Wednesday, November 28, 2012

Төгс оюун ба Төгс зүйл

Дэлхий дээрхи бүх зүйл хүчний үйлчлэлд оршин тогтнодог гэдэгт хэн ч маргахгүй байх. Хамгийн гайхалтай нь ертөнц механикийн хуулинд тогтож, бүхэл чигээрээ pi = 3.14, exp = 2.72, golden ratio = 1.62 гэх энэ гуравхан тоонд захирагддаг юм. Эхний тоо буюу математикын тогтмол нь тойргын радиус, дэлхий нар сар од эрхэс нэгнээ тойрч эргэх зам зэрэгт хэрэглэгдэнэ. Экспенсиал нь exp физик математик хими гээд байгалийн үндсэн шинжлэх ухаанд аливаа зүйлийн нэг нэгнээсээ үл хамааралтайгаар тогтмол өөрчлөгдөх тохиолдолд тэдгээрийн холбоог илэрхийлнэ. Энэ бас л математикийн тогтмол. Харин Алтан дундаж бол 1D, 2D, 3D орчинд хэмжээсийн дундажыг илэрхийлэх ба түүний алтан утга, алтан харьцаа, дундаж хэсэг гэх мэтээр нэрлэдэг. Энэ 3 - н тоо бол ертөнцийг захирагч гэдгээрээ алдартай. Эдгээрээс гадна маш олон тоо байх ба заримыг нь дурьдвал Эйлерийн тогтмол Гамма = 0.577, Пластик тоо Ро = 1.32, мөнгөн утга Делта эс = 2.41 гэх мэт байх ба эдгээр нь зөвхөн хязгаарлагдмал хүчин зүйлийг илэрхийлэхийн тулд л ашиглагддаг. Ертөнц бол нэг нэгтэйгээ маш нягт холбогдсон, ямар нэгэн хуульд захирагдах ба тэр хууль нь асар олон хүчин зүйлээс, эсвэл тоотой хэдэн хүчин зүйлээс тогтож байдаг. Байгалийн болон одон орны шинжлэх ухаан цаанаасаа бүх зүйл нь хоорондоо холбоотойгоор цогцлогдсон ба тэдгээрийг хүн төрөлхтөн эхнээс нь бага багаар нээсээр өдий хүрчээ. Байгалийн шинжлэх ухааны практик хэрэглээ нь механикийн шинжлэх ухаан ба орчин үед тооцоо нь төгсөрч байна. Дэлхий нийтээр аливаа судалж тооцож буй обьектын чухал параметрүүдийг хамгийн төгс тооцож байгаа нь хатуу биед - төгсгөлөг элемент, төгсгөлөг ялгаварын арга, шингэн биетэд - төгсгөлөг эзлэхүүний арга юм. Харин механикийн ололт амжилт барилгын салбарын үндсэн суурь нь байдаг. 


No comments:

Post a Comment