42 дахь удаагийн "Гидравликийн олон улсын сургууль" олон улсын эрдэм шинжилгээний хурал
Польш улсын Краков-т зохион байгуулагдсан 42 дахь удаагийн Олон улсын гидравликийн сургууль нэртэй эрдэм шинжилгээний хуралд Монголын усны инженерчлэлийн мэргэжлийн холбооны ерөнхийлөгч, МУ зөвлөх инженер Ш.Ганзоригын хамт, хамтын судалгааны ажлаа танилцуулахаар 2025 оны 5 сарын 20-23 хооронд оролцож, хурлын үеэр тэмдэглэсэн зүйлсээ энэхүү нийтлэлд бичив. Хуралд оролцогчид
1-р хурал – Хурлын дарга
Магдалена Мроковска
Хурлын дарга болон хүндэт зочид Хурлыг нээж, зочдод мэндчилгээ дэвшүүлэв.
![]() |
Хурлын дарга Профессор Paweł Rowiński |
![]() |
IAHR -ийн дэд ерөнхийлөгч Профессор Ana Maria Ferreira da Silva |
![]() |
Хурлыг нээж Polish Waters -ийн Michał Piórecki |
![]() |
Хурлын дарга Monika B. Kalinowska |
![]() |
Энэхүү хуралд уригдсан зочин лекцийн эздийг танилцуулж байна. |
Towards
sustainability in water distribution networks
Дижиталчлах
ажлаар менежментээ сайжруулах боломжтой. Миний Балансиад хийж байгаа судалгаанууд
тогтвортой хөгжлийн зарчмуудтай нийлж байгаа.
Та өөрийгөө
тогтвортой хүн гэж бодож байна уу?
Хотын усны
эргэлтийн систем олон зүйлийг тухайлбал эрчим хүч, хүнс, үйлчилгээ зэргийг
агуулж байдаг.
Хотын усны эргэлт
нь усыг олборлохоос эхэлж, цэвэрлэнэ, хадгална, тараана, хэрэглэнэ, зайлуулна,
цэвэрлэж байгальд нийлүүлнэ гэсэн урсгалтай. Энэ бол хотын усны эргэлт биш
хотын усны шугам гэж хэлж болно. Бид эргэлтийг ярих гэж байгаа бол тогтвортой
байх, эргэлдэх, эдийн засгийн хувьд тохиромжтой байх зэрэг шаардлагыг авч үзэх
хэрэгтэй болно.
Тогтвортой байх
гэдэг нь төгсгөлтэй ажил биш, үргэлжлэх ёстой. Тогтвортой байх нь өртөг
нөхөгддөг байх, эрчим хүчний хэмнэлттэй байх, дэд бүтцээ сайжруулдаг байх,
тогтвортойгоор хөгждөг байх, мэдээлэл сайтай байх тухай асуудал болно.
Бид юу хийж байгаа
вэ гэхээр тогтвортой байдлын үнэлгээ гэдэг зүйл хийж байна. А B C D гэх мэтээр
үнэлж байна. Хотын усны эргэлтийг тогтвортой болгохын тулд дараах арга хэмжээг
авах хэрэгтэй.
Эрчим хүчийг
дахин сэргээх – SDG – тэй хэрхэн
огтлолцож байна вэ гэдгийг үнэлэх ба SDG гурван тулгатай: What – environment,
economic, social -д ямар сайн нөлөөтэй вэ?
Эхний хийх зүйл нь optimize – оновчлох нь маш чухал – эрчим хүчний хэрэглээг, усны хэрэглээг оновчлох, гидравликийн хувьд систем үр ашигтай юу, насос станцууд оноцвчтой юу? Цэвэрлэх хэсэг оновчтой байна уу гэх мэт байж болно.
Хоёр дахь нь
секторчлох хэрэгтэй – divide and conquer via sectorization – том хэсгүүдээр
секторчлон дараа нь жижиг хэсгүүдээр оновчлоно.
