Wednesday, December 27, 2017

Түшиц ханын тогтворшил, бат бэхийн тооцоо /Design of a cantilever wall/

Нимгэн түшиц ханын тооцоо

Түшиц хана нь усны барилгын ажлын гол элемент бөгөөд үүний тооцоог хийж чаддаг байх нь усны барилгын инженерүүдийн үндсэн чадвар юм. Түшиц ханын тухай ном товхимолд чамгүй дурьдсан байдаг. Иргэний барилгад суурийн хана, гүүрт тулц гэх мэт хийцүүд нь түшиц ханын зарчмаар ажиллах учир нилээд эрэлттэй хийц гэж болно. 
Түшиц хана гэж ву вэ гэдгийг Вики дээр хэдэн жилийн өмнө бичиж байснаа санаж байна. Мөн энэ блог дээр Түшиц ханын тухай гээд дэлгэрэнгүй танилцуулга бичсэн байгаа учир шинэ уншигчид уншаарай. Зарим хүмүүс түшиц ханын тооцоог сонирхож байсан учир энэ нийтлэлийг оруулж байна. Энэ бодолт нь усны барилга байгууламж гэдэг хичээлийн семинарын материал юм. 
Түшиц ханын үндсэн хэмжээсийг түшиж буй хөрс, агуулж буй усны гүнээс хамааруулан ойролцоолж тооцох ба тогтворшил, бат бэхийн тооцоогоор нарийвчлана. 
Түшиц ханын түгээмэл төрлүүд ба тэдгээрийн үндсэн хэмжээсүүд
Ингээд нэг бодлого бодноо. 

Thursday, November 2, 2017

Explanations to the 2D thermodynamics of a Mongolian Ger.

Монгол гэрийн доторхи агаарын болон дулааны урсгалын загвар – Дотор болон гадна агаарын бохирдлыг бууруулах боломж

Бид цөөхөн учир Монгол орноо хүчирхэг, тогтвортой хөгжилтэй, аюулгүй амьдрах орчинтой болгохын тулд ажиллаж буй салбар бүртээ чанартай боловсон хүчин байх шаардлагатай. Нэгэнт УБ хотод сууршиж нүүдлийн мал аж ахуйн салбараас хөндийрсөн бол сууршилтай холбоотой мэргэжил, орчин үеийн нийгмийн чухал болсон чиглэлүүдэд амжилттай ажиллахаас л хамаг юм шалтгаална.
Гэрт тавих боломжтой халуунаар үлээдэг зуухны загвар. 
Үүнээс гадна Монгол ахуй уламжлалаа өндөр түвшний шинжлэх ухааний арга аргачлалаар судалж дэлхийд шинэ мэдлэг нэмж басхүү технологи, цоо шинэ бүтээлүүдийг (инноваци) бий болгох боломж байна. Ийм шаардлага ч байна. Үүнтэй холбоотойгоор Монгол гэрийн доторхи агаарын урсгал, дулаан тархалтыг загварчлалын аргаар судалсан судалгааныхаа үр дүнгээс танилцуулъя. Судлах болсон шалтгааны талаар дурьдвал:

Friday, September 15, 2017

Докторын зэрэг хамгаалсан туршлагаасаа /how to complete your Ph.D. in 3 years/

Докторын хөтөлбөрт суралцах зөвлөгөө

Яаж доктор болох вэ?
Докторын судалгааны ажлын сэдвээ яаж сонгох вэ?
Докторын зэргийг хэрхэн амжилттай хамгаалах вэ?
Докторын хөтөлбөрт хэрхэн амжилттай суралцах вэ?
Докторын судалгааны ажлаа яаж хийх вэ?
Яаж эрдэм шинжилгээний өгүүллээ бичиж хэвлүүлэх вэ?
Яаж докторын эрдмийн ажлаа бичих вэ?
гэх мэт асуултын хариултыг эрж буй эрхэм Монгол оюутан таньд өөрийн 3 жилийн туршлагаасаа хуваалцъя гэж бодлоо. Энэ нийтлэлд дээрх асуултуудын хариултыг өөрийн туршлага, ажиллах зарчим дээрээ үндэслэж өгөх учир хүн болгонд тохирохгүй байж магад. 3 жилийн хугацаатай докторын хөтөлбөрт илүү анхаарлаа хандуулсан болно. 4 жилийн эсвэл хичээл заах үүрэгтэй докторын хөтөлбөрийн тухай сайн мэдэхгүй учир тэр тал дээр өгөх зөвлөгөө алга байна. Гэхдээ та доктор оюутан л бол доорхи зөвлөгөө заавал хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. 
Инженерийн ухааны докторын зэргээ гардан авах торгон мөч. Энэ мөч та бүхэнд мөн төлөвлөсөн цагтаа ирэх болтугай.

