Talks about *what?*

Talks about "WHAT?" challenge
"ЮУНЫ?" тухай яриа хэмээх уриалга



Гадаад болон дотоодод доктор (Ph.D эсвэл Dr.E) ба түүнээс дээших (PostDoc, Sc.D) зэргийн хөтөлбөрөөр сурч байгаа Монгол оюутнуудын дунд үргэлжлэх "Юуны?" тухай яриа хэмээх уриалгыг танилцуулж байна. Юуны гэдгийн оронд судалгааны ажлын товч нэр байх юм. Ж.н
-  Лазер технологийн тухай яриа
-  Дэлхийн дулаарлын тухай яриа
-  Квант процессорын тухай яриа гэх мэт.

Уриалгын зорилго



  1. Шинжлэх ухаан, технологийн тухай яриаг Залуу Монголчууд өрнүүлдэг болох
  2. Салбар хоорондын мэдлэгийг солилцох, хэн хаана ямар чиглэлээр, юу хийж явааг үе тэнгийн залуусдаа мэдээлэх
  3. Монгол оюутны шинэлэг санаа, шинэ бүтээл, шинэ онол, шинэ аргачлалыг дэмжих, түгээх
  4. Судлаач оюутнууд өөрсдийн хийж буй ажлаа Монголчууддаа сурталчилах, залуустаа мэдээлэл, мэдлэг олгох
  5. Эрдэмд шамдах бакалавр, магистрын оюутнуудад тухайн чиглэл дахь тэргүүлэх судалгааны сэдвүүдийн санааг өгөх
  6. Залуусын шинжлэх ухаан, технологийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг эрчимжүүлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэх
  7. Монгол хэл дээрх шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг нэмэгдүүлэх
  8. Ш.у, технологийн шинэ нэршлийг Монгол хэлээр нутагшуулах
  9. Нийгмийн сүлжээн дэх шинжлэх ухаан, технологийн бүрдлийг (content) нэмэгдүүлэх
  10. Нийгмийн сүлжээнд буй ихэнх залуусын оюуны ажилгүйдлийг үлдэн хөөх (шалдар булдар сэдвийн уриалгиас аврах) гэх мэт байна. 

Албан ёсны хэл


Яриа явагдах хэл Монгол хэл байна. Харуулж буй пресентаци англи болоод өөр хэл дээр байж болно. Мэргэжлийн нэр томъёог албан ёсны Монгол хэлээр танилцуулан ярьна. Шинэ нэр томъёололд нэр өгч амжаагүй бол нэршил тогтоох хэлэлцүүлгийг эхлүүлнэ. Ингэснээр шинэ технологи, шинэ аргачлал, шинэ мэдлэгийг Монголын ШУ-ны салбарт оруулж буй чухал алхам болох юм. 

Уриалга үргэлжлэх байдал


Уриалгыг уриалгад дуудагдсан оюутан өөрийн сэдвийн дагуу өмнө тавьж байсан илтгэлийн материал, эсвэл зорьж бэлдсэн материал дээрээ тулгуурлаж бүх үзэгчдэд зориулан Монгол хэл дээр 15-30 минутын яриа бүхий бичлэгийг (video) хийж youtube* сувагт байрлуулна. Youtube - д байруулсан бичлэгээ Фэйсбүүк (бусад нийгмийн сүлжээ байж болно) дээрээ хуваалцаж (share) өөрийн танил оюутнуудаасаа 5-н оюутанг дуудах болно.

Ингэхдээ дараах хэлбэрийн дагуу дуудлагаа (post) бичнэ.


#Talks_about_"what?"

Ph.D оюутан Erdene болон Dulmaa нарынхаа дуудлагаар #Юуны_тухай_яриа дуудлагад нэгдэж байна. Миний тухай товчхондоо:

- Овог нэр
- Сурдаг сургууль, улс
- Сурж буй мэргэжил
- Үндсэн мэргэжил
- Элссэн он (тэтгэлэгтэй бол энэ хаалтанд дурьдаж болно.)
бөгөөд энэ удаад "(Ярианы сэдвийн нэр) тухай яриа" өгч байгааг хүлээн авна уу. Энэ уриагыг үргэлжлүүлэн залуусаа гэгээрүүлнэ үү хэмээн Dorj, Bayraa, Hurelee, Tsetsgee, Baynaa нарыгаа дуудаж байна. Эрдэм мэдлэг дэлгэрэх болтугай. 



