Sunday, December 20, 2015

Гидро-Ази 2014 /Red team/

Гидро-Ази 2014 олон улсын усны хөтөлбөр


Гидро-Ази нь Азийн улсуудын усны мэргэжилээр суралцдаг оюутнуудад зориулсан судалгааны богино хэмжээний хөтөлбөр бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. Энэхүү арга хэмжээнд Монгол улсын усны мэргэжлээр суралцдаг оюутнууд 2014 оноос эхлэн оролцож байна. 
Гидро-Ази нь дараах сэдвийн хүрээнд зохион байгууллагддаг.
  • Гидрвалик, гидрологийн загварчилал
  • Усны чанарын загварчилал
  • Усны менежмент


Доорхи илтгэл нь Гидро-Ази 2014- ийн үндсэн хэсэгт оролцсон 2-р багийн оюутнуудын судалгааны ажлын тайлан болно. Монголоос орлцож буй оюутнууд бүгд багуудад хуваагдаж оролцсон ба энэ багт Тунгалагтамир (MsC) ажилласан юм.
Бусад багуудын илтгэлийг олохоороо нийтлэх болно. Мөн дараа дараагийн жилүүдийн илтгэлүүдийг ч нийтлэх болно. Ингэснээр оюутнууд судалгаа шинжилгээний ажлын баримжаатай болох, ямар програм хангамж ашиглах, холбоотой мэдээллийг олж авах боломжтой юм. 


Sunday, December 13, 2015

Хагшаасны загварчилал хэлэлцүүлэг/Sediment transport workshop Tokyo/

THESIS-2016

Хагшаасны динамикийн хоёр фазат загварчилал /Two-pHase modEling for Sediment dynamIcS/

THESIS гэдэг бол хагшаасны динамикийн хоёр фазат загварчлал хэмээх зорилгын товчилсон нэр юм. Олон улсын ус ба хүрээлэн буй орчны судалгааны холбоо болон Францын Гидротехникчдийн холбооны хамтын санаачлагаар энэхүү эрдэм шинжилгээний хурлыг 2011 оноос хойш зохион байгуулах болжээ. 

Хамгийн эхний хурал THESIS 2011 болон удаах хурал THESIS 2013  нарыг Францын Гидротехникчдийн холбооноос Францын Чатоу хотноо амжилттай зохион байгуулсан байна. 
Голын ёроолын манхан/атираажилтын хэлбэршилт, тооцонгийн үр дүн. эх сурвалж: Яасугийн сайт

THESIS - ийн зорилго:
  • Геофизикийн урсгал дахь хагшаасны хөдөлгөөн, түүний динамикийг судлах, түүнийг хоёр фазат байдлаар загварчилах судалгааг дэлгэрүүлэх, боловсронгуй болгох
  • Судлаачдын санал бодол, үр дүнгээ хуваалцах боломжийг бүрдүүлэх, судалгааны эрчмийг түргэсгэх г.мэт юм.
Хоёр фазат гэдгийн учир нь уламжлалт тооцон бодох аргачлалд Эйлэрийн хандлага давамгайлсан, Эйлэрийн координатад тасралтгүйн орчиноор судлагдахууныг төлөөлүүлдэг байсан нь зарим тохиолдолд үнэнд нийцэхгүй, хийсвэрлэлтэй байдаг юм. Тухайлбал хагшаасыг эзлэхүүнээр нормалчилж концентраци байдлаар авч үзэн түүний динамикийг конвекци-тархалтын тэгшитгэлээр тооцоолох нь Эйлэрийн аргачлал юм. Конвекци-тархалтын тэгшитгэлийг бодох хэлхээст аргын (төгсгөлөг ялгавар, төгсгөлөг элемент, төгсгөлөг эзлэхүүн г.м) нарийвчлалаас хамаарч ялгаатай үр дүнг үзүүлэх боловч хагшаас гэдэг нь өөрөө хатуу эгэл хэсгүүдээс тогтох учир тасралтгүй орчин мэтээр авч үзэх нь өрөөсгөл юм. Иймд Лагранжийн аргачлалыг Эйлэрийн аргачлалтай хослуулах эсвэл дан Лагранжийн аргачлалаар хагшаасны динамикийг судлах нь хагшаасны физик шинж чанарт дөхөх маягтай юм. Хоёр фазанд ус ба хагшаас нь шингэн ба хатуу гэсэн фазаар тооцогдох ёстой болж байна.