Thursday, August 24, 2017

Хотын ногоон байгууламжийн усалгаа /Urban irrigation/

Хотын ногоон байгууламжийн усалгаа,
хөрсний ус, чийгийн тохируулга

Н.Насанбаяр
ШУТИС БAС
nnasan_4@yahoo.com
            Монгол орны эх газрын эрс тэс уур амьсгалд зохицсон олон наст ургамлын ургах тааламжтай нөхцлийн хугацаа нь тавдугаар сарын сүүлчийн арав хоногоос эхлэн ёсдүгээр сарын эхний арав хоног хүртэл үргэлжлэх бөгөөд хуурай гандуу жилд энэ хугацаа нь багасах талтай юм.
Иймд энэ богино хугацаанд ургах ургамал мод бут сөөгийн ургах тааламжтай нөхцөл, чийг үржил шимт хөрс зэргийг ханган өгөх нь нэн түрүүнд хэрэгтэй. Мөн ургамалын ургахад шаардагдах ус чийгийг хангалттай өгөх нь чухал.
Design of urban green space is the most important for urban planning. 
Жил болгоны хавар хот тохижуулах цэцэрлэгжилт компаниас халцарсан газар шороогоо арчилж тордон ургамал, өвс ногоо тарих, олон наст зүлэг ургамал ургуулах зорилгоор хар шороон хөрс бууц бордоо авчирч нэмж хийх боловч энэ нь хур тундас бага ордог, салхи ихтэйгээс болон хуурайшин салхинд хийсч алдагдах мөн түр зуурын хүчтэй аадар бороонд цохигдон урсан одож байгаа учраас энэ ажил жилийн жилд давтагдан хийгдэж байна.

Усаа зангидъя /Idea of integrated study of water/

Усаа зангидъя

Монгол улсад усны барилга байгууламжийн инженерийг анх 1963 онд түргэвчилсэн сургалт хэлбэрээр бэлдэж эхэлсэн түүхтэй.  Харин мэргэжлийн тэнхимийг 1969 онд МУИС-ын харъяа Политехникийн сургуулийн харъяанд байгуулсан байдаг. Мөн засгийн газраас Монгол улсад эрэлттэй хорин мэргэжлийн жагсаалтанд Усны нөөц экологи, Гидромеханик, Гидрогеологи зэрэг мэргэжлүүд багтсан нь усны мэргэжилтнүүд манай оронд хэр чухал вэ гэдгийг тодорхой харуулж буй юм. Ялангуяа манайх шиг усны нөөц бага гэсэн ангилалд багтдаг, жилийн хур тунадасны нийлбэр дунджаар ердөө 300 мм хүрэхтэй үгүйтэй байдаг улсын хувьд шүү дээ. Харин бид тус мэргэжлийг хаана эзэмшиж байна вэ? Бусад оронд усны мэргэжилтнийг хэрхэн бэлддэг вэ?
Water in right hands will be the right!

Wednesday, August 9, 2017

Water environment and Earth Summer Seminar for International students 2017

Олон улсын оюутнуудад зориулсан усны орчин ба газар сэдэвт семинар 2017
2017年 留学生セミナー『水と大地』

Ерөнхий зохион байгуулагч: Токио их сургууль (The University of Tokyo)
Токио их сургуулийн Хот, барилгын инженерийн хүрээлэн нь 2014 оноос хойш олон улсын оюутнуудад зориулсан зуны семинарыг Шинкансэн, Хотын хөгжил ба тээврийн асуудлууд, Хурдны зам ба машин гэсэн сэдвүүдээр амжилттай зохион байгуулж энэ жил 2017 онд Усны орчин ба газар сэдвээр зохион байгуулж байгаа юм байна. Эдгээр зуны семинарууд нь
  • Олон улсын оюутнуудад Японы туршлагыг түгээх, мэдлэг эзэмшүүлэх
  • Оюутан, үйлдвэрлэл, засгийн газрын хамтын ажиллагааг хөгжүүлэх
  • Олон улсын оюутнуудыг хамтарч ажиллах, харилцан мэдлэг солилцох боломжоор хангах

гэсэн үндсэн зорилгын хүрээнд 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг юм байна. Өмнөх семинарын хүрээнп Шинкансэнийг зүүн өмнөд азийн улсуудад экспортлох, зүүн өмнөд азид хурдны зам барих ажлуудыг Япон компаниуд тухайн улсын компаниудтай харилцан ашигтайгаар эхлүүлэх, зарим гадаад оюутнууд Японы нэр хүндтэй газруудад ажлын байраар хангагдсан гэх мэт үр дүнгүүдийг өгсөн байна. Энэ удаагийн усны семинарын ивээн тэтгэгч, зохион байгуулагчаар
Ниппон коэ (Nippon koei)
Сантори (Suntory)
Метаватор (Metawater)
Кансэй (Kansei)
зэрэг Японы ус хангамж, ариутгах татуурга, усны менежментийн улсын болон хувийн өмчийн том байгууллагууд ажилласан байна. 