Гуравдах нь
хяналт – monitor – даралт, зарцуулга, чанар зэргийг буюу хэмжиж болох зүйлсийг
хэмжиж хянах хэрэгтэй. Сенсор байхгүй бол сохор гэсэн үг, тэгээд буру шийдвэр
гаргах болно.
Дөрөв дахь нь
сэргээх – recover – ус уу, энерги үү? Дахин сэргээх хэрэгтэй. Эрчим хүчийг
сэргээхийн тулд насосны хажууд турбин тавьж болно. Ус хангамжийн системд
насос-турбин тавих боломжтой.
Насосны ажлын
дгуй дээр үндэслэн эрчим хүч гарган боломжтой гэдгийг харуулж байна. Системийн
хаана байрлуулах вэ гэдэг дээр үнэдслэн зарим эрчим хүчийг системнээс бий
болгож чадсан.
Тав дах нь дахин
ашиглах – reuse – сэргээгдэх эрчим хүч, ус дахин ашиглалт байх боломжтой.
Зургаа дахь нь
дижиталчлах – digitalization – үүнд чухал хэсэг нь сенсорууд байна,
Ус хэрэглэхгүй
удвал сэргийлэх мэдээ өгөх систем ажилладаг. Тоон хувилбарын (digital twin)
загварыг хөгжүүлэх хэрэгтэй. Сайн дата, баталгаажуулсан тэгшитгэл,
нарийвчлалтай загвартай байхгүй бол тоон хувилбар бол хар хайрцагны загварууд
болно.
Долоо дахь нь таамаглах
– anticipating – бий болох зүйлсийг урьдчилан таамаглах ёстой. Валансий хотын
төв (маш их хүн амтай, үйлчилгээтэй болсон) хэсгийг үерээс хамгаалах сувгийн
ажлыг хийхээр урьдчилан таамаглаж төлөвлөсөн боловч хийгээгүй учир 2024 оны
үерээр усанд автаж их хэмжээний хохирол учирсан. Урьдчилан таамаглахад мөнгө
зарахгүй бол сэргээхэд маш ихээр зарах болно.
Дээрх ажлуудаас гадна зэрэгцээ үйл ажиллагаанууд маш чухал. Тухайлбал сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, хамааралтай үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах зэрэг байна.
Session 2 – Хурлын дарга Эмилиа
Карамуз болон Адриан Броз
F. Bojdecki, M.
Kalinowska: Method for Measuring High Tracer Concentrations in River Mixing
Studies
D. Machibya, F. Fitriana, V. Stovin, I. Guymer: Longitudinal
Dispersion: From Cylinders to a Realistic Plant forms
Лабораторын туршилтаар хиймэл ургамалтай урсгалд бий болох бохирдлын тархалтыг судалсан. Бохирдлын тархалтын коэффициентууд урсгалын хурдтай шугаман ургамлын иштэй үед бараг шугаман хамааралтай байгааг туршилтаар тодорхойлсон боловч хиймэл ургамалтай үед шугаман биш байсан байна. Судалгаа нь туршилтад ашиглах ургамлын хэмжээсгүй диаметр нь хэд байх вэ гэдэг асуудал байна.
F. Fitriana, V.
Stovin, I. Guymer: Preliminary Laboratory Studies to Quantify the Effect of
Plant Branches on Longitudinal Dispersion
Асуулт:
Барзгаршилт болон дагуу тархалтын коэффициент хооронд онолын хамаарал байна уу?
3-р хэсэг – Хурлын дарга Ian
Guymer & Filip Bojdecki
Энэ хэсэгт ханын
илгэгч нар 3 минутын хугацаанд өөрсдийн судалгааны ажлын товч танилцуулгыг хийж
улмаар 1 цаг 30 минут орчим ханын илтгэлийн хэсэг өрнөв.
