Thursday, December 5, 2013

Усан цогцолбор ба Монгол

Усан цогцолбор ба монгол


Инженер Ц.Сосорбарам

1.      Усны энерги, дулааны энергийг харьцуулах нь


“Орос орон дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм” гэж Ленин багш хэлснийг 40-өөс дээш насныхан мэднэ. Түүний алдарт үгийг дараа үеийнхэн нь биелүүлнэ гэж кремлийн суут мөрөөдөгч   таасан эсэхийг бүү мэд ямартайч хамгийн том энергийн эх үүсвэр байгуулж, улс орноо хамгийн хямд эрчим хүчээр хангасан нь л үнэн. Тэр үзэл санаагаар 30-аад онд солиотой том бүтээн байгуулалтыг хүрз жоотуугаар эхлүүлж Днепро ГЭС-ийг барьсан. Цаашид олон том усан цогцолбор барьж,бүрэн цахилгаанжуулсаар хүнд үйлдвэржсэн, хүчирхэг импери байгуулсан нь бас түүхэн үнэн. Хожим нь бас шавь нар нь дэлхийн 10 том цахилгаан үйлдвэрлэгчийн тоонд ордог Красноярьскийн усан цогцолборыг баруун урианхайн цуурын татлагад урсгалынх нь чимээг гэгэлзүүлэн оруулсан Ээвийн голын урсгал буюу Енисей дээр барьжээ.

Улс орноо хямд төсөр, эрчим хүч, шатахуун, усны нөөцөөр хангах нь аливаа тусгаар улсуудын мөнхийн асуудал байдаг.Одоогоор хүн төрлөхтөний хамгийн их хэрэглэж буй, хямд эрчим хүчний үүсгүүр нь мэдээж усны, салхины, нарны, газрын гүний, цөмийн гэх сэргээгдэх эх үүсвэрүүд байдаг.
Дэлхийн эрчим хүчний 20%-ийг Сэрээгдэх эрчим хүчээр хангаж байна. Энэ сэргээгдэх эрчим хүчний  98% УЦС эзэлдэг. Дэлхийн бүх хөгжиж буй орны 20% СЭХ-ээр хангадаг.УЦС-аар эрчим хүчнийхээ 50%-иас илүүг хангадаг 65 орон, 80%-иас илүүг хангадаг 32 орон, бүрэн хангадаг 12 орон байна.
Эрчим хүчний системдээ 1%-ч СЭХ –гүй ганц орон МОНГОЛ улс байна.
Дэлхийн орнуудын уул уурхайн эрчим хүчийг 70-80%-ийг УЦС-ын энергээр хангаж байгаагийн учир нь зардлаа хэмнэх үүднээс энэ сонголтыг хийдэг.Тийм ч учраас Орхон, Эг, Шүрэнгийн Усан цогцолборынсудалгааг уул уурхайг дэмжих төслийн хүрээнд хийлгэж байна.
Улс орныхоо хөгжлийн нэн хариуцлагатай өнөөгийн цаг үед эрчим хүч, усны нөөцийн хомсдол, цөлжилт, экологийн доройтлыг иж бүрнээр шийдэх төслийг УСАН ЦОГЦОЛБОР гээд байгаа юм.Түүнээс биш УЦС гэж дангаар нэрлэх боломжгүй. Учир нь энэхүү томоохон байгууламжийн үндсэн үүргүүд нь нь:
·          ус багатай жилүүдэд гол тасрахгүй хэвийн байлгах, ус ихтэй жилүүдэд үерээс хамгаалах
·          сав газрын хэмжээнд унасан хур тундас, цас мөсний усыг цутгал голуудын сүлжээгээрээ цуглуулан авч усан сандаа хуримтлуулах
·          хуримтлуулсан усныхаа нэг хэсгийг тусгай байгууламжаар өндрийн ялгавраас үүссэн потенциаль энергийг доош унагаж кинетик болгон түүнийгээ цахилгаанд шилжүүлж авах
·          эргэн тойрон экологийн таатай орчин үүснэ, энэ нь 1500 м өндөрт оршдог орны хувьд гол мөрнүүд гадагш урсан, хулждаг орны хувьд нэн тааламжтай. Голын адагт байдаг, усны хөнөөлтэй тэмцдэг оронтой харьцуулбал цөлжилтөнд автамтгай төв азийн өндөрлөг дээр усан сан, нуур цөөрөм шинээр үүсгэн авах нь юугаарч сольшгүй эрдэнэ.
·          Рекрацийн талаасаа амралт аялал жуулчлал, загас агнуур, ногоон байгууламжийн таатай орчин үүснэ.
·          Хот суурин, ХАА, үйлдвэр, уурхайн ус хангамжийн эх үүсвэр болно

