Усны нөөцийг олон
зориулалтаар ашиглах цогцолборын
“ ХЭРЛЭН – ГОВЬ” төслийн товч танилцуулга
1. Хэрлэн голын үс зүйн үзүүлэлтүүд, усны нөөц
Гол-Харуул
|
Голын урт /улсын хилээс/, км
|
Ус хураах талбай км2
|
Сав газрын дундаж өндөр, м
|
Олон жилийн дундаж урсац
Oо,
м3/с
|
Хамгийн их урсац
Qmax,
м3/с
|
|
Хэрлэн-Багануур
|
940
|
7350
|
2200
|
25.4
|
1320
|
Хэрлэн голын олон жилийн дундаж урсац 800,0 сая шоо метр,үүнээс ашиглаж
болох боломжит нөөц 96,0 сая шоо метр.
2.
Төсөлд хамрагдах бүс нутгийн ус хэрэглээ
“Хэрлэн-Говь” төслийн ус хэрэглээ
|
||||
№
|
Ус хэрэглэгч
|
Усны тооцоот хэрэгцээ, л/сек
|
Үүнээс, л/сек
|
|
Гадаргын ус
|
Газрын доорх ус
|
|||
Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр
|
||||
1
|
Шивээ-Овоо
|
616
|
467
|
149
|
2
|
Цагаан суварга
|
604
|
300
|
304
|
Нийт
|
1220
|
767
|
453
|
|
Хот суурингийн ус хангамж
|
||||
3
|
Чойр
|
40
|
40
|
0
|
4
|
Сайншанд
|
85
|
65
|
20
|
5
|
Замын-Үүд болон ЭЗЧБ
|
350
|
350
|
0
|
6
|
Сумын төв суурин, хөдөөгийн хүн ам
|
23
|
23
|
0
|
Нийт
|
498
|
478
|
20
|
|
Хөдөө аж ахуй, байгаль орчин
|
||||
7
|
Бэлчээр усжуулалт
|
45
|
45
|
0
|
8
|
Усалгаатай газар тариалан
|
260+210*
|
260+210*
|
0
|
9
|
Байгаль орчин
|
77
|
50
|
27
|
Нийт
|
382
|
355
|
27
|
|
ДҮН
|
2100
|
1600
|
500
|
Төслийн нийт ус хэрэглээ 1,6 м3/с (25,0 сая шоо метр) буюу голын дундаж урсацын
3,0 %, зөвшөөрөгдсөн нөөцийн 26,0 %-тай тэнцэж байна.
Энэ ус хэрэглээг голын урсацаас шууд авахгүй бөгөөд урсац тохируулга хийж,
өмнөх жилүүдэд урсан өнгөрсөн үерийн уснаас тодорхой хэсгийг усан санд
хуримтлуулан хадгалж байгаад Хэрлэн голын сав газарт усны гачиг үед голын урсацад нэмэлт тэжээл болгон өгч
байх ба багахан хэсгийг нь далд яндан хоолойгоор ямар нэг ууршилт, шүүрэлтийн
алдагдалгүй технологоор тогтмол авч хэрэглэнэ гэсэн ойлголт юм.
Байгаль,
экологийн арга хэмжээ. Хэрлэн
голын сав газрын экосистем, ургамал, амьтны төрөл зүйлийг хэвээр хадгалах,
сайжруулах нөхцлийг хангах дараах арга хэмжээг төслийн хүрээнд авч үзэж байна.
1.
Хэрлэн голын эх Их Хэнтийн нурууны өвөр, Богд, Тэрэлж, Цагаан
голын сав газруудад мод бэлтгэх, ашигт малтмал олборлох г.м аж ахуйн үйл
ажиллагаа явуулахыг бүрэн хориглож, улсын тусгай хамгаалалтай дархан цаазат
газар болгож хамгаалалтад авах,
2.
Урсацын
тохируулгын арга хэмжээний үр дүнд олон жилийн дундаж урсац дээр нэмэгдэж
үерийн их урсацын 50 хувь, хур тунадас багатай гандуу жил усан сангаас олон
жилийн дундажаас багагүй усыг доод хашиц руу өгч байх учраас Хэрлэн голын сав
газрын экосистем, ургамал, амьтны төрөл зүйл ус багатай гандуу жилд ч хэвээр
хадгалагдах найдвартай нөхцөл бүрдэнэ.
3.
Мөнгөнморьтод 30 гаруй жил мод бэлтгэж байсан
газруудыг нөхөн сэргээж, шинээр ойжуулах г.м өргөн хүрээтэй арга хэмжээг
төлөвлөсөн болно.
4.
Хэрлэн голын сав газрын экосистемийг
хамгаалах, гадаргын болон газрын доорхи усны мониторингийн сүлжээ байгуулах,
3. Эдийн засгийн
талаар
Нийт хөрөнгө оруулалт урьдчилсан тойм байдлаар 400 сая ам.доллар, жил тутмын ашиглалт, үйл ажиллагааны зардал
элэгдэл хорогдлын шимтгэлийн хамт 18,7 сая ам.доллар, борлуулалтын орлого 44,4 сая
ам.доллар ба жил тутам 25,7 сая ам.долларын ашиг олж, 13 жилд
өртгөө бүрэн нөхөн цаашид цэвэр ашигтай ажиллана. Төсөл хэрэгжиж эхлэх үед
эдийн засгийн үзүүлэлтүүд илүү сайжрах үндэслэл, магадлалтай.
