Sunday, December 15, 2013

Усны эрчим хүчний нөөц (потенциал)



Монгол орны усны нөөцийн нэгдсэн
менежментийг бэхжүүлэх нь


Усны эрчим хүчний менежмент
Нэгдүгээр бүлэг

1.1. Монгол орны гол мөрний  Усны эрчим хүчний нөөц (потенциал)


Монгол орны гол мөрний Усны эрчим хүчний нөөц (потенциал)-ыг анх 1976 онд Усны хайгуул, төсөл, эрдэм шинжилгээний институт, Унгарын Усны нөөцийн газартай хамтран боловсруулсан “Монгол Улсын усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах ерөнхий схем”-д тооцоолон гаргаж, үзүүлжээ.
Түүнд тодорхойлсноор Монгол орны гол мөрний  Усны эрчим хүчний нөөц (потенциал) нь 50513 МВт-ц,  үүнээс ашиглаж болох нь 30% буюу 15200 МВт-ц гэж үзжээ.
1994 онд Байгаль орчны яамны харъяа Усны бодлогын хүрээлэнгээс Монгол орны усны эрчим хүч, Эрдэм шинжилгээний төслийн явцад  Монгол орны гол мөрний  Усны эрчим хүчний нөөц (потенциал) [1] –ыг тодорхойлох ажлыг  гүйцэтгэсэн байна.
Монгол Улсад 3800 гаруй гол горхи байдгаас 1050 нь байнгын урсгалтайд тооцогддог байна.
Усны эрчим хүчний потенциал  нөөцийг 1 м3/с –ээс дээш дундаж урсацтай голуудыг хамааруулан тодорхойлжээ.
Усны бодлогын хүрээлэнгээс гаргасан бүтээлд Монгол Улсын томоохон голуудын усны эрчим хүчний 1 жилийн онолын потенциал нөөц нь 56200 МВт-ц буюу 6400 МВт чадал гаргах  ба  үүний 20 - 60 хувийг ашиглах техникийн боломжтой гэж үзжээ.
Уг бүтээлд тусгагдсан усны эрчим хүчний онолын потенциал  нөөцийн хэмжээг томоохон голууд ба цутгал голуудаар тооцон гаргасныг хүсгнгт 1-1 –д харууллаа. Мөн Голуудын усны эрчмийн потенциал  нөөц ай саваар нь Зураг 1-1-д харууллаа.
Үүнд хамгийн их нөөцтэй нь Хойт мөсөн далайн ай сав 65%, Гадагш урсгалгүй ай сав 26% байхад Номхон далайн ай савд 9% ногдож байна.

Зураг 1-1. Голуудын усны эрчмийн потенциал  нөөц ай саваар





Хүснэгт 1-1


Монгол орны гол мөрний  Усны эрчим хүчний нөөц (потенциал)






(Усны бодлогын хүрээлэнгийн "Монгол орны усны эрчим хүч" төслөөс 1994 он)