![]() |
Ханын илтгэгчид 3 минутын богино танилцуулгын дараа. Ханын илтгэлүүдийг дараах зургуудаар харна уу. |
Хурлын хоёр дахь өдөр
4-р хэсэг – хурлын дарга Michał
Szydłowski & Łukasz Przyborowski
Зочин лекцийг Aalto
university -ийн профессор Kaisa Västilä “Hydraulics, water quality,
biodiversity and policy research to support nature-based water management using
vegetated floodplains” гэсэн сэдвээр уншлаа.
Татмын
ургамалжилт нь голын голдирлын элэгдлээс хамгаалах, усны чанарыг зохицуулах
чухал үүрэгтэй. Европын голуудын ихэнх нь экологийн статусын хувьд ядруу байгаа
судалгааг гаргасан нь голын татмын экосистемтэй холбоотой байна.
Судалгааны үр
дүнд үерийн татамын ургамалын эсэргүүцлийн коэффициентыг тодорхойлох томьёоллыг
гарган авсан байна. TSC – two staged channel бохирдлыг (хөдөө аж ахуйн болон
суурьшлын гаралтай, фосфор г.м) бууруулахад сайн ажиллаж байгаа судалгаа гарсан
байна.
Голын татмын
тохижилт нь биологийн олон янз байдлыг дэмжих байдлаар, байгальд суурилсан
шийдлүүдээр хийгдэх ёстой гэдгийг энэ судалгааны ажил батлан харуулсан байна. Санхүүжилтийн
хувьд экологийн нөхөн төлбөр (ecological compensation) байх боломжтой. Хоёр шатлалтай
сувгийн хувьд уламжлалт сувагтай харьцуулан өртөг-өгөөжийн шинжилгээг хийхэд
хоёр шатлалт буюу байгальд суурилсан шийдэл илүү үр ашигтай болохыг гаргасан
байна.
M. Urbaniak:
Numerical Simulation of Earth Dam Erosion due to Overtopping Using a
One-Dimensional Model
Шороон боомт
дээгүүр ус хальснаар угаагдсан судалгааг хийсэн байна. Нэг хэмжээст загварчлал
ажиллуулсан судалгаа байв. Польшийн Боомтуудын ослуудаас 48 хувь нь боомтын
дээгүүр ус хальснаар, 35 хувь нь шүүрэлтээр нурсан байна. Судалгааг туршилтаар
хийж, өгөгдөлөө ашиглан тоон загварыг 1 ба 2 хэмжээстээр хийсэн байна.
Санаа: Ихэнх судалгаанууд анхны угаагдсан жалгыг боомтын хяр дээр гаргаж өгч туршилт эсвэл тооцооллыг хийдэг. Ажиглалтаар боомтын хяр дээгүүр ус хальж доод налуугаар урсахдаа элэгдлийг бий болгож улмаар ором үүсэж доод налуугаас дээд хашиц талруу угаагдал эхэлдэг. Шүүрэлтийн нөлөө болон хальж урсах урсгалын шугамын нөлөө чухал үүрэгтэй. Энэ чухал ойлголт байх магадлалтай.
H. A. Khalid, K.
Västilä, J. Järvelä: Flume investigation of hydraulics of nature-like patchy
vegetation
5-р хэсэг – Хурлын дарга Artur
Magnuszewski & Cristopher Alexander Gamboa Monge
A. Bróż, M. Kalinowska,
E. Karamuz: OBIA Classification of Riverine Vegetation in a Small Open Channel
Using RGB Drone Imagery
Supervised Вектор машин ашиглан дроны зургаас ус болон ургамалжсан талбайг ялгах алгоримтыг судалсан байна. Үр дүнд нь RGB өнгөний ялгарал болон DEM – ийг хослуулах нь ялгах ажиллагааны үр ашиг хамгийн өндөр байгааг тогтоосон байна.
