Monday, January 27, 2014

НЭГЖ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ, АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ЗАРЦУУЛАХ УСНЫ НОРМЫН ШИНЭЧЛЭЛ

НЭГЖ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ, АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ЗАРЦУУЛАХ УСНЫ НОРМЫН ШИНЭЧЛЭЛ


С.Чулуунхуяг1, С.Алтансүх2,Ц.Ариунтуяа3

ШУТИС Хүрээлэн байгаа орчны инженерийн салбар



Хураангуй


Сүүлийн 100 жилийн хугацаанд усны хэрэглээ 2 дахин, хүн амын  тоо  3 дахин  тус тус өсөж,  дэлхийн улс орнуудад цэвэр усны хэрэгцээ  огцом нэмэгдсээр байна. Усны хүртээмж энэхүү буурсан нь нийгэм, эдийн засгийн салбарын хөгжлийн асуудалд аюул дагуулахаас  гадна байгалийн нөөцийг тогтвортой ашиглахад сөрөг нөлөө үзүүлэх боллоо. 2030 он гэхэд дэлхийн нийт хүн ам  8.1 тэрбум болох төлөвтэй бөгөөд энэ тохиолдолд хоол, хүнсний асуудлаас гадна цэвэр усны хэрэглээ  14 хувиар  дагаж нэмэгдэх бололтой. 
Улс орнууд өөрийн усны нөөцийг зохистой, хүртээмжтэй ашиглах, хамгаалах зорилгоор олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон айл өрх, үзвэр, үйлчилгээний ахуйн  хэрэглээний  норм”-ыг боловсруулан дагаж мөрддөг . Харин манай улсад  одоо болтол  Байгаль орчны сайдын 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 153 тоот тушаалаар батлагдсан “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны түр нормыг мөрдөж, зураг төсөл боловсруулахад бусад орнуудын ус хэрэглээний норм, нормативыг харьцуулан авч ашиглаж байна. Гэвч уг нормыг техник, технологийн хурдацтай уялдуулах, шинээр нэмэгдэж байгаа үйлдвэрлэлийн цар хүрээг  харгалзан  шинэчлэх зайлшгүй  шаардлага  гарч байна.

Sunday, January 19, 2014

ТАРИАЛАНГИЙН УСАЛГААНД ХЭРЭГЛЭСЭН УСНЫ ТӨЛБӨРИЙГ ТООЦОХ ЗАРЧИМ

Ус хэрэглээний томоохон салбар бол усалгаатай тариалан. Усны төлбөрийн асуудалтай холбоотой болохоор сав газруудад, ялангуяа менежмент хийхэд тустай болов уу.
Усны үнэ цэнэ


ТАРИАЛАНГИЙН УСАЛГААНД ХЭРЭГЛЭСЭН УСНЫ
ТӨЛБӨРИЙГ  ТООЦОХ ЗАРЧИМ


Гидравлик, усны барилга
байгууламжийн профессорын
багийн тэргүүлэх профессор,
доктор М.Дугармаа

Хүнс, усны хэрэгцээ ихсэж, ус хомсдохын хирээр усны үнийг зөв тогтоох, усыг үр өгөөжтэй ашиглах асуудал улам бүр чухал болсоор байгаа билээ.
Усыг үнэлж, төлбөртэй болгох зорилгын үндэслэл нь хэрэглэгчийн үйл ажиллагааг хяналтад оруулж, хэрэглээний өрсөлдөөний дунд хомсдож буй усны нөөц баялгийг жигд, хүртээмжтэй хуваарилах нөхцлийг бий болгоход   оршдог.
Усны үнийг бодит байдалд нийцүүлэн тогтоосноор усны байнга өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тогтворжуулахад тус дөхөм болох боловч энэ нь усны нөөцийг зүй зохистой ашиглах, хэмнэхэд чиглэгдсэн  хамгийн шалгарсан арга мөн эсэх нь мэргэжилтнүүдийн дунд маргаантай хэвээр байна.    

