Thursday, September 3, 2026

COP17 Nature Based Solutions for Urban Water Resilience

 НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлын хүрээнд Хотын усны тэсвэрлэх чадварыг сайжруулах Байгальд түшиглэсэн шийдлүүд сэдвээр зэрэгцээ үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

 НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд Цэнхэр бүсэд ЮНЕСКО болон UNDP-ийн павильонд “Хотын усны тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх байгальд түшиглэсэн шийдэл: уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, үерийн эрсдэлийг бууруулах голын голдиролын нөхөн сэргээлт” сэдэвт зэрэгцээ арга хэмжээг 2026 оны 8 сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхим болон ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ус судлалын хөтөлбөр (UNESCO-IHP) хамтран зохион байгуулж, төрийн байгууллага, олон улсын байгууллага, их сургууль, судалгааны байгууллага болон мэргэжлийн салбарын төлөөллүүд оролцов.

Wednesday, February 4, 2026

Италийн Троинагийн Ансипа усан цогцолбор /Visits to Catania/

Италийн Троинагийн Ансипа усан цогцолбортой танилцсан тэмдэглэл

Италийн Катаниагийн их сургуулийн TNE-LEGO төслийн хүрээнд багш солилцооны хөтөлбөрт 2026 оны 1 сарын 11- 1 сарын 21 хооронд хамрагдаж Катаниагийн их сургуулийн Барилга Архитектурын тэнхимд ажиллаад ирлээ. Энэ ажиллах хугацаанд семестерийн сүүлийн 7 хоног таарч оюутнууд амрах дөхөөд сургуулиас зохион байгуулж байгаа хээрийн танилцах аялалуудад хамрагдаж амжсан нь азтай байлаа.  Сонирхолтой шийдэл бүхий боомт, усан цахилгаан станц, давалгаа намжаагуур үзсэн тухайгаа энд хуваалцая.

Италийн Ансипа боомтын доод хашиц талаас