Monday, November 21, 2016

Яагисава боомт ба Гунма нутгаар /Yagisawa dam and Gunma prefecture/

Яагисава боомт

Японы бүх боомтыг очиж үзэх хүсэл маань мөд биелэхгүй шинжтэй. Энэ жил аз таарч сургуулийн гадаад оюутнуудын аялалаар Яагисава хэмээх энэхүү сүрлэг боомтыг очиж үзэх завшаан тохиолдсон юм.
2016 оны 11 сарын 13нд. Яагисава боомтын хяр дээр.
Боомтын тухай
Яагисава боомт (矢木沢ダム) нь Японы Гунма аймагт байрлах өндөр боомтуудын нэг юм. Боомтын төрөл нь давхар муруйлттай нимгэн аркан боомт бөгөөд 1959 оноос эхлэн барьж 1967 онд ашиглалтанд өгсөн байна. Боомтын усан сангийн ус хураах талбай нь 167.4км2 буюу 570 га, энэ талбайгаас ус хурааж 204300000 м3 усаар усан сан үүсгэдэг байна. Боомтын зориулалт нь үерийн хамгаалалт, урсац тохируулга, газар тариалангийн ус хангамж, ундны ус хангамж, амралт сувилал болон эрчим хүч үйлдвэрлэх гэх зэрэг байна. Боомт барьсан гол нь Тонэ гол юм. 
Боомтын вэб хуудасруу дараах холбоосоор орж болно. ХОЛБООС
Боомтоор үүсэж буй усан санг Окутонеко нуур хэмээн нэрлэдэг байна. Яагисава боомтын усан сангийн бүтцийг авч үзье.
Усан сангийн бүтэц болон чухал тэмдэгтүүд.
Боомтын өндөр нь 131м ба хяр нь далайн түвшингээс дээш 856м -т оршино. Усан сангийн сүр эзлэхүүний түвшин нь 854.5 м - т байх ба үл хөдлөх эзлэхүүний түвшин нь 796.5 м-т байрлана. Гэхдээ ус авах барилгын тэмдэгт нь үл хөдлөх түвшингээс доош 770м - т байрлах ба 45м-ын өндөртэй цамхаг маягын ус авах барилгатай байна. Цамхаг нь дээгүүрээ шүүр, хаалт зэргээр тоногдогдсон байна. 850м-ээс дээш үерийн усны эзлэхүүн /治水容量/ байх ба энэ нь 22100000м3 байна. 816м - ээс 850м -ын хооронд 115500000м3 нь эрчим хүч, усжуулалтын зориулалттай /発電及び利水容量/ ашигтай эзлэхүүн байна. Ашигтай эзлэхүүн ба үл хөдлөх эзлэхүүний хооронд зөвхөн эрчим хүч үйлдвэрлэхэд зориулсан нөөц эзлэхүүн /発電専用容量/ байна. Усан сангийн хамгийн доод түвшин нь /低水位/ 796.5 м дээр байна. Усан сангийн усны түвшин болон усны чанарын шинжилгээг цаг тутамд хийж мэдээллийг байрлуулдаг юм байна. Эдгээр мэдээллийг дараах вэб хуудаснаас авч болохоор байна. 
Тухайлбал өнөөдөр 2016 оны 11 сарын 21-ны байдлаар усан сангийн эзлэхүүн 11399 мянга буюу усан сан 99 хувийн дүүргэлттэй байна гэсэн мэдээллийг үзүүлж байна. Усан цахилгаан станцаар 8.7м3/с ус гарч байна гэнэ. Усан сангийн ерөнхий хэлбэлзлийг дараах зургаас харж болно. 
Тод улаан өнгө нь энэ жилийн усан сангийн эзлэхүүнийг харуулж байна. Усан сан 6 сард хамгийн бага эзлэхүүнтэй байсан байна. Жил бүрийн усан сангийн тохируулга өөр байгааг харж байгаа байх. Энэ нь усан сангийн ажиллагааны төлөвлөгөөг жил бүр өөр байдлаар гаргаж түүгээрээ ажилладаг гэдгийг харуулж байна. 
Усан сангаас ус хэрэглэгчийн 50-иас илүү хувийг газар тариаланг усжуулахад хэрэглэдэг. Тухайлбал газар тариаланг усжуулахад Гунма аймгийн тариалангийн талбайнуудад хамгийн ихдээ 12.44м3/с, Акаги хэмээх талиалангийн талбайг усжуулахад 1.67м3/с ус авдаг гэсэн тооцоо байна. Тариалангийн талбайнуудын ус хэрэглээ нь нийтдээ 14.11м3/с болдог байна. Энэ усан сангаас Гунма аймаг ундны усаа авах ба үүнд Гүнма хот хамгийн ихдээ 2.35м3/с, Такасаки хот 0.432 м3/с, Шибүкава хот 0.136 м3/с усыг авч хэрэглэдэг байна. Хамгийн их ус авч хэрэглэдэг нь Токио хот бөгөөд энэ усан сангаас 4м3/с усыг авч ашигладаг байна. Нийт ус хэрэглээ нь 21.028 м3/с байна. Усжуулалтын усыг боомтын дунд хэсгээс арай доогуур авч зүүн завжаар доод хашицруу гаргаж хоолойгоор тээвэрлэдэг байна. 
Боомтын дагуу зүсэлтийг авч үзье.
Боомтын дагуу зүсэлт доод хашицаас харагдах байдал.
Яагисава боомт уулархаг газар баригдсан ба буурь нь цул хад. Гэвч шүүрэлтээс хамгаалах, буурийн найдваршилтыг өсгөх зорилгоор цементацийг дунджаар боомтын ёроолоос доош 50м хүртэлх гүнд хийж өгсөн байна. Боомт нь гурван хэсгээс тогтох ба хамгийн баруун талаас хүндийн хүчний боомт, ус халиагуур бүхий хүндийн хүчний боомт болн үндсэн хэсэгтээ аркан боомт байна. Баруун талын боомт нь манай Тайширын боомтын хөтөл дээрх жижиг боомттой ижил зориулалттай. Аркан боомтын хярын өнгөн нь 352м ба нийт бетоны эзлэхүүн нь 570000м3 юм байна. 
Боомтын ус хаях барилга нь хоёр ширхэг хавтгай хаалтаар тоногдогдсон өргөн босгот ус халиагууртай байсан. Хоёр хаалт нь мөн хаалттай үедээ өөр дээгүүрээ ус халиах босготой байсан нь их анхаарал татсан. Ус халиах босгоор давсан ус түргэн урсгуураар дамжин доод хашицад орно. Ус хаях барилга нь маш өвөрмөц хийцтэй. Доод хашицад транмплэйн маягаар цацагдаж хаягдахаар хийгдсэн байсан. 
Ус хаях барилгын төгсгөл. Энэ шар бичигний цаана ус хаях барилгын доогуур машин зам гараад дээшилдаг байгаа. 