Иймч учраас УЦС гэдэг үгийг Усан цогцолбороор сольж хэрэглэх нь зүйтэй.Өмч хөрөнгийн балансийн хувьд ч цахилгаан хангамжийн дэд станцаас гарах 220,110, 35 мВт-ын шугам сүлжээнээс бусад нь 95%-нь усны барилга байгууламж байдаг. Одоо та бүхэнд ДЦС ба УЦС-ыг харьцуулж үзүүлье

Дулааны цахилгаан станц
Усан цогцобор (УЦС)
Гэр хороололд 1тн-ыг 100 мянгаар зарж байгаа, 200 гаруй төрлийн химийн бүтээгдэхүүн гаргадаг нүүрсийг УБ хотод жилд 3.5 сая тн-ыг шатаадаг
Ямар шатахуун, нүүрс хэрэглэхгүй боомтоос унагасан усны эрчмээр ажиллана
УБ хотын станцууд 1 цагт60 тн үнс картанд аваачиж асгадаг
Үнс гаргахгүй
УБ хотод дээрх станцууд Агаарыг 4 тонн үнс, 4.5 сая шоо метр утаа, 6 кг хүхэрлэг хийгээр бохирдуулна
Усан толионоос жилд УБ хот орчимд 450 мм орчим ууршилтаар агаар чийглэгдэж, өвөл доод хашицад ус
Нүүрсний утаанд амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн системийн эрхтний үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох,хорт хавдар үүсгэх үйлчилгээтэй нүүрстөрөгчийн исэл, азотын исэл, нүүрс-устөрөгч, хүхэрлэгхий, хөөтортог, зэрэг 200 гаруй төрлийн хорт бодис агаар хөрсөнд хаяна
Агаарт бодис дэгдэхгүй, орчин тойронд нуга намгархаг хөрс үүсч, био орчин, амьтан, ургамлын бүлгэмдэл
Ашигт үйлийн итгэлцүүр 30%бөгөөд үлдсэн 70% -нь яндан болон зуухны орчмоор  Жоуль-томсоны хуулиар
Ашигт үйлийн итгэлцүүр 93-97%, алдагдал гарахгүй
ДЦС тэг суулт хийхэд сүлжээнээс эх үүсвэр авч асаахад 6-7 цаг зарцуулна
Усан цогцолбор асаахад 3 мин хэрэглэнэ, сүлжээнээс цахилган хэрэглэхгүй
Гаргаж буй цахилгааны өртөг дотооддоо ойролцоогоор 1 квт/цаг-нь 35-80 төгрөг бол оросоос 120 төгрөгөөр
Дулааны энергээс 22 дахин хямд үнэтэй
ДЦС-ын шөнийн энергийг цахилгаан хураагуурт зай шиг хадгалах боломжгүй тул оргил ачааллын үед ОХУ-аас өндөр үнэтэй цахилгаан худалдаж авдаг,жилд 50 гаруй сая ам. доллар шилжүүлдэг
Усан цогцолбор өдөрч шөнө ч хуримтлагдсан усаа ашиглах боломжтой тул оргил ачааллыг хангах хамгийн найдвартай эх үүсвэр
12 мВт орчмын ДЦС-д 300 орчим хүн ажиллана
12 мВт –ын усан станцид 5 хүн ажиллана

