Постер буюу ханын илтгэл бэлдэх, тавих
Эрдэм шинжилгээний хурлын нэг чухал хэсэг нь ханын илтгэл байдаг. Мөн ханын илтгэлийг сургууль, судалгааны байгууллагууд корридори өрөөний хананд тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, амжилт, үр дүнгүүдийг толилуулах зорилгоор дэлгэж ашигладаг.
Ханын илтгэл нь том хэмжээтэй цаасан дээр зайнаас харагдахуйц байдлаар үйлдсэн судалгааны ажлын үр дүнг харуулсан мэдлэг мэдээлэл дамжуулах үүрэгтэй самбар юм.
Ханын илтгэл нь ханын сонинтой яг ижил чанаруудыг агуулна. Энэ өгүүлэлд хэрхэн ханын илтгэл бэлдэх, зарим нэг санаанууд, өөрийн бэлдсэн ханын сонинг хэрхэн тайлбарлаж ярих, зочидтой хэрхэн харилцах талаар толилуулна. Их сургуулийн альч шатанд оюутнууд, судлаачид, эрдэмтэд ханын илтгэл бэлдэж тавих шаардлага гарч байдаг.
Олон улсын ус-хүрээлэн буй орчны инженерчлэлийн холбооны (IAHR) Мөсны судалгааны бүлгэмээс 2 жил тутамд зохион байгуулдаг Олон улсын мөсний судалгааны симпосиум (23th ICE) дээр тавигдсан ханын илтгэл |
Ханын илтгэл бэлдэх
Тухайн эрдэм шинжилгээний хуралд илгээсэн өгүүллийн агуулгын дагуу ханын илтгэлийг бэлдэх хэрэгтэй. Бэлдэхийн өмнө эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагчаас тодорхой формат, хэмжээ заасан эсэхийг асуух хэрэгтэй. Ханын илтгэл нь дараах төрлүүдтэй байна.
- Гонзгой (босоо)
- Хэвтээ
- Хавтаст (Гурав нугалсан)
Гонзгой - Азийн ихэнх орнууд гонзгой байдлаар ханын илтгэлийг бэлдэхийг шаарддаг. Тайлбарлагч нь өндөр хүн бол их тохиромжтой. кк. Гонзгой байхын давуу тал нь тухайн үзүүлэх гэж буй мэдээлэл, зураг хөрөг, графикийн хэлбэрээс хамаарах байх. Гонзгой илтгэл нь үзүүлэх гэж буй мэдээллийг логик дараалаар харах боломжийг олгодог байж болох юм. Мөн тайлбарлагч нь нэг талдаа зогсоод ханын илтгэл дээрх бүх зүйлсийг гүйцэт зааж тайлбарлах боломжтой. Илтгэл тавьж байх үед ханын сонингынхоо урдуур үзэгчдээ халхалж алхах нь тохиромжгүй. Гонзгой зай нь хоёр хуваагаад мэдээллээ дарааллаар байрлуулахад тохиромжтой. Өөрөөр хэлбэл зайн төлөвлөлт хийхэд нээх толгой гашилдаггүй. Илтгэлийг байрлуулахдаа доод хүрээг нь тайлбарлагчийн бүсэлхийнээс заавал дээш байлгах хэрэгтэй. Яагаад гэвэл ихэнх тохиолдолд дүгнэлт, нэгтгэл гэх мэт нь ихэвчлэн ханын илтгэлийн доод хэсэгт байрладаг учир үзэгчдэд ердийн байрлалд харагдах ёстой. Үзэгч толгойгоо эгц байлгаад зөвхөн нүдээ хөдөлгөхөд ханын илтгэлийн бүх зүйлс харагдаж байх ёстой. Гонзгой форматтай үед ямарч илтгэлийн гарчгийг хамгийн дээр том үсгээр нүдэнд дүүрэн харагдахаар бичих боломжтой байдаг. Урт гарчиг багтахгүй олон мөр болж асуудал үүсгэж болох ч ханын илтгэлийн гарчиг товч тодорхой байх хэрэгтэй. Өгүүллийн нэртэй ханын илтгэлийн нэр адил биш байж болно.