Ус хаях барилгын холбох хэсэг буюу түргэн урсгуур
Ус хаях барилгыг 100 жилд нэг удаа тохиолдох үеийн магадлалыг 900м3/с байна гэж үзээд тооцоолсон байна. Баригдсанаас хойш ус хаях барилгын хүчин чадлаас давсан үер одоогоор болоогүй байна гэнэ. Энэ боомт нь Тоне голын эхэнд байрлах Тоне гол дээрх хамгийн том боомт бөгөөд доод хашицад байрлах Нарамата боомт, Фүживара боомт зэрэг боомтуудтай уялдаж ажилладаг байна. 
Усан цахилгаан станц хэдэн турбин генератортой гэдгийг мэдсэнгүй. Ямартай ч хүчин чадал нь 240МВт ба ус хэрэглээ нь 300м3/с гэнэ. Усан цахилгаан станцын цахилгааныг Токио Цахилгаан эрчим хүчний компани боруулдаг байна.Боомт дээр очоод дарсан зурагнуудаасаа оруулав. Бичлэг хийсэн ба түүнийгээ эмхэлж оруулсан байгааг доороос үзээрэй. 
Окутонеко нуурын харагдах байдал. Тоне голын эх авдаг Ирасава уулын оргил харагдаж байна. 

Боомтын баруун жигүүр дээр усан сан буюу нуурын хажууд.