Хөгжлийн амин чухал хөдөлгүүр ДЦС-ын олон давуу тал бий, хөрөнгө оруулалт, өртөгөө нөхөх хугацаа, газар зохион байгуулалт гээд. Гагцхүү Усан цогцолборыг “боомилох” хөдөлгөөн өрнүүлж буй хэн нэгний захиалга юмуу санхүүжилт авсан гэж харагдахаар заримхэвлэл мэдээллийнхэнд  давуу талыг нь тоогоор илэрхийлэх үүднээсбичлээ.
Бидний агуу хөрш БНХАУ хичнээн усны заналд голын адагт оршдогч саяханИх цагаан хэрмийн дараа орох том бүтээн байгуулалт Гурван Хавцлын Усан Цогцолборыг26 тэрбум доллар зарцуулан бариуллаа. Манай улсын хамгийн том цахилгаан станц 540 мВт хүчин чадалтай байхад дэлхийн №1 энэ цахилгаан станц 22500 мВт байх юм. Өөрөө хэлбэл 42 дахин том байхнээ.Бидний нөгөө хөршид дэлхийн 10-т багтах Красноярскийнх 6000 мВт чадалтай манай хил дээр байгаа.

2.      Усны нөөцийг хуримтлуулах нь хэнд ашигтай, хэн эсэргүүцэх магадлал өндөр вэ