Хэвтээ - Европ, Америкийн орнууд энэ хэлбэрийг илүүд үздэг. Цаасны хэмжээний хувьд америк болон олон улсын гэсэн маш олон харьцаанууд байдаг. Хэвтээ ханын сонин нь хүний нүдний харах хүрээнд маш тохирсон байдаг гэж хэлж болно. Хүн зөвхөн толгойгоо бус нүдээ баруун зүүн тийш хөдөлгөхөд л бүхий л мэдээлэл шүүрдэгддэг болхоор ихэнх судлаачид, үзэгчид энэ хэлбэрт дуртай байдаг. Нэг сул тал нь хэт өргөн бол тайлбарлахад төвөгтэй, илтгэлийн хоёр талд хэд хэдэн удаа гарах шаардлага гардаг. Мөн зайн төлөвлөлт хийхэд хэвтээ байрлал нилээд төвөг учруулдаг. Гарчиг бичихэд гарчигний хэсгийн зай ашиглалтанд маш сайн анхаарах хэрэгтэй. Хоёр талд нь лого энэ тэр тавьж тэгш хэмийг сайн хангаарай.
Хавтаст - Тусгай үед энэхүү ханын илтгэлийг хэрэглэнэ. Үнэндээ хананд бус ширээн дээр дэлгэж ашиглана. Дээр үеийн гурван талтай толь шиг хэлбэртэй учир тогтвортой, хатуу цаасан дээр үйлдэх хэрэгтэй. Төлөвлөлт нь хэвтээ ханын илтгэлтэй ижил, голын том хавтгай дээр гол үр дүнгүүдийг оруулж өгнө. Энэ илтгэлийн урд бүтээгдэхүүнийг тавьж танилцуулбал илүү гоё болно.
Загварын тухай
Ханын илтгэлийн гол зорилго нь зураг, график, диаграмын тусламжтайгаар мэдээллийг уншигчидад хүргэх юм. Уншигч мэдээллийг уншиж бус харж ойлгох боломжийг бүрдүүлэх нь чухал. Тиймээс ерөнхийдөө дараах харьцааг баримжаална.
- Бичвэр - 20 хувь
- Зураг, график дүрслэлүүд - 40 хувь
- Хоосон орон зай, туслах дүрслэлүүд - 40 хувь байна.
Цаасны хэмжээний хувьд А0 -той ойролцоо цаасан дээр ихэвчлэн бэлдэнэ. Энэ цаастай үед үсэгний хэмжээ нь дараах байдалтай байвал сайн.
- Гарчиг 70-100
- Толгойнууд, дэд гарчиг (Оршил, Арга, Үр дүн г.м) 30-50
- Ердийн өгүүлбэрийн үсэг 28-35
- зохиогчдын нэрс, тэдгээрийн тухай бол 50-аас доош /бага л байвал сайн/
- Зураг, графикийн тайлбар 18-24pt гэх мэтээр байвал аятайхан харагдана.
Үсгийн тиг нь arial, times, helvetica, calibri энэ тэр байвал зүгээр байхаа.
Өгүүлбэрийг ердийн хэлбэрээр бичнэ. Ямар ч хүндэтгэлийн хэлбэр, ш.ухааны өнгөтэй байхгүй байвал зүгээр. Урт өгүүлбэрээс аль болох зайлсхийж, түлхүүр үг, холбоо үгнүүдийг ашиглавал зүгээр. Англи хэл дээр бичиж байгаа бол зөвхөн идэвхитэй цагыг ашиглана. Идэвхигүй цагыг аль болох ашиглахгүй байхыг хичээх хэрэгтэй. Мөн л өгүүлбэр нь богино байвал сайн. Өгүүлбэрийн дунд чухал утгатай үг, хэсгийг хэвтээ байдлаар эсвэл тод байдлаар тодотгож өгөх хэрэгтэй. Өгүүлбэрийг мөрний турш дүүрсэн (justify) байдлаар журамлавал аятайхан харагдана. Мөрнүүдийн төгсгөл хөрөөний ир шиг байх нь их текстийг уншихад хэрэгтэй болох боловч үзэмжийн хувьд онцгүй харагдана.
Өгүүлбэрийн мөр хоорондын зай том байх хэрэгтэй. Мөр хоорондын зай ойр бол шавж харагдаад онцгүй.