N. Eickelberg, J.
Aberle: Satellite Imagery in Hydraulic Research
Нээлттэй эх
сурвалж бүхий сансрын зургуудыг ашиглан голын татмын барзгаршилтыг тодорхойлох
судалгааг хийсэн байна. Гол санаа нь сансрын өгөгдлөөс голын татмын
ургамалжилтыг гаргаж, гадаргуугын загвар болон өндрийн тоон загварын зөрүүгээр
ургамлын өндөрийг хэмжих машин сургалтын аргыг судалж байгаа юм байна.
Хээрийн аялал – Порабка Зар усан
цахилгаан станцын цогцолборыг үзэх
Planet+ Poslka zgory буюу Poland from above гэдэг кино үзүүлэв. Second face буюу голын аюултай
хэсгийг хэрхэн өөрчилсөн талаар байв.
Польш ерөнхийлөгч
Gabriel Narutowicz (ерөнхийлөгч болоод алуулж нас барсан) усны барилгын инженер
хүн байсан ба Сола гол дээр усан цогцолбор бариулсан байна. Тооцоог нь хийж бас
барилгын ажлын үед хяналт тавьсан байна. Тэр нь өнөөгийн Porabka боомт, Tresna боомт,
Czaniec боомт юм байна.
Зарим сонирхолтой
баримт: 1 beer – 4,5 litre of water, 8 and 4 tsagt iluudel energy gardag.
6-р хэсэг – хурлын дарга Kaisa
Västilä & Geetika Chauhan
Зочин лекц - Keynote
Lecture 3 -ийг Профессор Tomasz
Okruszko: Is the river health concept useful for water management purposes? Гэсэн сэдвээр ярив.
Голуудын хувьд
дагуугийн холбогдлын зарчим, голын хөндлөн холбогдлын буюу үерийн зарчим, голын
үр шимийн зарчмууд нь голын эхэн, дунд, адаг хэсэгт чухал байгааг тэмдэглэв. SWAT
model экосистмеийн загвар үүсгэж үнэлсэн байна.
Z. Cuban, M.
Wiśniewska, T. Kolerski: Investigating the change in river bed morphology under
the influence of blockage - physical modelling in a curved laboratory channel
![]() |
Кубаны илтгэлийг профессор Томасз танилцуулав. |
R. Aleixo, J.
Biegowski, M. Robakiewicz, P. Szmytkiewicz: An experimental setup for thermal
jets dispersion analysis
![]() |
Боломжгүй зүйлийг бий болгодог Алексио |
Туршилтад
оролцохоор санал өгч болох юм байна. WATER -д 9 сард Гданскт болох юм байна.
7-р хэсэг – хурлын дарга Tomasz
Okruszko & Finna Fitriana
Зочин Лекцийг Профессор Anastasios I. Stamou Adaptation of dams and
reservoirs to climate change and environmental flows гэсэн сэдвээр тавив.
Mitigation and
adaptation – чухал дэд бүтцийн хувьд тогтвортой байхын тулд эдгээрийг сайтар
анхаарах ёстой байна. Climwat – дасан зохицох боломжуудыг судалж санал болгосон
байна.
HHM – hydrodynamics
and habitat modeling is eco-hydraulics.
C. A. Gamboa Monge, A. M. Ferreira da Silva: Flow resistance
due to stream meandering: an evaluation of existing methods and implications
for streamflow estimations
![]() |
Нэг өрөөнд байсан Крис маань илтгэлээ тавьсан. Шилдэг өгүүллийн шагналыг бас хүртсэн. |
Тохойрсон голдирол дахь урсгалын эсэргүүцлийг илэрхийлэх өмнө гарсан хоёр тэгшитгэлийг лабораторын туршилтаар үнэлж шинэ тэгшитгэл гарган түүнийгээ бодит голдиролд тодорхойлсон өгөгдлөөр шалгасан байна.