Ихэнхдээ шаварлаг хурдастай өмний говьд газар доорх ус нь эргэж нөхөгдөх нь маш бага тул газрын доорх усны ордыг үйлдвэрийн зориулалтаар ашиглах нь эрсдэл өндөртэй нь үнэн.Гэхдээ газрын гүнд олон мянга, сая жил оршсон шууд уух боломжгүй, эрдэстэй гүний уснууд ашиглахгүй бол үнэ цэнэгүй, ердийн эрдэс.
Харин урсан гарч хил даван далай тэнгист цутгадаг гол мөрний сүлжээ нь монголын хилээр хязгаарлагдсан 1.5 сая хавтгай км-талбайд унаж байгаа хур тунадасаар 80%-нь тэжээгддэг бөгөөд энэ их хурмастын монголд хайрласан усыг цуглуулсан голууд эх орны хилээс гарч, Шмераль гуайн “газар нутаг, уул ус нь хүнээсээ илүү хэрэгтэй” гэж илтгэл бичиж байсан оронд хулждаг.
Бяцхан түүх өгүүлье. 1903 онд баруун Австралийн “говьд” асар их алт,диц, бокситын ордыг тэнэмэл Падди гэгч эр олж алт цүнхэлж яваад баригдсанаас алтны халуурал болж улмаар улсынх нь ерөнхий сайд Жон Форесть шинжлүүлж, асар их нөөцтэйг мэдүүт 570 км зайд голоос ус татах “галзуу”төслийн хөрөнгийг 2 жилийнхээ төсөв барьцаалан парламентийн гишүүдийг 3 цаг ятган зөвшөөрүүлжээ. Ингээд бас нэг хэрмэл ирланд О,Коннор гэгчид даалгажээ. Энэ инженер тооцоо хийн, гагнуур, цахилгаан нээгдээгүй үед Хелена голын усыг боож сан үүсгэн германаас авсан лист төмөр матаж бөгжлөн зарим газар 75 км модон хоолой татаж уурхайд хүргээд, уурын турбины помпоор шахаж гарчээ. Энэ үед улсын төсөв үрсэн, байгаль орчин, ус цөлмөсөн цагаач, хэрмэлээрээ хэвлэлээр дарамтлуулсаар хамгаалалтгүй үлдсэн Коннор инженер “сарын дараа ус ирэхгүй бол усан боомтын ус гаргуурыг хаагаарай” гэж зурвас бичээд баруун Австралийн далайн эргээр морьтойгоо галзуу мэт давхисаар сэтгүүлчийн дарамтыг даалгүй тархиа зад бууджээ. Яг сарын дараа ус ирэхэд зоримог ерөнхий сайд дахин сонгогдон ирж нээлтэн дээр нь зөвхөн О,Коннорыг дурссан байдаг. Тэр цагаас хойш энэ жил 110 жилдээ тэр усан санг байгуулсан баруун австралийн иргэд уул уурхайгаасаа олсон ашгаараа нэг хүний сарын орлого 70 000 доллар болон үлгэрийн мэт амьдарцгааж байна.
Эрхэм сэтгүүлчдээ, тэр цагаас хойш 100 жил өнгөрсөн ч сайхан Хелена гол саваа мэлтэлзүүлэн урссаар, Мандарины усан сан усаа шахсаар л байна. Каалгурли хотод очиж харцгаа.
Харин одоо бидэнд яг тийм хувь заяа, тэр сонголттохиогоод  байна.
Бидэнд цаглашгүй баян усгүй говь байна, говь руу татах Хелена  шиг голууд байна, Коннорыг цааш харуулахад хүрсэн музейд үлдсэн сонины тасархайд юм бичсэн сэтгүүлч шиг шиг сэтгүүлчид байна. Харин Жон Форесть шиг ерөнхий сайд, Коннор шиг инженер байна уу.
Ер нь ингэхэд нэг миллиграм ус хэрэглэдэггүй дундуураа хичнээн шоо метр ус байна түүнийг  зүгээр л нэвтүүлээд гаргахдаа 200-300 мвт энерги үйлдвэрлэж, үндэсний тусгаар тогтнол аюулгүйн нэг баталгаа болж байх усан цогцолборыг байгуулах нь хэнд ашигтай вэ, хэнд ашиггүй вэ.
Олон улсын болон хилийн усны хэлэлцээрээр хүлээн зөвшөөрөгдсөн дотооддоо  өөрийнхөө гол мөрөн дээр тундасны, шар усныхаа усыг цуглуулж, их бүтээн байгуулалтыг явуулах нь хэнд ашиггүй вэ.Мэдээж Орхон, Туул, Эг, Сэлэнгийн ус Байгаль далайн усны 70-80%-ийг бүрдүүлдэгээрээ нөгөө хөршийн эрх ашиг, цахилгааны оргил ачаалалд оросын компанид мөнгө төлдөг тэр байгууллагын эрх ашиг хөндөгдөнө. Монгол усаа урагш татан нүүрсээ коксжуулж үнэ хүргэвэл Хятадын зах зээл дээр хойд хөрштэйгөө өрсөлдөгч болж буруутна. Хэрлэнгээсээ ус авбал урд хөршийн эрх ашиг хохирчих гээд аваргынх нь  сэтгэл зовиуртай. Сэлэнгэ хойшоо гарангуут Ангар мөрөн дээр өчнөөн олон каскад усан сан болоод явчихна, Хэрлэн хилээс гаруут Оршуун гол дээр 5 каскадусан цогцолбор болоод явчихаж байна. Их хөршүүдийн эрх ашиг зөрчигдөөд байгаа биз.
Харин монголд болдоггүй, лааз савандаа усаа жоорлож, өмнөх говийн боржгин халхдаа илүүчилж болдоггүй хорвоо юм байналдаа.

УИХ-аас баталсан эрх зүйн баримт бичиг, ЗГ-ын хөтөлбөр нь хуулийн доор амьдарч байгаа иргэн хэний боловч дагах ёстой баримт бичиг.
Уул минь, ус минь, байгаль минь, эх орон минь гэсэн нүүдэлчин ардын байгалиас хамааралтай сэтгэлгээн дээр тоглож, үндэсний эрх ашиг, улс орны хөгжлийн амин сүнс эрчим хүч, усны нөөцийн төслийг унагах гэж зүтгэх нь өөрөө хаашай ч юм дээ.Сайнаар яривал дэндүү найрсаг, саараар яривал….

