Wednesday, January 7, 2015

Шинано голын УЦС-ын цогцолбор /Shinano hydropower station/

Шинано голын УЦС-ын цогцолбор


2015 оны 1-р сарын 6 нд Миками (MIKAMI Yoshiki) багш, бусад CPD (CONTINUING PROFESSIONAL DEVELOPMENT) хөтөлбөрийн оюутнуудын хамт Шинано гол дээр байдаг томоохон боомт бүхий УЦС-тай танилцав.

Шинано голын УЦС байгуулах тухай албан бичиг, гэрээ нь 1919 оны 6 сард гарч судалгаа, зураг төслийн ажил эхэлж 1921 оноос эхлэн барьжээ. УЦС-ын цогцолбор нь диревацийн төрлийн нийт 2 станцаас бүрдэх ба станц тус бүр тохируулгын усан сантай, хуваарилах боомтоос түрэлтгүй туннелээр ус авахаар техникийн шийдэл гарч, барилгын энэ нүсэр ажлыг 4 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болжээ. Ингээд 1912 онд эхэлсэн эхний ээлжинд Сэнжү станцыг ашиглалтанд оруулах, холбоотой барилга байгууламжийг барьж эхэлсэн ба 1924 онд Канто хэмээх их газар хөдлөлтөнд сүйдэгдсэн байна. Гэвч ажлаа тасралтгүй үргэлжлүүлэн 1939 онд Сэнжү станцын 1 турбин ажиллаж эхэлсэнээр 1945 оны 2-р сар хүртэл 3-р үеийн ажлыг гүйцэт дуусаж байхад Дэлхийн 2-р дайнаар мөн л барилгын зарим хэсгүүд сүйтгэгдсэн байна. Гэхдээ дайны үеэр Сэнжү станц хохирол амсаагүй учир бүрэн чадлаар тус оны 3-р сараас эхлэн ажиллажээ. Ингээд 3н жилийн дараа буюу 1948 онд 3-р үе шатаас эхлүүлэх төсөв хөрөнгийг шийдсэнээр барилгын ажил үргэлжлэн улмаар 1954 онд Яамамото тэлэлтийн усан сан ашиглалтанд орсон байна. 1957 онд барилгын ажлын сүүлчийн үе болох 4-ийг эхлүүлж Ожияа станцыг 1963 онд ашиглалтанд оруулсанаар анх 1920 оны үед төлөвлөгдөж байсан Шинано голын УЦС бүрэн чадлаараа ажиллаж эхэлсэн байна. 1972 оноос Сэнжү станцын 5 турбин, Ожияа станцын 5 турбин болон туннелийн хаалтны системийг бүхэлд нь автомат системд шилжүүлэн нэгдсэн удирдлагын өрөөнөөс хянаж тохируулдаг болгожээ. Өсөж буй эрчим хүчний хэрэглээнд уялдан 1985 онд Шинано шинэ хөгжлийн төлөвлөгөөг тухайн үеийн барилгын яамааар батлуулан 5-р үеийн барилгын ажлыг эхэлж 1990 онд Ожияа-Даини станц ашиглалтанд оржээ.
1-Мияанака боомт, 2-Ожияа-Дайни станцын ус авах барилга, 3-Сэнжү станцын ус авах барилга тунгаагуурын хамт, 5-ус дамжуулах туннель, 4-тэлэлтийн усан сан, 6-Сэнжү станц, 7-сэнжү станцын доод хашиц, 8-Дорнод японы төмөр замд эрчим хүч дамжуулах шугам, 9-конта орчмын шинкансэнд цахилгаан дамжуулах станц, 10-санжү станцын доод хашицаас усыг Ожияа станцын усан санд дамжуулах тунелль, 11-Яамамото-дайни тохируулах усан сан, 12-Яамомото тохируулах усан сан, 13-Ожияа-Дайни станц, 14-Ожияа станц, 15-яамнаас тогтоосон голын урсацыг урсгаж буй эсэхийг хянах урсацын харуулын байршил

