба эдгээрийг эдийн засгийн эргэлдэнд оруулах нөхцлүүдийг мөн төлөвлөсөн байна. Гэхдээ илтгэлийн гол сэдэв нь ашиглах тохиолдолд тектоник, гадаргын шилжилт, гажилт бий болох эсэх, олборлолтын аюулын зэргийн талаар байсан юм.
Өөр нэг илтгэл нь үгийн морфологийн судалгаа байсан ба энэ нь тухайн үндэстэний хэлийг судлах, үг бүтэх ёсыг нарийвчлахад тустай комплекс аргыг хөгжүүлж байгаа тухай байсан ба ингэснээр харь үг, шинэ үгийг хэрхэн хэлний санд бий болгох, хэлний хувьслыг хянах боломжийг олгох юм байна
Мөн өндөр үр ашигтай Ли-ион батарэйг хэрхэн сайжруулж эрчим хүч хадгалах багтаамж, үр ашигыг нэмэгдүүлэх, үндсэн материалыг нь өөрчлөн судалгаа явуулсан байв. Байгалийн нөөц багасхын хирээр сэргээгдэх эрчим хүч гол үүрэг гүйцэтгэнэ. Үүнийг дагаж эрчим хүч хадгалах технологи хэрэгтэй болох нь дамжиггүй юм.
НТС нь Супер глобал сургууль болох зорилт тавин ажиллаж байна.

Бусад зургууд:
Бохир ус цэвэрлэх реакторт хөнгөн цагааний цемент бүхий фотокаталист материал ашиглах

Хурлын үеэр зочдод үйлчилж хурлын зохион байгуулалтанд оролцох Оюутны бүлгэм

Хурлын 6/20 өдөр бүх зочдод хүндэтгэлийн зоог барьсан ба уг зоогон дээр Дуу болон бөмбөр тоглож зочдод бэлэг барьсан юм. Урлагын номерыг үзүүлсэн хүмүүс нь бүгд НТС-ын оюутнууд бөгөөд маш олон урлаг спортын дугуйлан уг сургууль дээр ажилладаг. 

Монголоос уг хуралд ирсэн төлөөлөгчидтэй хамт. Зүүн гар талаас ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн захирал Др.Д.Цолмонбаатар, ШУТИС-ийн харъяа Технологийн дээд сургуулийн захирал А.Ганбаяр, ШУТИС-ийн ректор Др.Б.Очирбат. Б.Очирбат ректор мөн хүндэтгэлийн зоог дээр үг хэлж талархлаа илэрхийлсэн юм.

Монголоос оролцсон төлөөлөгчдийн хамт. Баруун гар талаас ШУТИс-ийн Эрдэм шинжилгээний албаны мэргэжилтэн Б.Дорждэрэм, Инженер техникийн дээд боловсролтон бэлтгэх төслийн зохицуулагч М.Туул, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний албаны мэргэжилтэн Б.Ундрах. Б.Ундрах нь НТС-ийн төгсөгч бөгөөд хоёр сургуулийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Зочид гийчид зоог эхлэхийг их удаан хүлээв. 

Б.Очирбат хүндэтгэлийн зоогийг нээж үг хэлж талархалаа илэрхийлэн цаашид хамтран ажиллах саналыг бүглэл нь тавьсан юм.

Японы архины хөхүүрийн таг хаглах ёслол. Нийгата муж тэр дундаа Нагаока будаа болон Сакайгаараа алдартай юм.

Бохир усны агуулагдсан Кумины гидропероксидийг бууруулах механизм

Батарейд хэрэглэх материалын харьцуулалт

Зоог эхлэхийг хүлээсээр л....
Урд зогсож байгаа багш бол Dr.Mikami Yoshiki бөгөөд тэрээр хурлыг зохион байгуулах комиссын дарга, гадаад харилцааны дэд проректорын хувьд хүндэтгэлийн зоогдонд үг хэлж бүр зохион байгуулахад оролцсон оюутнуудыг тайзанд урьж баяр хүргэсэн юм.  

Хурлын үеэр шилдэг ханын илтгэлийг шалгаруулж оюутнуудыг судалгааны ажилдаа ахиц гаргахад нь урамшуулан өргөмжлөл бэлэг дурсгалын зүйл гардуулсан юм.

Бидний бэлдсэн ханын сонин



No comments:

Post a Comment