G. Chauhan, I.
Kuptel-Markiewicz: Assessment of trends in the Polish annual peak flow data
8 – р хэсэг – Хурлын дарга Petra
Amparo López Jiménez & Jesus Leonardo Corredor-Garcia
Зочин илтгэлийг
Профессор Коррадо Гисонни танилцуулав. Corrado Gisonni: Urban Resilience to
Floods: real challenges and misleading myths
UNDRR үерийн
эрсдлийг үнэлэх шинэ аргачлал танилцуулж байгаа ба үүнд гол үзүүлэлт нь бүтцийн
бус чадамжийн илэрхийлэл байна. Үүнийг хуваарьт оруулж өгсөн байна.
Европын улсуудын
хувьд 2007 онд гаргасан Үерийн чиглэлийг зарим нь дагахгүй байгааг тэмдэглэсэн
байна. Европын хэмжээнд үерийн эрслдэлийн зургийг гаргасан байна. Итали маш
нарийвчлалтай зургуудыг гаргажээ.
Итали үерийн аюул
болон үерийн эрсдэлийн үнэлгээний зураглалыг гаргасан байна. 2 хэмжээст
загварчлалыг ашигласан. Үерин аюулын үнэлгээг үерийн эрсдэлийн матриц болгон
ашигласан байна. Энэ нь үерийн аюулын түвшин болон өртөнгө, эмзэг байдлын
түвшинтэй харьцуулан үнэлэх арга байна.
history repeats
itself, first as tragedy, then as farce - Үерийн хувьд түүх хоёр дахин их тохиолддог – Карл Марксийн
үгийг эш татав.
M. Halicki, T.
Niedzielski: Forecasting the flood in 2024 in SW Poland on virtual stations of
altimetry satellites based on the AltHydro system
Ус судлалын харуулын өгөгдөл болон алтиметрийн сансрын өгөгдлийг ашиглан таамаглал гаргах загвар гаргаж веб мэдээллийн сан хийсэн байна.
Польшийн ус судлалын харуулуудын мэдээнүүд нийтэд нээлттэй гээд боддоо.
K. Zamiar:
Comparison of 2D HEC-RAS Modeling with the Observed September 2024 Flood in
Poland: A Case Study of the Bóbr River in Bolesławiec
9 – р хэсэг: Хурлын дарга Agata Goździk & Hafiza Aisha Khalid
J. Izydorski, O.
Herrera-Granados: Analysis of the flood events in the upper Biała Lądecka basin
2024 up to the town of Lądek Zdrój
![]() |
M. Barszczewska, M. Balcerowicz: The September 2024 Flood – Hydrological Analysis, Infrastruc-ture Performance and Consequences
Time and Place of the flood – 2024.09-10 сард сар гаруй хугацаанд үер үргэлжилсэн байна. Гол хүчин зүйл нь хур тунадас бөгөөд гадаргуу ус шингээх чадамжгүй байсан гэж үзэж байна. Polish Water Holdings үерийн үед голлох үүрэгтэй ажиллаж үерийн дараа бүх хохирлын шинжилгээг хийсэн байна. 100 гаруй жилийн өмнө баригдсан жижиг хэмжээтэй боомтуудын ус хаях барилгын хүчин чадлаас давсан үер тохиолдож уг усны барилга байгууламжууд эвдэрч хохирол амссан байна. Голын дагууд олон хот суурин усанд автсан ба гол дээрх үерийн хамгаалалтын барилга байгууламжууд тодорхой хэмжээгээр үүргээ гүйцэтгэж зарим нь эвдэрсэн байна. Хохирлын хувьд 9 хүн нас барж, 238045 хүн шархдаж, 4493 хүнийг нүүлгэн шилжүүлсэн ба 10522 барилга орон сууц усанд автжээ. Үерийн хамгаалалтын байгууламжийн хувьд ихээхэн хохирол амссан ба нийт өртөг 375 их наяд төгрөгний хохирол амсжээ.
Энэ илтгэлийн
дараа үерийн талаар хэлэлцүүлэг хийв.
Польшд үерийн
эрсдэлийг бууруулах зөвлөл байгуулагдсан байна.