3. Ус ашигласны төлбөрийг юунд зарцуулдаг вэ

Сэтгүүлчдийн хөндсөн нэвтрүүлэгт санаа авахуйц зүйл байна билээ.Монголд татвар төлөгчийн хөрөнгөөр барьсан бага дунд оворын усан станциудын үйл ажиллагаанд байгаа бодитой дутагдалыг харуулж байсан.Яагаад орон нутгийн болон улсын өмчлөлд байгаа улсын төсвөөр асар их үнээр баригдсан услалтын системийн боомт, далан, бохир ус цэвэрлэх байгууламж, үерийн байгууламжууд муу ажиллаж зарим нь эзэнгүй, хамгаалалтгүй тоногдов, яагаад тордохгүй байна.Энэ асуудлыг сэтгүүлчид сайн хөндөх ёстой юм биш үү.Орон нутгийн өмчлөлд очсон инженерийн байгууламжууд хэзээ ч сэхдэггүй.Усан сангийн барилга байгууламж, боомт, УЦС маш нарийн шийдэлтэй өндөр өртөгтэй байдаг.Энэ бүхний ашиглалт, засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагууд хариуцаж, аваарь осол, ус,усан орчны экологи, тогтвортой үйлажиллагааг хангах ёстой.
Гэтэл Дөргөн, Тайшир зэрэг томоохон байгууламжууд шинийхээ эрчnнд тэсэж байгаа болохоос дээр нь ажиллаг кип автоматик, цахилгааны инженерүүд юу хийж чадах вэ. Боомтын шүүрэлт, сэтрэлт, усан сангийн лай, хагшаас,загас өнгөрүүлэх, мөс өнгөрүүлэх байгууламж, бат бэхийн стандарт, түвшний зөвшөөрөгдөх хэмжээг мөрдөх талаар, доод хашицын экологийн талаар юу хийж чадах вэ. Ашиглалтад өгснөөс хойш загас өнгөрүүлэх байгууламжийг ашиглаж үзсэн үү.Хэн хянаж байна.Тэр хун чуулсан усан сангаа муулаад зогсож байгаа маанаг байгаль хамгаалагч уу.Боомтын үл үзэгдэх шүүрэл, ан цав ихссээр 20-30 сая доллараар барьсан барилга сэтэрвэл цахилгаан ахиухан авах гэж зөвшөөрөгдөх төвшнөөс давуулан ашиглаж байгаа эрчим хүчний инженер хариуцах уу.Сономпил сайд уу, усан санд дургүйцээд байгаа Ховдын Баярсайхан дарга уу. Учир мэдэхгүй ганц малчны үгээр Улиастай хот, 12 сумын бүх иргэдийн цахилгаан хангамжийн асуудлыг шийдэх гээд байгаа хүмүүсүү.Гэж асуумаар байна.Гэхдээ одоохондоо мэргэжлийн байгууллага биш яам хариуцна гэсэн албан бичиг байгаа тул айх зүйл алга.
Монгол улс Социализмийн үед 157 услалтын систем байгуулсны 27 боомттой байснаас ганцхан Жаргалантын боомт шүүрэлтийн нөлөөгөөр сэтрээгүй бусад нь ямар нэг хэмжээгээр сэтэрсэн. Асар их хохиролтой байдаг.Одоо бүгд орон нутгийн мэдэлд эзэнгүй, мэргэжлийн хүнгүй, засах мөнгө гаргасан ч ашиглалт хариуцах мэргэжлийн байгууллагагүй үхмэл хөрөнгө болоод байна. Зүй нь ус ашиглуулсны татвараас орох мөнгөөр ус , усан орчныг сайжруулахад зарцуулах хууль байдаг ч хэрэгжих механизм алга. 2013 оны төсвийн хуулиар орон нутгийн төсөвт бүгдийг хуваарилжээ.Эрдэнэтээс Хангал суманд хуваарлисан ус ашигласны төлбөрийн хувь бэсрэг наадам, морь уралдуулах, бөх шагнах, эрх баригчдын хүүхдийн сургалтын төлбөр, төсвийн цоорхойд явахаас Ахай гүний газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэхэд яагаад ч зарцуулагдахгүй.Хаана ч төсвийн цоорхой нөхнө. Тийм учраас бүх аймгийн ус сувагийн газрууд 110 тэрбумын алдагдалтай, бараг бүх бохир ус цэвэрлэх байгууламж ажиллахгүй байгаа гэж болно. Мэргэжлийн байгуулага биш нийгэм  хүмүүнлэгийн ажил эрхэлдэг орон нутгийн хурал анхаарал тавьж чадах болоогүй.Тиймээс асуудал хөндье гэвэл хуучин бүтцээрээ байгаа эдгээр байгууллагыг ашигтай биш ч алдагдалтай ажиллахгүй байх механизмийг бий болгоход олон түмний хандлагыг, ойлголтыг зөв төвшинд аваачмаар байна.
Ус ашигласны татварыг хэрэгжүүлэх засгийн газрын журам, үнэ тарифыг батлан, томоохон байгууламжийг хуулийн дагуу төрийн болон орон нутгийн өмчит мэргэжлийн байгууллагад харъяалуулан ажилладаг олон улсын жишигээр явмаар байна.
Усны нөөцийн бодлого явуулах ёстой төрийн төв байгууллага нь аж ахуйн ажилтай зууралдахгүй, хуулиа хэрэгжүүлэх журам,стандартаа яаралтай батлуулаад санхүүжилтын механизмийг тодруулаад явахад гол анхаарлаа хандуулмаар байна даа.