Үсэг бичлэгийн өнгийг маш анхааралтай сонгох хэрэгтэй. Хөнгөн өнгөөр өгүүлбэр, бичлэгийг бичиж болохгүй. Мөн өгүүлбэрийн өнгөтэй зохицохгүй өнгөөр фон үүсгэж болохгүй. Хэт алаг мяраан бол нүд халтираад харахад хэцүү. Зүгээр энгийн, даруухан, аятайхан өнгөнүүдийг сонгож график дүрслэлдээ, дизайндаа ашиглаарай. Аль болох эсрэг өнгөнүүдийг ашиглах хэрэгтэй. Хар фонтой бол цагаан бичлэг гэдэг ч юм уу.
Ижил төрлийн бараан өнгөнүүд ялгарч харагдахгүй гэдгийг анхаараарай.
Ханын илтгэлийн дэвсгэр өнгө нь цагаанаараа л байсан нь дээр. ялангуяа ш.ухааны чиглэлийн илтгэлүүд академик чанартай байх ёстой учир элдэв янзын эрээн мяраан өнгө хэрэггүй. Үзэгчид дургуй байх нь гарцаагүй. Харин дэд гарчигнуудад тусгай нүдний харц татхаар дэвсгэр өнгө буюу фон өгч болно. Өгөхгүй бол үсгийг нь тод хараар эсвэл ямар нэгэн байдлаар шууд л аан энэ гарчигнууд байна гэх сэдэл өгөхөөр бичигдсэн байх ёстой. Нуулгүй хэлэхэд хүмүүс эхлээд ерөнхий зургийг нь харна. Дараа нь за байз гарчиг нь юу юм бол гэж дээд ирмэгийг нь харна. Тэгээд сонирхолтой санагдвал дэд гарчигнуудыг харж үр дүнг хайж эхлэнэ.
Гол нь уншигч, үзэгчид дор хаяж 1.5 м-ээс хол зайнаас ханын илтгэлийг үзнэ. Тэр зайнаар уншигдахаар харагдахаар байх хэрэгтэй.
Оруулах гэж зураг, график ажлуудын үндсэн хэмжээс алдагдуулж болохгүй. Дээш доош нь масштабгүй сунгаж оруулж болохгүй. График ажлуудын өнгөний нягтшил сайн байх хэрэгтэй. Муу чанартай зураг зохиогчийг чадваргүй харагдуулна. График ажлууд заавал тайлбартай байх хэрэгтэй. График ажлуудын байрлалыг сайтар балансласан байдлаар хийж өгнө.
Үр дүн, дүгнэлт хоёр маш анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Мэдээллүүдийг, илтгэлийг логик урсгалын дагуу байрлуулах эсвэл ур урсгалын дагуу уншиж болохоор тэмдэглэгээ, хаягуудыг ашиглах хэрэгтэй. Дүгнэлт нь маш ойлгомжтой, чанартай, бядтай байх хэрэгтэй.
Бас нэг чухал зүйл нь чаашдын хийх ажлын талаар төсөөлөл, эсвэл урьдчилсан үр дүнг мөн харуулах хэрэгтэй. Энэ чухал шүү.
Интернэт дээр маш олон бэлэн форматууд байгаа. Гэхдээ тэдгээрийг шууд ашиглаж болохгүй. Таны ханын илтгэл өвөрмөц, таны бүтээл байх ёстой. Мөн ханын илтгэл бэлтгэх ажлыг хүндээр тусгаж авах хэрэггүй. Та хүссэнээрээ зохиож бүтээхэд болно. Гол нь дээрх зарим зүйлсийг л анхаарах хэрэгтэй. Гол нь энэ ханын илтгэл таны санааг, хэлэх гээд байгаа зүйлсийг уншигчидад асуудалгүй л дамжуулдаг байх хэрэгтэй. Энэ гол шаардлагыг л барьж ажиллах хэрэгтэй.
Ингээд өөрийн үйлдсэн ханын илтгэлийг доорх зургаар харуулав.