Голууд
Нийлбэр хүчин чадал МВт
Жилийн потенциал цахилгаан эрчим сая кВт-ц
%

Хойт мөсөн далайн ай сав



1
Сэлэнгэ
1056.2
9257.7
16.5
2
Орхон
469.9
4116.2
7.3
3
Орхон голын цутгалууд Хойт, Урд Тамир, Жарантай
212.9
1864.7
3.3
4
Туул,  цутгал голууд Тэрэлж, Сэлбэ
278.5
2439.4
4.3
5
Ерөө
144.3
1263.8
2.2
6
Ерөө голын цутгалууд Шарлан, Бугант, Ялбаг гэх мэт
57.5
504.0
0.9
7
Хараа, голын цутгулууд Загдал, Бороо, Сөгнөгөр г.м.
41.1
360.1
0.6
8
Шарын гол
4.2
36.7
0.1
9
Хануй, Хүнүй
96.0
841.2
1.5
10
Чулуут
208.6
1827.0
3.3
11
Чулуут голын цутгулууд Суман, Гичгэнэ, Тэрхийн гол
58.1
509.3
0.9
12
Идэр
230.7
2021.2
3.6
13
Идэр голын цутгулууд Хожуул, Тэрж, Хөнжил
14.7
128.9
0.2
14
Дэлгэрмөрөн
153.7
1346.7
2.4
15
Бүгсэй, Бэлтэс, Агар, Шарга
45.5
398.4
0.7
16
Эгийн гол
275.3
2411.5
4.3
17
Үүр, Ариг, Уйлган, Эмт, Тарвагатай
90.8
795.5
1.4
18
Зэлтэр
47.4
415.7
0.7
19
Цөх гол
17.6
154.1
0.3
20
Минж, Цахир гол
64.2
567.2
1.0
21
Шишхэд
491.9
4309.5
7.7
22
Тэнгис, Шарга, Арсай, Хөгийн голууд
87.5
766.9
1.4
23
Булган гол
41.7
364.9
0.6

Бүгд
4188.3
36700.6
65.3






Номхон далайн ай сав



1
Онон
137.2
1201.8
2.1
2
Эг, Хурх, Барх, Балж, Агац г.м.
65.4
572.4
1.0
3
Хэрлэн
218.1
1910.6
3.4
4
Хэрлэн цутгал Мөрөн, Цэнхэр г.м.
11.8
103.6
0.2
5
Халх гол
107.3
940.0
1.7
6
Улз гол цутгалууд
20.4
179.0
0.3

Бүгд
560.2
4907.4
8.7






Төв Азийн гадагш урсгалгүй ай сав



1
Ховд
614.8
5385.5
9.6
2
Сагсай, Буянт, Чонохарайх
106.5
932.6
1.7
3
Бусад жижиг цутгал голууд
103.6
907.5
1.6
4
Завхан
165.7
1452
2.6
5
Завхан голын цутгал Богд, Чигэстэй, Яруу, Тээл г.м.
147.9
1295.3
2.3
6
Тэс
256.0
2242.1
4.0
7
Тэсийн цутгал Шивэр, Байгал, Хачиг г.м.
14.3
125.4
0.2
8
Увс нуурын цутгал голууд Сагил, Боршоо, Хархираа г.м.
92.1
807.2
1.4
9
Байдраг цутгалууд
98.2
860.3
1.5
10
Түй түүний цутгалууд
35.3
309.6
0.6
11
Таац
13.6
119.3
0.2
12
Онги
17.8
155.7
0.3

Бүгд
1665.8
14592.5
26.0






Нийт дүн
6414.3
56200.5
100


Уг потенциалаас Сэлэнгэ мөрөн 9200 МВт-ц, 1056 МВт чадал (нөөцийн 16.4%), Ховд гол 5300 МВт-ц, 615 МВт чадал (9.4%), Шишхэд 4300 МВт-ц, 492 МВт чадал (7.6%), Орхон гол 4200 МВт-ц, 470 МВт чадал (7.5%), Эгийн гол 2400 МВт-ц, 270 МВт чадал (4.3%), Ерөө гол 1200 МВт-ц, 144 МВт чадал, Туул гол 2400 МВт-ц, 278 МВт, Онон  1200 МВт-ц, 137 МВт чадал тус тус эзэлж байна.



Зураг 1-2. Томоохон голуудын усны эрчмийн потенциал  нөөц 

Мөн Сэлэнгэ мөрөнд 5 газарт 371 МВт, Шишхэд голд 3 газарт 302 МВт, Орхон голд 9 байрлалд 164 МВт Ховд голд 4 байрлалд 162 МВт, Эгийн голд 7 байрлалд 153 МВт, Ерөө голд 4 газарт 57 МВт, Туул голд 3 газарт 23 МВт, баталгаат чадлыг тоймлон гаргасан байна.