Семинарын хоёр дахь өдрийн төгсгөл, Токио их сургууль, Инженерийн хэсэг, 1-р барилга, 17-р лекцийн танхим

Tuesday, July 18, 2017

Karlsruhe Institute of Technology

Алдарт Карлсруегийн технологийн институтиар зочилсон нь

2017 оны 5-р сард Польшид олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсоны дараа Германаар дайрсан юм. +nar nasaa Насанбаяр багшийнхаа буянаар үзэх юмсан гэж мөрөөдөж явдаг, дэлхийд чансаа дээгүүр, Карлсруе технологийн их сургуулиар очиж үзэх, судалгааны төв, лабораториудтай нь танилцах боломж тохиосон юм. 
Насанбаяр багш, Проф. Эфф Оливер бид нар Гидромеханикийн хүрээлэнгийн Аэродинамикийн лабораторид.
Карлсруе технологийн институт буюу их сургуулийн тухай товчхон:

  • Манай Насанбаяр багш сурдаг
  • 1825 онд Политехникийн сургууль гэсэн нэртэйгээр анх байгуулагдсан
  • Карл Бэнз буюу анхны машин зохион бүтээгч энэхүү сургуулийг дүүргэсэн
  • Төгсөгчид болон профессорууд нь Нобелийн шагналыг 5 удаа хүртсэн байна.
  • Алдарт Герф, Нуссэлт, Грашоф нарын ажиллаж байсан сургууль
  • 1825 оноос л хойш усны инженерүүдийг бэлтгэж эхэлсэн
  • 1901 онд анхны гидравликийн лаборатори байгуулагдаж байсан гэх мэт.

Энэ сургуулийн усны салбарт судалгааны ажил хийж, мэргэжилтэн бэлтгэн гаргадаг дараах хоёр том хүрээлэнгээр зочисон зурагнуудаа доор тайлбарын хамт орууллаан. 
Гидромеханикийн хүрээлэн - Institute for Hydromechanics
Ус ба голын сав газрын менежментийн хүрээлэн - Institute for Water and River Basin management

Sunday, July 9, 2017

36 дахь удаагийн Олон улсын гидравликийн сургуулийн тойм /36th International School of Hydraulics/

36 дахь удаагийн Олон улсын гидравликийн сургуулийн тоймNotes on The 36th International School of Hydraulics

Энэ олон улсын гидравликийн сургууль нь анх 1981 оноос 2003 он хүртэл Польшийн усны инженер, оюутнуудын дуньд жил бүр зохион байгууллагддаг үндэсний сургууль байжээ. Сургууль гэж байгаагийн гол үндэс нь хүмүүс тухайн жилд хийж судалсан судалгааны ажлын үр дүнгээ бусдад таниулж мэдлэг мэдээлэл түгээж хоорондоо харилцан санал солилцон суралцах явдал юм. Сургуулийн цар хүрээг өргөтгөх үүднээс 2004 онд Олон улсын гэсэн тодотголтой болгож 2 жилд нэг удаа зохион байгуулахаар болсон байна. Ингээд одоо 2017 онд 36 дахь удаагийнхаа сургуулийг Польшийн Жачранка хэмээх тосгоны Виндсор хэмээх зочид буудалд зохион байгууллаа. Хурлын зохион байгуулагчид:

Ивээн тэтгэгчид:

Friday, May 19, 2017

Давалгаа таслуурын төсөл тооцоо - 2 /designing a breakwater-2/

Давалгаа таслуурын төсөл тооцоо, загварчлал

Дэд хэсэг
Өмнөх нийтлэлд бид давалгаа таслагч гэж юу болох тооцоог яаж хийдэг болох аргачлалын талаар авч үзсэн. Энэ удаад Сүлжээний Больцманы арга ашиглан давалгааг загварчлах, давалгаа таслагч дээр ирэх давалгааны хүчийг тооцон бодох тухай авч үзнэ. 
Ердийн давалгаа таслагчийн ширүүн давалгаанд ажиллаж байгаа байдал.
Давалгаа таслагчийн тооцооны амин сүнс нь давалгааны хүчийг тодорхойлох, шүүрэлт болон давалгаа таслагчаар давах усны улмаас дамжиж буй давалгааг тооцох улмаар давалгаа таслагчийн бат бэх, тогтворшилтыг баталгаажуулах зэрэг асуудлууд болно. Аливаа усны барилга байгууламжтай яг ижил найдвартай ажиллагаа хамгаас чухал. Давалгаа таслагчийн бүтээц, буурь суурийн тооцоо бүгд давалгааны мэдээлэл, давалгааны хүч, шүүрэлт зэргээс хамаатай. 