4. Голын сав газрын зөвлөл яагаад захиргаа болов

                Буруутай хүмүүсийн нэг аргагүй би болчхоод байна.Тэр үед агентлагийн удирдлагад байхдаа юугаа хийж байв гэж.Анхаарлаасаа гаргачихаад ажиллаад эхлэхээр шүүмжилдэг нь буруу.Яах ийхийн зуургүй сонгуулийн өмнө сав газрын захиргаа болоод хувирч орхисон.
Улс болон, холбооны бүтэцтэй орны тусдаа хууль батлах байгууллагатай субъектүүдийн хил хязгааргүй гол мөрнүүдийн хуримтлагдсан асуудлыг шийдэх ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗӨВЛӨЛ байгуулж, сав газрын менежментийн төлөвлөгөө боловсруулж зөвлөлийн хуралдаанаар батлуулж, мөрдөх журам олон улсад байдаг. Жишээ нь хуучин Югославын 4 улсыг дамнасан Сава голын International Sava River Basin Commission, унгар, австри,серби,болгар, румын дамнасан Дунай мөрний голын сав газрын зөвлөлInternational Commission for the Protection of the Danube River зэрэг сонгодог жишгийн дагуу хуулинд орсон. Эдгээр зөвлөл голын дээд болон доод талд орших орнуудын эрх ашиг,  ус авах хэмжээ, усан орчны экологийг сахихад үр дүнтэй болох нь батлагдсан бүтэц.

