Tuesday, December 25, 2018

Микро-хэмжээст сүвэрхэг орчинг дурын түгэлтээр байгуулах тухай /Generation pore scale porous media by random distribution

Микро-хэмжээст сүвэрхэг орчинг дурын түгэлтээр байгуулах тухай (Generation of pore scale porous media by random distribution)

Шинжлэх ухаан, судалгааны ажилтай холбоотой нийтлэл бичилгүй зэвэрсэн нэг жилийг ардаа өнгөрөөжээ. Шинэ юм нэг ч хийгээгүй, шинэ зүйл нэг ч сураагүй юм байна. Гэхдээ хийсэн зүйл их байв ч сэтгэлд аз жаргал мэдрэгдэхгүй нь тун харамсалтай. Алдсан нэг жилээ нөхөхийн тулд хийж байсан бүх зүйлээ, хатуу дискнийхээ хавтас бүрийг шалгаж юу хийж байснаа эргэн харлаа. Гэтэл 2015 оны 10 сард нэг сонирхолтой програм бичсэн байж. Тэр үед сүвэрхэг орчин дотуурх шүүрэлтийн урсгалыг сүлжээний Больцманны арга ашиглан загварчлах гэж оролдож байсан ба тооцооны үндсэн өгөгдөл болох сүвэрхэг орчны геометрийн шинж чанарыг бий болгох програм бичсэн юм байна. Нээх хэрэгтэй програм биш ч дурын/санамсаргүй түгэлт (random distribution), дурын/санамсаргүй тоо үүсгэгчийг (random number generation) ашиглах нэг жишээ юм болов уу гэж бодоод хуваалцая. 
2 хэмжээст сүвэрхэг орчин. Улаан өнгөөр хатуу хэсгийг, хөх яагаан өнгөөр хоосон орон зайг харуулна. Эхний зураг нь 300 ширхэг 1-ийн тоог дурын байрлалаар байрлуулсан бол хоёр дахь зураг нь 3000 ширхэг 1-ийн тоог дурын байрлалаар байрлуулсан болно. Хоёр зургийг хажуу талаар нь нийлүүлэх тушаал: convert +append 300ran.bmp 3000ran.bmp 300com.png