Monday, January 30, 2017

Усны барилгын ажлын төслийг бусдад танилцуулах сургалт /Study trip on river engineering construction work for public group/

Голын эргийн барилга байгууламж,амьдрах орчны судалгааны тухай танилцуулах сургалт


Япончууд хийж байгаа ажлуудаа үе үе олон нийтэд таниулах зорилгоор тусгай танилцуулах сургалт бүхий арга хэмжээг зохиодог юм. Энэ нь нийгэмд тухайн төслийн ач холбогдлыг таниулах, ойлуулах, тус дэм авч хамтарч ажиллах гол хэлхээг бий болгодог байх. 
Ингээд 2017 оны 1 сарын 11 -нд болсон танилцуулах сургалтанд явж үзсэн ба энэ тухай сонин хачингаа хуваалцъя. 

Сургалт нь Нагаока хотын их сургуулиудын усны болон биологийн мэргэжлийн оюутнууд, усны болон биологи, экологийн чиглэлийн компани, төрийн бус байгууллага, голын талаар санаа зовж явдаг хүмүүст зориулсан байв. Зохион байгуулагч нь Шинано голын захиргаа, Хокурику бүсийн менежмент, үйлчилгээний холбоо, Япон төмөр зам зэрэг болно. 
Анх удаа Нагаока хотын галт тэргэнд сууж үзсэн нь. 
Сургалт нь Шинано (信濃川) болон Үоно голын (魚野川) уулзвар Кавагүчи гэдэг газар болсон ба эхлээд голын татамд хийгдэж буй цэцэрлэгийн ажлыг хараад, тэнд ашиглагдаж буй усны барилгын технологиудын талаар тайлбарласан юм. Дараа нь Япон төмөр замын Кавагүчид байрлах цогцолборт (JR信濃川発電所PR川口プラザ) очиж лекц сонссон юм. Хотын нэг хэсэг газарт зориулсан олон нийтийн үйл ажиллагаа явуулах зориулалттай том лекцийн танхимтай, спорт заалтай, хоол цай хийх газартай, үзүүлэнтэй иймэрхүү цогцолбор газар маш олон байх ба энэ нь өдөр болгон олон нийтэд үйлчилж байх нь их сайхан юм. Энд аялагч болон жуулчидад мэдээлэл өгөх төв хүртэл байдаг байна. Лекц эхлэхээс өмнө энэ цогцолборт авсан дараах зургуудыг сонирхуулъя. 

Цогцолборын 2 давхарт хүлээн авах том өрөөнд байх ханын сонингууд. Энэ дээр Үоно гол болон Шинано голд байх гол загаснуудыг харуулсан байна. 



Шинано гол дээр байрлах деривацийн усан цахилгаан станц. Мияанака боомтоос ус авч гурван УЦС-д дамжуулж байгаа схемийг харж байна. Эндээс гарах эрчим хүчээр Японы зүүн хойт хэсгийн галт тэрэг хөдөлдөг гэж байгаа. Энэ УЦС-ын тухай нийтлэлийг эндээс уншаарай. 

Мияанака боомтын хоёр дахь ус авах барилга

Ус хуваарилах барилга

Мияана боомт, усан цахилгаан станцын ажлыг олон үе шаттайгаар барьж дуусгасан байдаг. Энд 4-р үе шатны ажлуудыг харуулсан байсан. 

Харин энд 3-р үе шатны ажлуудыг харуулсан байсан. 


5 дахь үе шатны ажлыг харуулж байна. Энэ үе шатанд барьсан барилгуудыг харж байна. 

5-р үе шатны барилгын ажлаар гидротехникийн туннель болон гүүрэн дамжуулга энэ тэр барьсан байна. Манай Монголд ийм туннел өрөмдлөгийн машин хэрэгтэй байгаа юм. 

4-р үе шатны ажил томоороо харагдаж байна. Зураг дээр УЦС-ын турбины ус авах хоолой харагдаж байна. 

5-р үе шатны ажлын үргэлжлэл явж байна. Тохируулах усан сан, турбины ус авах хоолой, тохируулах халиагуур гэх мэтүүд харагдаж байна. 

3-р үе шатны ажил томоороо харагдаж байна. Сувгийн барилгын ажил, арматурчлал зэрэг харагдаж банйа. 

2-р үе шатны ажил, боомтын ажил харагдаж байна. 

Эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнээс болж боомтын доод хашицад усны гачигдал гарсан байгаа. Үүнээс болж загаснууд өвчилж, нүүж суухад төвөгтэй болж ирсэн. Энэ асуудлын хүрээнд маш олон ажил хийгдсэн ба энэ ханын сонин дээр харагдаж байгаа. 