Corrado - Үерийн
гол асуудал нь өөр өөрийн гэсэн онцлогтой байна гэж үзэж байна. Гол нь
Медитерианан хэсэгт маш налуу газартай байдаг учир урсах хугацаа маш хурдан,
гидродинамик хүчин зүйлтэй холбоотой байдаг. Мөн хур тунадасны эрчим маш их
нөлөөлж байна.
Amparo - Үерээс
сэргийлэх арга хэмжээнүүд урьдчилан хийгдэхэр шийдвэр гаргалтыг чиглүүлэх нь
чухал байна.
Pawel - Эрсдэлийг
бууруулж чадах ч байхгүй болгох боломжгүй бөгөөд үерийн талаар маш их зүйлийг
сурах шаардлагатай байна. Үерийн аюултай
бүсэд яаж амьдрах вэ? Гэдгийг сурах шаардлагатай байна. Температур их байх нь
бага даралтын ситсемийг болгож эрчимшил өндөртэй хур тунадас ороход хүргэж
байна.
Marta - Маш муу
төлөвлөлттэй буюу үерийн татамд бид амьдарч байгаа нь төлөвлөлтэй холбоотой
бөгөөд одооны борооны эрчимшилд байгаа усны барилга байгууламжууд нь бэлэн биш
байна гэж бодож байна.
P. A.
López-Jiménez - 600 mm/6 hours – таамаглаж чадсан. Яг юу болох талаар сайтар
таамаглаж ойлгож чадаагүй байна. Харин ус судлалын харуулууд сайн ажиллаж
чадаагүй. Хожимдсон байсан. Хэмжилт, шийдвэр, эрт зарлан мэдээлэх, хариу арга
хэмжээ авах гэх мэт хооронд холбоо маш муу байсан.
Corrado – 5 hours 540 mm, annual 800 mm. trouble was caused
by block at the channel. Хүмүүсийг
сургах шаардлагатай байна. Үерийн дараа хэн буруутай вэ гэдгийг хайж эхэлдэг.
Үерийн эрсдэл, аюулын зургийг буруутгаж эхэлдэг. Энэ бол зөв хандлага биш. Маш
олон үерээс хамгаалах мастер төлөвлөгөөнүүд байдаг ч шийдвэр гаргалтанд болон
ногоон хөдөлгөөний улмаас хэрэгждэггүй учир эрсдэл хэвээр байсан байна.
Pawel – эрсдлийн
хувьд газар хөдлөлийн гамшиг маш сайн сургалттай байдаг гэж ойлгож байна.
Үерийн дараа үерийн нөхцөл байдлыг тооцоолоход амархан байдаг. Гэхдээ урьдчилан
тооцоолоход асуудлууд бий. Урьдчилан тооцоолоход олон хувилбаруудыг гаргах
хэрэгтэй. Тухайлбал үерийн усан сантай байлаа гэдэг бид тооцооллоо боомт
нурахгүй гэж хийдэг. Гэтэл бодит байдал дээр нурвал байдал өөр болдог.
Үерийн аюулын
мэдээллийг хүмүүст хэрхэн яаж хүргэх вэ гэдэг нь их чухал байна.
Онцгой байдлын
хүмүүс сайн ажилладаг. Drums – маш сайн систем.
Хэрхэн яаж
бэлтгэх вэ?
Хэрэв мөнгө өгвөл
үерээс хамгаалах ямар ажил хийх вэ? Гэхэд Polish Water State Holding -ийн Марта хүмүүст өгнө гэж хариулав.
Хүмүүст өгч үерийн татмнаас өөр газар орон байраа барихыг зөвлөнө. Энэ бол
хамгийн чухал зүйл. Иймд Монголын хувьд хамгийн чухал зүйл нь үерийн татамд
суурьшлын бүс байгуулах талаар тодорхой арга хэмжээ авах, голын хамгаалалтын
бүсийг үерийн аюулд үндэслэн гаргах шаардлага байна.