Ханын илтгэл буюу постер. Хэвтээ хэлбэртэй, гурван баганатай, гол хэсэгтээ үр дүнг байрлуулсан. Ханын илтгэл гэх гэж байгаад ханын сонин гэж бичих гээд байх юм. |
Энэ илтгэлд логик дарааллыг хангахын тулд одтой тоонуудыг дэд гарчгуудын ард байрлуулсан байгаа. Хоосон зай бараг үлдээгүй нь энэ ханын илтгэлийн сул тал юм.
Нэг онцлог нь гарсан үр дүнгүүдээр бичлэг үйлдээд youtube-д байршуулж, түүний холбоосыг QR кодонд шилжүүлж зохих хэсгүүдийн хажуул байрлуулсаныг харж болно. Ханын илтгэл дээр хөдөлгөөнт дүрс, бичлэг үзүүлэх боломжгүй учир энэ бол хамгийн шилдэг санаа юм. Үзэгч хүсвэл гар утсаараа уг кодыг уншуулж бичлэгүүдийг үзэх боломжтой. Жишээ болгон нэг кодыг оруулъя.
Энэ QR кодыг уншуулахад дараах бичлэг явах ёстой.
Та ханын илтгэлээ сонирхолтой байлгахын тулд орчин үеийн технологуудыг ашиглах хэрэгтэй. Яг дээрх шиг.
Дээрх ханын илтгэлд нийт 4-н бичлэгийн ажил орсон бөгөөд бүгд youtube дахь миний сувагт ачаалагдсан байгаа.
Ханын илтгэл тавих
Илтгэлээ бэлдсэн бол одоо илтгэлтэйгээ хэрхэн ажиллаж ярих тухай бодож, төлөвлөж эхлэх хэрэгтэй. Ханын илтгэл нь ихэвчлэн том зааланд, том өрөөнд болох ба бөөн хүмүүс энэ тэнд чанг дуугаар ярьцгаах болно. Үнэндээ та дутахааргүй дуугарч байж өөрийн ажлаа хүмүүст хүргэж чадна. Аман илтгэл бол өгөгдсөн хэдэн минутанд хурлын өрөөнд сууж буй бүх хүмүүст нэгэн зэрэг илтгэх бол ханын илтгэл нь ирсэн хүн болгонд л ярьж өгөх их ажил юм. Ханын илтгэл тавих процесс нь бараг л хэдэн цаг үргэлжилнэ. Үнэндээ та яаж энэ олон цаг ярьнаа гэж санаа зовьж байгаа байх. Санаа зовох зүйл байхгүй, чөлөөтэй, маазраатай, ярьж тайлбарлаж, санал солилцсоор байтал олон цаг нисээд л өнгөрдөг.
Илтгэл тавьна гэдэг бэлтгэл шаарддаг ажил. Та хонины хүнд хоол, хожгор толгойнд малгай хэрэгтэй гэдгийг мэднэ дээ.
Муу хүнд сайн бэлтгэлСайн бэлтгэл бүх л зүйл хэрэгтэй. Ханын илтгэл дараах гурван шаттай байж болно.
- Танилцуулга хийх илтгэл
- Ерөнхийлж ярих үе
- Харилцан яриа
Зарим үед хурлын зохион байгуулалтаас хамаарч танилцуулга илтгэл хийгдэхгүй байж болно. Энэ нь 3 мин хугацаанд маш товчоор илтгэлээ ярих явдал юм. Энд өөрийн тухай танилцуулаад, юуг судалсанаа, ямар аргаар судалсанаа, ямар үр дүнг гаргасанаа, юу гэж дүгнэснээ маш товчоор л ярьна. Эндээс хамаарч таны илтгэлийг сонирхох хүн тодорхой болно. Танилцуулга илтгэлээс хүмүүс аль илтгэлийн очиж үзэхээ шийддэг.
Танилцуулга илтгэл хийгдэхгүй бол үзэгчид эргэн тойронд алсуур явж бүх илтгэлийг харсаны үндсэн дээр сонголтоо хийх хэрэгтэй болно. Ингээд таны илтгэл дээр үзэгч ирсэн бол Ерөнхийлсөн илтгэлээ тавих хэрэгтэй. Энэ илтгэл нь 5 мин дотор байх шаардлагатай. Үүний дараа уншигчийг ойлгосон эсэхийг асууж, асуулт хариултын харицлан яриаг өрнүүлнэ.