Сэлэнгэ, Орхон,  Ерөө, Эг, Туул голууд дээр тэмдэглэгдсэн УЦС-ын байрлалын тоймыг Зураг 1-3 –д харууллаа.

Усны бодлогын хүрээлэнгээс 1994 онд гаргасан бүтээлд Томоохон голуудын усны эрчмийн онолын потенциал  нөөцийг тодорхойлон гаргасан бөгөөд түүнийг нарийвчлан судалж, ашиглаж болох нөөцийг   тогтоох нь чухал байгаа юм.

Монгол орны томоохон голуудын усны эрчим хүчний ашиглах нөөцийг нарийвчлан тодорхойлж чадвал тэдгээрийн дотроос хөрөнгө оруулалт багатай, ашигтай хувилбарыг сонгон, дэс дараатай барьж байгуулах боломж бий болно.
Иймээс энэ ажлыг улсаас хөрөнгө гарган гүйцэтгэж, байгуулах дэс дараалалыг тогтоож, УЦС-ын усан санд орох талбайг усны фондын газарт оруулж, цаашид уг талбайд хөрөнгө оруулалтыг хязгаарлах хэрэгтэй болно.

 
                  330-Усны эрчим хүчний ашиглалтын нөөцийг тодорхойлсон газрууд
    


Зураг 1-3. Сэлэнгэ, Орхон,  Ерөө, Эг, Туул голууд дээр тэмдэглэгдсэн УЦС-ын
 байрлалын тойм ба ашиглалтын нөөцийг тодорхойлсон газрууд

Харамсалтай нь усны эрчим хүчний судалгааг нарийвчлан хийж, ашиглах нөөцийг тодорхойлох ажил эхлэлтийн төдий, түүнд хөрөнгө гарган, хямд ашигтай хувилбарыг сонгон, хэрэгжүүлэх ажил 1995 оноос хойш  Монгол Улсад хийгдэхгүй байсанаас Эгийн ба Орхоны УЦС-ын дараа ямар УЦС-ыг төлөвлөхөө Засгийн газар, ТЭХЯ маань мэдэхгүй байна.

1.2. Усны эрчмийн ашиглах нөөцийг нарийвчлан
 тодорхойлох судалгааны зогсонги байдал

Том голуудын усны эрчим хүчний ашиглах нөөцийг УЦС  байгуулж болох, тохиромжтой газарт тойм төслийн шатанд (Pre-Feasibility Study) зохих хэмжилт судалгааг хийж, хөрс, усны боломжид үндэслэн, байгууламжийн хэлбэр хэмжээ, усан сангийн үзүүлэлтүүдийг гарган, усны эрчим хүчний тооцооны үндсэн дээр нарийвчлан тодорхойлдог.
Тойм төслийн шатанд усны эрчим хүчний ашиглах нөөцийг тодорхойлох анхны судалгааг Эгийн голын “Өрөмгөтийн  УЦС”-ын байрлалд ТЭХС-ийн захиалгаар “Гидротөсөл хоршоо” (Усны Эрчим ХХК) 1991 онд гүйцэтгэж, жилдээ 440 сая  кВт-ц гэж үнэлсэн бөгөөд ТЭЗҮ-ийн шатанд 497 сая  кВт-ц гэж нарийвчилсан тогтоосон билээ. Түүнээс хойш ердөө 7 газарт 529 МВт чадал бүхий 1.3 тэрбум кВт-ц ашиглаж болох усны эрчим хүчний нөөцийг тодорхойлох ажил хийгдсэнийг хүснэгт 1-2- д үзүүллээ.

