Thursday, February 8, 2018

Монголын бага оврын УЦС-ууд /Small hydropowers in Mongolia/

Монголын бага оврын усан цахилгаан станцууд - 1
Гуулин, Үенч, Эрдэнэбулган, Манханы УЦС-ууд

Монголд бага оврийн усан цахилгаан станцын хөгжлийг түүчээлж дээрх цахилгаан станцуудыг төсөлөх, барьж байгуулахад гар бие оролцсон усны аж ахуйн компаниуд, чадварлаг инженер, техникийн ажилчдад бид талархаж явах ёстой. Энэ мэдээллийг бэлтгэж, зураг хөрөг авсан хүмүүст талархалаа илэрхийлж байна. Би мэдээллийг оруулсан төдий үүрэгтэй. Та бүхэн дээрх УЦС-уудын талаарх товч мэдээллийг таалан соёрхоно уу. 
Гуулингийн УЦС-ын харагдах байдал, түрэлтэт хоолой, станцын барилга

ГОВЬ-АЛТАЙН ГУУЛИНГИЙН УЦС

УЦС-ыг Гуулингийн услалтын системийн сувгийг ашиглан 400 кВт-ын хүчин чадалтайгаар 1998 онд барьж ашиглалтанд оруулсан байна.
Станц түрэлтийн усан сан, түрэлтэт шугам, станцын байшин, ус зайлуулах суваг зэргээс бүрдэнэ.
Гуулингийн УЦС-ын техникийн үндсэн үзүүлэлтүүд:
  • Газар зүйн байршил:                 Говь-Алтай аймаг Дэлгэр сум, Гуулин тосгон
  • ЦЭХ хангах сумууд:                     Дэлгэр, Гуулин, Шилүүстэй
  • Голын нэр:                                   Завхан гол
  • Суурилагдсан хүчин чадал:     400 кВт
  • Усны суваг:                                  825 м
  • Түрэлтэд хоолой:                       235 м
  • Түрэлтэд хоолойн диаметр:   1 м
  • Агрегатын тоо:                            (2х200 кВт )
  • Үндсэн трансформатор:          3 фаз, тосоор дүүргэсэн, агаарын хөргөлттэй
  • Дэд станцын барилга:              Далд
  • Хүчдэл:                                         0.4/10.5 кВ

Гуулингийн услалтын системийн суваг

Ус хуваарилах толгойн барилга

УЦС-ын барилга

УЦС-ын турбин генератор /гидроагергат/
ХОВДЫН ҮЕНЧИЙН УЦС

          Үенчийн УЦС нь  Ховд аймгийн Үенч сумын нутагт орших Үенч гол дээр 2005 онд баригдаж ашиглалтанд орсон. УЦС нь деривацийн усан цахилгаан станц бөгөөд нийт деривацийн сувгийн урт нь 5020 м, хаях сувгийн урт нь 273 м, бусад хэсэгт түрэлтэт сан, түрэлтэт хоолой, станцын барилга байршина.  Үенч голын усыг улирлын тохируулгатайгаар ашиглахаар 14 м өндөр шороон боомт барьсан бөгөөд усан сан нь 1 338 000 шоо метр ус хуримтлуулах боломжтой юм. УЦС нь дулааны улиралд буюу хаврын шар ус урсаж эхлэх үеэс намрын мөс тогтох хүртэлх  дулааны улиралд дунджаар 210 хоног ажиллана. Суурилагдсан чадал нь 960 кВт бөгөөд Үенч, Алтай, Булган сумыг Үенч голын урсацын хэмжээнээс хамаарч жилдээ 1.1-2.4 сая кВт/ц цахилгаан эрчим хүчээр хангана.
Үенчийн УЦС-ын улирлын тохируулгатай усан сан

Усан сан, ус тохируулах барилга

Төмөр бетон хавтан доторлогоотой деривацийн суваг

Гатлуур хоолой / Акведук/   

Түрэлтэт сан, түрэлтэт хоолой

Түрэлтэт сан, түрэлтэт хоолой

УЦС-ын ус хаях барилгын хэсэг

Үенчийн УЦС-ын гол барилга
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРДЭНЭБУЛГАНЫ
УСАН ЦАХИЛГААН СТАНЦ