Saturday, January 18, 2014

УСАЛГААТАЙ ТАРИАЛАНГИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА

Улс орны тусгаар тогтнолын баталгаа цэргийн арми гэх мэт батлан хамгаалахтай холбогдсон асуудал гэж бодвол эндүүрэл юм шүү. Хүнсний аюулгүй байдал бол тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын ноймор нэг баталгаа. Энэ аюулгүй байдал газар тариалангийн үйлдвэрлэлээс эхлэлтэй. Усалгаатай тариалан бол манай улсын хувьд чухал салбар юм. 2004 оноос Монголын усалгаатай газар тариалан сэргэж эхэлсэн /багшийн маань ажлын үр дүн/ нь усны инженерүүдийн чадварыг улам бүр шаардаж байна. 


УСАЛГААТАЙ  ТАРИАЛАНГИЙН ХӨГЖЛИЙН  ХАНДЛАГА


Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам
доктор, дэд профессор   Ш.Баранчулуун,
магистрант  Х.Кенжегүл
ХААИС-ийн Инженерийн сургууль
магистрант Б.Амартайван

Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн үндсэн тулгуур нь болсон газар тариалангийн үйлдвэрлэлд голлох байр суурь эзэлдэг усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийн мэргэжилтний хэрэгцээ хангамж ямар байгаа, цаашдын эрэлт хэрэгцээний төлвийн талаар нухацтай авч үзэх цаг болсон байна.
Монгол орны усалгаатай газар тариалангийн хөгжлийн тулгуур нь хүний хүчин зүйл байсан бөгөөд хойшид ч тийм байх болно.
Хөгжилд үзүүлэх хүний нөлөөлөл нь биеийн хүчний хөдөлмөр, ажлыг гүйцэтгэх ур чадвар, мэргэжил боловсролын түвшин гэсэн гурван хүчин зүйлээс бүрдэж байна.  
Хөгжингүй улс орнууд мэргэжилтнийхээ мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэхэд хөрөнгө оруулалт хийх замаар усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийн шинэ техник, технологийг зохион бүтээж бүтээгдэхүүний  хэмжээг нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлтийг бий болгодог бол бага буурай хөгжилтэй орнуудын хувьд шийдэл нь өөр байдаг байна.

Говийн бүсийн Монголын хэсгийн газар доорх усны нөөц ба изотопийн аргаар усны насыг судалсан дүнгээс

Та бүхэнд бие даасан шинжлэх ухаан болж хөгжиж байгаа усны насны судалгааны зухаас хүргэж байна. Энэхүү судалгааны ажлыг монголд анх удаа эхлүүлж монголын газрын доорхи усны насыг судалж байгаа эрдэмтэн бол Л.Жанчивдорж доктор юм. Оюутан байхаасаа л нэрийг нь номноос олж хараад уулзаж, юм асууж, суралцах юмсан гэж их боддог байж билээ.
Усны нас гэдэг сонин ойлголт юм билээ. Байгаль дээрх усны эргэлт гэж бид мэднэ. Ус хэдий бохир боловч газраас ууршаад уур манан болж тэнгэрт очоод буцаж хур тунадас болох тэр мөчид эргэн амилж эерэг энергитэй болдог гэдэгт бид итгэдэг.

Говийн бүсийн Монголын хэсгийн газар доорх усны нөөц ба изотопийн аргаар усны насыг судалсан дүнгээс


                                 Жанчивдорж Л. ШУА, Геоэкологийн Хүрээлэн
                                                     janchivdorj_mn@yahoo.com

Abstract. The Gobi Desert (zone) is the Southern  Region (SGR) in Mongolia refers to the inland dry land south of 46N and north of 44N and west of 106E including the Hexi Corridor in Gansu Province and the area west of Shelin Mountains in Inner Mongolia, China/. It is one of the driest zones in the world. Gobi Desert territory is vast and sparsely populated with few transport links but with enormous mineral wealth, including large gold, coal and major copper deposits. In Mongolian part of the Gobi Desert have no surface water resources. The economic development of the SGR is a priority for the Government of Mongolia. During the last decades mining activities have intensified in the Gobi Desert. Many companies are eager to develop gold, copper, coal and Uranium mines in Gobi Desert, although this depends on sourcing sufficient water supplies.