                                                                                                            Хүснэгт 1-2
Томоохон голуудын Усны эрчмийн ашиглах нөөцийг нарийвчлан
 тодорхойлох судалгааны ажил хийгдсэн газрууд


















Газрын нэр
Аймаг
Голын нэр
Судалгаа хийсэн
УЦС-ын чадал МВт
Эрчимын нөөц сая кВт-ц
он
Байгууллага
1
Өрөмгөт
Булган
Эг
1991
Усны Эрчим ХХК
150
440

Өрөмгөт (Эгийн)

Эг
1993
Электроватт    Электроконсулт  Усны Эрчим
220
497
2
Бэрх
Булган
Орхон
1991
Усны Эрчим ХХК
150
330
3
Улаанхунх
Булган
Орхон
1992
Усны Эрчим ХХК
75
125

Улаанхунх (Орхон)

Орхон
2004
Японы ЧУБУ
100
219
4
Улаанбоом
Говь-Алтай
Завхан
1995
Усны Эрчим ХХК
18
80.2

Улаанбоом (Тайшир)

Завхан
1999
Ланмайер     М-Си-Эс
8
37.5
5
Дөргөн
Ховд
Чонохарайх
1994
Гидропроект ОХУ
12
38.9
6
Майхантолгой
Баян-Өлгий
Хар нуур
1995
Усны Эрчим ХХК
21
96
7
Чаргайт
Хөвсгөл
Дэлгэрмөрөн
1999
Хятадын компани
8
38.7