Wednesday, April 19, 2017

Сэлэнгэ мөрөн дээрх УЦС-ыг тойрсон асуудал /Challenges for hydropower plants on the Selenge River/

Ендон Гармаев: Зарим хүмүүс Байгал нуурын асуудлыг өөрийн улс төрийн ашиг сонирхолдоо зориулан хэтрүүлж /хэтийдүүлж/ байна.

Байгаль нуур ба Шүрэнгийн УЦС
ОХУ-н ШУА-н профессор “Святой Нос” хойг арал болж хувирах боломжтой, ''цунами'' Буриад улсыг бүрхэн авч чадах эсэх, мөн олон нийт яагаад Монгол улсад УЦС барих ажлыг эсэргүүцэж байгаа тухай ярьлаа.

Friday, April 7, 2017

Гүехэн усны тэгшитгэл /Derivation of Shallow water equations/

Гүехэн усны тэгшитгэлийн гаргалгаа

Номхон далайн талд байрлах Японы Камакура хэсэгт бий болох боломжит Цунамигийн загвар: Гүехэн усны тэгшитгэлээр тооцон бодсон жишээ. Credit to Prof. Hosoyamada Tokuzo. Source: paper
Гүехэн усны тэгшитгэл нь инженерийн гидравликийн, тэр дундаа тооцон бодох гидравликийн хувьд маш чухал тэгшитгэлүүдийн нэг юм. Энэ тэгшитгэлийг гаргаадаггүй болчиховол янз бүрийн үерийн усны, гол мөрний, далай тэнгисийн загварчлалыг хийх боломжтой болно. Дан ганц гидравлик, далайн урсгал гэлгүй, агаарын урсгалыг загварчилахад мөн ашиглагдана. Ингээд энэ тэгшитгэлийн гаргалгааг авч үзье ээ.
Вики дээрх гүехэн усны тэгшитгэлээр бодсон усны долгионы дүр зураг

Tuesday, March 21, 2017

Давалгаа таслуурын төсөл тооцоо /breakwater designing/

Давалгаа таслуурын төсөл тооцоо

Нэгдүгээр хэсэг

Усны барилгын блогоо далайн эргийн инженерчлэл, усны барилгын сэдвүүдээр өргөтгөж байгаадаа таатай байна. Дээрээс нь энэхүү энгийн давалгаа таслагч барилга нь усан зогсоолын үндэс болохоор Хөвсгөл болон Увс нуурнууддаа усан зогсоол барихыг билэгдээд усны өдрийн босгон дээр оруулж байна. 
Английн Англесэй арлын баруун хойт хэсэгт байрлах Ариун толгой (Holyhead) хэмээх давалгаа таслагч. Эх үүсвэр http://www.dailypost.co.uk

МатьЛаб ба Фортранаар долгион тархах функцыг кодлох /Matlab and Fortran coding for wave function/

МатьЛаб ба Фортранаар долгион тархах функцыг кодлох

Дараах нэг хэмжээст орон зайд давалгаа долгиолон тархах явц, түүнийг илэрхийлэх үйлдэл функцыг авч үзье.
Энд Ф бар нь долгионы үндсэн хэлбэлзлэл, ню нь унтрах замхралтын үзүүлэлт (ню>0), k  нь давалгааны долгионы тоо (долгионы урт нь лямда=2*пи/k -р тодорхойлогдоно. ) , t нь хугацаа, x орон зайн цэгц координат ба c  тархалтын хурд, тогтмол тоо юм.
(a) Нэг хэмжээстэд [0; 1] гэсэн хязгаарт жигд тархан хуваарилагдсан N тооны элемэнт бүхий хэрчим векторыг үүсгэнэ. Энэ нь бодлогын тор болно.
(b) Бодлогод 8-р томьёонд өгөгдсөн Фбар=1, k=2pi, ню=1ба c = 1 утгуудыг, цаг хугацааны хувьд t = 0 -ээс t = 5 хүртэл 0.05 завсартайгаар өгч, хугацаа бүрт үр дүнг нь дүрслэж харуулах болно (Ф- ийн эсрэг x).
(c) Давалгаа долгины уртыг 0 болгож өгөхөд юу ажиглагдаж байна гэдгийг судлана. Мөн үүнтэй адилаар ню=0.01 долгионы уртыг өгч тархалтын хурдны тогтмол тоог 0-тэй тэнцүүлж үзнэ. Хэмжигдхүүн үзүүлэлтүүдийг өөрчлөн бодолтыг давтахад юу болохыг ажиглана.
(d) Долгионы урт ба тархалтын хурдны тогтмол тоог хэвээр үлдээж давалгааны тоог өөрчилж үзнэ. Давалгааны тоо хэлбэлзлэлийн замхралтын тоотой харьцуулахад гарах үр дүнг харьцуулж харуулна. 