Thursday, January 16, 2014

Өндөр уулсад байрласан нууруудыг усны эрчим хүч гаргах зориулалтаар ашиглах боломж

Усны эрчим ХХК-ны захирал Б.Дагвадорж гуайн илтгэлийг хүргэж байна. Монгол улсад эрчим хүч үнэхээр шаардлагатай гэж олон жил ч ярьлаа. Утгыг нь мэдэхгүйч жаахан хүүхэд ч эрчим хүч шаардлагатай гэж хэлэхээр болжээ. Одоо л нэг нэгээрээ хэргэжих үе шатандаа орж байна. Сэргээгдэх эрчим хүчний өртөг бага байх ёстой ч Тайширын УЦС-аас гарч байгаа цахилгааны үнэ тийм биш байгаа нь бусад эрчим хүчний байгууллагын алдагдлыг нөхөхөд зарцуулагддаг гэж сонссон. Бага үнээр л зармаар санагддаг. Үнэхээр алдагдалтай ажилладаг зүйлсээ болих хэрэгтэй.

Өндөр уулсад байрласан нууруудыг усны эрчим хүч гаргах
зориулалтаар ашиглах боломж

Б.Дагвадорж
Монгол Улсын Зөвлөх инженер, Магистр

Монгол орны онцлог

Монгол орон Ази тивийн төвд 550-4300 м өндөрлөг хэсэгт, 1550 м дундаж өндөрт байрладаг.
 Жилийн 180 хоногт 40 хэм зарим газарт түүнээс их хүйтэрдэг бол үлдсэн дулааны улиралдаа 40 хэм хүртэл халуун болдог.
Байгаль цаг уурын энэ онцлогоос хамгийн хэцүү хүнд үе нь хүйтэн өвлийн улирал. Энэ үед ихэнх нутаг дэвсгэрт цасан бүрхүүл тогтож, гол мөрөн, нуурууд мөсөөр бүрхэгдэж , агаарын хэм 3-4 сарын хугацаанд  хасах 14-30 хэм болж хүйтэрдэгээс гадна шөнийн харанхуй байх хугацаа 12-15 цаг болдог байгалийн бэрхшээлтэй орон.
Энэ хүнд нөхцөлд хүмүүсийн тохитой амьдрах орчныг бий болгохын тулд ихээхэн дулаан үйлдвэрлэх, цахилгаан эрчим хүчээр хангах хэрэгтэй болдог.
Өвлийн улиралд нүүрсийг алс холоос тээвэрлэн ашиглаж ихээхэн зардлаар  дулааны хангалтыг явуулж байна. Харин цахилгааны хангалтад нүүрсээр дулаан, цахилгаан гаргах, гадаадаас импортлох, сэргээгдэх эрчим хүч түүнээс усны эрчим хүчийг зонхилон ашиглаж байна.

Data down sampling using wavelet transform and principal component analysis


Сайн байна уу. Та бүхэндээ дараачийн сайхан бүтээлийг хүргэх гэж байгаадаа таатай байна. Хуурмаг мэдрэлийн сүлжээ зарим үед зохиомол мэдрэлийн сүлжээ гэж нэрлэгдэх энэ арга нь усны салбарын судалгааны олон салбарт хэрэглэгддэг. Ялангуяа каскад хэлбэрээр суурилсан олон усан цахилгаан станц, усан сангуудын ажиллагааг оновчилж загварчилхад энэ арга нь түгээмэл хэрэглэгддэг. Нэг гол, эсвэл нэг сав газарт байрлаж байгаа олон усан сангийн ажиллагаа нь хэрэглэгчидээс хамаарч олон параметрээр дүрслэгддэг. Судлаач та бүхэн энэ аргыг нарийн судлах боломжтой ба энэ талаар монголд мэргэшсэн Б.Бүнчингив гуай та уулзаж зөвлөгөө авч болох юм.