Загасны нүүдлийг саадгүй болгохын тулд загас гаргуурыг сайжруулан барьсан байгаа. Хэд хэдэн төрлийн загасан цувцыг барьсанаар янз бүрийн загас усны амьтан чөлөөтэй нүүдэллэх боломж сайжирчээ. 

Боомт ба усны эрчим хүчний ач холбогдлын тухай самбар байна. 
За эндээс бидний танилцуулах сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаа юм. Энэ хэсэг газарт Үоно голруу нэг жижиг гол цутгадаг хэсэг юм. Энэ хэсгээс үл ялиг доошохноо Шинано голтой уулзах уулзвар бий. Шинано голын сав газрын захиргаа, Кавагүчи тосгон хамтарч энэ хэсгийг цэцэрлэгт хүрээлэн, амралтын бүс болгохоор сэргээн босгож байгаа юм байна. Цэцэрлэгт хүрээлэн нь голын татамд байрлах учир үерээс хамгаалах даланг нэмж барьж байгаа ба энэ далан нь голын амьдах орчинг дээшлүүлэх давхар зорилготой байна. 


Энэ харагдаж байгаа усан сан бол барилгын үеийн зарцуулгыг өнгөрүүлж байгаа сувгийн эхэн хэсэг юм. Шороон далан барихдаа уутанд хийсэн элсийг өрж тавдаг нийтлэг технологи энэ улсад байна. Далайн эрэг элсээр баян учир тэгдэг бизээ. 

Барилгын талбай, энэ талбайг цэцэрлэг/амралтын бүс болгож тохижуулах гэж ажиллаж байгаа юм байна. Тэр моднуудын наагуур Үоно гол урсаж байгаа ба наад болон цаад эргийг нь бэхжүүлж далан барьж байгаа юм байна. 

Далангийн гол хийж, модон карказ. Энэ карказыг цувуулан байрлуулж даланг барих ба доторхийг нь чулуугаар дүүргэнэ гэж байгаа. Энэ технологи нь бетон өнгөлгөөтэй далангаас бат бөх ба голын амьрах орчинд эерэг нөлөөтэй уламжлалт аргаас сэдэвлэсэн бүтээц гэнэ. Гол нь дүүргэсэн чулууны завсраар усны янз бүрийн амьд биет орж амьдрах юм гэнэ. 

Модон карказыг дүүргэх чулууны үлгэрүүд.

Энэ карказын хоёр хажуу талд байрлах карказууд нь гуалингуудын завсраар орох зарчмаар нэг нэгэнтэйгээ сайн барьцалдаж байрлах юм байна. 

Модон карказуудыг бэлтгэсэн байгаа байдал. Голын эргийн дагуу мөн байрлуулсан байсан. Чулууг заавалчгүй гараар өрж байрлуулна гэж байсан. Машинаар асгавал технологи нь буруудах юм байхаа. 

Энэ хэсгийн далан сувгийн ажлын ерөнхий төлөвлөгөө. Улаан шугамтай хэсгийг аль хэдийнэ барьчихсан байгаа гэж байсан. 
За ингээд барилгын ажлын талбай дээрх танилцах аялал дуусаж цогцолборт ирж лекц сонсох болов оо. Барилгын ажлыг хариуцаж байгаа Шинано голын сав газрын захиргааны барилгын ажил эрхэлсэн хэсгийн инженерүүд илтгэлээх лекц эхэлсэн юм. 
Нагаока Технологийн их сургуулийн хүндэт профессор Хаяагава Норио. Яагаад энэ хүнийг онцолж байгаа юм бэ гэхээр энэ хүн манай сургуулийн Усны инженерчлэлийн лабораторыг анх байгуулсан бөгөөд анхны тэргүүлэх профессороор нь ажиллаж байсан юм. Одоо миний удирдагч профессор Хосояамада бол 3 дахь удаагынх нь тэргүүлэх профессор юм. 

Голын татамд байгуулах цэцэрлэг/амралтын бүсийн барилгын ажлын явцыг тайлбарлах гэж байна. 

Баруун кавагүчи дүүргийн голын эргийг сэргээн засварлах ажлын тухай

Лекцийг ерөнхийд нь хөтөлж зохион байгуулж байгаа манай сургуулийн хүндэт профессор Терухико Маруяама гэдэг хүн байна. 

Шинано голын сав газрын захиргааны ажилчид, уригдаж илтгэл тавьсан Кюүшү их сургуулийн профессор тэнд цонхны наан сууцгааж байна. 