МатьЛаб дээр бичсэн код
 1
 2
 3
 4
 5
 6
 7
 8
 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
%-----------------------------------------------------
% "Тооцон бодох шингэний механик-1", Дасгал ажил-1 – 1-р хэсэг
%
% нэг хэмжээс орон зайд давалгаа долгиолон тархах явц
%
%-----------------------------------------------------
clear all; close all;
 
% parameters input – хэмжигдхүүнүүдийг оруулна. 
% (vary the parameters to observe the difference between
%  diffusion dominated and advection dominated phenomena)
phi_0 = 1; 
nu = 0.01;
k = 2*pi;  % энэ хэмжигдхүүнийг өөрчилнө. 
c = 1;  
 
% үргэлжлэх хязгаар boundaries: x \in [xbeg,xend]
xbeg = 0;
xend = 1;
 
% number of grid points – торны цэгүүдийн тоо
N=20;
 % define a vector of uniformly spaced N grid-nodes between 
% xbeg and xend (inclusive) 
x=linspace(xbeg,xend,N);
 % time interval and time step
t_start = 0;
t_end = 5;
dt = 0.01;
 
% start the time loop
for t = t_start:dt:t_end
    phi = phi_0*exp(-nu*k^2*t)*cos(k*(x-c*t));
    plot(x,phi)
    axis([0 1 -1 1])
    xlabel('x')
    ylabel('\phi')
    title(sprintf('Propagating wave. time = %f',t))
    pause(0.01)
end 

Saturday, March 18, 2017

Японы 61 дэх удаагийн Усны инженерчлэлийн эрдэм шинжилгээний хурал /61st Japanese Hydraulic Engineering conference/

Японы 61 дэх удаагийн Усны инженерчлэлийн эрдэм шинжилгээний хурлын тойм
Brief overview of the 61st Japanese Hydraulic Engineering conference at Kyushu University



Японы 61 дэх удаагийн усны инженерчлэлийн эрдэм шинжилгээний хурал 2017 оны 3 сарын 15-17-ны хооронд Кюүшү их сургуулийн Ито хүрээний инженерчлэлийн хэсэгт болж өнгөрсөн юм. Японы барилгын инженерүүдийн холбооны (Japan Society of Civil Engineers) харъяа Усны инженерчлэл, гидро-шинжлэх ухааны хороо (Committee on Hydro-science and hydraulic engineering) усны инженерчлэлтэй холбоотой хурал цуглаан, уулзалтуудыг зохион байгуулдаг юм.
Сүлжээний Больцманы аргыг задгай голдиролтой үед бий болох шингэн-хатуу фазын өөрчлөлтийг тооцон бодоход ашиглах нь: Монголын жижиг усан цахилгаан станцын жишээн дээр гэдэг илтгэлийг тавиад дуусаж байгаа нь
Энэ удаагын хурлыг статистик талаас нь дүгнэвэл 6-н зэрэгцээ хэсгийн хурал (parallel session), 2 дэд хурал (symposium), 1 тусгай лекц (special lecture), 1 солилцох уулзалтаас (exchange meeting - архи ууж танилцах уулзалт) бүрдэж байна. Хэсгийн хурал дотроо судалгааны сэдвээс хамаарч салбар хурлуудад хуваагдсан юм. Энэ удаагын хурлын 6-н хэсэгт хэлэлцэгдсэн сэдвүүд гэвэл:

Saturday, February 25, 2017

Эрдмийн ажлын график-дүрслэлийг Нюфлотоор зурах нь /Scientific plotting with gnuplot/

Эрдмийн ажлын график-дүрслэлийг Нюфлотоор зурах, дүрсжүүлэх

"Дөтгөөр хэсэг"

Нюфлоттой ажиллана гэдэг бол хаа нэгтэйгээс бичигдсэн кодуудыг нь цуглуулж олж ирж өөрийн зурах гэж байгаа графиктаа ашиглана гэсэн үг. Нюфлотын ажлын кодын алгоримтыг харуулбал:

 1
 2
 3
 4
 5
 6
 7
 8
 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
# gruplot algorithm 
reset #нюфлот дээр өмнө хийгдсэн ажлын 
#хадгалагдсан үлдэгдэлүүдийг арчих. 
set terminal #терминалаа шаардлагатай
#сонголтуудтай нь хийнэ. 

set output #хэвлэж гаргах файлын нэр,
#өргөтгөлөө өгнө. Терминалаас хамаарна. 

set axis, its range #Энд графикын талбарын
#тохиргоог хийнэ. Бүлэг графикуу, нэг
#графикуу, хэдэн тэнхлэгтэй байх уу?
#тэнхэгийн утгын хүрээ, яаж нэрлэх гэх мэт.

set line, point style #муруй шугам, 
#цэгнүүдийн тохиргоог хийж өнгө төрлийн 
#загвараа тохируулна. Гэхдээ үүнийг график 
#зурахдаа тохируулж болно.