Data down sampling using wavelet transform and principal component analysis

Базарцэрэнгийн Бүнчингив (Ph.D)
Геөэкологийн хүрээлэн, Усны нөөц, ус ашиглалтын салбар

Xураангуй

Физикийн хувьд бүрэн ойлгогдоогүй процессуудыг математик тэгшитгэлээр дүрслэхэд хүндрэлтэй бөгөөд ийм тохиолдолд голдуу параметрийн харьцааг хэрэглэдэг. Ийм процессийн нэг жишээ бол усны ёроолын хагшаасны хөдөлгөөн, ялангуяа давалгааны үйлчлэл доорхи хөдөлгөөн болон нүүлт, өөрөөр хэлбэр ёроолын хэлбэр дүрсийн өөрчлөлт юм. Өгөгдөл дээр үндэслэсэн аргууд буюу тухайлбал хиймэл оюун ухаан, тууний нэг төрөл болох мэдрэлийн системийн зохиомол сүлжээ (Artificial Neural Networks - ANN) нь ийм процессыг судлах бас нэгэн хувилбар болдог. Эдгээр аргууд нь загварчлахад харьцангуй хялбархан бөгөөд хурдан, ашиглахын тулд явагдаж буй процессуудыг нэг бүрчлэн математик тэгшитгэлээр дүрслэх шаардлагагүй зэрэг давуу талтай бөгөөд бэлэн байгаа өгөгдөл ба үр дунгийн үндсэн дээр тухайн функцын уялдаа холбоог гаргаж авдаг. 

Wednesday, January 8, 2014

МОНГОЛ ОРНЫ ГАДАРГЫН УСНЫ ЧАНАР БА ТАРХАЛТ

Усны инженер - 50 жилийн эмхэтгэлд хэвлэгдсэн нэгэн сайхан судалгааны ажлыг хүргэх гэж байна. Манай салбар усны чанар, усны амьтадын талаарх судалгааг улам бүр сайжруулж хөгжүүлэх шаардлагатай юм. Америк орон усны чанарын олон стандарттай. Тэдгээр стандарт нь сав газар бүр өөр, сав газартаа гол бүр дээр өөр байдаг нь голд амьдардаг амьтад, голоос ундаалах хүн хөхтөн (хүн бас орно л гэнэ шүү), аж ахуйн нэгжийн ус хэрэглээ, төрөл зэргээс хамаардаг байна. Манай улсад ганц барьдаг нь Ундны усны стандарт.
Ирээдүйд судалгааны ажил улам бүр нарийсахад бүх юм сайхан болно гэдэгт итгэж байна.
Ингээд дараах судалгааны ажлыг сонирхоё.

МОНГОЛ ОРНЫ ГАДАРГЫН УСНЫ ЧАНАР БА ( DIPTERA: CHIRONOMIDAE TANYPODIINAE) ШАВЖИЙН ТАРХАЛТ

Д.Төмөрцоож1 Н.Эрдэнэцогт2 Э.Болорцэцэг3
Ус Цаг Уур Орчны Хүрээлэнгийн Орчны судалгааны Сектор1
ХААИС, Экологи Технологи Хөгжлийн сургууль
Монгол орны усны шавжийн судалгаа төсөл3