Ерөнхийлсөн илтгэл тавьж байхдаа хадуурч болохгүй. Илтгэлийн дундуур ирсэн зочдод бид одоо энэ тухай ярьж байгаа шүү, энд явж байна гэх мэтээр элсүүлж цаашаа замдаа буцаж орох хэрэгтэй. Илтгэл нь харилцаатай байдлаар явагдах ёстой. Та үргэлжлүүлээд л, үзэгчтэйгээ харилцахгүй бол муу илтгэл болно. Энэ ингэлээ, энийг ойлгосон уу, өөрөөр тайлбарлах уу гэх мэтээр үзэгчтэйгээ нягт ажиллах хэрэгтэй. Үндсэндээ та бол үзэгч, ханын илтгэл хоёрын хооронд л гүүр болно гэсэн үг юм. Үзэгчийг ханын илтгэлээс мэдлэг мэдээлэл олж авахад туслах хүн нь та - илтгэгч, тайлбарлагч юм. Үзэгчийн түвшин, сонирхолыг нь мөн асуугаад түүн дээр үндэслэж холбогдож илтгэлээ өгвөл сайн ажил болно.
Ханын илтгэлд дүрслэгдсэн, орсон юмс болгоныг уялдаатайгаар логиктойгоор тайлбарлах хэрэгтэй. Хэсгүүд өөр хоорондоо уусан холбогдсон байх хэрэгтэй. Үзэгчийн анхаарлыг маш алдалгүй хадгалсаар байгаад илтгэлийг дуусгах нь чухал.
Илтгэх яриа нь энгийн, ердийн байх ба үзэгчдэд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. За тэгээд гадаад хэл дээр бол бүр ярих зүйлсээ нэг нэгэнгүй бичиж, олон удаа бэлтгэл хийх хэрэгтэй. Илтгэлийн үед аль болох бэлтгэлийн чиглэлээ баримтах хэрэгтэй.
Ингээд өөрийн бэлдсэн ярианы ноорогоо таньд толилуулж байна. Алдаа мадгыг маань өршөөж хайрлаарай. Доорхи ярианаас та түлхүүр өгүүлбэрүүдийг өөрийн яриандаа ашиглах боломжтой.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Starting
Good evening to you. My name is Ayurzana from the Nagaoka
University of Technology, Japan. We are interested in simulating solid-liquid
phase change of water in environmental condition by Lattice Boltzmann method.
Introduction and
objectives
As you can see on the phase
diagram of water, our area of interest is marked as environmental condition, in
other word at atmospheric pressure and air temperature in the earth surface.
We know that phase change is
numerically challenging problem because determining liquid-solid interface
during melting or solidification is crucial and not trivial thing in existing
numerical methods. In the most numerical method, there need to be solved
additional set of equations and specific boundary condition on the interface
between solid and liquid, which may make them cumbersome methods. Also phase
change of water is common and important in whether science and engineering.
If we can model phase change of
water efficiently and accurately, we can solve ice problems in hydro power
plant or ice jam and dynamics in cold regions river.
Methods
As we seek effective and accurate
numerical method to solve phase change problem, we look at that Lattice
Boltzmann method can be appropriate according to its simplicity and competency.
Acronym for this method is LBM and I will carry this over the poster. In simple
terms, LBM is based on microscopic view of fluid, like gas molecule dynamics
and LBM can describes mesoscopic view of fluid. Simply, based on gas state
behavior with statistical mechanics, LBM can simulate liquid and solid state,
as well. To keep time, I just explain general algorithm of this method and some
equations. The algorithm is straightforward and only two equations should be
solved in velocity field and temperature field. In those equations,
distribution function will be evaluated in each time step. Distribution
function will give us mesoscopic variables, such as temperature and velocity
etc. Someone may ask how this linear Boltzmann equation describe flow
characteristic like NSEq. Other one may ask how this
linear Boltzmann equation describes heat transfer like heat equation. Answer is
that NSEq can be derived from Boltzmann equation using multiscale expansion. In
the main loop black subroutines belong to standard LBM method, while light
blues for free surface, which will used when we
consider the free surface and greens for phase changing simulation and
heat transfer in the fluid.
In ice-water interface tracking
section, code does boundary condition on the interfaces that is defined
directly after liquid fraction update. Liquid fraction is updated by two
different ways in this study. Liquid fraction value can be seen as flags on computational
cell. So Flags are used to identify materials in domain. If LF is 1, material
is liquid, if LF is 0, material is solid (means ice) and between 0 to 1 regards
to mushy zone or interface between solid and liquid state.
Validations
Let’s move to validation section.
Firstly we developed LBM code for heat transfer with fluid flow and it is
validated with natural convection problems. For all simulation, we consider
precise density inversion by defining non-Boussinesq approximation for density.
This approximation helps to determine temperature field accurately, moreover
interface between solid and liquid state will be defined more precisely in
phase changing simulation. You can see the results comparisons with literature
summarized on the table. Underlined numbers are from the literature. At the right
most side, you can see the temperature field and streamlines at different
Rayleigh numbers. Those field contours were same as what we expected and what
given in the literature.
So after that we add phase change
module on the validated code. Ice melting in rectangular enclosure is used to
evaluate performance of newly developed code. Left half filled with water and
right half filled with ice in initial condition. In the literature, only four
interface profiles were available and we compared our profiles with them. You
can see some differences between them, but those are at same Fourier number and
shows same tendency. After this, we solved inverse freezing in same enclosure
to access performance of two approaches of liquid fraction estimation. When comparing this two inverse simulation we
observed that melting shows more active flow and interface changes than
freezing. Freezing process take place intensively after convection flow damped
down. Freezing was 12 times slower than melting. If you want to see video work
of simulation results, please scan this QR code. From those results, we can
state that our numerical code can be applied to real field application.
Results
Let’s go through result section. To
demonstrate real field application of the 2D numerical code, we simulated ice
bed melting by forced convection flow. As you see on the problem configuration,
ice bed thickness of 0.06 m is located in downstream of the weir. By the way,
this weir flow simulation is validated against experimental results and work
related to this weir flow study can be found in literature list of the paper. We
extended that weir flow by phase change and heat transfer simulation. So hot
water will discharge from upstream to downstream of the weir. Our research paper
only includes case of short temperature range, in which temperature difference
was 10 degrees Celsius. In this poster we show two case of simulation as short
range and extended range for temperature.
As we see, there are several
equivalent alternatives to treat ice-water interaction and liquid fraction
updates. In case of short temperature range, we used two approaches for liquid
fraction updates. You can see comparisons of results on first graph that shows
Nusselt number at melting interface. Nusselt number is high where nappe flow
hit the ice surface. This means flow velocity is important for melting
intensity. Average Nusselt number was 4 for fixed enthalpy and 8 for updated
enthalpy. Result comparison video of those approaches can be seen with this QR
code. Second graph shows the ice depth and velocity on the interface at certain
position 0.5 m and 1.0 m from origin of the domain by updated enthalpy approach.
If ice have completely molten, flow velocity will increase.
Total melting time of ice with 0
degree was 6.82 second. Here we show velocity vector with ice phase, on the above,
and temperature field at specific times, at the below. We can see flow
structure and interface morphology clearly.
Next one is simulation of melting
with extended temperature range. Here initial ice temp set to -20 degrees and initial
temp of inflow set to +20 degrees and air temp set to 10 degrees. As same as
previous simulation, we measured the Nusselt number along interface to access convective
heat transfer and results plotted on first graph. The Nusselt
number is expressed by ratio of total heat transfer to conductive heat
transfer. 1 means both heat transfer has equally magnitude. Through to
interface, Nusselt number was almost stable at time of 3 sec. The Little peak
can be observed at nappe jet part. In the second graphs, we show ice depth and
velocity against Fourier number, this melting takes two times slower than
previous melting (short range) simulation in terms of the Fourier number. In
end of simulation, ice has lasted right back side of weir. Ice had molten after
26 second. We can see velocity vector with ice phase and temperature field at
several times. We also can see video work of this by QR code. With this method,
we can determine ice-water interface clearly and temperature field accurately.
This model can be effective for phase change with free surface in medium scale area.
It is physically two phase simulation and we think that it can be superior to
concentrate based methods.
Conclusion
I would like to finish with some
conclusion. We have simulated several phase change problems of water in
different domain, which are closed and free. 2D numerical code validated and
confirmed with other studies and result was in good agreement. To demonstrate
real field application, we carried out ice bed melting by forced convection.
One main feature of this study is phase change simulation with free surface
flow. This method can be seen as applicable and promising method for natural or
forced convection of heat transfer with phase change in open channel flow. We
can model ice dynamics in engineering and industries with LBM efficiently. Another
one importance is that Multiphysics such as sediment, ice, porous media and
fluid structure interaction can be handled in single complex LBM model.
To mention some weakness to this
method, simulation is very sensible for temperature because of limit of
parameters in LBM. Limitation of this method for phase change problem may be
related to numerical instability emerged from whether BGK approximation and
fixed Prantdl number. We can reduce instability using stabilization method,
such as multiple-relaxation time and adaptive time-step. Since the relaxation
time of scalar field, which means temperature field increases with the decrease
of Prantdl number, stability condition can be improved using varied Prantdl
number against temperature.
Future work
Now we can melt and freeze ice in
fixed position. If ice move freely, we need to consider moving body in water.
This can be achieved by using Immersed boundary method and IBM can also be used
for ice-water interactions. IBM is very handy method embedded in LBM. We have
preliminary results of moving body simulation. For example ice particle fall
into still body water please see the video work.
Юмсыг тайлбарлахдаа заавал ойлгомтжой болгохуйц 2-оос багагүй жишээ татах хэрэгтэй. Ирээдүйн ажлаа бас сайхан тайлбарлаарай.
Илтгэл, харилцан яриа дууссан бол дахин нэг ерөнхий санаа, үр дүнгээ дурьдаж болно. Тэгээд үзэгчдэдээ маш талархсанаа илэрхийлж шаардлагатай бол холбоо барих хаягуудаа, нэрийн хуудсаа солилцож болно. Танилын хүрээгээ энд л өргөтгөх боломжтой шүү.
Илтгэлийн үед авхуулсан зургуудаасаа хуваалцая гэж бодлоо.
Poster presentation. Giving detailed explanation on result section. |
Ханын илтгэл явагдаж байгаа байдал |
Үзэгч QR код уншуулж бичлэг үзэж байгаа байдал |
Илтгэлийн үеэр хийгдсэн нэг бичлэгийг мөн толилуулж байна. Илтгэл яаж явагддагыг энэ бичлэгнээс үзээрэй.
Илтгэл тавих, бэлдэх гэх мэтэд зориулсан их олон ном бий. Жишээ нь би энэ ханын илтгэлийг ярих бэлтгэл хийхдээ
English for poster presentations a guide to poster previews, overviews, discussions, key sentences and vocabulary, C.S. Langham
номыг уншсан юм.
Amjilt henee.
ReplyDeleteБас хурдан мартаж байна шүү. кк
DeleteХанан илтгэл тавих нарийн арга, ноу хаугаа хуваалцсанд их баярлалаа. Хуруу нэмбэл:заримдаа сонсож байгаа хүнийхээ ямар чиглэлээр судалгаа хийдгийг асууж, яриа өдөнгөө түүнд хэрэгтэй чиглэлд үр дүн, дүгнэлтээсээ хуваалцвал судалгааны хамтрагчаа олох, эсвэл "иш татагч"-ийн тоогоо нэгээр нэмэх боломж ихэсдэг сайн талтай. Чиний илтгэл тавьж байгаа бичлэгээс харвал лав ийм үр дүн гарахаар байна. Амжилт хүсье
ReplyDeleteБаярлалаа багшаа. Бодоод байхад тийм байна аа. Хэсэг хүмүүс би ийм юм хийж байгаа. Минийх жаахан тэгээд байгаа. Тэгээд энэ ямар юм бол гэж сонирхоод ирлээ гэж ярьж байсан санагдлаа.
DeleteБаярлалаа хэрэгтэй мэдээлэл байна.
ReplyDeleteЭх хэлээрээ судалгаагаа бичсэн нь сайхан санагдлаа. Энэ нь монгол хэл дээр хичээлээ үзэж манай оюутан залуус өөрөөс тань жишээ авч их зүйл сурах байх гэж бодож байна. Keep going!
ReplyDeleteБаярлалаа.
Deleteamjilt husii mash heregtei medeelel bailaa bayarlalaa.
ReplyDeleteБатхүү
ReplyDelete