Усан цахилгаан станцын товч танилцуулга

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт сумын төвөөс 3 км зайтай газар Эгийн гол дээрх усан цахилгаан станцын барилгын ажлыг Дани улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 2002 онд эхэлжээ. УЦС-ын барилга байгууламжийн ажлын зураг төсвийг “Монхидро” ХХК 2001 онд боловсруулсан байна. Тухайн үед УЦС-ын барилгын нийт төсөвт өртөг ажлын зурагт 650’000.00 сая төгрөгөөр төсөвлөгдсөн. Гэвч зураг төсвийг хийж байсан 2001 оноос хойш барилга угсралтыг удаан хийснээс болж шатахуун тослох материал, барилгын материалын үнэ нэмэгдсэн зэргээс шалтгаалан усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын хэмжээ 900’000.0 сая төгрөг болж нэмэгдсэн байна.

УЦС-ын барилга байгууламж дараахи үндсэн хэсгүүдээс бүрдэж байна.
  • Ус дөхүүлэх суваг
  • Ус хуваарилах болон загас өнгөрүүлэх барилга
  • Деривацын суваг
  • Турбины ус авах камер
  • Турбин генератор
  • Ус зайлуулах камер
  • Ус зайлуулах суваг
  • Станцын (машины заал, удирдлагын өрөө, засвар, үйлчилгээний байр) байшин

1. Ус дөхүүлэх суваг:
Ус дөхүүлэх суваг нь нийт 673.2м урттай, 7.43м3/с өнгөрүүлэх чадвартай. Сувгийн доторлогоог 0.2м зузаантай элс хайрган бэлтгэл үе дээр 0.2-0.3м зузаантай чулуун бэхэлгээ хийж өгсөн байна.
Ус дөхүүлэх суваг болон толгойн барилга

Ус дөхүүлэх суваг болон толгойн барилга
Энэ оны (2006 оны) 7-8 дугаар сард болсон үерийн улмаас сувгийн дотор талд хуримтлагдсан хагшаасыг цэвэрлэх шаардлагатай.

2. Ус хуваарилах болон загас өнгөрүүлэх байгууламж:
Ус хуваарилах байгууламж нь деривацын сувгаар дамжин турбин, генераторт очих тооцоот зарцуулгыг тохируулах хаалт, хагшаас угаах байгууламжуудаас бүрдэнэ. Мөн деривацын сувагт загас орохоос хамгаална.
Ус хуваарилах болон загас хамгаалах барилга

Ус хуваарилах болон загас хамгаалах барилга 
Ажлын зурагт заасны дагуу хавтгай хаалтууд өргөгчүүдийн угсралтыг хийж дуусгах.

3. Деривацын суваг:
Деривацын суваг нь нийт 1484 м урт, 6.91 м3/с зарцуулга өнгөрүүлэх чадвартай,  нийт уртын дагуу 0.2 м зузаан элсэн бэлтгэл үе дээр (2.5x1.8x0.10 м) хэмжээтэй төмөр бетон хавтан цутгаж доторлосон байна.
Деривацын суваг

Деривацын сувгийн эхлэл
Деривацын сувгийн доод налуугийн нэлээд хэсэг нь овоолгонд явж байна. Сувгийн овоолгонд явж байгаа хэсгийн овоолгыг ажлын зургийн дагуу өргөсгөж нягтруулгыг сайн хийж өгөх шаардлагатай байна.

4. Станцын байшин:
Усан цахилгаан станцын байшин нь машин заал, удирдлагын өрөө, тоног төхөөрөмж хадгалах өрөө, амралтын өрөөнүүдээс бүрдэнэ. Уг байшинг төмөр бетон каракас зангидан гадна ханыг 64 см зузаантай тоосгоор барьсан байна.
УЦС-ын байшин

УЦС-ын байшингийн хяналтын өрөө
Станцын байшингийн машин заалны хаалга, цонхыг угсрах шиллэх, мөн шалыг цутгаж өнгөлөх ажлыг яаралтай хийх шаардлагатай байна. 

5.Турбин, генератор:
БНХАУ-ын босоо голтой 2 ширхэг ZD560-LM80 маркын турбин, SFW-100 маркын генераторыг тус тус суурилуулсан байна. БНХАУ-ын тоног төхөөрөмж нийлүүлэгч комïаниас 8 дугаар сарын 20-оос 9 дүгээр 10-ны хооронд турбин генераторын угсралтын ажлыг хийж дуусгасан байна. 
УЦС-ын турбин, генератор

Турбин, генераторын марк
Турбин генераторын ус сорох камерын хаалтуудыг ажлын зургийн дагуу угсрах шаардлагтай. Мөн станцын байшингийн дотоод халаалтын угсралтын ажлыг зургийн дагуу хийж дуусгах шаардлагатай.