Төслийн томоохон стратегийн ач холбогдол бүхий ус хэрэглэгч болох эрчим
хүч, уул уурхайн үйлдвэрүүд нь эхний 3-5 жил буюу төсөл хэрэгжиж эхлэх хүртэл
газрын доорх усаар хангагдах ба цаашдаа газрын доорх, гадаргын усыг хосолмол байдлаар ашиглана.
Дээрх уурхайн эзэмшигчид эдийн засгийн тодорхой түвшинд хүрсний дараа буюу
“Хэрлэн-Говь” төсөл хэрэгжиж бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл тэлэгдэх үед
усны үнэ, ач холбогдол нэмэгдэж эдийн засгийн эргэлтэд орсноор төсөл жинхэнэ
утгаараа хэрэгжиж эхлэх юм.
Хэрэглэгчдэд хүргэсэн усыг Засгийн газар өөрийн хувьцааны хувь хэмжээгээр
усны төсөл хэрэгжүүлэгчээс харьцангуй өндөр үнээр авах боловч унд ахуйн болон
хүнс хөдөө аж ахуй, байгаль орчинд зориулагдах усны үнийг зориуд хөнгөлөх,
хямдруулах бодлого баримтлах ба томоохон ус хэрэглэгчидтэй гэрээ байгуулах үе
шатанд усны нөөц ашиглалтын болон үнийн бодлогод олборлох эрдэс баялагаас
дутуугүй ач холбогдол өгөх нь зүйтэй байна.
4. Ач холбогдол
а) Хэрлэн голыг тасралтгүй жигд амьд урсгалтай байлгаж
экологийн чадамжийг нь нэмэгдүүлснээр дэлхийн цаг уурын нийтлэг дулааралтай
уялдуулан Хэрлэн голын сав бүс нутаг улмаар БНХАУ-ын нутагт Далай нуурын
экологийн тэнцвэрт байдлыг хангахад эерэгээр нөлөөлнө.
б) Говь, тал хээрийн бүс нутагт цөлжилттэй бодитой тэмцэх
хэрэгсэлтэй болж тэнд байгаа газрын доорх усны стратегийн нөөц хорогдох аюулаас
сэргийлнэ.
в) Говьд ногоон төгөл, жимс, цэцэрлэг, хиймэл нуур
байгуулж усны ууршилт бий болгож хэт халалт, хуурайшилтай тэмцэх нөхцөл
боломжийг бүрдүүлнэ.
г) Говьд байгуулагдах эрчим хүч, уул уурхайн ус
хангамжийг шийдвэрлэснээр улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжилд түлхэц өгнө.
д) Атрын III аяны зорилтыг хэрэгжүүлэхэд тодорхой дэмжлэг
үзүүлж газар тариалангийн гол бүс нутагт усалгаатай газар тариалангийн хэмжээг
нэмэгдүүлэн экологийн цэвэр хүнсний хангамжийг сайжруулна.
е) Говийн одоо байгаа болон ойрын ирээдүйд байгуулагдах
хот, сум суурингуудын хүн амыг стандартад тохирсон цэвэр цэнгэг усаар хангаж
эрүүл ахуйн нөхцлийг сайжруулснаар хүн амын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх
хүчин зүйлсийг бүрдүүлснээр дундаж наслалтын хэмжээ 10 хүртэл жилээр нэмэгдэнэ.
ё) Гол яндан хоолойн дагуу дунджаар 10 км тутамд ус
гаргах 50 орчим цэг байгуулж говь, тал хээрийн бүс нутагт хөдөөгийн хүн ам, мал
сүргийг цэвэр усаар хангах, хэт нүүдлийн амьдралын хэв маягийг суурин, хагас
суурин хэв загварт оруулж ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж,
мэдээлэл харилцаа холбоо бүхий хот айл, фермерийн аж ахуйг хөгжүүлснээр
хөдөөгийн хүн амын соёл боловсролын ерөнхий түвшин мэдэгдэхүйц дээшлэх зэрэг нийгэм
эдийн засаг, экологийн онцгой ач холбогдолтой.
ж) Монгол улсын Засгийн газраас ард түмний аж амьдралыг
сайжруулахад чиглэгдсэн зорилт хөтөлбөрийн нэн чухал хэсэг болсон “Эх орны
хишиг”, “Эрдэнийн хувь” төслийг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий үндсэн
эх үүсвэрүүд болох энэ төслийн хүрээнд хамрагдсан Шивээ-Овоо, Цагаан суваргын
эрчим хүч, уул уурхайн үйлдвэрүүдийн ус хангамжийг шийдвэрлэнэ.
Иймд эхний ээлжинд гадаадын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагын
дэмжлэгийг хүлээж хугацаа алдалгүй үндэсний инженер, эрдэмтдийн хүч, дотоод
нөөц бололцоог ашиглан хайгуул, судалгаа, техник эдийн засгийн үндэслэл
боловсруулахад шаардлагатай хөрөнгийг яаралтай шийдвэрлэж ажил эхлүүлэх нь
засгийн газраас авч хэрэгжүүлэх хамгийн чухал ажил болох юм.
Энэ хэмжээний төслийн техник эдийн засгийн үндэслэлийг гадаадын
байгууллагууд 6-8 сая америк доллароос багагүй хөрөнгөөр хийдэг бол бид
өөрсдийн инженер, техникийн ажилнуудаар богино хугацаанд 2,0 сая америк
долларын хөрөнгөөр хийлгүүлэх боломжтой
гэж үзэж байна.
Усны Үндэсний Хөтөлбөрийг Дэмжих Төв (Усны Төв)
2008 оны 10 сар
No comments:
Post a Comment