Цогцолборын схем

Мияанака боомт нь Шинано голын урсацад тохируулга хийх ба энд тохируулагдсан уснаас хоёр чиглэлээр ус авч тунгаан туннелээр дамжуулан станц тус бүрийн тохируулгын усан санд хүргэнэ. Асагавара тэлэлтийн усан сан нь Сэнжү болон Ожияа станцад усыг нийлүүлэх ба Ожияа станц нь өөрийн тохируулгын усан сантай. Сэнжү станцын хэрэглэсэн ус Ожияа станцруу явдаг учир эдгээр хоёр станц нь каскад маягаар ажиллана. Ожияа станцын тохируулгын усан санг Яамомото гэж нэрлэх ба эдгээр тэлэлтийн болон тохируулгын усан сангаас тариалангийн болон замын цас угаах усны хэрэглээг давхар хангадаг байна. Ожияа-Дайни станц нь сүүлд нэмж баригдсан учраас усны нөөцийн хувьд нөгөө хоёроосоо хамааралгүй ажилладаг.

Зарим мэдээллийг хүснэгтэлж харуулъя

Сэнжү станц
Ожияа станц
Ожияа-Дайни станц
Байрлал
Нийгата, Токамачи хот
Нийгата, Ожияа хот
Нийгата, Ожияа хот
Эх үүсвэрийн нэр
Шинано гол
Шинано гол
Шинано гол
Хэрэглэгч
Дорнод японы төмөр зам
Дорнод японы төмөр зам
Канто бүсийн шинкансэн
Ашигтай түрэлт
52,1м
48,2м
104,4м
Зарцуулга, макс
250м3/с
300м3/с
220м3/с
Үйлдвэрлэхийн зөвшөөрсөн эрчим хүчний хэмжээ, кВт
120000
123000
206000
Турбин ба генератор
37000кВА*5ширхэг
28000кВА*5ширхэг
115000кВА*5ширхэг
Турбин
Босоо тэнхлэгтэй
Нэг ажлын дугуйтай
Францис турбин
Босоо тэнхлэгтэй
Нэг ажлын дугуйтай
Францис турбин
Босоо тэнхлэгтэй
Нэг ажлын дугуйтай
Францис турбин
Ус авах төрөл
Хуваарилах боомт, 331м урт, 16,8м өндөр
Тунгаагуур
Урт 371м, өргөн 45,5-121,2м, гүн 5,5-7,9м

Туннель
7,6км хос.
15.7км хос, 90.5м-ийн 3-р, 163.1м-ийн 4-р гүүрнүүдтэй
27км урт, 323.3м 2 ширхэг дамжуулах гүүртэй
Усан сангийн эзлэхүүн
853000 м3
1032000 м3
3200000 м3
Түрэлтийн сан
133м урт, 39м өргөн, 20м гүн
163м урт, 20.4-66.5м өргөн, 8.3-17.2м гүн

Түрэлтэт туннель
1-р 3.1км, 2-р 3км урттай


Даралт тохируулгатай түрэлтийн танк
33м өргөн, 32.5м өндөр хос


Турбины ус авах хоолой
132-142м урт, 6.7-4.2м голчтой
101-103м урттай, 4.5-3.4м-ийн голчтой
717м урт 7.7-4.0м ийн голчтой
Ус хаяур
1720м хос
228м ганц
116м ганц


Мияанака боомт нь 11 тохируулах хаалттай, 3 өөр төрлийн зам бүхий загасан цувцтай, 2 ус авах барилгатай юм байна. Голын нийт усны 70хувийг авч, үлдсэн 30хувийг нь уг 11  хаалтаар гаргах ба энэ урсац нь хамгийн багадаа 40м3/с байхаар Яамнаас зохицуулагдсан байна. 3н цахилгаан станцаар эрчим хүч ихээр үйлдвэрлэх болсоноор боомтын доод хашицад усны гүн гүехэн болж тэр нь дулааны улиралд хэт халсанаас болж загасны эрүүл ахуйд сөрөгөөр нөлөөлж эхэлсэнээс хойш голд байнга нийлүүлэх усны хэмжээг яамнаас зааж өгч түүнийг нь хянаж байх станцыг байгуулан хэмжээг байнга харуулж байх мэдээллийн самбарыг хадсан байв.