Япон боомтууд аялал жуулчлалын нэг үзмэр болхоор жуулчидад зориулсан сайхан зураг авах боломжтой тусгай довцогуудтай. Манай сургуулийн гадаад оюутнууд зургаа даруулж байна. 

Боомтын зүүн жигүүр дээр. Боомтын дээд хашиц нуурын хамт харагдаж байна. Цаана харагдаж байгаа барилгууд нь ашиглалт үйлчилгээ музейн барилгууд болно. 

Аркан боомт дээд хашицаас. Боомтын босоо заадсууд харагдаж байгаа байх. Ойролцоогоор 20-30м - т нэг заадас байгаа нь харагдаж байсан. 

Боомтын зүүн жигүүр дээр. Аркан боомтын доод хашицыг харж байна. Доод налуугаар зүүн жигүүрээс баруун жигүүр хүртэл хэд хэдэн түвшинд  байрлуулсан шатнуудыг хараарай. 

Эдгээр хөндлөн шатаар явж боомтын хэв гажилт, шүүрэлт, температур зэрэгт хяналт, үзлэг хийдэг. Зурагт усан цахилгаан станцын барилга багтсан ба зургийн доод ирмэгийн дунд хэсэгт харагдаж байгаа хоолойн хэсэг нь усжуулалтын зориулалтаар ус авч байгаа хоолой юм.

Усан цахилгаан станцын барилга харагдаж байна. Ус хаях сувагт хаалт бүхий боомт байх ба энэ боомтоор усаа хааж эрчим хү хадлагалахад ашигладаг байж магадгүй гэж бодогдсон. 

Боомтын зүүн жигүүрээс баруун жигүүрлүү харж байгаа байдал.

Боомтын хяр дээр

Боомт бид хоёр

Боомтын танилцуулга самбар. 
Боомтыг үзэж явахдаа боомтын картыг олж авахаа мартсан байлаа. Боомтын карт дээр боомтын тухай товч мэдээлэл, онцлогуудыг тусгасан байдаг. 
Боомтын тухай жижиг музей

Нуурын үзэсгэлэнг биширч нар жаргахыг харах алжаал тайлах сандалнууд

Боомтын Макет

Боомтын хяр дээрээс доод хашицруу

Боомтын ус авах хоолой харагдаж байна.




Усан сан

Боомт дээрх бичлэг.



Гунма нутгийн тухай

Гунма нутаг өндөрлөг уулархаг газар оршидгоороо онцлогтой. Энэ аймаг нь Канто бүсэд багтдаг хүн амынхаа тоогоор Япондоо 19-рт бичигддэг, халуун рашаанаа алдартай газар юм. Гунма нь Японп морь үржүүлж эхэлсэн анхны газар гэдгээрээ алдартай бөгөөд 6-р зууны эхэн үеэс Японы арми морь хэрэглэж эхлэхдээ Гунмагаас морь татдаг байжээ. 
Японы үйлдвэржилтийн үед 1870 оны сүүлчээр анхны Торго үйлдвэрлэх үйлдвэрийг итали, Францын тулсамжтайгаар барьж байгуулсан гэдгээрээ мөн алдартай. Энэ үйлдвэрийг 1872 онд байгуулсан ба эмэгтэйчүүд ажилладаг анхны Япон үйлдвэр болсон байна. Мөн Гунма нутагт төрсөн Накажима хэмээх нисэхийн инженер Японы анхны байлдааны онгоцны үйлдвэрийг байгуулж байсан ба энэ үйлдвэрийн үлдэгдэл нь Субару болон Фүжи хүнд үйлдвэрийн газрууд юм байна. 
Бид Томиока хэмээх торгоны үйлдвэрээр, Конжак загвар ферм, Нумата алимны талбай, Такүмино сато гэх мэт газруудаар зочилсон. Доорхи зургуудыг газар газраар нь оруулж чадсангүй. Холиод оруулчихлаа. Тайлбар тус бүрээс нь уншаад аваарай. 

Нумата алимны талбайгаас алим түүж үзлээ. Алимны мод нь 4х4м -ийн хэмжээтэй таригддаг юм байна. Алимыг түүхдээ ишин дээр нь хэд эргүүлээд татаж авдаг юм байна. Шууд татвал алим ургасан мөчир гэмтэх аюултай юм шиг байна. 