Шинано голын сав газрын захиргааны залуу инженер

Шинано болон Үоно голын тухай /Шинано голын ус хураах талбай нь 11900км2 ба голдиролын нийт урт нь 367км буюу Японы хамгийн урт гол гэнэ. Харин Үоно голын ус хураах талбай нь 1504км2 ба нийт голдиролын урт нь 68км байна./

Үоно голын тодорхойломж. Эхний зурагт Нийгата болон Нагано аймагт байх голуудын урт ба өндрийн харьцааг харуулсан байна. Босоо тэнхлэг нь голын ёроолын өндөржилтийг, хэвтээ тэнхлэг нь уртыг харуулна. Тод улаанаар Үоно голыг харуулсан ба хэвгий нь 1/80 байна. Доорхи зурагт нь Японы голууд ба дэлхийн бусад голуудтай харьцуулсан зураг байна. Эндээс Япон голууд хэвгий ихтэй байгааг харж болно. 

Үоно голын тодорхойломж. Х18 оны 7 сарын 19-ны үерийн тухай эхний зурагт, дараагийнхт С56 оны 8 сард болсон 15 дахь удаагын Тайфунаар болсон үерийн үеийн зургийг харуулж байна. их ухр тунадас буусан газрыг нь улаан дугуйгаар харуулсан ба Ожияа хэмээх хотод /Нагаока хотын дээд хэсэгт орших/ үер ирсэн цаг нь тус бүр 5.5 ба 1 цаг орчим байсан байна. 

С56 оны 8 сард болсон үер. голын урсацын хэмжээг хоёр газар харуулсан байх ба доод зурагт нь гидрографийг нь харуулжээ. 

Энэ зурагт Х23 оны 7 сард болсон үерийн харуулж байна. Одоо 2017 он бол Х29 он юм. Шинано голын тооцоот үерийн зарцуулга нь 5000м3/с юм байна. Х23 онд болсон энэ үер тооцоот үерийн зарцуулгаас илүү гарсан байна. Сав газраар нь үерийн усны түвшин эсвэл үерийн усны зарцуулгаар нь ингээд зураг гаргачихдаг юм байна. 
Шинано голын ус ашиглалтын схемийг дараах линкээр харж болно. УЦС-ын болон усжуулалтын, ус хангамжийн бүхий л усны хэрэглээг харуулсан байгаа. 
Шинано голын ус ашиглалтын схем


Үоно голын тодорхойломжийг дүгнэж байна. голын голдиролын тухай ярьж байна. 

Энд үерээс хамгаалах далангийн төрлүүдийг харуулж байна. Үерийн зарцуулгыг өнгөрүүлж чадахгүй бол голын голдиролыг яаж өргөтгөх схемүүд байна. эхний зураг нь усны зарцуулгыг өнгөрүүлж чадахгүй байгааг харуулж байна. Хоёр дахь зураг нь даланг өндөрлөж зарцуулгыг өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлж байна. Гуравдах нь голын ероолыг ухаж ус өнгөрүүлэх талбайга нэмэгдүүлэх арга байна. Дөрөв дахь нь даланг шилжүүлэн барьж татамийг өргөтгөх аргыг харуулсан байна. Сүүлчийнх нь Боомт, тэлэлтийн усан сан гэх мэт өөр барилга байгууламж барьж үерээс хамгаалах арга байна. 

Үерийн өнгөрүүлэлтийг сайжруулахын тулд голын голдиролыг гүнзгийлсэн болон голын эргийн дагуу шороон далан барьсан схемүүд. Голын уулзварын зүүн талд байгаа улааны хажууд одоогийн төсөл хийгдэж байгаа юм байна. 

Голын голдирол барьж, ухлага үйлдсэн хэсгийг харуулж байна. 

Барилгын ажлын үе шатыг харуулж байна. Улаан өнгөөр өнгөрсөн оны 11 сар хүртэл хийсэн ажлыг, цэнхэрээр энэ оны 3 сар хүртэл хийх ажлыг, ногооноор нь энэ оны 6 сар хүртэл хийх ажлыг харуулсан байна. Ногоон хэсгээр тохижуулсан хэсгийн дундуур урсах хиймэл голыг харуулсан байна. 

голын ёроолыг ухах схемийг харуулж байна. 

Хамгийн сонирхолтой схем бол энэ. хийж байгаа голдиролын хамгийн бага зөвшөөрөгдөх гүнийг хамгийн том загасны өндөрийн хэмжээгээр тооцдог юм байна. Манайх бас иймэрхүү норм судалж гаргах хэрэгтэй байх. Усны хамгийн бага гүн нь загасны өндөрөөс 2 дахин их байх ёстой гэнэ. 

Харин энд голын голиролын хөндлөн огтлолын бүтцийг харуулж байна. Хажуу талд нь голдиролын бүтцийг харуулж байна. Энд хэсэг хэсэг газарт цүнхээл үүсэхээр голдиролыг барих нь байна. Ер нь сэргээн босгож буй голын голдиролыг тэр голд амьдарч буй усны амьтадад зориулж байгуулах ёстой юм.

голын татмын ухалга болон барих даланг харуулж байна. 