Сэнжү станцруу ус авах барилгын хог шүүх сараалж бай цэвэрлэх машиныг харуулж байна. Хог шүүх сараалжны орчимд эсрэг урсгал бүхий агаарын бөмблөгүүдийг үүсгэж байгаа нь дөхөж ирэх загасыг үргээж буцаах технологи гэж тайлбарлаж байв.

Мияанака боомтын насжилт өндөр болсонтой холбоотойгоор жил бүрийн өвлийн улиралд хаалтанд үзлэг хийж шаардлагатай засварын ажлыг явуулдаг гэнэ. Үзлэг хийхэд шумбагч ажиллах ба тэрээр 5м ийн гүнд байнга шумбаж ажилладаг гэнэ.

Сэнжү станцруу ус авах хос туннелийн нэгнийх нь хагшаасыг цэвэрлэж байгаатай тааралдав. Энэ туннель нь 7м-ийн голчтой. Станцын оргил ачаалал нь өглөө орой 6-8 цагуудын хооронд байх ба бусад үед бага ачаалалтай байх тул энэ цагуудад тохируулан зарим ажлуудыг хийдэг гэнэ.

Сэнжү станцын байшин дотор УЦС-ын түүхийг харуулсан он дарааллын зураг байх ба энэхүү туннель өрөмдлөгийн цогц технологийг (өрөмдөх, бетоноор доторлох) 30 жилийн өмнө хэрэглэж байжээ.

Сэнжү станцын машины зал. Өдрийн бага ачаалалтай үе учир генератор 1 ажиллаж бусад нь ээлжинд байв. Нийт 5 ширхэг агергаттай ба нэг агергатыг 10 жилд нэг удаа засварладаг ба энэ жилийн хувьд 3-р агергат засварт орсон байв.

Засварт орж буй агергат

Ажиллаж буй турбины заалт
Одоогоор турбин 150удаа/мин эргэх ба цагт 26МВт эрчим хүч үйлдвэрлэж байна.


Салмон болон бусад загасны нүүдлийг сайжруулах зорилгоор 3 өөр төрлийн загасны замыг бий болгож загас хэрхэн дамждаг болохоыг ердийн ард иргэд, сонирхсон хүмүүст үзүүлэх зорилгоор үзлэгийн шилэн өрөөг загасан цувцын хананд байгуулжээ. Загасны нүүдлийн үе нь 4 ба 8 саруудад байх ба жижиг салмон доод хашицруу, том салмон түрсээ шахах гэж дээд хашицруу нүүдэллэдэг гэнэ. Жижиг салмон далайд очиж 3 жилийн дараа нас биед гүйцмэгцээ түрсээ шахахаар дээшилдэг гэнэ. 

Тохируулгын усан сангийн түвшин тохируулах халиагуур

Туннелийн гаралтын хэсэг дахь үндсэн хаалт

JR ажилчид тайлбар хийж байна.

Станцын хэмжээнд 1000н ажилчин байх ба эдний 60 н JR -ийн жинхэнэ албан хаагч юм байна.

Хог шүүх сараалж

Хатан зоригт шумбагчтай хамт

Сэнжү станцын ус авах туннелийн оролтын хэсгийн хаалт

барилгын үеийн түүхэн мөчүүд

Барилтын үеийн түүхэн мөчүүд

Туннел өрөмдлөгийн машин

Усан цахилгаан станцын цогцолбор

Турбин ба генераторын хэмжилтийн багажууд

Ээлжийн засвар орж буй турбины генераторын хэсэг

би

Турбины тэнхлэг, статор

Ажиллаж буй турбины гол

турбин генераторын үзүүлэлт

Машины зал

засвар хийгдэж байгаа турбин

станцын доод хашиц

Туннелийн хаалтыг хааж хагшаас цэвэрлэж байна.


4 comments:

  1. Thank you for posting a wonderful report!!

    ReplyDelete
  2. Replies
    1. Японоос суралцах зүйл их байна. Хаана ч тэр бэлтгэл ажиллагаа сайтар базаасан төлөвлөгөөг ягчилан дагавал амжилтанд хүрэх нь ойлгомжтой. Энэ цогцолбор станц бол нэг тиймэрхүү санааг ойлгуулсан.

      Delete