set key position #Графикийн тэмдэглэгээний 
#байрлал энэ тэрийг тохируулна. 

plot data #энэ гол комманд бөгөөд мэдээг 
#дүрсжүүлэх ажил хийгдэнэ. Энд аль мэдээг 
#дүрсжүүлэхээ сонгож, зураас, өнгөний загвар 
#сонгох, тэмдэглэгээнд нэр өгөх гэх мэт 
#тохиргоо хийгдэж болно. 

unset terminal #Дүрсжүүлэх ажил дууссан бол 
#терминалаа чөлөөлж ажлыг дуусгана. 

unset output #Энд хэвлэж гаргаж байгаа 
#файлаа чөлөөлж эцсийн бүтээгдэхүүн болгоно. 

Стефаны бодлого /Stefan problem solved/

Стефаны бодлого 

Математик болон физикийн шийд нь олдсон үндсэн, сонгодог бодлогууд ихэвчлэн шийдийг нь олсон эсвэл их хувь нэмэр оруулсан эрдэмтэнийхээ нэрээр нэрлэгддэг. Тухайлбал бидний өмнө шийдвэрлэсэн Стокесийн бодлогууд, одоо шийдэх гэж буй Стефаны бодлого, арван жил, их сургуульд таарч байсан Диричлетийн бодлого, Кошийн бодлого, физикийн алдарт Ньютон-Пеписийн бодлого, математикийн Васелийн бодлого, Гауссын дугуйн бодлого, геометрт Жанжин* Напелионы бодлого - хоолонд хүртэл нэрээ мөнхөлсөн Напелион шүү дээ, магадлалын онол дахь төрсөн өдрийн бодлого, бүр Черилийн төрсөн өдрийн бодлого гэх мэт хүн болгон бараг нэг нэг бодлоготой байгаа бол зарим хүмүүс олонтой, жишээ нь Хилбертийн 23 бодлого гэж байх юм. Амьдал дээр ч гэсэн бид бүгд асуудалтай учирч түүнийгээ яаж шийдвэрлэх вэ гэдгээ боддог. Тэр бодлого маань нийтлэг чанартай бол аятайхан математикаар илэрхийлчихвэл тусгай бодлоготой болох боломж байна аа. Цахим ертөнцөд хүний нэрээр нэрлэгдсэн тэгшитгэл, хууль, физик үзэгдэл, коэффициент, хэмжээсгүй тоонуудын жагсаалт гэж байхаас хүний нэрээр нэрлэгдсэн стандарт сонгодог бодлогуудын жагсаалт байдаггүй юм байна. За энэ ч яахав Стефаны бодлогоо тодорхойлъё.
Сонгодог Стефаны бодлого нь нэгэн төрлийн орчинд бий болж байгаа фазын өөрчлөлт, уг орчин дахь температурын тархалт зэргийг тодорхойлдог бодлого юм.
Стефаны бодлогын үр дүн. Дараа нь гоё хувилбарыг нь Нюфлот кодтой нь оруулна.

Saturday, February 4, 2017

Стокесийн хоёрдугаар бодлого /Stokes Second problem/

Стокесийн хоёрдугаар бодлого


Стокесийг таних байхаа. Навьер-Стокесийн тэгшитгэлийг үзэж байсан, физик дээр тунах бөмбөлөгний туршилт хийж байсан бол лавтай л сонсож байсан нэр байх. Стокес шингэний механикт маш олон зүйлийг судалж үлдээсэний хэсэг нь Стокесийн 1 ба 2-р бодлого, түүний шийдүүд юм. Энэ хоёр бодлогын шийд нь Навьер-Стокесийн тэгшитгэлийн одоогоор олдоод байгаа хэдхэн шийдний нэг юм. Сая долларын үнэтэй Навьер-Стокесийн тэгшитгэлийн шийд оршин байдаг гэсэн баталгааг саяхан Казакстаны эрдэмтэн 30 жилийн судалгааны үр дүнд гаргасан гэсэн боловч алдаа гаргасанаа хүлээн зөвшөөрсөнөөр түүний олон жилийн хөдөлмөр үгүй болсон юм. За энэ ч яахав Стокесийн 1-р бодлого гэж юу гэдгийг тайлбарлачихаад 2-луугаа оръё. Хязгааргүй үргэлжлэх хавтан дээр шингэн хөдөлгөөнгүй оршиж байна гэж үзнэ. Гэнэт уг хязгааргүй үргэлжлэх хавтан U гэсэн хурдтайгаар огцом хөдлөнө. Энэ үед шингэний хурдны профайлыг ямар байхыг бодож олохыг Стокесийн 1-р бодлого гэнэ. 
Стокесийн хоёрдугаар бодлогын тооцонгийн шийд.

