Saturday, January 19, 2019

Сүвэрхэг орчин дотуурх шингэний урсгалын жишиг бодлого /A porous media flow benchmark/

Сүвэрхэг орчин дотуур шингэний урсгалын жишиг бодлого
U хэлбэрийн хоолой доторх сүвэрхэг орчин дотуурх урсгалын аналитик шийд

Нюфлотыг график дүрслэлд ашиглах "Зургадугаар хэсэг"

Хөрс бол сүвэрхэг орчин юм. Хөрсөн доторх аливаа шингэний урсгалыг сүвэрхэг орчин дотуурх шингэний урсгал буюу шүүрэлт хэмээн судалдаг. Шүүрэлтийн урсгалыг судлах, түүнийг танин мэдэх, инженерчлэлд уг олж авсан мэдлэгийг ашиглах нь бүхий л инженерийн салбаруудад чухал байгаа учир энэ чиглэлийн судалгаа маш өргөн цар хүрээтэй явагддаг байна. Усны барилгад шүүрэлт барилга байгууламж найдвартай оршин тогтноход сөрөг нөлөө үзүүлж байдаг. Бусад инженерийн салбарт тухайлбал газрын тос, байгалийн хий, газар доорхи ус, эрүүл мэндийн салбарт ясны сүвэрхэг хэсгээр капиляр үйлчлэлд шингэн урсах, хүнсний салбарт хүнсийг хатаах, хадгалах, материалын шинжлэх ухаанд зохистой сүвэрхэг шинж чанартай материал бий болгох гэх мэт дурьдвал олон хэрэглээ байна. Чухамдаа сүвэрхэг орчин өөрөө түвэгтэй бүтэцтэй, өөрөөр хэлбэл тодорхойгүй, байдаг учир түүгээр өнгөрөх шингэний урсгал ямар шинж чанартайгаар урсахыг таамаглахын арга байдаггүй. Товчхондоо энэ бол шингэн-хатуу хэсгийн хамгийн төвөгтэй харилцан үйлчлэлийн бодлого юм. 
U хэлбэрийн хоолой доторх сүвэрхэг орчин дотуур урсах шүүрэлтийн жишиг бодлогыг Ерөнхийлсөн Навьер-Стокесийн тэгшитгэлд суурилсан Сүлжээний Больцманны аргаар бодсон нь.
Энд та бүхэндээ сүвэрхэг орчин дотуурх урсгалын талаар, түүний нэгэн жишиг бодлогын аналитик шийд, шийдийн үр дүнг програмчилсан талаар хүргье.

Thursday, January 17, 2019

Коо ус хуримтлуурын цахилгаан станцын тухай /Coo PSHPP/

Белгийн Коо ус хуримтлуурын цахилгаан станцаар зорчсон тэмдэглэл
Guided tour notes for Coo pumped storage hydropower plant

Коо ус хуримтлуурын цахилгаан станцын машины залруу орох хонгил
Белгийн Коо (үнэндээ бүтэн нэр нь Coo-trois-Ponts hydroelectric power station юм.) ус хуримтлуурын цахилгаан станцад 2018 оны 5 сарын 18 -нд зочилсон билээ. Германы Аахен хотоос өглөө хөдөлж Белгийн Еүпен боомт, байгалийн усны чанар сайжруулах станцуудыг үзсэний дараагаар энэхүү ус хуримтлуурын цахилгаан станцыг үзсэн юм. Цахилгаан станцын ерөнхий мэдээллийг хүргэе.

  • Хүчин чадал: 1164 МВт
  • УЦС-ын түрэлт: 275 м
  • Дээд усан сангийн эзлэхүүн: 8.45 сая м3
  • Доод усан сангийн эзлэхүүн: 8.45 сая м3 (Үнэндээ дээд доод усан сангийн эзлэхүүн зарчмын хувьд тэнцүү байж болох ч өөр байж ч болно л доо.)
  • Ашиглалтанд орсон он: 1969-1978
  • Турбин-насосны төрөл: Францис хэлбэрийн босоо тэнхлэгт турбин-насос
Ус хуримтлуурын УЦС-ын талаар мэдлэггүй бол энийг уншаарай. 

Wednesday, January 2, 2019

График дүрслэлийн Нюфлот програмыг Фортранаас дуудах нь/Gnuplot plotting with Fortran/

График дүрслэлийн Нюфлот програмыг Фортранаас дуудаж ажиллуулах нь

"Тавдугаар хэсэг"

Нюфлот буюу Gnuplot гээд програмыг эрдэмтэд, судлаачид мэдээлэл, өгөгдөл, үр дүнгүүдээ дүрсжүүлэх, график зурахад өргөн ашигладаг. Нюфлотын тухай хэд хэдэн нийтлэл байгаагаас (Gnuplot posts) яг яаж ажиллуулах, яаж график зурах талаар энд нарийн дурьдсан байгаа. 
Сүүлийн үеийн дэвшилтэт програмчлалын хэлнүүд C++, Python, R, Java, C# болон бусад хэрэгсэлүүд болох Mathlab, Matematica, LabVIEW гэх мэт өөрсдөө мэдээллийг дүрсжүүлэх боломжуудтай байдаг. Гэтэл зорилгоосоо хамаараад зарим хэлнүүдэд мэдээллийг дүрсжүүлэх боломжгүй байдаг (Коммандын мөр дээр тоогоор зурахыг эс тооцвол шүү дээ). Ийм хэлнүүдийг ашиглаж мэдээ шинжлэх, тооцоолол үйлдэх зэрэг ажлууд хийж байгаа бол үр дүнгүүдийг өөр нэг програмын буюу дээр дурьдсан хэрэгслүүдийн тусламжтайгаар зураглах шаардлага гарна. Мэдээж мэдээг дүрсжүүлэх Нюфлоттой ижил маш олон нээлттэй, лицензтэй програмууд (жагсаалтын эндээс хар) байгаа гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Нюфлот бол нээлттэй, маш хүчирхэг, энгийн, олон програмтай хамтарч ажиллах боломжтой, сэтгүүлийн стандартад нийцсэн зураглал үйлдэх боломжтой гэх мэт давуу талуудаараа хэрэглэгчдийг их татдаг байх. Энэ ч утгаа анх Нюфлотыг сурж ашиглаж ирсэн юм. Гэхдээ Фортран дээр тооцоо хийж үр дүнгүүдээ хэвлэж файл болгоод уг файлуудаа дуудаж Нюфлот дээр график зурдаг байсан юм. Өөрөөр хэлбэл доорхи зурган дээрх шиг 2 консоль нээчихээд л үзэж дардаг байсан гэсэн үг.
Фортран болон Нюфлотын консолиуд.
Үнэндээ бол Нюфлотын кодыг фортранд шигтгэж өгөх, эсвэл Нюфлотыг фортранаас дуудах боломжтой гэдгийг мэддэг ч зүгээр л зориглож хийдэггүй байлаа л даа. Энэ удаад яаж Нюфлотыг фортранаас дуудаж ажиллуулах талаар тайлбарлана. Үнэндээ маш амархан эд байсан байна лээ.