Tuesday, December 8, 2015

ЛаТеХ дээр ажиллаж сурах нь \working with LaTeX\

ЛаТеХ дээр ажиллах хэдхэн зөвөлгөө

LaTeX буюу ЛаТеХ (техник гэдгийн тех шүү, текс биш) нь янз бүрийн хэвлэл, бичвэр бэлтгэх систем юм. ЛаТеХ нь их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, хэвлэлийн үйлдвэрүүдэд стандарт болтлоо өргөжин хэрэглэгдсэн хэрэглээний програм юм.
Ворд дээр бид вордын зэснүүдийн тусламжтай бичвэр, эх бэлтгэдэг бол ЛаТеХ дээр нэгэн төрлийн код бичих маягаар эх текст бэлтгэнэ. 
ЛаТеХ нь үнэгүй, чөлөөт, нээлттэй програм учир татаж аваад суулгаж хэрэглэхэд ямарч асуудал байхгүйн дээр хэрэглээд сурчихвал дажгүй харагдацтай эх бичвэр бэлтгэх цаашдаа сурах, судлах үйлсэд их л тус болох юм байна. 
ЛаТеХ-ийн тухай монгол хэл дээр элбэг материал байгаа учир элдэв долоон юмаа болиод үндсэн ажилруугаа оръёо. Монгол хэл дээрх материалууд:
Википедиа 
Танилцуулга
Бас танилцуулга
Ном, гарын авлага
Юу гарах нь мэдэгдэхгүй боловч хэрэгтэй коммандууд г.м олон хөөрхөн юм байна.

Дээрхүүдийг уншчихад ямархуу юм байдагийг ойлгох байхаа.

Англи дээр маш олон лавлахууд байх ба эдгээрээс хамгийн дээр нь Онлайн гарын авлага юм. 
Хэрэгтэй нэмэлт багцуудыг СТАН-аас авна. 
За миний машин дээр MikTeX суусан байгаа. Техдэхдээ TeXStudio эсвэл TeXworks ашигладаг. TeXStudio нь кодоо эмхэтгэж хөрвүүлэхэд цаг ачаалдаг боловч TeXworks -өөсөө хамаагүй дээр санагдсан. 

За энэ зураг TeXStudio - г харуулах ба эхний хагас нь Техстэж буй кодийг, дараагийн хагас нь гарч буй үр дүнг харуулж байгаа юм. Кодоо бичээд эмхэтгэхдээ хоёр ногоон сум (Built and View) эсвэл нэг мөсөн нэг ногоон (compile) сум дээр дарна. 

Техсдэж эхлэхийн өмнө бичвэрийн төрлөө зааж өгөх ёстой. Гол нь ТеХийн өөрийнх нь комманд урагш бөхийсөн ташуу зураасаар эхэлдэг гэдгийг санах хэрэгтэй. Эх бичвэрийн төрөл ном, өгүүлэл, илтгэл, тайлан, диплом гэх мэт олон төрөл байх ба эдгээрийн алин болохыг хамгийн эхэнд documentclass гэдгээр зааж өгнө. Бүх төрлийн бичвэрийн хувьд нэг ижил комманд нь эх хаанаас эхлэж хаана дуусахыг зааж хязгаарлах явдал юм. Дараах кодыг сайтар ажиглаарай.


1
2
3
4
5
\documentclass[12pt]{report}

\begin{document}
 Gol zuilee end bichne.
\end{document}