Saturday, June 25, 2016

23 дахь Мөсний Олон улсын симпосиумын тойм /Overview of 23th international symposium on Ice/

Мөсний судалгааны олон улсын хурал (2016)


Ус-хүрээлэх орчны инженерчлэлийн олон улсын холбооны (IAHR) Мөсний судалгаа, инженерчлэлийн бүлгэмээс 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг мөсөн дээр голчлон анхаарсан энэхүү Олон улсын мөсний симпосиум (тодорхой чиглэлээр хязгаарлагдсан жижиг хурал) анх 1970 онд Исландад зохион байгуулагдаж байжээ. 
Энэ жил 23 дахь хурал нь АНУ-ын Мичиган мужын Анн Арбор хотын Мичиганы Их сургууль дээр зохион байгуулагдсан юм. 
Энэ жилийн ерөнхий зохион байгуулагчаар Далай болон агаар мандал судлалын үндэсний захиргааны (The National Oceanic and Atmospheric Administration - NOAA) харъяа Их нууруудын хүрээлэх орчны судалгааны лаборатори (Great lakes Environmental Research Laboratory - GLERL) ажиллан юм.
Статистик үзүүлэлтээр энэ жил 30-аад орны 162 гаруй судлаачид оролцож дараах тооны илтгэлүүдийг чиглэл тус бүрт илтгэжээ.
  • Далай, тэнгисийн мөс ба уур амьсгалын өөрчлөгдөлт 41 (Sea ice and climate change)
  • Мөс ба байгууламжийн харилцан үйлчлэл 32 (Ice and structure interactions)
  • Голын мөс, мөстэй холбоотой технологи 27 (River ice, technology)
  • Нуурын мөс, циркуляци 19 (Lake ice, Limnology)
  • Мөс ба хөлөг онгоцны харилцан үйлчэл, тээвэр 16 (Ice and ship interaction, studies)

Оролцогсодын дөрөвний нэг нь доктор оюутан байсан нь энэ чиглэлийн судлаачид залуужиж байгааг харуулж байв. Нийт 136 илтгэл аман болон ханын байдлаар тавигдсан юм. 

Friday, June 10, 2016

Ханын илтгэл бэлдэх, тавих /preparation and presentation of Poster presentation/

Постер буюу ханын илтгэл бэлдэх, тавих

Эрдэм шинжилгээний хурлын нэг чухал хэсэг нь ханын илтгэл байдаг. Мөн ханын илтгэлийг сургууль, судалгааны байгууллагууд корридори өрөөний хананд тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, амжилт, үр дүнгүүдийг толилуулах зорилгоор дэлгэж ашигладаг.
Ханын илтгэл нь том хэмжээтэй цаасан дээр зайнаас харагдахуйц байдлаар үйлдсэн судалгааны ажлын үр дүнг харуулсан мэдлэг мэдээлэл дамжуулах үүрэгтэй самбар юм.
Ханын илтгэл нь ханын сонинтой яг ижил чанаруудыг агуулна. Энэ өгүүлэлд хэрхэн ханын илтгэл бэлдэх, зарим нэг санаанууд, өөрийн бэлдсэн ханын сонинг хэрхэн тайлбарлаж ярих, зочидтой хэрхэн харилцах талаар толилуулна. Их сургуулийн альч шатанд оюутнууд, судлаачид, эрдэмтэд ханын илтгэл бэлдэж тавих шаардлага гарч байдаг. 
Олон улсын ус-хүрээлэн буй орчны инженерчлэлийн холбооны (IAHR) Мөсны судалгааны бүлгэмээс 2 жил тутамд зохион байгуулдаг Олон улсын мөсний судалгааны симпосиум (23th ICE) дээр тавигдсан ханын илтгэл