Дүн



529
1299.8



1991 онд ТЭХС-ийн захиалгаар “Гидротөсөл хоршоо” (Усны Эрчим ХХК) Орхон голын Улаанхунх, Бэрхийн хөндлөвчийг сонгон тойм төслийн шатны судалгаа хийж, төслийг боловсруулан гаргаж, Улаанхунхын УЦС нь 72 МВт чадлаар жилдээ 125 сая кВт-ц гэж эрчим хүчний нөөцийг тодорхойлсныг ТЭЗҮ-ийн шатанд Японы мэргэжилтнүүд 100 МВт чадал,  219 сая кВт-ц гэж тогтоожээ.
Үүнээс хойш томоохон голуудын усны эрчим хүчний ашиглах нөөцийг нарийвчлан тодорхойлох талаар Улсаас хөрөнгө гаргаж, арга хэмжээ авагдсангүй, харин Орхон гол дээр тойм төслийн судалгааг захиалж, санхүүжүүлсэн ТЭХС-ийн удирдлагыг хувийн байгууллагад мөнгө өглөө гэж яамнаас нь дарамталж, цаашид ийм ажлыг хийлгэхгүй байхыг сануулж байсныг сонсон.
1994 онд Эгийн голын УЦС-ын төслийг зохиоход оролцсон Усны Эрчим ХХК-ий мэргэжилтнүүд, түүний материалаг баазыг ашиглан Сэлэнгэ мөрөн дээр УЦС-ын тойм төслийн судалгааг хийх саналыг ТЭХЯ зөвшөөрөөгүй юм.
Том гол дээр хэмжилт хийх багаж хэрэгсэл, техник, өрмийн ба лабораторийн төхөөрөмж, судалгааны ба төсөл зохиох мэргэжилтэй боловсон хүчин бэлэн байсныг ашиглалгүй орхисон нь үнэхээр харамсалтай, хохиролтой зүйл болсоон.
Мөн энэ потенциалыг ашиглахаас татгалзсан эрчим хүчний яамны удирдлага, дараагийн төслүүдэд Усны Эрчим ХХК-ийг оруулахгүй гэсэн ялгаварлан гадуурхах бодлого баримталж байсан нь гол ажлын тушаа болж байв.
Иймээс Усны Эрчим ХХК өөрийн хөрөнгөөр 1995 онд Завхан гол дээр Улаанбоомын УЦС-ын байрлалыг нээн илрүүлж, тойм төслийн судалгаа хийж, төслийг боловсруулан 18 МВт чадлаар 80 сая кВт-ц эрчмийн нөөцтэй гэж гаргасан (Зохиогчийн эрх 292/95) ба түүнийг Засгийн газар Кувейтийн Аравын хөгжлийн санд танилцуулан, ТЭЗҮ боловсруулахад 1 сая ам.доларын буцалтгүй тусламж авсан билээ. Хэрэв Усны Эрчим ХХК-ий тойм төсөл байгаагүй бол энэ тусламж орж ирэхгүй, Улаанбоомын (Тайширын) УЦС гэж баригдахгүй байсан бизээ.
Уг УЦС-ын ТЭЗҮ, нарийвчилсан төслийн ажилд олон улсын тендер зарлагдаж, гадаадын олон орны мэргэжилтнүүд Улаанбаатарт ирэхэд тэдэнд Усны Эрчим ХХК-ийг хамтран ажиллах тендерт оруулахгүй байх, оруулбал хасагдах талаар ойлгуулж, зохих арга хэмжээг  Эрчим хүчний удирдах газраас авсан болохоор уг төслийн ажилд Усны Эрчим ХХК оролцох боломж олдоогүй юм.
Төслийн ажилд Монголын талаас МСиЭс компани орсон бөгөөд энэ компанид усны барилга байгууламжийн төсөл дээр ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн байдаггүй тул хувь хүмүүсийг гэрээгээр авч гадаадын мэргэжилтнүүдэд үйлчлэх ажилтай байсан, одоо ч үргэлжлүүлсээр.
1994 - 1995 онд Усны Эрчим ХХК өөрийн хөрөнгөөр Баян-Өлгий аймагт Майхантолгойн УЦС-ын судалгааг хийж, тойм төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулан гаргаж, 410 м түрэлтээр жилдээ 96 сая кВт-ц хүртэл үйлдвэрлэх 12-21 МВт гаргах чадвартай, хамгийн ашигтай хувилбар бүхий УЦС болохыг тогтоосон бөгөөд 2000 онд ЭРЭЛ ХХК уг УЦС-ыг барихаар шийдэн, газар дээр нь барилгагчид очсон хойно Засгийн газар барих зөвшөөрлийг олгоогүй, үнэхээр харамсалтай үйл явдал болсон билээ.
Засгийн газар, ТЭХЯ нь усны эрчим хүчийг ашиглах ажлыг “хөгжүүлнэ” гэж том том яриад, амьдрал дээрээ хөгжлийг нь чөдөрлөж байсан нь энэ жишээнүүд юм.
Харин 1996 онд байгуулагдсан Эвслийн Засгийн газар Эгийн голын УЦС-ын хөрөнгийг шийдвэрлэн, барихаар зэхэж, УЦС-ын судалгааны ажлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь үнэхээр ард түмнээ, ирээдүйгээ  бодсон арга хэмжээ болж байгаад бид баяртай байна.
Усны бодлогын хүрээлэнгээс Монгол орны усны эрчим хүч, Эрдэм шинжилгээний төслийн явцад  Монгол орны гол мөрний  Усны эрчим хүчний нөөц (потенциал) [2] –ыг тодорхойлох ажлын явцад  Сэлэнгэ мөрөнд 5, Ховд голын савд 11, Шишхэд голд 3, Орхон голд 9, Эгийн голд 7, Ерөө голд 4, Туул голд 3, Онон  голд 4, Завхан голын савд 4, Идэрийн голд 9, Чулуут голд 4, Дэлгэрмөрөнд 4 гэх мэт 81 УЦС-ын байрлалыг тоймлон гаргаж, нийтдээ 1590 МВт баталгаат чадлыг гаргаж болно гэж үзжээ. Түүнийг Усны эрчим хүчний нөөцийг тодорхойлсон УЦС-тай харьцуулж үзвэл тооны хувьд 8.6% болж байгаа нь цаашид судалгааны ажлыг ихээхэн хэмжээгээр явуулах шаардлагатай байна.