Дүрэм
Нэг: Дуудагч оюутан нь дуудагдсан 5-н оюутныхаа "Юуны? тухай яриаг" заавал сонсож санал, зөвлөмж өгөх хэрэгтэй. Энэ нь бидний шинжлэх ухаан судалгааны тухай санаа оноог солилцох, харилцан хэлэлцэж сурахад туслах юм.
Хоёр: Дуудлагад оролцоогүй бол ямар нэгэн шийтгэл хүлээхгүй (байхгүй) бөгөөд энэ нь тухайн хүний бусдыг хүндлэх, бусдын өмнө үүрч буй хариуцлагыг илтгэнэ. Судалгааны ажил нь өөрөө судалж мэдхээс гадна бусдад түгээж мэдүүлэхийн тулд хийгддэг юм. 


*** Нийт дуудагдсан оюутнуудын бүтээлийг энэ хуудсан дээр он цагийн дарааллаар үүрд байрлуулах болно. Хэрэв сонирхож буй судалгаа, сургалтын байгууллага байвал оюутнуудын бүтээлийн жагсаалтыг өөрийн интернэт хуудаснаа байрлуулж, уриалгын албан ёсны вэб хуудас болж болно. Энэ тохиолдолд энэ блог дээрх хуудас устгагдах болно. 
***  Оюутан, судлаач нь хэн нэгнээр дуудагдалгүйгээр өөрийн санаачлагаар энэ уриалгыг эхлүүлж бидэнтэй нэгдэж болно. 


2016 оны ярианууд

1. Тооцонгийн тухай яриа (2016 оны 12 сар)

За ингээд би бээр өөрийн чин хүслийн дуудлагаар #Юуны_тухай_яриа дуудлагад нэгдэж байна. Миний тухай товчхондоо:
- Бадарчийн Аюурзана
- Нагаока Технологийн Их сургууль, Япон
- Энерги ба хүрээлэн буй орчны шинжлэх ухаан
- Усны барилгын инженер
- 2014 (Японы засгийн газрын тэтгэлэг)
бөгөөд энэ удаад "Тооцонгийн тухай яриа" өгч байгааг хүлээн авна уу. Энэ уриагыг үргэлжлүүлэн залуусаа гэгээрүүлнэ үү хэмээн Chinzorig SukhbaatarOdsuren Batdelger, @Nasaa Nar, Адъяажав ГанболдAmartaivan Baranchuluun нарыгаа дуудаж байна. Эрдэм мэдлэг дэлгэрэх болтугай. Залуус маань шалдар булдар дуудлага, ярианаас ангижирч шинжлэх ухаан технологийн сэдвээр хүүрнэдэг болвол эх орон минь цэцэглэн хөгжих байх гэж чин сэтгэлээсээ бодном. 




                                   -----------------------------------------------о0о------------------------------------------------------

2017 оны ярианууд

1. СБА-ын хэрэглээний тухай яриа (2017 оны 3 сар)

За ингээд би бээр өөрийн чин хүслийн хоёр дахь
дуудлагаар #Юуны_тухай_яриа дуудлагыг үргэлжлүүлж байна. Миний тухай товчхондоо:
- Бадарчийн Аюурзана
- Нагаока Технологийн Их сургууль, Япон
- Энерги ба хүрээлэн буй орчны шинжлэх ухаан
- Усны барилгын инженер
- 2014 (Японы засгийн газрын тэтгэлэг)
бөгөөд энэ удаад "СБА-ын хэрэглээний тухай яриа" өгч байгааг хүлээн авна уу. Энэ уриагыг үргэлжлүүлэн залуусаа гэгээрүүлнэ үү хэмээн Gantuya Ganbat Munkhbayar Batmunkh Tse Muugii Batbayar Kh Boldbaatar Nyamjav нарыгаа дуудаж байна. Эрдэм мэдлэг дэлгэрэх болтугай. Зарим хүмүүсийг нь сайн танихгүй ч судалгааны ажлаас нь ихийг олж сурна гэдэгт итгэлтэй байна. 



-----------------------------------------------о0о------------------------------------------------------

2. Хөвөх биеийн тооцооны тухай яриа (2017 оны 7 сар)

Өөрийн гурав дахь удаагийн чин хүслийн дуудлагаар хөвөх биеийн тухай яриа өгч байна. Энэхүү ярианд хугацаанаас хамааралтай, дурын хэлбэртэй хөвөх биеийг яаж тооцон болох тухай өгүүлнэ.



2019 оны ярианууд

1. Шүүрэлтийн шинэ загварын тухай яриа (2019 оны 5 сар)

Австрийн Венийн Технологийн их сургуульд Докторын дараах судалгааны ажлын хүрээнд боловсруулсан Чөлөөт гадаргуу, умбуур хязгаарын Сүлжээний Больцманны аргаар сүвэрхэг орчин дотуурх шингэний урсгалыг загварчлах тоон загварыг Польшд болсон Олон улсын гидравликийн сургуульд тавьсан илтгэлийн материал дээрээ үндэслэн тайлбарлаж ярив. 




Үргэлжлэл бий......

No comments:

Post a Comment