Tuesday, May 24, 2016

Өгүүллийн шүүмжээс суралцсан нь /Learning from revision and comments on your submitted paper/

Өгүүллийн шүүмжээс суралцах нь

Оюутан бүр л их сургуульд бакалавр, магистрт сурч байхдаа эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж түүнийгээ хэвлүүлэхээр илгээдэг. Гэхдээ хэвлэж байгаа эсвэл зохион байгуулж байгаа тал нь өгүүлэлд хэр шаардлага тавьж байгаагаас их юм хамаарна. Зарим тохиолдолд бичлэгийн формат тохирсон байх ёстой гэнэ. Зарим тохиолдолд доторхи агуулгад хяналт тавьна. Заримдаа хяналтгүйгээр шууд ч хэвлэх тохиолдол байна.
Эрдэм шинжилгээний ажил олон талыг хамруулсан аль аль талаас салхи оруулсан байх нь түүний чанарт нөлөөлнө. Тиймдээ ч өөр үзэл бодолтой, өөр өнцгөөс харж болох хүмүүсээр өгүүллээ шалгуулж сайжруулаад эцсийн хувилбараар хэвлэлд өгөх нь зүйн хэрэг. Нөгөө талаас цэвэр судалгааны ажил, янз бүрийн зохиогчийн эрхийн зөрчилгүй, хуулбарлаагүй, шинжлэх ухааны үндэстэй гэдгийг бататгахын тулд өгүүллээ шүүлгэх нь чухал. Иймийн тулд хянан магадлагаа (peer-review) гэдгийг сэтгүүл, эрдэм шинжилгээний ажил хэвлэх байгууллагууд хийдэг бизээ.