Monday, January 30, 2017

Усны барилгын ажлын төслийг бусдад танилцуулах сургалт /Study trip on river engineering construction work for public group/

Голын эргийн барилга байгууламж,амьдрах орчны судалгааны тухай танилцуулах сургалт


Япончууд хийж байгаа ажлуудаа үе үе олон нийтэд таниулах зорилгоор тусгай танилцуулах сургалт бүхий арга хэмжээг зохиодог юм. Энэ нь нийгэмд тухайн төслийн ач холбогдлыг таниулах, ойлуулах, тус дэм авч хамтарч ажиллах гол хэлхээг бий болгодог байх. 
Ингээд 2017 оны 1 сарын 11 -нд болсон танилцуулах сургалтанд явж үзсэн ба энэ тухай сонин хачингаа хуваалцъя. 

Сургалт нь Нагаока хотын их сургуулиудын усны болон биологийн мэргэжлийн оюутнууд, усны болон биологи, экологийн чиглэлийн компани, төрийн бус байгууллага, голын талаар санаа зовж явдаг хүмүүст зориулсан байв. Зохион байгуулагч нь Шинано голын захиргаа, Хокурику бүсийн менежмент, үйлчилгээний холбоо, Япон төмөр зам зэрэг болно. 
Анх удаа Нагаока хотын галт тэргэнд сууж үзсэн нь. 
Сургалт нь Шинано (信濃川) болон Үоно голын (魚野川) уулзвар Кавагүчи гэдэг газар болсон ба эхлээд голын татамд хийгдэж буй цэцэрлэгийн ажлыг хараад, тэнд ашиглагдаж буй усны барилгын технологиудын талаар тайлбарласан юм. Дараа нь Япон төмөр замын Кавагүчид байрлах цогцолборт (JR信濃川発電所PR川口プラザ) очиж лекц сонссон юм. Хотын нэг хэсэг газарт зориулсан олон нийтийн үйл ажиллагаа явуулах зориулалттай том лекцийн танхимтай, спорт заалтай, хоол цай хийх газартай, үзүүлэнтэй иймэрхүү цогцолбор газар маш олон байх ба энэ нь өдөр болгон олон нийтэд үйлчилж байх нь их сайхан юм. Энд аялагч болон жуулчидад мэдээлэл өгөх төв хүртэл байдаг байна. Лекц эхлэхээс өмнө энэ цогцолборт авсан дараах зургуудыг сонирхуулъя. 

Цогцолборын 2 давхарт хүлээн авах том өрөөнд байх ханын сонингууд. Энэ дээр Үоно гол болон Шинано голд байх гол загаснуудыг харуулсан байна. 

Thursday, January 12, 2017

Өгүүллийн шүүмжээс суралцах нь 2 /Learning from comments of Reviewers and writing response/

Ангил хэл дээрх өгүүллийн шүүмжнээс суралцах нь
хариу захиа яаж бичих, шүүмжийг өгүүлэлд хэрхэн тусгах тухай

Англи хэл гэлтгүй гадаад хэл дээр өгүүлэл бичих нь хүндрэлтэй асуудал. Тухайн хэлний мэдлэг өндөр ч өгүүлбэр хоорондын уялдаа холбоо логик энэ тэрийг хангаж богино мөртлөө ойлгомжтой өгүүлбэрүүдтэй өгүүлэл бичих нь туршлага болоод эх хэлний бичгийн чадвараас их хамаардаг байх гэж бодож байна. Өгүүлэл бичих, өгүүллээ илгээх, шүүмж хүлээн авах, шүүмжийг өгүүлэлд тусгаж өгүүллээ сайжруулан буцааж илгээх, хариу захиа бичих гэх мэт өгүүлэл хэвлүүлэх бүхий л үйл явц нь өөрөө тогтсон жаягтай байна. Анх өгүүлэл бичээд өгүүлэл тэнцээгүй эсвэл ирсэн шүүмж нь хатуу үгтэй байвал зохиогч шантардаг гэлцдэг. Үнэндээ онцгүй мэдээ хүлээн авахад жаахан хямрах асуудал байх ч үүнийг өөрөө сайжрахгүй бол болохгүй юм байна гэсэн ухаанаар хүлээж авах хэрэгтэй. Өгүүллээ анх илгээхээс өмнө өөрөө болон бусад хамтрагчдаа уншуулж санал хүсэлтийг нь сонсож байх хэрэгтэй. Чанар муу өгүүлэл илгээх нь шүүмжлэгч болоод редактор нарт онцгүй мэдрэмж төрүүлэх нь ойлгомжтой /Энэ жишээ миний өгүүлэл дээр гарсан ба зарим шүүмжлэгч нь ихэд уурласан байх/. Шүүмжлэгч нар өөрсдөө судлаач бөгөөд өөрийн хийх их ажлынхаа хажуугаар таны өгүүллийг хянаж байгаа учир стресстэй байх нь аргагүй. Харин сонирхолтой, ойлгомжтой, шинэлэг өгүүлэл тэдэнд сэргээш шиг л болох байх. Энэ нийтлэлд өөрийн нэг өгүүллийн жишээн дээр суурилж өгүүллийн шүүмжийг хэрхэн хүлээж авах, хэрхэн хариу бичих, хэрхэн өгүүллээ сайжруулах тухай товч хэлэлцье.
Шүүмжний дагуу өгүүллээ засаж сайжруулж байгаа байдал.