Вилла Рома гэдэг гуанзанд Пизза идэв. Муу хүн идсэнээ гэж...

Аялалын эхний үдийн хоол энд байлаа. 

Минаками Коген зочид буудалд бууд оройн хоол зооглов. Энэ буудал хотоос зайдуу оршдог аялал жуулчлалын хүмүүст зориулагдсан ресорт маягын буудал байв.

Буудлын хүлээлгийн танхим дахь уран зүйлс





Буудалд буусан гийчид өглөө босоод л Гольф тоглохоор явж өглөө.. Гольф хэмээх тоглоомыг маш их тоглох юм, нөгөөхийг нь ойлгохгүй юм. Ямар нууцлаг чанар энэ тоглоомонд байгааг мэдэх юм алга. Гол сонирхолтой зүйл маань энэ тоос дарагч, чийгшүүлэгч хөдөлгүүр. Энэ бараг онгоцны турбин шиг. Турбины гаралтын хэсэгт тойрог хоолойн дээр шүршигч хошуунууд байрлуулсан, түүгээр ус гарангууд араас турбинаар үлээгдсэн хүчтэй агаарын урсгалд ус задарч дусал болж агаарыг чийгшүүлж зүлгийг усалдаг юм байна. Хятадууд үүнийг ашиглаж Бээжингийн агаарын утааг буураалж байгааг нэг бичлэгээр харж байсан юм байна. Эндээс санаа авч болох л юм.

Томиоко торгоны үйлдвэрийн орох хэсэг.

Хуучин хүр хорхойны нэхмэлийг агуулах байрыг сэргээн засварлаж байгаа юм байна. 130 гаруй жил болсон барилга гэнэ. 

Япончууд хуучин барилгаа яг өмнө байсан шиг нь шинээр барьж чаддаг, тэр нь аялал жуулчлалын чухал үзмэр болдог. Манайхан нураахаасаа өмнө сэргээн засварлаж үр хойчдоо өвлүүлж үлдээж сурах хэрэгтэй байна.

Үйлдвэрийг усаар хангах усан сан. Энэ усан сан нь хөнгөн цагаараар доторлогдож гангаар бүрхэгдсэн байна. Энэ үйлдвэр доторх нэг чухал үзмэрүүдийн нэг боловч 1970 онд хийгдсэн гэнэ. 

Холигч маягын зүйл байх шиг байна. Сайн мэдэхгүй юм. 

130 гаруй жилийн өмнөх барилгын цонх. Итали, Франц загвараар баригдсан гэнэ. 

130 гаруй жилийн өмнөх Томиока торгоны үйлдвэрийн төлөвлөлт.

Ямар нэгэн чухал захиа

Томиоко торгоны үйлдвэрийг Дэлхийн Соёлын өвд бүртгэсэн баримт

Үйлдвэрийн тухай түүхэн баримтат киног зочидод зориулан гаргадаг байна. 

Байр сууцнуудын байдлыг макетаар харуулсан байдал.

Тухайн үеийн байр сууцнууд




Үйлдвэрийн зориулалттай баригдсан байрнууд.


үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд

Тухайн үеийн үйлдвэрийн зургийг өөрийн үйлдвэрлэсэн торгон дээр уралсан байгаа байдал.



Торго нэхдэг, зүйдэг тоног төхөөрөмжүүд


Энэ торгоны утас үйлдвэрлэдэг Хүр гээч хорхой нь юм болов уу гэж бодсон. Их удаан хөдөлгөөнтэй, дулаан уур амьсгалд амьдардаг өт байна лээ. 

хүр хорхойн амьдралын цикл. Энэ дундаас л хүн үүрнийх нь мяндас шиг хялгасыг нь аваад тор нэхдэг юм байна гэж бодлоо.


Мяндсан утсанд нь хүрж үзсэн. Маш зөөлөн манайхны оон яамааны ноолуур шиг л юм байна лээ. Монголчууд малынхаа үс ноосоор янз бүрийн бүтээгдэхүүн түүхий ид хийх боломжийг эрж хайх хэрэгтэй байна. Ямааны ноолуур торго нэхэхэд бүдүүндээд байваг бол нано технологи ашиглаад хувааж нарийсгаж яагаад болохгүй гэж гэсэн санаа хүртэл бууж байлаа. 