Хураангуй
Энэ бүтээлд усны чанарыг хими, биологийн үзүүлэлтээр үнэлэхэд  Шарын гол, Туул-Лүн, Хүйтэн-Шарын гол, Хангал-Жаргалант гэсэн харуул дээр химийн үнэлгээгээр, Орхон-Бат-Өлзийт, Түй-Богд, Идэр-Тосонцэнгэл, Ховд-Мянгад биологийн үнэлгээгээр бохирдлын хэмжээ өндөр усны чанар тодорхой хэмжээнд муудсан байна. Хэдийгээр зарим цэгийн хувьд хоёр үзүүлэлт хоорондоо ялгаатай байгаа боловч тахирмагийн зүй тогтол харьцангуй хоорондоо төсөөтэй байна. Үүнд коррелъяцийн коэффициент нь r=0.59 Тиймээс усны чанарыг хими, биологийн ал нэгээр нь үнэлэх бүрэн боломжтой болох нь харагдаж байна. Манай орны зарим голуудын хувьд ахуйн болон МАА-н гаралтай органик бохирдолын хэмжээ өндөр гарч байна. Онолын хувьд шим бохирдлын хэмжээ малын ялгагдас, үхсэн малын сэг зэмээс үүдэлтэй юм. Бидний судалгааны явцад бохирдлын түвшин өндөр гарсан голуудын хувьд Азотын төрлийн элемент, сульфат, фосфатын хэмжээ бохирдлын хэмжээ багатай газраас өндөр байв. Бохирдлын зэрэг өндөр гарсан газруудын хувьд бохирдуулагч эх үүсвэр нь малын нөлөөлөл, эрэг орчмын элэгдэл эвдрэл мөн үйлдвэрийн хог хаягдал, уурхайн бохир ус байвбохирдлын хэмжээ багатай газраас өндөр байв. Бохирдлын зэрэг өндөр гарсан газруудын хувьд бохирдуулагч эх үүсвэр нь малын нөлөөлөл, эрэг орчмын элэгдэл эвдрэл мөн үйлдвэрийн хог хаягдал, уурхайн бохир ус байв.

Түлхүүр үг: Diptera Chironomidae Tanypodiinae, Усны чанар, биотик индекс, , тархалтын загвар

Голын амьдрах орчин ба усны барилга байгууламжууд

Усны барилга байгууламж гэхээр зөвхөн голоос болон гүний уснаас ус авах зориулалттай барилга байгууламж гэж ойлгож болохгүй юм. Усны барилга байгууламж нь уул уурхайн нөлөөгөөр унаган төрхөө алдсан, голын амьтадын амьдрах орчин муудсан үед голыг эргээд хэвийн нөхцөлд оруулж нөхөн сэргээлт хийх, амьдрах орчныг сайжруулах арга хэмжээг төлөвлөхөд чухал үүрэгтэй юм. Зарим оронд голын амьдрах орчныг сайжруулах үүрэгтэй усны барилга байгууламжийг eco-hydraulics /эко-усны барилга/ чиглэлээр судалдаг байна.

Чулуун хаялагат ус халиагуурыг тойруулан барьсан загас өнгөрөөх суваг.

Ялангуяа хот орчмын гол горхины бохирдол их, ууссан хүчил төрөгч нь амьтадын /загас ба бентос/ хэрэгцээг хангаж чадахгүй байх нь энгийн үзэгдэл болсон голуудад ус халиагуур, харгиа боргио үүсгэх чулуун хаялага хийж өгч орчны нөхцөл байдлыг сайжруулдаг. Ус халиагуур хийж өгсөнөөр усны хагшаас, элдэв янзын механик бохирдлууд багасах ба харгиа боргиог үүсгэснээр ус хүчил төрөгчөөр баян болдог. Гэхдээ ус халиагуур болон харгиа боргиог хэрхэн үүсгэх нь гидравлик горимоос хамаарна. Харгиа боргио нь зөвхөн хүчил төрөгчийг ихэсгэхээс гадна усны амьтадын орогнох, үржих нөхцөл болж өгдөг байна. Гадны улс орны хот орчмын голууд халиагуур, харгиа, загас өнгөрөөх сувгаар баялаг байдаг бол манай голуудад ийм ажил хийгдэж байгаагүй нь тэдгээр голуудад амьдарч буй амьтадын хувьд хэцүүхэн л орчинтой байна гэсэн үг. Сэлбийн тохижилтын ажил хийгдсэн боловч загас жараахайнд зориулсан суваг, нүүдэллэх зам, түрсээ шахаж үржих хөв цөөрөм гэж алга.