Ус авах толгойн барилга
Ус хангамж, услалтын системийн ус хэрэглээний дагуу усны эх үүсвэрээс усыг авч дамжуулах хоолой болон сувагт усыг өгөх зориулалттай барилга байгууламжийг ус татамжийн барилга буюу ус авах барилга гэнэ. Ус авах барилга нь ерөнхийдөө усны эх үүсвэрээс хамаараад гадаргын усны эх үүсвэрээс ус авах барилга, гүний усны эх үүсвэрээс ус татах барилга гэж ангилагдах ба системд холбоотой бусад барилгууд ус авах барилгын командлал дор байх учир түүнийг толгойн барилга гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл ус авах барилга ажиллаагүй буюу ус татаагүй байхад бусад барилга байгууламж мөн л ажиллагаагүй байна.
Гадаргын уснаас ус авах барилгыг ерөнхийд нь боомттой ба боомтгүй ус татамжийн барилга гэж ангилахаас гадна голоос ус татах, нуураас ус татах толгойн барилга гэж ангилна.
БНбД 33-01-03 Усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах үндсэн журамд ус авах барилгын нөхцөл ба тавигдах шаардлага, тооцоолох үндсэн журмыг заасан байдаг.
Манай орны нөхцөлд хүн амын ундны усанд гадаргын усыг авч ашигладаг туршлага байхгүй ба гадаргын усыг үйлдвэр болон хөдөө аж ахуйд, ялангуяа услалтын системд ихээхэн ашигладаг. Манай оронд боомттой ба боомтгүй ус авах барилга нилээд байх ба боомттой ус авах барилгын хамгийн том нь Хаяагийн услалтын системийн боомт бүхий гидроузель юм. Харин боомтгүй ус татамжийн барилгын хамгийн том нь Хархираагын услалтын систем юм.
Мөн ус авах барилгыг сүлжээнд ус өгөх байдлаар нь механик өргөлттэй ба өөрийн урсгалтай гэж ангилж болох ба механик өргөлттэй ус авах барилга нь насос станцаар тоноглогдсон байдаг.
Дээрх зурганд үзүүлсэн ус авах толгойн барилга бол Бүрэнтолгойн услалтын системийн ус авах толгойн барилга юм. Боомтгүй ус авах толгойн барилгын зураг төсөл нь нэг загварын зурагаар хийгдэж болох ба шинээр зураг төсөл боловсруулж барьж болно. Өөрөөр хэлбэл ус хэрэглээнээс хамааруулан нэг загвараар бэлтгэсэн толгойн барилгын ГВС гэсэн каталоги маягийн зураг төсөл байдаг.
No comments:
Post a Comment