Үйлдвэрийн барилга, эмэгтэй ажилчдын байх гэх мэт харагдаж байна. 

торго нэхдэг нэхмэлийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэрийн байр. 



Дээрх зургуудаас харвал торго нэхэх маш нарийн үйлдвэрийн тоног төхөөрөмж 1880 онд өндөр түвшинд хүрсэн байсан гэдэг нь харагдаж байна. Манайх хувцас үйлдвэрлэдэг боллоо гэхэд даавуу үйлдвэрлэж чадахгүй бол бас л хараат болж байгаа юм. Бүтээгдэхүүнийг түүхий эдтэй нь үйлдвэрлэдэг л болох хэрэгтэй байна. 








Томиока үйлдвэрийн үүдэнд байх чулуу. 

Конниакү загвар үйлдвэр. Конжак энэ тэр гэж нэрлэдэг юм байна лээ. 







Дээрх зургуудийг үйлдвэрийн 2 даврхраас авсан ба үйлдвэрийн бүхийл процессийг жуулчдад харуулах үүднээс хоёр давхарыг цонхтой тохижуулсан байна. Энэ үйлдвэрт японы амттанг идэж, үйлдвэрийн процессийг үзэж, хуюалдан авалт хийж болох юм байна. Манай улсын ЭМ СИ ЭС нэг иймэрхүү маягын тохиужуулалттай гэсэн. 





Үйлдвэрийн гаднах ба доторхи орчин гэж их цэвэрхэн юм. Төмс шиг таримлаар янз бүрийн амттан, хоолны хольцыг үйлдвэрлэдэг юм байна. Манай цагаан идээг нэг иймэрхүү үйлдвэрт боловсруулдаг болох юмсан. 


Жуулчдад зориулсан хоёр давхарын цонхнуудтай корридори. ШУТИС-ын хүнсний үйлдвэрлэлийн ангийн оюутнууд тун дажгүй мэргэжилээр сурдаг боловч түүнийгээ ойлгодоггүй юм болов уу гэж бодогдож байлаа. 

Хөлөө халуун усанд дүрэх нь Японы нэг нийтлэг үзэгдэл. Хөлч гоё амрана даа..

Минаками Коген буудал 200 /7-р давхрын цонхоор./

уулын энгэрт цанын бааз байхаас гадна нилэнхдээ Гольф хэмээх спортын талбай болсон байна. 

Такүми но сато хэмээх тоглоомны тосгонд ирэв. 

Энд бид хулсан модоор хэрсэн нисдэг тэрэгний сэнс хийх талаар сурав. Япон хүүхдүүд дээр үед хулсаар нисдэг сэнс хийж түүгээрээ тоголдог байж. Энэ газарт өдөр бүр хүүхдүүдийг авчирч яаж хийх талаар сургадаг байна. 


алимны болц гүйцжээ. 

Хулсаар янз бүрийн тоглоом хийж зардаг юм байна. 



Нумата алимны талбай дээр жуулчид ирээд үнэгүй алим идэж болохоосгадна өөрсдөө түүж худалдаж авч болно. 

Хэд хэдэн сортын алим ургадаг гэнэ. алим хальслах машин нь их сонирхолтой санагдлаа. интернэтээр яваад байдаг хүнсний ногоо хальслах машинтай төстэй юм. 


Энэ ногоон ууттай алим 2000 иэн болно. арай жижиг нь 1500 иэн. 2000 иэных нь сайн чихвэл 4 кг орчим алим орох юм байна лээ. 

Алимны талбайн ойрхон Харада хэмээх ферм байна. Энд бид темфуратай үдийн хоол зооглов.


Харада фермийн энэ дэлгүүрт бүхэл төрлийн жимс маш хямдаар худалдаалдаг юм байна. 




Буцах замд. Шинано голын эхэн хэсэгт

японы хурдны замнуудын түр зогсоол, манайхаар бол хоолон гэр.

Японд нар хурдан жаргах юм.
Ингээд энэ удаагын Гунма нутгаар хийсэн аялал дууслаа. 

No comments:

Post a Comment