Tuesday, December 3, 2013

HDPE яндан хоолой

HDPE яндан хоолой

Ган хоолой хуванцар хоолойг бодвол өртөг өндөртэй байх ба тээврийн зардал их гардаг. Барьж угсрахад хөдөлмөр зарцуулалт их шаарддагаараа сул талтай боловч хүчдэл хэв гажилтанд тэсвэртэй, удаан эдэлгээтэй байдаг. Ган ба хуванцар хоолойн гидравлик тооцооны үр дүнд түрэлтийн алдагдал ган хоолойд харьцангуй их гарч байгаа нь насос сонголт, эрчим хүчний хэрэглээнд ихээр нөлөөлнө. HDPE хүчитгэсэн хуванцар хоолой нь ус хангамжийн системд өргөн ашиглагддаг ба дараах давуу талуудтай.

  • Химийн үйлчлэлд тэсвэртэй
  • Тээвэрлэхэд хялбар, хөнгөн
  • Эдэлгээ урттай
  • Бага гидравлик эсэргүүцэлтэй
  • Харьцангуй хямд
  • Уян хатан
  •  Гэрэл дулаанд тэсвэртэй

Хүчитгэсэн хуванцар хоолой нь -40  - аас 60  - ын температурт хэрэглэх ба нэрлэсэн даралтын хэмжээ нь PN4 – PN20 бар хүртэл байна. Хэрэглэсэн материалаас нь хамааруулж PE100, PE80, PE63, PE40, PE32 гэх мэт ангилна.
Нэрлэсэн даралт нь Европ стандартаар дараах ангилалтай байна.
·         PN2.5 – хамгийн их даралт нь 2.5 бар
·         PN4 – хамгийн их даралт нь 4 бар
·         PN6 – хамгийн их даралт нь 6 бар
·         PN10 – хамгийн их даралт нь 10 бар
·         PN16 – хамгийн их даралт нь 16 бар
1 бар нь 10.20м – ийн түрэлттэй тэнцүү байна. Эдгээр  нэрлэсэн даралтын утгыг хоолойд өнгөөр кодолж өгсөн байдаг. 

Хүснэгт 31. Хуванцар хоолойн зурвас өнгөний код
Өнгө
Нэрлэсэн даралт
Шар
PN4
Улаан
PN6
Хөх
PN10
Ногоон
PN16

Хүчитгэсэн хуванцар хоолойн стандарт хэмжээсийн утга /SDR/ нь нэрлэсэн даралттай хамааралтай байдаг. Стандарт хэмжээсийн утгыг дараах байдлаар тодорхойлно. 
SDR=OD/t
Энд OD – нь хоолойн гадна диаметр, t – хоолойн ханын зузаан, мм

Хүснэгт 32. Стандарт хэмжээсийн утга, хоолойн маркаас хамаарсан нэрлэсэн даралтын утга
SDR
PE100
PE80
PE63
33
--
4
3.2
26
6.3
--
4
21
8
6.3
--
17
10
8
6.3
13.6
12.5
10
8
11
16
12.5
10
9
20
16
12.5
7.4
--
20
16

Хоолойн ханын зузааныг тодорхойлохдоо хоолой дахь даралтын утгаас хамааруулна.
 t = p*(OD/2si + p)
Энд Р – хоолой доторхи даралт, МПа, t – хамгийн ба ханын зузаан, OD – хоолойн гадна диаметр, si  – гидростатикийн тооцооны хүчдэл, МПа.
Гидростатикийн тооцооны хүчдэлийг хоолойн материалаас хамааруулж дараах байдлаар авна.
Хүснэгт 33. Туршилтаар батлагдсан тооцооны хүчдэлийн утга
Хоолойн материал
Тооцооны хүчдэл
PE63
5 МПа
PE80
6.3 МПа
PE100
8 МПа

No comments:

Post a Comment