Зураг 1-4. Усны эрчим хүчний нөөцийг тодорхойлсон ба тодорхойлох
шаардлагатай газруудын харьцуулалт

Усны эрчим хүчний нөөцийг тодорхойлсон ба тодорхойлох шаардлагатай газруудын харьцуулалтыг үзүүлсэн Зураг 1-4 - өөс үзэхэд Монгол орны усны эрчмийн багаахан хэсгийг судалсан бөгөөд судалгааны ажлыг ихээхэн хэмжээгээр гүйцэтгэх шаардлагатай байна..
Монгол орны томоохон голуудын усны эрчим хүчний ашиглах нөөцийг нарийвчлан тодорхойлж чадвал тэдгээрийн дотроос хөрөнгө оруулалт багатай, ашигтай хувилбарыг сонгон, дэс дараатай барьж байгуулах боломж бий болно.
Иймээс энэ ажлыг улсаас хөрөнгө гарган гүйцэтгэж, байгуулах дэс дараалалыг тогтоож, УЦС-ын усан санд орох талбайг усны фондын газарт оруулж, цаашид уг талбайд хөрөнгө оруулалтыг хязгаарлах хэрэгтэй болно.

Товч дүгнэлт
  1. Усны бодлогын хүрээлэнгээс гаргасан Монгол Улсын Усны эрчим хүчний онолын потенциал  нөөцийг 1 м3/с –ээс дээш дундаж урсацтай голуудыг хамааруулан тодорхойлсон томоохон голуудын усны эрчим хүчний жилийн потенциал нөөц нь 56200 МВт-ц буюу 6400 МВт чадал гаргах  ба  үүний 20 - 60 хувийг ашиглах техникийн боломжтой гэж үзжээ.
  2. 1991 оноос хойш томоохон голуудын усны эрчим хүчний ашиглах нөөцийг нарийвчлан тодорхойлох талаар Улсаас хөрөнгө гаргаж, арга хэмжээ авагдсангүй, харин Усны Эрчим ХХК өөрийн хөрөнгөөр 1995 онд Завхан гол дээр Улаанбоомын УЦС-ын байрлалыг нээн илрүүлж, тойм төслийн судалгаа хийж, ба түүнийг Засгийн газар Кувейтийн Аравын хөгжлийн санд танилцуулан, ТЭЗҮ, нарийвчилсан төслийг зохиолгон, одоо барих ажлыг зохион байгуулж байна.
  3. УЦС-ын байрлалыг тоймлон гаргаж, нийтдээ 1590 МВт баталгаат чадлыг гаргаж болно гэж тогтоосонтой Усны эрчим хүчний нөөцийг тодорхойлсон УЦС-ыг харьцуулж үзвэл тооны хувьд 8.6% болж байгаа нь цаашид судалгааны ажлыг ихээхэн хэмжээгээр явуулах шаардлагатай байна.
  4. Усны эрчим хүчний ашиглах нөөцийг тогтоохын тулд голуудынхаа УЦС байгуулж болох газруудад тойм төслийн хэмжээнд топозураг, инженер геологи, усзүй, барилга байгууламжийн судалгаа хийж, эрчим хүчний нөөц, хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн, экологи-эдийн засгийн үзүүлэлтүүдийг гаргах хэрэгтэй. Хэд хэдэн голууд дээр хийсэн хувилбаруудаас аль ашигтайг нь сонгон авах боломжтой болно. Үүнд Засгийн газар жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө гарган, голуудын эрчим хүчний судалгааг захиалан хийлгэж байвал сонголт хийх хангалттай баримт материалтай болох талаар онцгойлон анхаарах хэрэгтэй байна.

 эх сурвалж: БОНХЯам.


[1] БОЯ, Усны бодлогын хүрээлэн, Монгол орны усны эрчим хүч, Эрдэм шинжилгээний төсөл, 1994 он
[2] БОЯ, Усны бодлогын хүрээлэн, Монгол орны усны эрчим хүч, Эрдэм шинжилгээний төсөл, 1994 он

No comments:

Post a Comment