Monday, January 9, 2017

Супер компьютер ба өндөр бүтээмжит тооцоолол /Super computer and High performance computing/

Супер компьютер ба өндөр бүтээмжит тооцоолол
Super computer and High performance computing

Цахимжсан эрин үед мэдээллийг хадгалах, болосруулах, хүний амьралын нийгэмд ашиглах гэдэг нь цаанаа асар төвөгтэй процессын үр дүнд бий болж байдаг. Мэдээний шинээр үүсэх хурд байгаа мэдээллийн хэрэггүй болж устах хурдаас хэд дахин их байгаа өнөө үед өндөр багтаамжтай мэдээллийн агуулах /data center/ асар чухал хэрэгцээтэй цогцолбор болж байгаа юм. Мэдээллийн аюулгүй байдал, цогцолборын ажиллагааг найдвартай байлгахын тулд их хэмжээний эрчим хүч зарцуулж байна. Мэдээн дундаас мэдлэг нь буурдаггүй үргэлж нэмэгдэж байдаг нь мэдээллийн технологийн хөгжлийг ганцралруу /онцгой/ хөтөлсөөр байна. Улс орон болгон өөрийн үндэсний аюулгүй байдал, хүн амын сантай холбоотой мэдээллийг дотоодын хэрэгцээнд ашиглаж, бусад газруудад алдчихгүйн тулд өндөр хамгаалалттайгаар хадгалж байдаг. Гэтэл Монгол улсад мэдээллийн сан, агуулах байдаг эсэхийг дуулаагүй юм байна. иргэний бүртгэл мэдээллийн газар ямар агуулахтайг мэдэхгүй юм. Ганц мэдээ хадгалах нь супер компьютер, агуулахын үүрэг биш юм. Цаг уурыг урьчилан магадлах, судалгааны шинжилгээний тооцоолол хийх, эдийн засгийн болоод хотын замын хөдөлгөөн, ачаа тээврийн зохицуулалт, том онцгой байгууламжийн гэрэл цахилгаан, халаалт, усны системийг удирдах гэх мэт маш оллон тооцооллын төрлийн ажлуудыг өндөр хурдтай гүйцэтгэхийн тулд супер компьютер хэрэгтэй. 
ExaScaler and PEZY Computing - Shoubu system B

Sunday, January 8, 2017

Өмнөд Дакотагийн их сургууль, судалгааны байгууллагаар хийсэн танилцах аялалын зургууд /trip to South Dakota/

Өмнөд Дакотагийн их сургууль, судалгааны байгууллагаар хийсэн танилцах аялалын зургууд - 2016 он


2016 оны 6-р сард Мичиганы их сургууль дээр Олон улсын мөсний хуралд оролцсоны дараа Өмнөд Дакотаруу явж сургууль, судалгааны байгууллагуудтай танилцах аялал хийсэн юм. Энэ аялалыг зохион байгуулсан Профессор Скотт Кеннер, төсөв зардлыг даасан Профессор Хосояамада нартаа маш их талархаж байна. Ерөнхийдөө гурван газраар явж танилцсан юм. Үүнд:

  1. Зөвлөх үйлчилгээний РЭСПЭК компани
  2. Америкийн нэгдсэн улсын Геологийн судалгааны агентлагын салбар - Усны төв
  3. Өмнөд Дакотагийн Уул уурхай, Технолонийн сургууль

Ингээд авсан зурагнуудаасаа тус бүрээр нь сонируулъя. Зарим нь тайлбартай, зарим нь тайлбаргүй болно. 


Зөвлөх үйлчилгээний компани - RESPEC Consultant engineering

RESPEC is an integrated consulting and research firm on water, mining, environment (GIS) and information technology. RESPEC is the abbreviation to REsearch SPECialist. This firm powered by full dedicated professionals. Worth to visit, inspired and charged me. Each photo has an explanation to get information about RESPEC. RESPEC хэмээх судалгаа, зөвлөх үйлчилгээний нэгдмэл фирмтэй очиж танилцлаа. Уул уурхайн судалгаа, чулуулгын лабораториор 1969 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж өдгөө ус ба байгалийн нөөц, хүрээлэн буй орчны монитор, мэдээллийн технологийн чиглэлд өргөжин ажиллаж байгаа санаачлагатай байгууллага байв.