            Энэхүү эрх ашиг хил хязгааргүй усны олон улсын харилцааны хэлбэр байдаг.Ийм зохицуулалт шаардсан олон гол мөрөн байдаг.Ж-нь Енисей, Тобольск голуудын сав Орос, Хятад хоёртой Казахстаны Балхаш нуурын экологийн хурц асуудлыг хөнддөг.Казахстан улс хэрхэн Монгол улс Орос, Хятад улстай голын сав газрын маргааныг чимээгүй зохицуулж байгаа туршлагыг судлахаар байнга ханддаг.Манайх яахав голын уснаас ашигладаггүй болохоор ямар ч асуудал байхгүй.Енисейн цутгалаас хятад, Тобольскоос орос тариалангийн талбай руу ус татаж Балхаш болон Казахстаныг“толгойн өвчинд”оруулдаг.
Бид хамгийн том Сэлэнгээсээ ч усаа авч чаддаггүй.Эрдэнэт л гэхэд Ахай гүний газрын доорх ордоос усаа авдаг.Бид Сэлэнгээс ус авах бүү хэл дундуураа ус урсгаж өнгөрөөх төсөл ярихад л захиалгат гэмээр нэвтрүүлэг гараад эхэлдэг.Голын эхэнд байгаа орон гуйлгах болохоос бусад орныг гуйдаггүй тэдний аяыг хардаггүй л өөрөө мэдээд голын сав газрын зөвлөл дээр зохицоод л явдаг журамтай байхгүй юу. Голын сав газрын зөвлөлийн жинхэнэ утга учир үүнд л байдаг .Энэ сав газрын зөвлөлийн асуудал орос хөршид холбооны улсын бүтэцтэй тул доод днестрь хавьд байгуулах тухай одоо л яригдаж, хэвлэл дээр нь гарч, Голын сав газрын менежментийн төлөвлөгөө хамтарч хэрэгжүүлэх талаар ярилцаж байна.
Иймэрхүү европын гол мөрний усыг ХАА, үйлдвэр, хот суурингийн хэрэглээнд ашигладаг орнуудын туршлагыг хэрэглэх гэж үзээд механизм нь таарахгүй болуут чаддагаараа захиргааны бүтэц болгон сонгуулийн өмнө хууль батлуулжээ.
Яагаад монголын хөрсөнд таараагүй вэ.Яагаад гэвэл монгол улс усны хэрэгцээнийхээ 87%-ийг худгийн усаар хангадаг.Голын усаар үйлдвэр, хүн ам, газар тариалан руу ус татаж, усны нөөц чанарын хувьд маргаан гарч, эрх ашиг зөрчигдөж байгаа субъект байдаггүй.
Тийм байтал яагаад сонгодог River Basin гэдэг үгийн River буюу гол мөрөн гэдэг үгийг хуульнаас гээж 29 сав газрын захиргаа байгуулж улсын төсөв хүндрүүлэхэд хүрсэн бэ. Нэг ч голгүй худгаас ус уудаг говийн аймгуудад голын сав газрын захиргаа юу хийж, ямар эрх ашиг зохицуулж, маргаан тасалж, усаа хуваарилах вэ гэсэн асуулт гарч байна.Газрын доорх усны урсгалын сав газар л гэж хэлээгүй байх.Газрын доорх усны урсгал тэжээгдлийг хэн ч одоо хүртэл яс тогтоодоггүй гэдгийг усны Харвард болох Нидерландын олон улсын институтын профессорууд батлах бөгөөд оросууд л байх гэж шоглохыг сонссон.
Тарж бутарсан усны салбарт орон нутгийн нэгж үүсч байгаа нь сайхан ч хуулийг өргөн барьсан ба үзэл баримтлалыг нь гаргасан хуульчид усны мэргэжилтэнг нээх ашиглаагүй болов уу. Ямартай ч баталсан хуулиараа, механизмаараа нэг хэсэг яваад цаашдаа өөрийн үйлчилгээгээр бие дааж ажиллаж чадах механизмаар явбал амьдарч чадах эсэх нь номоороо тогтоно

АНУ-ийн Өмнөд мужийн Сувдан голын усан цахилгаан станц нь нийт 6426 мВт-ийн хүчин чадалтай
Боомтын ус халиагуурын хэсэг
Усан сан буюу хиймэл нуур

ОХУ-ын Красноярскийн усан цахилгаан станцыг 6000 мВт.
Красноярскийн УЦС доод хашицаас


No comments:

Post a Comment