Thursday, April 25, 2024

Усны барилга байгууламжийн норм, стандартын шинэчлэл хэлэлцүүлэг /Seminar on Reforming standards and norms related to hydraulic engineering/

 “Усны барилга байгууламжийн норм, стандартын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдав.

 ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн салбар, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон ЮНЕСКО-гийн газрын доорх усны тогтвортой менежментийн тэнхим хамтран 2024 оны 4 сарын 25-ны өдөр ШУТИС -ийн 8-р байрны 12 давхрын Олон улсын хурлын танхимд зохион зохион байгуулсан Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2024 эрдэм шинжилгээний хурлын үеэр оролцогч талуудыг хамруулан “Усны барилга байгууламжийн норм, стандартын шинэчлэл” хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгийг НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр (НҮБ-ын Хабитат), ШУТИС-ийн Барилга Архитектурын сургууль, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Гэр хорооллын иргэдийн үерийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслийн баг хамтран зохион байгуулж, хэлэлцүүлгийг дэмжин Барилга Хот байгуулалтын яамны Нийтимйн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогийн хэрэгжилтийг зохицуулах газар, Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтэс ажиллав.

Ярилцлагын пеналистууд

Усны шинжлэх ухаан ба инженерчлэл - 2024 эрдэм шинжилгээний хурал /Hydroscience and Engineering - 2024/

 Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2024 (Hydroscience and Engineering - 2024) эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдав.

 ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн салбар, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон ЮНЕСКО-гийн газрын доорх усны тогтвортой менежментийн тэнхим хамтран Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2024 эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 4 сарын 25-ны өдөр ШУТИС -ийн 8-р байрны 12 давхрын Олон улсын хурлын танхимд зохион байгуулав. Хурлын зохион байгуулалтыг салбарын мэргэжлийн холбоод “Монголын ус хүрээлэх орчны инженерчлэлийн холбоо”, “Цэнхэр Алт Ногоон Хэрэм усны үндэсний ассоциаци”, “Монголын усжуулагчдын холбоо”, “Монголын Барилгын инженерүүдийн холбоо” гүйцэтгэж, НҮБ-ийн Хабитат хөтөлбөрийн Гэр хорооллын иргэдийн үерийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл ивээн тэтгэж ажиллав. Хурлын үйл ажиллагааг дэмжин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар” ажиллав.


“Усны шинжлэх ухаан ба инженерчлэл” эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь Монгол орны усны нөөцтэй холбоотой эрдэм шинжилгээний үр дүн, усны инженерчлэлтэй холбоотой шинэ, дэвшилтэт аргачлал, технологийг нэгэн цэгт төвлөрүүлэн солилцох, хэлэлцэх, түгээн дэлгэрүүлэх юм. Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2024 эрдэм шинжилгээний хуралд нийт 10 гаруй байгууллагын 60 гаруй судлаачдын 26 эрдэм шинжилгээний бүтээл ирсэн ба бүтээлийн хуулбарлалт, хянан магадалгаа хийгдсэн 23 бүтээлийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийн №24(04)328 тусгай дугаарт хэвлэв.