Дасан зохицох нь
чухал банйа. Нэгэнт үерийн аюултай бүсэд амьдарч байгаа бол дасан зохицох арга
хэмжээг авах хэрэгтэй. Үүний жишээ нь даатгал, үерт тэсвэртэй барилгыг барих
хэрэгтэй. Үерт хохирсон барилгуудыг маш их өртгөөр дахин сэргээсэн ч яг өмнөх
шиг нь барьж байна. Үүний оронд яаж үерт тэсвэртэй болгох вэ гэдгийг харах
хэрэгтэй.
100, 50, 20
жилийн давтагдал болон боомтууд нурах үеэр үерийн аюулын зургийг хийдэг –
Польшийн хувьд
12 – р хэсэг: Хурлын дарга Corrado
Gisonni & Yiwei Guo нар
Tomasz Dysarz: Modelling impacts of sediment transport and climate change on flood hazard zones
Үерийн аюулын бүсэд уур амьсгалын өөрчлөлт болон хагшаасны зөөгдлийн нөлөөг загварчлах нь сэдвээр зочин лекц уншсан.Үерийн бүсийн
зураглалын хувьд хугацааны хувьд өөрчлөгддөг зүйл нь уур амьсгалын өөрчлөлт,
хагшаас, газар ашиглалт зэрэг байна.
Riverbox and RAS
controller гэсэн хэрэгслүүд хөгжүүлсэн байна.
River manager – ийн
сургалтыг зохион байгуулж гэрчилгээ олгож болно.
Та дээрх
тэмдэглэлээс 10, 11-р хэсэг байхгүй байгааг анзаарсан байх. 10-р хэсэгт нь бид
илтгэлээ бэлдээд завгүй байлаа. 11-р хэсэгт нь бидний илтгэл хэлэлцүүлэгдсэн
юм. Бид энэхүү хуралд Sediment yields estimation under climate change and landuse impact of the upper catchment of the Tuul River Basin in Mongolia гэсэн
сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
Хурлын илтгэлийн
материалуудыг эндээс татаж үзэх боломжтой.
Энэ удаагийн
гидравликийн сургууль миний хувьд
- · Шинэ зүйл сурах
- ·Шинэ зүйл бодох
- · Өмнөх ойлголтоо баталгаажуулах
- · Танилын хүрээгээ тэлэх, хуучны танилуудтайгаа уулзах маш чухал эрдэм шинжилгээний
хурал болж өнгөрлөө.
![]() |
Ханын илтгэлийн үеэр |
![]() |
Хээрийн судалгааны багажууд |
Хурлын үеэр Porąbka Żar ус хуримтлуурын усан цахилгаан станцыг очиж үзэв. |
![]() |
Зөвлөх инженер Ш.Ганзориг бид хоёр Zapora Tresna буюу Тресна боомтын ус хаях барилгатай цуг |
![]() |
Гидравликийн сургуулийн түүх |
![]() |
Гидравликийн сургуулийн түүх |
![]() |
Гидравликийн сургуулийн түүх |
![]() |
Гидравликийн сургуулийн түүх |
![]() |
Гидравликийн сургуулийн түүх |
![]() |
Гидравликийн сургуулийн түүх |
![]() |
Гидравликийн сургуулийн түүх - хаа нэг би байгаа. |
![]() |
eurotek - ийн усанд зориулсан PIV, PTV |
![]() |
IAHR буюу 90 жилийн түүхт Олон улсын ус хүрээлэн буй орчны инженерчлэл, судалгааны холбооны хоёр дэд ерөнхийлөгчтэй хамт |
![]() |
Гидравликийн сургуулийн түүх - Хаа нэг би байгаа |
![]() |
Гидравликийн сургуулийн түүх |
![]() |
Шилдэг залуу илтгэгчид |
Бидний судалгааны ажилд асуулт ирсэн нь. |
Хурлын үеэрх инээдтэй мөч |
![]() |
Ахмадууд маань худаг усныхан байсныг дурсав. |
No comments:
Post a Comment