НЭГЖ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ, АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ЗАРЦУУЛАХ УСНЫ НОРМЫН ШИНЭЧЛЭЛ
С.Чулуунхуяг1, С.Алтансүх2,Ц.Ариунтуяа3
ШУТИС Хүрээлэн
байгаа орчны инженерийн салбар
Хураангуй
Сүүлийн 100 жилийн хугацаанд усны хэрэглээ
2 дахин, хүн амын тоо 3 дахин
тус тус өсөж, дэлхийн улс
орнуудад цэвэр усны хэрэгцээ огцом
нэмэгдсээр байна. Усны хүртээмж энэхүү буурсан нь нийгэм, эдийн засгийн
салбарын хөгжлийн асуудалд аюул дагуулахаас
гадна байгалийн нөөцийг тогтвортой ашиглахад сөрөг нөлөө үзүүлэх боллоо.
2030 он гэхэд дэлхийн нийт хүн ам 8.1
тэрбум болох төлөвтэй бөгөөд энэ тохиолдолд хоол, хүнсний асуудлаас гадна цэвэр
усны хэрэглээ 14 хувиар дагаж нэмэгдэх бололтой.
Улс орнууд өөрийн усны нөөцийг зохистой,
хүртээмжтэй ашиглах, хамгаалах зорилгоор олон арга хэмжээг авч хэрэгжүүлж
байгаагийн нэг нь “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон айл өрх, үзвэр,
үйлчилгээний ахуйн хэрэглээний норм”-ыг боловсруулан дагаж мөрддөг . Харин
манай улсад одоо болтол Байгаль орчны сайдын 1995 оны 11 дүгээр сарын
18-ны өдрийн 153 тоот тушаалаар батлагдсан “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд
зарцуулах усны түр нормыг мөрдөж, зураг төсөл боловсруулахад бусад орнуудын ус
хэрэглээний норм, нормативыг харьцуулан авч ашиглаж байна. Гэвч уг нормыг
техник, технологийн хурдацтай уялдуулах, шинээр нэмэгдэж байгаа үйлдвэрлэлийн
цар хүрээг харгалзан шинэчлэх зайлшгүй шаардлага
гарч байна.