Эндээс Хаяагава багшийн Гол, усны амьтад ба хүний хооронды харилцан хамаарах хэмээх лекцийг өгөх гэж байна. 







Өвөл ба зуны биологийн хэрэгцээт хүчил төрөгч болон хатуу урсацын хэмжээг харуулж байна. 


Энэ багшийн гол өгч байгаа санаа нь гол бол цэвэр цэнгэг усны амьтадын амьдрах эрүүл орчин байх ёстой ба хүн төрөлхтөн түүнээс баяр цэнгэл амьдралыг авч бас тэр хэмжээгээрээ хамгаалж байх ёстой гэсэн санаа байв. 








За ингээд олон цаг ярьж олон минут асуулт хариулт болж өнгөрөв. 

Лекцийн дундуурх нойр сэргээх зураг авалт.


Энд Хаяагава багшийн лекц өндөрлөж байна. 

Нихон их сургуулийн профессор Яасуда Ёоуичийн өгөх гэж байгаа загасан цувцын судалгааны тухай лекц







Энэ багш Японы бүх голуудаар явж баригдсан байгаа загас гаргуур, загасан цувцуудын талаар мэдээлэл цуглуулж хэмжилт хийж судалгаа боловсруулсан байна. Тэр судалгааныхаа талаар лекц өгсөн юм. 



Голын болон үерийн сувгийн боломжит хөндлөн огтлолыг харуулж байгаа байдал. Яагаад заавал трапец байх ёстой гэж гэсэн санаатай. 

Голын ёроолын холбоосгүй хурдасны судалгааг лотокон дээр хийж байгаа байдал. 

холбоосгүй хөрс, чулуулгын тогторжилтыг судалж байгаа байдал. Эндээс л загасан байгалийн цувцыг барих стандарт гарч ирэх юм. 



Кумагава гол дээрх тохируулах ус халиагуур бүхий цогцолбор 


Кумагава голын загас гаргах барилга дээр хийсэн судалгааг ярьж байна. Энэ талаар бичлэг үзвэл сонирхолтой байх. нийтлэлийн төгсгөлд бичлэг байгаа. 



За ингээд лекц дуусаж хүмүүс гүн нойрноос сэргээд сүүлчийн нөхөрсөг уулзалт боловоо. Нөхөрсөг уулзалт гэдэг нь сая хэлэлцсэн лекцийн тухай ярилцахаас гадна хоол идэж архи уунгаа хоорондоо танилцаж яриа өрнүүлэх уулзалт юм байна. Энэ уулзалт маш их таалагдсан. Хүмүүс нэг нэгэн дээрээ очиж архи хундаглангаа танилцаж танилын хүрээгээ тэлэхээс гадна мэдлэг мэдээлэл солилцох атайхан боломж бүрддэг юм байна. 
Нагаока хотод байх Экологийн шинжлэх ухаан нэртэй байгаль орчны компанийн ажилтан Ояачи Тадао /Oyachi tadao 大谷内 忠夫/. Энэ хүн Монголын тухай нилээд мэдлэгтэй ба Монгол найзтай гэнэ. 

Хоорондоо нэрийн хуудасаа солилцож танилцаж байгаа Япончууд. 

Шинано голын сав газрын захиргааны барилгын ажил хариуцсан залуухан инженер. 

Үоно голоос барьсан энэ загасыг хатаасан байна. Халаасан осаке архинд хийж дэвтээж шүүсийг нь архиндаа шингээж байгаад уухад биед их сайн гэнэ. Загасны нэрийг нь мартсан байна. яг л могойтой архи шиг технологи юм. 

Хаяагава багштай хамт сууж хоол идэж архи уулаа. 2 дайны үед манжуурт төрсөн гэнэ. 

Нөхөрсөг уулзалтын өрнөх байдал. 

Эндээс л мэдлэг түгэж, хамтран ажиллах эхлэл тавигддаг гэлтэй. 

ха ха

Хаяагава багш өнөөдрийн уулзалтыг нэгтгэн дүгнэж хаалтын үг хэлж байна. 

Манай хоёр Япон мэргэжлийн үгсийн тухай ярилцаж байна. 



Уулзалт нилээн үргэжилжилж хүмүүс халж назгайрч эхэлсэн байна. 


1 сарын 11-ны энэ сургалт дуусаж гэртээ харих замд. энэ хажууд байгаа залуу Тайланд залуу бөгөөд манай лабораторид 3 сар дадлага хийж байгаа юм. Манай Монгол оюутнуудад ч гэсэн ийм боломж бий. Энэ боломжийг зуны богино хугацааны энд байх сургалтаар ашиглах боломжтой. 
За ингээд загас гаргуурын тухай бичлэгийг сонирхоно уу.

No comments:

Post a Comment