6. Цахилгаан дамжуулах шугам:
Усан цахилгаан станцын үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчийг 250КВа-ийн дэд өртөөгөөр 2.86 км зайд 10кВ-ын цахилгаан дамжуулах шугамаар сумын төврүү дамжуулж байна.


ХОВД АЙМГИЙН МАНХАН, МӨНХХАЙРХАН СУМДЫН УЦС-ЫН
ТОЛГОЙН БАРИЛГА ДЭЭР 2007 ОНД ХИЙГДСЭН ЗАСВАР
ШИНЭЧЛЭЛТИЙН АЖИЛ

Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан сумдын УЦС-ын толгойн барилгын засвар, шинэчлэлтийн ажлыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Шар мөрөн Ляо мөрөн барилгын товчоо” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Манхан суманд засварын ажлын нийт 90 хувийг, Мөнххайрхан суманд засварын ажлын нийт 30 хувийг 2006 онд хийж гүйцэтгэсэн байна.
Мөнххайрхан суманд 2007 оны 5 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн УЦС-ын толгойн барилгын засвар, шинэчлэлтийн ажил эхэлж 6 дугаар сарын 1-нд дууссан байна. Засвар, шинэчлэлтийн ажлаар Мөнххайрхан сумын УЦС-ын барилга дээр дараах ажлууд хийгдсэн байна. Үүнд:
-        Илүүдэл ус халиагуурын бетоны ажил
-        Усны түвшин өргөх шороон боомтын ажил
-        Усны түвшин өргөх шороон боомтын дээд налууд геомембрам, геотехстил дэвсэх ажил
-        Шороон боомтын дээд, доод налууд чулуун бэхэлгээ хийх ажил
-        Деривацын сувгийн доторлогооны хавтанг засварлах ажил
-        Деривацын сувгийг хажуу уулын үерээс хамгаалах далан барих ажил
-        Түрэлтийн усан сангийн дотор ханыг сэргээн засварлах зэраг ажлууд
хийгдэж дууссан байна.
Усны түвшин өргөх шороон боомт
(баруун эргээс)

Усны түвшин өргөх шороон боомт
(зүүн эргээс)

Илүүдэл ус халиагуур

Илүүдэл ус халиагуур (доод хашицаас)

Деривацын суваг

Деривацын суваг, уулын үерээс хамгаалах шороон далан

Ус түрэлтийн сангийн ус авах хэсэг

Ус түрэлтийн сангийн түрэлтийн
хоолойтой холбогдох хэсэг
Манхан суманд 2007 оны 6 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн УЦС-ын толгойн барилга засвар, шинэчлэлтийн ажил эхэлж 6 дугаар сарын 10-нд дууссан байна.  Засвар, шинэчлэлтийн ажлаар 2006 онд дутуу хийгдсэн ажлуудаа гүйцээж дараах ажлууд хийгдсэн байна. Үүнд:
-        Илүүдэл ус халиагуурыг засварлах
-        Усны түвшин өргөх шороон боомтын өмнөх хагшаас шаврыг зайлуулах
-        Шинээр барисан хагшаас угаах барилгын хаалтыг угсарч байруулах
-        Ус авах болон хуучин хагшаас угаах барилгын хаалтууд, өргөгчийг засварлах
Түрэлтийн усан сангийн бетонон хананы цууралт болон хөндлөн хагралтыг засварлаж усны шүүрэлтийг зогсоох зэрэг хийгдэж дууссан байна.

Усны түвшин өргөх шороон боомтын өмнө хуримтлагдсан
хагшаас шаварыг зайлуулж байгаа нь

Хагшаас угаах хаалт

Хашгаас угаах хаалтны резинэн хамгаалалт

Хагшаас угаах хаалтыг суурилуулж
 байгаа нь 

Хагшаас угаах хаалтыг
суурилуулсны дараа

Ус түрэлтийн сангийн хананы цууралтанд битумээр цутгалт хийсэн нь

Ус түрэлтийн сангийн хананд SPC цавуугаар нөхөөс хийсэн нь




2 comments: