Wednesday, November 23, 2016

63 дахь Японы далайн эргийн инженерчлэлийн эрдэм шинжилгээний хурал /the 63rd conference on the Japanese coastal engineering/

63 дахь Японы далайн эргийн инженерчлэлийн эрдэм шинжилгээний хурал
第63回海岸工学講演会

Японы Барилгын инженерүүдийн холбооны Усны инженерчлэлийн хэлтэс нь хоёр салбар хуралдааныг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 2016 онд зохион байгуулагдсан хоёр хуралд удирдагч багш болон хамтрагч судлаачидтайгаа боловсруулсан хоёр өгүүлэл маань хэлэлцүүлэгдэж хэвлэгдсэн юм. Хоёр өгүүлэл хоёулаа Япон хэл дээр бичигдсэн. Өгүүлэл бичихэд, шүүмж тусгаж засварлах энэ тэр гээд бичгийн ажилд үнэндээ миний гар бие оролцоогүй боловч тооцоолон бодох, график зургыг боловсруулах гэх мэтэд гар бищ оролцсон юм. Эдгээр өгүүллүүдийг дараах линкээр харж болно. 



Илтгэл тавьж байгаа судлаач бол Оотаке Такеши /ЭКОХ зөвлөх үйлчилгээний компанийн судлаач/
Энэхүү 63-р эрдэм шинжилгээний хуралд сууж авсан зургануудаа тайлбарын хамт оруулж байна. Япон хэлгүй болохоор сонирхолтой илтгэлүүдийг олж үзэж чадсангүй, бас үзсэн илтгэлүүдээ гүйцэт сайн ойлгосонгүй. Хэзээ нэгэн цагт Японоор уншдаг болчихвол эргэж хараад ойлгож бас болох байх. 

Monday, November 21, 2016

Яагисава боомт ба Гунма нутгаар /Yagisawa dam and Gunma prefecture/

Яагисава боомт

Японы бүх боомтыг очиж үзэх хүсэл маань мөд биелэхгүй шинжтэй. Энэ жил аз таарч сургуулийн гадаад оюутнуудын аялалаар Яагисава хэмээх энэхүү сүрлэг боомтыг очиж үзэх завшаан тохиолдсон юм.
2016 оны 11 сарын 13нд. Яагисава боомтын хяр дээр.
Боомтын тухай
Яагисава боомт (矢木沢ダム) нь Японы Гунма аймагт байрлах өндөр боомтуудын нэг юм. Боомтын төрөл нь давхар муруйлттай нимгэн аркан боомт бөгөөд 1959 оноос эхлэн барьж 1967 онд ашиглалтанд өгсөн байна. Боомтын усан сангийн ус хураах талбай нь 167.4км2 буюу 570 га, энэ талбайгаас ус хурааж 204300000 м3 усаар усан сан үүсгэдэг байна. Боомтын зориулалт нь үерийн хамгаалалт, урсац тохируулга, газар тариалангийн ус хангамж, ундны ус хангамж, амралт сувилал болон эрчим хүч үйлдвэрлэх гэх зэрэг байна. Боомт барьсан гол нь Тонэ гол юм.